Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга О.Баясгалан,                                       

Улсын яллагч Б.Соёлмаа,

Хохирогч М.Нямбаяр, Г.Мөнхбаатар,

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг,

Шүүгдэгч Н.Батдэмбэрэл, Б.Долгион, Ж.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар  Нямдаваагийн Батдэмбэрэл, Жаргалтайн Төгөлдөр, Баатардэмбэрэлийн Долгион нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031100 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-107 дугаар байрны 16 тоотод оршин суух, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургуулийн Олон улсын худалдаа бизнесийн удирдлага- орчуулагчийн 3 дугаар ангийн оюутан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП95020837/ Бэрх овогт Нямдаваагийн Батдэмбэрэл,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 118 тоотод оршин суух, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургуулийн Олон улсын худалдаа бизнесийн удирдлага- орчуулагчийн 3 дугаар ангийн оюутан,  ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ96063095 / Уулын овогт Жаргалтайн Төгөлдөр,

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 15 тоотод оршин суух, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургуулийн Олон улсын худалдаа бизнесийн удирдлага- орчуулагчийн 2 дугаар ангийн оюутан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УК96060879 /  Бэрх овогт Баатардэмбэрэлийн Долгион  нар нь:

- Бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны ариун цэврийн өрөөнд, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “ Хаалга хаа гэж хэллээ, дунд хуруугаа гаргалаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Мөнхбаатарыг мөргөж, нүүр рүү нь цохиж унагаан, Г.Мөнхбаатар, М.Нямбаяр нарын нүүр, толгой, бие рүү өшиглөж Г.Мөнхбаатарын биед нь хацар ясны хугарал, дагзны арьсны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, М.Нямбаярын биед хамрын ясны хугарал, тохойнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Нямбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2015 оны 11 сарын 7-8-нд шилжих шөнө 22 цагийн үед би өөрийн найз Г.Мөнхбаатарын хамт Минт бааранд орсон. ...Тэгээд 02 цагийн үед Г.Мөнхбаатар бид 2 ариун цэврийн өрөө рүү орсон. Бид хоёр зэрэгцэж зогсоод бие засаж байхдаа Мөнхбаатар толинд тусган над руу дунд хуруугаа гаргаж тоглосон юм. Гэтэл араас орж ирсэн 4 залуугийн 1 болох эрээн цамцтай залуу “ Яагаад байгаа пизда нар бэ? Зүгээр байгаарай ална шүү ” гэхээр нь учрыг нь тайлбарлан “ Миний найз над руу дунд хуруугаа гаргасан юм. Яагаад агсараад байгаа юм бэ ” гээд гарах гэхэд хаалган дээр хааж зогсоод гаргахгүй байсан. Тэгж байгаад Г.Мөнхбаатар руу цагаан цамцтай өндөр булчинлаг биетэй залуу дайраад байсан. Цагаан цамцтай нөгөө залуу Г.Мөнхбаатарыг толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороход миний хамар руу шууд гараараа цохисон. Намайг хамраа дараад суухад эрээн цамцтай залуу татаж хөлөөрөө хавсарч газар унагаад бас нэг залуугийн хамтаар миний дээрээс 15-20 удаа өшиглөж эхэлсэн. Миний хажууд Г.Мөнхбаатарыг бас газар унагаад өшиглөж  эхэлсэн. Миний хамар 3 хугарсан. Тархинд гэмтэл авсан. Баруун гарын тохой гэмтэлтэй байсан. Эмчилгээний зардал 3.500.000 гарсан. Зардлаа нэхэмжилж байна. Тэр залуучуудад “ Хаалгаа хаагаарай ” гэж зүгээр л хэлсэн. Түүнээс дээрэнгүй байдлаар хэлээгүй. Г.Мөнхбаатар над руу дунд хуруугаа гозойлгоход тэд нар буруу ойлгоод  улаан цамцтай залуу нь “ Ах яагаад байгаа юм ” гэхээр нь буруу ойлгосон байна гэж зөндөө тайлбарласан. 2.500.000 төгрөгөөр хагалгаа хийлгэсэн. 100.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн…” гэжээ. / хх 11-12, 111 /,

Хохирогч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…М.Нямбаярын хамт Минт бааранд орсон. ...Бид хоёр  ариун цэврийн өрөө рүү ороод босоо нойлд бие засч байсан. Тэгэхэд би найз М.Нямбаяр руу марзагнаад дунд хуруугаа гаргаад инээсэн. Тэгээд бие засч байгаад эргээд харахад нэг өндөр шар залуу М.Нямбаярыг хоргоогоод байж байсан. Тэгээд би бие засч дуусаад эргээд харахад М.Нямбаярыг 3 залуу хоргоогоод байж байхаар нь “ Та нар боль ” гэж хэлээд гарах гэхэд булчинлаг биетэй цагаан цамцтай залуу гарах хаалганы урд намайг гаргахгүй хоргоож, 2 гарнаас толгой руу толгойгоороо мөргөж гараараа 1 удаа цохиж газар унагаасан. Үлдсэн залуучууд нь толгой нуруу руу учир зүггүй өшиглөж бас гараараа балбаж эхэлсэн. Би ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Миний баруун шанааны хацарны яс хугарсан. Толгой битүү хавдар хавантай болсон, ар нуруу битүү хөндүүр болсон. …13.000 төгрөгний дусал 2 удаа авч хийлгэсэн. КТГ-ын зураг 80.000 төгрөгөөр авахуулсан. ...Хагалгаа 800.000 төгрөгөөр хийнэ гэж байснаа 2 сая төгрөг болохоор нь хагалгаанд ороогүй…” гэжээ. / хх 13-14, 113 /,

Гэрч С.Чоймаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Минт бааранд Алтангэрэл, Н.Батдэмбэрэл, Б.Долгион, Ж.Төгөлдөр нарын хамт 00 цаг өнгөрөөд орсон. Бааранд ороод нэг нэг пиво авч уугаад бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө рүү орсон. Би хаалгатай 00-д бие засчихаад гарч ирэхэд Ж.Төгөлдөр хар малгайтай ахаас яагаад уурлаад байгаа шалтгааныг асуугаад зогсож байсан. Муудалцах гээд байхаар “ Та найзыгаа аваад гарчихаа ” гэхэд миний үгийг тоогоогүй. Намхан залуу нь Н.Батдэмбэрэл дээр тулаад очиход Н.Батдэмбэрэл мөргөсөн. Тэгээд л зодоон эхэлсэн. Би ардаас нь салгах гээд оролцсон. ...Сүүлд найз нараасаа сонсоход Ж.Төгөлдөрийг сүүлд орж ирж байхад “ Хаалгаа хаагаач бацаан минь ” гэж намхан залуу нь хэлсэн. Ж.Төгөлдөр хаалгыг нь хаасан чинь “ Яаж хаагаад байгаа шээс бэ ” гэж хэл амаар доромжилсон гэсэн …” гэжээ. / хх 15 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11  дүгээр сарын 9-ний өдрийн 16135 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Нямбаярын биед хамрын ясны хугарал, тохойн цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 26 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 16136 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Мөнхбаатарын биед хацар ясны хугарал, дагзны арьсны зулгаралт
гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 28 /,

Минт баарны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 96-98, 132-136 /,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол / хх 145 /,

Хохирогч М.Нямбаярын Перфект пластик мэс заслын эмнэлэгт мэс засал хийлгэсэн баримтын хуулбар / хх 178-189 /,

Шүүгдэгч Б.Долгионыг 2015.12.12-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38, 39 /, 2016.01.29-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41 /,

Шүүгдэгч Н.Батдэмбэрэлийг 2015.12.12-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 43, 44 /, 2016.01.29-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 46 /,

Шүүгдэгч Ж.Төгөлдөрийг 2015.12.12-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 48, 49 /, 2016.01.29-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 51 /,

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58, 78, 85 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батдэмбэрэл мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 4 найзтайгаа Минт бааранд орсон. Бид нэг нэг пиво л уусан байсан. 02 цагийн үед бие  засах  гээд 00 ороод  Г.Мөнхбаатар, М.Нямбаяр хоёрыг үл ялих зүйлээр шалтаглаж зодож биед нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогч нарыг танихгүй. Ж.Төгөлдөр эхлэж маргаад би найзыгаа өмөөрч Г.Мөнхбаатарыг толгойгоороо мөргөсөн. Хохирогч нар нилээн согтуу байсан. Хохиролд 3.600.000 төгрөг төлж барагдуулсан  1.000.000 төгрөг Нямбаярт, 2.651.300 төгрөг Г.Мөнхбаатарт өгсөн. Тэвчээргүй зангаасаа болж ийм үйлдэл гаргасан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Төгөлдөр мэдүүлэхдээ:  2015 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Минт бааранд байхдаа 00-н өрөөнд хохирогч нартай маргаж биед нь хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Маргаан “Хаалгаа хаа” гэдгээс болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулсан. Түргэн зангаасаа болж ийм алдаа гаргасандаа гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Долгион мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө  найз нартайгаа Минт бааранд орсон. 00 өрөөнд хохирогч нарыг зодож биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нямбаяр мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 7-8-ны шилжих шөнө Минт баараны вип өрөөний хажуу талын бие засах газарт хэрэг болсон. Манай найз Г.Мөнхбаатар над руу тоглоод дунд хуруугаа гаргасан. Үүнийг эдгээр залуучууд буруугаар ойлгоод үүнээс болж маргаан гарч бид 2 зодуулсан. Г.Мөнхбаатар Н.Батдэмбэрэл хоёрыг муудалцахаар нь салгах гэхэд Н.Батдэмбэрэл намайг цохиж унагасан. Хамраа дараад газар суусан байсан болохоор юу болсоныг сайн мэдээгүй. Харин дараа нь камерийн бичлэг үзэж юу болсоныг мэдсэн. Хохирлын мөнгө 2.651.300 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнхбаатар мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр 7-8-ны шилжих шөнө Минт бааранд орсон. Бие засах өрөөнд найзтайгаа тоглоод байж байсан. Эдгээр залуучууд орж ирэхээр нь “ Хаалгаа хаа” гэж хэлээд маргалдсан. Тэгээд гарах гэхэд гаргахгүй намайг мөргөж унагасан. Сая эмнэлэгт үзүүлэхэд бэртэл, гэмтэл зүгээр гэсэн. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Н.Батдэмбэрэл, Б.Долгион, Ж.Төгөлдөр нар нь согтуугаар бүлэглэж 2015 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарны ариун цэврийн өрөөнд, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “ Хаалга хаа гэж хэллээ, дунд хуруугаа гаргалаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Мөнхбаатарыг мөргөж, нүүр рүү нь цохиж унагаан Г.Мөнхбаатар, М.Нямбаяр нарын нүүр, толгой, бие рүү өшиглөж Г.Мөнхбаатарын биед нь хацар ясны хугарал, дагзны арьсны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, М.Нямбаярын биед хамрын ясны хугарал, тохойнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- 2015 оны 11 сарын 7-8-нд шилжих шөнө 22 цагийн үед би өөрийн найз Г.Мөнхбаатарын хамт Минт бааранд орсон. ...Тэгээд 02 цагийн үед Г.Мөнхбаатар бид 2 ариун цэврийн өрөө рүү орсон. Бид хоёр зэрэгцэж зогсоод бие засаж байхдаа Г.Мөнхбаатар толинд тусган над руу дунд хуруугаа гаргаж тоглосон юм. Гэтэл араас орж ирсэн 4 залуугийн 1 болох эрээн цамцтай залуу “ Яагаад байгаа пизда нар бэ? Зүгээр байгаарай ална шүү ” гэхээр нь учрыг нь тайлбарлан “ Миний найз над руу дунд хуруугаа гаргасан юм. Яагаад агсараад байгаа юм бэ ” гээд гарах гэхэд хаалга хааж зогсоод гаргахгүй байсан. Тэгж байгаад Г.Мөнхбаатар руу цагаан цамцтай өндөр булчинлаг биетэй залуу дайраад байсан. Цагаан цамцтай нөгөө залуу Г.Мөнхбаатарыг толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороход миний хамар руу шууд гараараа цохисон. Намайг хамраа дараад суухад эрээн цамцтай залуу татаж хөлөөрөө хавсарч газар унагаад бас нэг залуугийн хамтаар миний дээрээс 15-20 удаа өшиглөж эхэлсэн. Миний хажууд Г.Мөнхбаатарыг бас газар унагаад өшиглөж  эхэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч М.Нямбаярын мэдүүлэг  / хх 11-12, 111 /,

