| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/257/э |
| Дугаар | 2018/ШЦТ/334 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргалчин овогт Оюуны Мөнхболдод холбогдох эрүүгийн “1811007840233” дугаартай, 186/2018/257/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Спортын тоглоомын ангийн 2 дугаар курсын оюутан, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг Бор гүвээгийн 4-138 тоотод оршин суух бүртгэлтэй, О.М
Холбогдсон хэргийн талаар: О.М нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 19-330А тоотод оршин суух иргэн Т.Баярмаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн Hair загварын ЛСД зурагтыг хулгайлж 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. :
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг : 1.1.Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 oны 5 сарын 27 өдөр мөнгөний хэрэг гараад ахынхаа гэрээс зурагтыг нь очиж авсан хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв. Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Баярмаагийн:...2018 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ нөхрийнхөө хамт гараад ажилдаа явсан. Тэр үед манай хоёр хүүхэд гэртээ үлдээд 11 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Ингээд манай нөхөр 15 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн хашааны хаалга онгорхой байсан тэгээд гэртээ ороод үзэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн байдалтай гэрт ороод харахад зурагтын тавиур дээр байсан зурагт байхгүй болсон байсан. Энэ зурагтыг би өөрөө 2016 онд 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан Наir загварын эл си ди зурагт юм. Хохирол төлбөр барагдсан, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг. /хх 39-41/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ганзоригийн:..Мөнхболд гэх залуу орж ирээд намайг Чингэлтэй рүү таксинд яваад өгөөч гэж хэлсэн тэгээд би үгүй амжихгүй одоо сургууль орно гэж хэлсэн чинь за за гээд гараад яваад эргээд удалгүй байж байгаад Мөнхболд өөрийн 95393712 гэсэн дугаараас залгаад яваад өгөөч гэж гуйсан. Мөнхболд хэлэхдээ манай ах миний машиныг аваад Хөвсгөл рүү явсан маргааш найз охины төрсөн өдөр болж байгаа юм мөнгө хэрэг болоод байна гээд ахад хэлсэн чинь манай гэрт очоод зурагт аваад ломбарданд тавьчих гэж хэлсэн гэж надад хэлсэн. Мөнхболд уг айлаас хар өнгийн гадаргуутай 42 инчийн Нair загварын зурагт аваад гарч ирсэн тэгээд ирээд миний хажууд нэг утас руу залгаад агаа зурагтыг чинь буцаагаад хийсэн шүү гэж хэлж байсан тэгээд доошоо явж байгаад төвийн ломбардан дээр ирээд орох гэж байснаа андаа цахим үнэмлэх байна уу, чинийхээр тавья гэж хэлээд надаас үнэмлэхийг маань аваад мөн зурагтаа аваад ганцаараа орсон. Ингээд гарч ирэхдээ 180.000 төгрөгөөр тавьчихлаа гэж хэлээд надад таксины мөнгө гэж 20.000 төгрөг өгөөд тэгээд ломбардныхаа бичгийг өөрөө авсан. Ингээд бид хоёр цааш яву Жуков орж найз охиныг нь аваад Теди худалдааны төврүү хүргэж өгөх замдаа Мөнхболд найз охиндоо 200.000 төгрөгийг хадгалж байгаараа гээд өгсөн гэх мэдүүлэг. /хх-25/, 2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Энхбаатарын:.. 2018 оны 03 дсарын 14-ний өдрийн 14 цагийн орчим ажил дээр тог тасарсан байхад 27 орчим насны эрэгтэй бүдүүн биетэй барилддаг байрын залуу орж ирээд 42 инчийн зурагт авах уу гэж асуухад нь хулгайн эд зүйл юм биш биз одоогоор тог тасарсан байна гэж хэлэхэд ахаа надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, арай бага үнээр тавьчихая гэж хэлэхээр нь сайн асууж байгаад зурагтыг нь харж үзэж байгаад 250.000 төгрөгөөр тавиад хүлээн авдаг баримт бичиг дээр гар утсыг тухайн үед өөр хүний бичиг баримтаар тавьсан байсан. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-51/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 тоот актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №3, 4-т харуугутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн пүүзэн гутлын улаар үүсгэгдсэн байж болно. Дүгнэлт гаргасан лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ж.Баттулга гэх дүгнэлт. /хх 56-58/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 тоот актын: 1. С.Ганзориг, О.