Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0089/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Х.Б-, Ж.Д-, Ц.У-,

Шүүгдэгч О.Б-гийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч О.Б, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт О.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Д.О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918008710028 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, О.Б суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.

 

2.Монгол Улсын иргэн, Д.О суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Б, Д.О нар нь бүлэглэн, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөрт шилжих шөнө .................тоотод оршин суух иргэн Ц.У-гийн өвөлжөөнөөс хүрэн халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө .......оршин суух иргэн Ж.Д-гийн 2 тооны адууг хулгайлж 1650000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн Хөтөл хорооллын 1 дүгээр гудамжны 03 тоот хашааны гадна Х.Б-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч О.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.О-тай иргэн Ц.У-гийн үхрийг хашааны гадна уяатай байхад нь аваад явсан, хохирогч Ж.Д-гийн 2 тооны адууг хулгайлж хашихад Д.О- надтай хамт байсан. Нэг адууны махыг нохой идүүлж, үлдсэн адууны махаа 260000 төгрөгөөр, үхрийн махаа 500000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан үхрээ би ганцаараа нядалсан. Намайг үхэр хулгайлахад хашааны гадна байсан үхрийг Д.О- хөтлөөд би араас нь хөөгөөд явсан. Адуу хулгайлахад ч Д.О- хамт байсан.

...Мөн Х.Б-тай хамт архи уугаад маргалдсан байна лээ. Тэгээд түүний биед хөнгөн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би О.Б-гийн гэрт түүнтэй хамт архи ууж байхад О.Б- тамхи авахаар гараад орж ирэхдээ “би нэг үхэр аваад ирлээ” гэхэд нь “чи яадаг пизда вэ?” гэж хэлсэн. Би тэр үхэр болон адууг хулгайлахад нь оролцоогүй. Харин зах дээрээс хэлийг нь авсан үхрийн толгой 10000 төгрөгөөр худалдан авч, М-д аваачиж өгсөн нь үнэн. Харин мах болгосных нь дараа нь хамт зөөлцөж, худалдсан, бас хулгайн махыг зарж олсон мөнгөөр нь хамт архи уусан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сард манай хашаандаа уяатай байсан үхрийг манайхыг сайн мэддэг гэмээр хүн хашаанд орж ирээд, үхрийн уяаг нь тайлаад аваад явсан байна лээ. Манай үхэр хашааны гадаа гарах боломжгүй. Хашааны хаалгаа уяагаар уяж, том үхрийг уяхгүй бол нөгөө хоёр жижгээ мөргөөд байдаг учир үхрийн уяаг алдуурахааргүй уядаг юм. Тухайн өдөр манай хүүхэд үхэр алга болсны дараа мөрийг нь хөөгөөд үзэхэд 2 хүн үхэр авч яваад, жалга руу ороод алга болчихлоо гэж хэлж байсан. Шүүгдэгч нарын гэр нь манай тэнд байдаг юм шиг байна.

...***** надад 450000 төгрөг, *****надад 450000 төгрөг өгсөн. Хохирлоо бүрэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай бэлчээртээ байсан адууг тууж, шахаад 2 адууг нь аваад явсан байна лээ.

...Хоёр шүүгдэгчийн нэгнээс нь 825000 төгрөг авсан. Нөгөө шүүгдэгч нь мөнгө байхгүй гээд жижиг тэрэг өгсөн. Хохирлоо бүрэн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сард хуучин зах дээрээс танил дүүгийнхээ машинд суухад нэг согтуу хүн машинд сууя гээд байсан. Машинд суусан хүмүүсийг харахад арын суудал дээр дөрвөн хүн суусан байсан. Би гэрийнхээ гадаа ирээд машинаас буутал О.Б- машины хаалга онгойлгоод намайг шууд зодож эхэлсэн. Би арай гэж зугтаагаад эргүүлийн цагдаад хэлсэн.

...Эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлж байгаад нэхэмжилнэ. Эмчилгээний зардалтай холбоотой баримт өгөөгүй учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2, 125, 190/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-10, 191-193/,

 

-Малын арьс, толгойг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12/,

 

-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /1 дүгээр хавтаст хэргийн 14-16, 200-203/,

 

-Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн үед аавындаа орох хашаа руу ороход гудамжны үзүүрт аав зогсож байхаар нь очоод уулзсан чинь “манай өвөлжөөний хаалга онгорхой, дотор нь байсан уяатай үнээ байхгүй болчихсон байна, мөр дагаад хайгаад явж байна.” гэхээр нь аавтай хамт гудамжны замаас хоёр хүний нэг нь урд нь гараад хөтлөөд нөгөөх нь араас нь хөөсөн бололтой мөр байхаар нь дагаж явсан. Тэгээд тэр мөрийг дагаж байсан хоёр гудамж өнгөрөөд тэр мөр алга болсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20/,

 

-Гэрч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Б- бид хоёр хуучин Дарханы 18-н буудлаас такси аваад О.Б-гийн Хөтөл хороололд байдаг хашаа байшинд очсон. О.Б-гийн гэрт очиход нэг бүтэн үхрийн мах үүдний амбаарт нь байсан. Мөн гэрт нь нэг танихгүй залуу байсан. Тэгээд нөгөө махаа ачаад байж байтал толгой, арьс ширгүй байсан. Тэгэхээр нь “арьс, шир нь яахав, толгой нь хаана байна?” гэхэд “одоо аваад ирнэ” гэж хэлсэн. Тэр үед такси хүлээлгэж байсан болохоор яараад “араас толгойг нь авчирч өгөөрэй” гэж хэлээд би махыг нь аваад О.Б-, нөгөө танихгүй залуу хоёрыг машиндаа суулгаж яваад Хуучин Дарханы  “Гялс” төвийн хажууд буулгасан. Удалгүй О.Б- залгаад “ах аа, толгой ирчихлээ, хаана аваад очих уу?” гэхээр нь би найз Борисын гражид гуйж байгаад нөгөө махаа буулгаад махны ченж нараас мах авах уу гэж асуусан. Би *****руу залгаад “үхрийн мах чинь 115 кг болж байна шүү” гэж хэлэхэд “та тохируулаад өг өө, надад  мах авах хүн олдохгүй байна.” гэсэн. Ингээд *****аас 660000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг аваад О.Б-д 580000 /таван зуун наян мянга/ төгрөг өгсөн. Би гэрээсээ авчирч зарж байгаа юм байна гэж бодсон. Тухайн махны толгой болон гарал үүсэл байгаагүй. Өөрөө манай мал гээд байхаар нь хүнд зарахад толгой нь хэрэгтэй гэж бодоод толгойг нь нэхэж байгаад авсан. Намайг очиход хар өнгийн үстэй куртиктэй, хар өнгийн кепик малгайтай Баярмагнайг бодвол бага зэрэг өндөр нуруутай залуу байсан.

...О.Б-гийн Хөтөл хороололд байдаг гэрт нь очиход О.Б- адууны махыг машинд ачсан. Уг мах 106 кг болсон. Би хулгайн мах гэж мэдээгүй. Надад хэлэхдээ ямар ч асуудалгүй мах гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 210/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Нэг танихгүй эрэгтэй хүн “үхрийн толгой байна уу?” гэхээр нь “хэлийг нь авсан толгой байна” гэсэн чинь “болноо, би царцаамаг хийж идэх гэж байгаа юм” гэхээр нь уг хэлийг нь авсан байсан үхрийн толгойг 10000 төгрөгөөр зарсан юм.

...миний 10000 төгрөгөөр зарсан толгой нь саарал зүсмийн эвэргүй, хэлгүй үхрийн толгой байсан. Уг үхрийн толгойны хэлийг нь би ухаж аваад зарсан байсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25/,

 

-Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *****гаас 116 кг жинтэй үхрийн мах худалдан авсан. Дархан сумын 3 дугаар багт байдаг Борис гэдэг хүний авто засварын газар дээр байхаар нь очиж худалдаж авсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

 

-Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр манай найз М нь “хүний мах байгаа юм, хүн зараад өгөөч гэж гуйгаад байгаа юм, гадаа байлгах гэхээр хөлдөх гээд байна, танай гражид байлгаж байгаад зараадхая” гэж хэлээд нэг үхрийн мах авчирсан. Тэгээд манай гражид байлгаж байгаад орой нь нэг хүнд зарсан.