- М.Нямбаярын хамт Минт бааранд орсон. ...Бид хоёр  ариун цэврийн өрөө рүү ороод босоо нойлд бие засч байсан. Тэгэхэд би найз М.Нямбаяр руу марзагнаад дунд хуруугаа гаргаад инээсэн. Тэгээд би бие засч дуусаад эргээд харахад М.Нямбаярыг 3 залуу хоргоогоод байж байхаар нь “ Та нар боль ” гэж хэлээд гарах гэхэд булчинлаг биетэй цагаан цамцтай залуу гарах хаалганы урд намайг гаргахгүй хоргоож 2 гарнаас толгойруу толгойгоороо мөргөж гараараа 1 удаа цохиж газар унагааж үлдсэн залуучууд нь толгой нуруу руу учир зүггүй өшиглөж бас гараараа балбаж эхэлсэн. Би ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Миний баруун шанааны хацарны яс хугарсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Мөнхбаатарын мэдүүлэг / хх 13-14, 113 /,

 - Минт бааранд Алтангэрэл, Н.Батдэмбэрэл, Б.Долгион, Ж.Төгөлдөр нарын хамт 00 цаг өнгөрөөд орсон. Бааранд ороод нэг нэг пиво авч уугаад бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө рүү орсон. Би хаалгатай 00-д бие засчихаад гарч ирэхэд Ж.Төгөлдөр хар малгайтай ахаас яагаад уурлаад байгаа шалтгааныг асуугаад зогсож байсан. Муудалцах гээд байхаар “ Та найзыгаа аваад гарчихаа ” гэхэд миний үгийг тоогоогүй. Намхан залуу нь Н.Батдэмбэрэл дээр очоод юм дуугралгүй урдаас нь тулаад очиход Н.Батдэмбэрэл мөргөсөн. Тэгээд л зодоон эхэлсэн. Би ардаас нь салгах гээд оролцсон гэж  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Чоймаагийн мэдүүлэг / хх 15

- Хохирогч М.Нямбаярын хамрын ясны хугарал, тохойн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11  дүгээр сарын 9-ний өдрийн 16135 дугаартай дүгнэлт / хх 26 /,

- Хохирогч Г.Мөнхбаатарын биед биед хацар ясны хугарал, дагзны арьсны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 16136 дугаартай дүгнэлт / хх 28 /,

-  Минт баарны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 96-98, 132-136 /,

 -  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол / хх 145 /,

 - Хохирогч М.Нямбаярын Перфект пластик мэс заслын эмнэлэгт мэс засал хийлгэсэн баримтын хуулбар / хх 178-189 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч  Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй шүүх гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:          

1. Бэрх овогт Нямдаваагийн Батдэмбэрэл, Уулын овогт Жаргалтайн Төгөлдөр, Бэрх овогт Баатардэмбэрэлийн Долгион нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэн, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нарыг 3 / гурав / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нарт 3 / гурав / жил 1 / нэг  / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Флаш дискийг хэрэгт хавсаргаж, хохирогч Г.Мөнхбаатарын компьютер томографик оношлогооний зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсэгт   зааснаар Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нарт  оногдуулсан 3 / гурав / жил 1 /нэг / сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсүүдэд тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Батдэмбэрэл, Ж.Төгөлдөр, Б.Долгион нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                  С.ОЛЗОД