Мын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрнүүдтэй ерөболон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэх дүгнэлт. /хх 60-63/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд 3.1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-04/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 05-08/, фото зураг /хх 09-11/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл фото зураг /хх 29-30/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-32/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-36/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 53-54/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021, 2012 дугаартай дүгнэлтүүд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/, “Сайхан” нэртэй барьцааны зээлийн үйлчилгээний баримт /хх-84/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
О.М нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 19-330А тоотод оршин суух иргэн Т.Баярмаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн “Hair” загварын ЛСД зурагтыг хулгайлж бусдад 372.000 төгрөгийн хохирол учруулсан эмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Баярмаагийн:..2018 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутын үед нөхрийн хамт ажилдаа явсан. Энэ үед манай хоёр хүүхэд гэртээ үлдээд 11 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Ингээд манай нөхөр 15 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн хашааны хаалга онгорхой байсан тэгээд гэртээ ороод үзэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн байдалтай гэрт ороод харахад зурагтын тавиур дээр байсан зурагт байхгүй байсан. Энэ зурагтыг би 2016 онд 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан Наir загварын эл си ди зурагт юм. хохирол төлбөр барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг. /хх 39-41/, гэрч С.Ганзоргийн:..Мөнхболд гэх залуу орж ирээд намайг Чингэлтэй рүү таксинд яваад өгөөч гэж хэлсэн тэгээд би үгүй амжихгүй одоо сургууль орно гэж хэлсэн чинь за за гээд гараад яваад эргээд удалгүй байж байгаад Мөнхболд өөрийн 95393712 гэсэн дугаараас залгаад яваад өгөөч гэж гуйсан. Мөнхболд хэлэхдээ манай ах миний машиныг аваад Хөвсгөл рүү явсан маргааш найз охины төрсөн өдөр болж байгаа юм мөнгө хэрэг болоод байна гээд ахад хэлсэн чинь манай гэрт очоод зурагт аваад ломбарданд тавьчих гэж хэлсэн гэж надад хэлсэн. Ингээд Мөнхболд уг айлаас хар өнгийн гадаргуутай 42 инчийн Нair загварын зурагт аваад гарч ирсэн тэгээд гарч ирээд миний хажууд нэг утасруу залгаад агаа зурагтыг чинь буцаагаад хийсэн шүү гэж хэлж байсан тэгээд доошоо явж байгаад төвийн ломбардан дээр ирээд орох гэж байснаа андаа цахим үнэмлэх байна уу, чиний үнэмлэхээр тавья гэж хэлээд надаас миний үнэмлэхийг зурагтын хамт аваад ганцаараа орсон. Ингээд гарч ирэхдээ 180.000 төгрөгөөр тавьчихлаа гэж хэлээд надад таксины мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг. /хх-25/, гэрч Ч.Энхбаатарын:.. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд ажил дээр тог тасарсан байхад 27 орчим насны эрэгтэй бүдүүн биетэй барилддаг байрын залуу орж ирээд 42 инчийн зурагт авах уу гэж асуухад нь хулгайн эд зүйл юм биш биз одоогоор тог тасарсан байна гэж хэлэхэд ахаа надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, арай бага үнээр тавьчихая гэж хэлэхээр нь сайн асууж байгаад зурагтыг нь харж үзээд 250.000 төгрөгөөр тавиад хүлээн авдаг баримт бичиг дээр гар утсыг тухайн үед өөр хүний бичиг баримтаар тавьсан байсан. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-51/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлнотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв Хохирогч Т.Баярмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, О.Мод хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзэв. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 42 размерийн цагаан саарал өнгийн пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Мыг 1 /нэг/ жил, / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Мод оногдуулсан 1 /нэг / жил, 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.Мын эзэмшлийн 42 размерийн цагаан саарал өнгийн 1 хос пүүзэн гутлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