...хэлгүй, саарал зүсмийн эвэргүй, дух хэсгээрээ бага зэрэг цагаантай толгой байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27/,

 

-“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Ц.У-гийн эзэмшлийн хүрэн халзан зүсмийн 8 настай үхэр 900000 төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32/

 

- Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бо ах над дээр ирээд 2000 төгрөг өгчих, маргааш өгье гэхээр нь өгсөн. Тэгээд надтай хамт юм ярьж сууж байтал Арбатын гудамжнаас нэг настайвтар 50 орчим насны ах дээшээ зам хөндлөн гараад, бид хоёрыг чиглээд “Толгойт руу явах уу?” гэхээр нь би “явна” гэсэн. Тэгээд тэр ах миний машинд суугаад “Моносын уулзвар дээрээс нэг согтуу хүн авна шүү” гэж хэлсэн. Энэ үед ***** ах надтай хамт машинд суугаад явсан. Тэгээд сүүлд суусан ах, ***** ах бид гурав Моносын уулзвар руу соната 7 маркийн машинтай хөдөлсөн. Ингээд биржийн Монос эмийн сангийн харалдаа очоод 20 орчим насны 2 хүн, 50 орчим насны 1 хүнийг авсан. Тэр хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Бид нар “Гэгээ” дэлгүүрийн харалдаа явж байтал араас 20 орчим насны залуу миний хажууд сууж явсан Бо ахын толгойн тус газар юу ч яриагүй чимээгүй явж байтал ямар ч шалтгаангүйгээр цохиод авсан. Тэгээд тэр хүмүүсийг Хөтөл хорооллын эхний гудамжинд нэг хашааны гадна бууя гэхээр нь зогссон. Тэр зогссон хашаа нь ***** ахын толгой руу цохисон залуугийн гэр юм шиг байсан. Тэдгээр хүмүүс машинаас буугаад ***** ахад хандаж “чи наашаа буугаад ир дээ” гээд 50 орчим насны өндөр ах машины хаалга онгойлгоход ***** ах буугаагүй. Гэтэл тэдгээр хүмүүс нийлээд ***** ахыг машинд сууж байхад нь зодож эхэлсэн. Миний харснаар эхэлж ***** ахын толгой руу цохисон залуу гараараа нүүр, хамар хэсэгт нь зөндөө цохисон. Тэр үед Бо  ахын хамраас цус гарч эхэлсэн. ***** ахыг эхэлж цохисон, гол зодсон хүн нь 20 гаран насны, өндөр туранхай, бор царайтай, улаан цамцтай, хар урт куртиктай, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн гуталтай байсан. Тэр залуутай нийлж ***** ахыг зодсон 50 насны хүн нь туранхай, өндөр, хар өнгийн куртиктэй, хагас түрийтэй хар гуталтай хүн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135/,

 

-Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****“би яваад такси олоод ирье” гээд явсан. Тэгсэн удаагүй соната 7 маркийн машин хөлслөөд ирсэн. Тухайн таксины жолоочийн хажуугийн суудал дээр тухайн жолоочийн хамт явж байгаа бололтой хүн байсан ба бид нар бүгдээрээ хойд суудал дээр нь сууцгаасан. Ингээд О.Б-г хүргэж өгөхөөр явцгаасан. Тэгээд явж байх замдаа О.Б- тухайн жолоочийн хажууд сууж явсан залууг харчихаад толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгсэн *****ах О.Б-г “болиоч ээ, чи” гээд загнаад болиулсан. Тэгээд О.Б-гийн гэрийн гадаа очиход ***** түрүүлж буусан. Түүний дараа би машинаас буухад миний араас О.Б- буусан. Би машинаас буучихаад машины арагшаа явж бие засах гээд зогсож байтал О.Б- жолоочийн хажууд сууж явсан залуугийн хаалгыг онгойлгоод тухайн залууг гараараа 2-3 удаа цохиод авч байгаа харагдсан. ***** тухайн Х.Б- гэх залууг огт цохиж зодоогүй. О.Б- л түүнийг зодож цохиход нь *****ах дундуур нь ороод салгаж байгаа харагдсан ба салгаж байх үедээ Гансүх, *****нар хойшоо давхралдаад унахад нь Х.Б- машинаас буугаад зугтах шиг харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141/,

 

-Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Таксинд явж байхад О.Б- эргээд жолоочийн хажуугийн сандал дээр сууж явсан залууг харчихаад мэндлээд таниад байсан бөгөөд тэр залуугийн толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь “боль, боль” гээд О.Б-г болиулсан. Ингээд О.Б-гийн гэрийн гадаа очоод машинаас эхлээд О.Б, дараа нь Г.О, дараа нь О.Б-  буусан. Тэгээд намайг машинаас арай бууж амжаагүй байхад О.Б- жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан залуугийн хаалгыг онгойлгоод нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад О.Б-гийн дундуур ороод салгах гэсэн чинь би халтираад уначихсан. Тэгсэн тэр хооронд О.Б- дахиад 2-3 удаа тухайн залуугийн нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би босоод О.Б-гийн араас тэвэрч татаад бид хоёр давхралдаад унасан. Ингээд босох гэж байхад нөгөө О.Б-д цохиулсан залуу гүйгээд зугтаачихсан. Тэгсэн О.Б- босоод араас нь хөөсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142/,

 

-“...Х.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Б-ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-146/,

 

-“...үзлэгээр Х.Б-ын хамар хавдсан, яс янгинана, зүүн доод зовхи, хацар, дээд уруул хавдсан, цээж улайсан.” гэх хохирогч Х.Б-ад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 148-149/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 196/,

 

-Гэрч Д.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажил дээрээ байж байсан чинь М гэдэг танил орж ирээд адууны мах байна гэж хэлсэн. Тухайн үед М нэг танихгүй залуутай явж байсан юм. Тэгээд *****бид хоёр тухайн махыг үзэж хараад жинлээд үзсэн чинь 110 кг болж байсан. Тэгээд *****350000 төгрөг *****д өгсөн. Тухайн адууны мах гарал үүслийн бичиггүй байсан. *****г таньдаг байсан болохоор худалдан авсан юм.” /1 дүгээр хавтаст хэргийн 207/,

 

-Гэрч Л.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг адууны мах өгмөөр байна гээд манай ажил дээр ирсэн юм. Адууны махыг нь үзтэл туранхайвтар бага адууны мах байсан. Тэгтэл нэг хүн рүү утсаар яриад өгөх үү гээд асуугаад байгаа бололтой утсаар яриад байсан.

...уг адууны мах нь 106 кг болоод *****д 300000 төгрөг өгсөн. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211/,

 

Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хашаанд байсан граж дотор адууны сэг байхаар нь эхнэр *****” хаягнаас Дархан зах дээр адууны толгойны зургийг тавиад адуугаа алдсан хүн байвал холбогдоно уу гэсэн зар тавиад утасны дугаараа үлдээсэн чинь ***** дугаарын утаснаас залгаад манай алдсан адуутай адил байна. Очиж үзье гэхээр нь хаягаа зааж өгтөл нэг залуу ирж үзээд мөн гээд тэр залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 209/,

 

 “...Ж.Д-гийн эзэмшлийн сартай хүрэн зүсмийн эр даага 1 толгой, хул зүсмийн 3 настай байдас 1 толгой зэрэг адууны өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1650000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/,

 

-Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2дугаар хавтаст хэргийн 74-75/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримт болон эд мөрийн баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Б, Д.О нар нь бүлэглэн, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө тоотод оршин суух иргэн Ц.У-гийн өвөлжөөнөөс хүрэн халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө оршин суух иргэн Ж.Д-гийн 2 тооны адууг хулгайлж 1650000 /нэг сая зурган зуун тавь/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч О.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 03 тоотод хашааны гадна Х.Б-тай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч О.Б, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У-д 900000 төгрөгийн, хохирогч Ж.Д-д 1650000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 31-22/, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/ зэргээр нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан тул гэм буруугийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2550000 төгрөгийг шүүгдэгч О.Б, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.У-д 900000 төгрөг, Ж.Д-д 1650000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч О.Б, Д.О нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь “Хаан банк”-ны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 74-75/, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

 Хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Б, Д.О нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч О.Б, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Б-гийн энэ хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоног, Д.О-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Б-н цагдан хоригдсон 63 хоног, Д.О-ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож О.Б-д ононгдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.О-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 56 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хасаж, шүүгдэгч О.Б-гийн эдлээгүй үлдсэн 36 цагийн, шүүгдэгч Д.О-ын эдлээгүй үлдсэн 244 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 393 дугаартай шийтгэх  тогтоолоор 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаас эдлээгүй үлдсэн 450000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Б, Д.О нарыг бусдын малыг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.Top of Form

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-г өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Д.О-т өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 540 /таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар О.Б-гийн цагдан хоригдсон 63 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.О-ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлэх ялын найман цагаар тооцож нийт 56 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хасаж, шүүгдэгч О.Б-гийн эдлээгүй үлдсэн 36 /гучин зургаа/ шүүгдэгч Д.О-ын эдлээгүй үлдсэн 244 /хоёр зуун дөчин дөрөв/ цагийн ялыг биечлэн эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б, Д.О нарт анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.Б, Д.О нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Д.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