| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0481/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.М-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1861 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайт 13-199 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух,
1999 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 5 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 124.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил хорих ялаар, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар хх0000000, Л.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байх “Саруул тэнгэр” хотхоны зүүн талын караокед үйлчлүүлж байхдаа хохирогч С.О-ийн ХААН банкны виза картыг хулгайлж, уг картнаас 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байх “Саруул тэнгэр” хотхоны зүүн талын караокед үйлчлүүлж байхдаа хохирогч С.О-ийн ХААН банкны виза картыг хулгайлж, уг картнаас 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг хууль бусаар авсан болох нь
Мөрдөн байцаалтад хохирогч С.О-ийн өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 23 цаг өнгөрч байхад би хэд хоногийн өмнө танилцсан таксины жолооч болох Мөнхбаяр гээд залууг дуудсан. Тухайн үед би өөрөө жаахан архи уусан, согтолттой байсан. Би Мөнхбаяртай 5 дугаар сарын 06-ны өдөр такси барьж яваад танилцаад утасныхаа дугаарыг мэдэлцэх болсон бөгөөд 5 дугаар сарын 10-ны өдөр таксигаар нь айлд хүргүүлэх гэж дуудсан. Ингээд Мөнхбаяр ирээд би машинд суугаад явж байгаад уусан архиндаа согтоод ухаан тасарсан бөгөөд нэг сэргэхэд өөр такси бариад гэр рүүгээ явж байсан. Утасныхаа цагийг харахад 00 цаг өнгөрч байсан, бас Хаан банкны мобайл банкаар миний данснаас зарлага гарсан талаар мессежнүүд ирсэн бөгөөд Мөнхбаярын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд маргааш өглөө босоод Мөнхбаяр руу залгахад мөн л утас нь холбогдохгүй байсан учир би цагдаад өргөдөл гаргасан. Тэгээд 3 хоногийн дараа Мөнхбаяртай холбогдоод уулзсан чинь “уучлаарай, би авсан нь үнэн” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-17-18/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн “1 болон 2 дугаар хавтсуудад нийт 7 ширхэг видео файл байх бөгөөд бичлэгийг албаны компьтерийн “windows mediaplayer” болон “media player classic” нэртэй тоглуулагчаар нээж үзэх гэсэн боловч нээгдээгүй, зургийн файлуудыг нээж үзэхэд хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамцтай, саравчтай малгайны гадуур саарал өнгийн цамцны малгайг давхарлаж өмссөн эрэгтэй хүн бэлэн мөнгөний машины камерт зураг авагдсан байлаа. Хохирогч С.О- зургийг үзээд Мөнхбаяр мөн гэж заав” гэх тэмдэглэл /хх-15/,
Шүүгдэгч Л.М-ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Одгэрэлийг үлдээгээд офицеруудын ордны АТМ орсон, эхлээд 500.000 төгрөг аваад дараа нь дахиж уншуулаад 800.000 төгрөгөөр 3 удаа нийт 2.900.000 төгрөгийг авсан. Тэгээд буцаад очиход Одгэрэл бааранд байхгүй байсан бөгөөд тухайн үед миний утасны цэнэг дуусах гээд таксины жолоочид утсаа өгч цэнэглүүлж байгаад буухдаа утсаа мартаад буучихсан учир Одгэрэлтэй холбогдож чадаагүй.., 16 дугаар хороололын автобусны буудлын хойд талын Хаан банкны АТМ ороход ажиллахгүй байхаар нь офицеруудын ордны Хаан банкны АТМ ороод шууд дарааллаад 3 удаа дээрх мөнгийг буюу нийт 2.900.000 төгрөгийг авсан. Хүлээн зөвшөөрч байна, би мөнгийг нь төлж барагдуулна…” гэх мэдүүлэг /хх-22-26/
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,
шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-29/,
хохирогч С.О-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-30, 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байх “Саруул тэнгэр” хотхоны зүүн талын караокед үйлчлүүлж байхдаа хохирогч С.О-ийн ХААН банкны виза картыг хулгайлж, уг картнаас 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.О-ийн “хохиролд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг хүлээн авсан, санал гомдол байхгүй” /хх-53/ гэх баримт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Л.М-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг, учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгч Л.М-т ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС