Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, Б.Эийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/334 дугаар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/334 дугаар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Эрдэнчимэг миний бие тодорхой шалтгааны улмаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Б.Э миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаан, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/334 дугааар захирамжийн М.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж хүсэлтээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох Б.Э нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаварыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/334 дугааартай захирамжийн М.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА