Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1751

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020          10              06                                                   2020/ШЦТ/1751

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч Б.Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Баярсайханы Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2200 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл -5 эмээ, эгч, 2 дүү, хүргэн нарын хамт Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өлгийн 3-р гудамжны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № 1878 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан , бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Боржигон Баяраны Б.Б /РД: УК7/,

 

Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:

 

Б.Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Доржпүрэв хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа түүний нүүрэн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Б нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,

 

2

 

бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржпүрэвийн Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 13 дугаар байрны баруун буланд өөрийн “Приус-20” загварын 43-78 дугаартай тээврийн хэрэгслээ унаад эхнэрийнхээ хамт явж байсан улмаар урдаас машин ирсэн ба тэр машин жаахан ухарчихвал би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах гээд байсан учир би жаахан хүлээж зогссон тэгээд тэр урдаас ирсэн машин ухарсан би маневар хийгээд өөрийн тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж байх үед нөгөө машины жолооч машин дотроосоо эргүү мал минь хурдан яваач гээд байсан тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгслээ орхичоод бууж очоод “би машинаа байрлуулж байна чи яагаад орилоод байгаа юм бэ гэхэд” миний урдаас баахан орилоод байсан тэгэхээр нь би салаавч гаргаад түй май гээд амруу нь хүргэчхээд буцаад явтал араас бууж ирээд намайг цамцны захаар хоолой боосон тэгээд би эргэж хараад тэр залуутай зууралдаад байж байтал хүмүүс ирж салгасан ба тэгээд салгаж байх хооронд би нүдний шил зүүдэг юм миний нүүр лүү цохиход нүдний шил хагарч миний баруун нүднээс цус гарч гэмтсэн.62- 75 гэсэн дугаартай серийн санахгүй байна. Тухайн машины хүн надтай хамт цагдаа дээр ирсэн. Манай эхнэр Дашдаваа цуг явж байсан. Нөгөө залуу найз охинтойгоо цуг явж байсан. Эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал өөр санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 4-9 -р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Дашдаваагийн: 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аавыгаа авах гээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын музейн баруун талд аавынх руугаа явж байтал аав руугаа залгаад гараад иртэл гэтэл аав хүлээж бай одоо гарлаа гээд бид 2 машинаа дэлгүүрийн хажуу зайд зогсоох гээд нарийн зам дээр ухрах үйлдэл хийх гээд байж байтал өөдөөс ирсэн машины жолооч цонхоороо “хөгийн пизда замаас зайлаад өгөөч” гээд орилоод байсан. Манай нөхөр их тайван хүн бөгөөд тухайн үед буугаад яваад өгсөн. Манай хүн “чи юу гэнээ” гэхэд нөгөө залуу “хуц пизда минь” гэхээр нь нөхөр “май чи гээд салаавч өгсөн гэсэн. Тэгээд буцаад явж байхад нь араас нь хүрч ирээд нүд рүү нь цохисон юм байна лээ. Би машин дотроо байж байсан, нэг харсан чинь манай нөхрийн баруун нүднээс нь цус гараад хавдчихсан байсан, шил нь үүрчихсэн байсан. Би тэр залууг “чи яаж байгаа юм бэ гэхэд намайг бас нүүр лүү мангасдсан, их муухай залуу байна лээ. Тэгээд би цагдаа руу гүйгээд очиж цагдаа дуудсан, тэр залуу миний араас “тэр таван цаасыг чинь өгчихье, энэ хоёр бүр мөнгө салгаад сурсан юм байна гэж байсан. Их гомдолтой байна. Манай нөхрийн эмчилгээний зардал 1.022.226 мянган төгрөг болсон, үүнээс гадна баримтгүйгээр хагалгаа хийсэн эмч нарт нийт 600.000 мянган төгрөг, одоо манай нөхөр Доржпүрэвийн хоёр нүдний хараа шал өөр болсон, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би шүүх хуралдаанд оролцоно, тэр залууд хуулийн хатуу хариуцлага оногдуулмаар байна. Миний биед гэмтэл учраагүй, гэхдээ миний биед халдаж, намайг мангасдсан ... гэх мэдүүлэг, /хх-н 11-12-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б. Б.Бы:  ...Би 2020 оны

 

  1. дугаар сарын 03-ны өдөр 10-11 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо
 

3

 

Жуковын голын зам дагуу машинтайгаа явж байтал өөдөөс ирсэн машины жолооч явахгүй зогсоод байхаар нь битүүнд хандаж би “зам тавьж өгөөч” гэхэд тэр жолооч бууж ирээд миний ам руу салаавч өгсөн. Миний араас олон машин ирээд зогссон байсан. Би ухрах ямар ч боломжгүй байсан. Тэгээд маргаан гарсан. Би машинаасаа буугаад тэр жолоочтой маргалдаж байгаад түүний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэр жолооч миний зүүн шанаа руу хальт цохиод намайг боосон...” гэх мэдүүлэг / хх-н 42-43-р тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №8913 дугаартай шинжээчийн:

 

  1. Д.Доржпүрэвийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

 

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нандинцэцэг... гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р тал/,

 

Хохирогчид учирсан хохирлын баримтууд /хх-н 46-49-р тал/,

 

Шүүгдэгч Б.Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа , урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 21, 30-34,37 -р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Б.Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Доржпүрэв хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа түүний нүүрэн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Доржпүрэвийн, яллагдагчаар өгсөн Б.Б.Б болон гэрч В.Дашдаваа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8913 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Бг гэм буруутайд тооцож

 

4

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 : ... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хохирогч Д.Доржпүрэв нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 1.022.226 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б.Бгаас уг хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-н 46-49-р тал/

 

Хохирогч Д. Доржпүрэв нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

36.2   1, 4, 36.8, 36.10, 38.1             :

 

  1. Боржигон овогт Баярсайханы Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Б.Бг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.Бд оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан
 

5

 

шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б. Б.Б /РД: УК00241317/-аас 1.022. 226 /нэг сая хорин хоёр мянга хоёр зуун хорин зургаан мянган/ төгрөгийг хохирогч а. /РД: МЗ4/-т гаргуулан олгосугай.

 

    1. Хохирогч Д.Доржпүрэв нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.АЛТАНЦЭЦЭГ