Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 105/2020/0696/Э/220/2020/0665

 

2020.09.21                                  2020/ШЦТ/1688

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Жалайр овогт М.Пид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06694 0684 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Жалайр овогт М.П, 1981оны 05 дугаар сарын 29-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***************** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн ********* тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа  шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД: ДЮ;*****************,

Шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****************** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хохирогч заазуур авах гэхээр нь би болиулах гээд ноцолдсон юм, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч В.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 сарын үед приус-30 маркийн машин авсан байсан ба уг машиныг 10 сарын үед М.П унаж явж байгаад юм мөргөөд эвдчихсэн байсан тэгээд машин засуулж байна гээд надаас мөнгө аваад засуулж байна гэж яваад энэ хэрэг болхоос болохооос 2-3 хоног архи ууж гэртээ ирээд байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би гэрээсээ гадуур ажилтай гарсан М.П гэртээ үлдсэн санагдаж байна. Тухай үед М.П ээлжийн амралттай байсан.  Өдөр  надтай утсаар ярихдаа бас л архи уусан байдалтай ярисан чи архи уучихсан байна гэхэд би архи уугаагүй гэсэн. Тэгээд над руу байн байн яриад хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан. Надад хэцүү байсан болохоор би нэг найзтайгаа стресс тайлах гэж караокед орж 2 шил пиво захиалсан манай найз уудаггүй болохоор би нэг шил пиво уугаад ахиад нэг шил пивоны дээрээс тал уугаад талд оруулалгүй орхисон. Би орой 21 цаг өнгөрч байх үед гэртээ ороход М.П нилээн согтуу сууж байсан Эрдэнэчимэг, Эмүжин нар гэртээ байсан. Тэгээд намайг оронгуут М.П хэрүүл өдөөд хаагуур яваад банзалдаж яваад ирж байгаа юм, муу архичин гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Ингээд хэрэлдэж байгаад миний баруу нүдрүү гараараа цохиод нүд хавдаад байгаа нь мэдэгдсэн тэгхээр нь шар хүрээд хэд хоногийн өмнө архи уучихаад ирэхээр нь би хэрүүл хийгээд М.П би ахиж архи уухгүй хэрвээ ахиж архи уух юм бол чигчий хуруугаа таслана гэсэн биздээ гэж хэлээд гал тогооны тэндээс заазуур аваад М.Пид өгөхөд М.П тэр заазуурыг гал тогооны пааран доогуур шидсэн. Тэгээд намайг үсдээд нүүр толгой хэсэгт цохиж зодож, хана мөргүүлж зодож байгаад намайг үснээс чирээд гадаа коридорт гаргаад хаалга хаачихсан. Би хөл нүцгэн гуталгүй гарсан болохоор айлын хүмүүсээс санаа зовж ханиа одоо болъё оръё гэж хаалга цохиод гуйсан чинь хаалга онгойлгоод дахиад намайг үсдээд чирээд гэртээ оруулаад гэрийн үүдний коридорт унагаад дэрээс суучихаад хөлөөрөө хөл хөдөлгөхгүй гараараа цээжин дээр дарчихаад нэг гараараа намайг цохиж зодоод байсан. Тэгээд гал тогооны ширээн дээр манай хар иштэй хутга харагдахаар нь түүнийг аваад би ингэж амьдраад яахав ингэж байхаар  үхье гээд хутга авснаа санаж байна. Тэгээд өөрийгөө дүрсэн юмуу яасан юм санахгүй байна. хутга авахад М.П толгой руу цохиод би газар унаж байсан санагдаж байна. Тэгээд дээр суучихсан зодож байсан. Миний цээж өвдөөд амьсгалж болохгүй болохоор нь ханиа босъё би үхэх гээд амьсгалж чадахгүй байна гэхэд М.П битгий худал баашлаад бай гээд толгой руу цохиод байсан. Тэгээд М.Пийг босохоор нь би гараа тулаад өндийхөд миний баруун талын хөхний дээд хэсгээс цус маш их хэмжээгээр гарсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хутгаар үүсгэгдсэн гэмтлийг М.П үүсгээгүй байх гэж бодож байна. Би өөрийгөө уурандаа хатгасан юм болов уу гэж бодож байна, яаснаа санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Хутгаар үүссэн бусад гэмтлийг М.П гараараа цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг...Би заазуур авах нь авсан. Гэхдээ М.П руу далайгаад байсан асуудал байхгүй. Заазуур аваад хуруугаа тасдана гэж амлаа биз дээ гэхэд М.П миний заазуурыг авах гэж булаацалдсан асуудал байгаа тэгээд миний заазуурыг аваад шидчихсэн. Заазуурыг булааж авснаас хойш би шууд хутга аваагүй. Үүнээс хойш хэрэлдэж зодуулж байгаад коридорт гарснаас хойш эргэж гэрт орж ирээд хутга авсан юм...” гэх мэдүүлэг /1xx-ийн 39-40, 43/,

Насанд хүрээгүй гэрч П.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ” “...би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ аав, дүү, гуравтайгаа байсан чинь манай ээж ажлаасаа 19 цаг билүү 20 цагийн үед орж ирсэн. Манай аав ээж хоёулаа халамцуу байсан ба хоорондоо нилээн маргалдаад аав урьд нь ээжид ахиад архи уух юм бол чигчий хуруугаа  заазуураар тасдана гэж амалсан байсан. Тэгээд аав, дүү бид гурвын мах чанаж идсэн хутга савны хажууд байсан чинь манай ээж амласандаа хүр гээд аавд гартаа байсан заазуураа ширээн дээр тавьсан чинь аав заазуур барьж байгаад би чадахгүй юм байна гээд паарны доошоо шидчихсэн. Тэгээд манай 5 настай Эмүүжин нөгөө өрөөнөөс аниа би айгаад байна нааш ир гээд уйлаад байхаар нь би өөрийнхөө хаалгыг хаагаад очиж дүүгээ аргадаад байж байсан чинь аав, ээж хоёр гал тогооны өрөөнд хэрэлдээд пижигнэлдэхээр нь би өөрөөнийхөө хаалгыг жоохон нээгээд харсан чинь ээж хажуу тийшээ хараад хэвтчихсэн аав ээжийн дээр нь хоёр гарыг нь бариад нэг хөлөөрөө ээжийн хоёр хөлийг дарж хэвтээд гараараа ээжийг цохиод шил юм уу тогоо түжигнэж дуугараад байсан. Тэгээд аав ээжийг түлхээд коридор руу гарсан чинь ээж хаалганы гаднаас аймар чанга нүдсэн. Тэгсэн аав хаалгаа  тайлахад ээж орж ирээд аавыг чи угаасаа ийм арчаагүй ш дээ гэсэн чинь аав юу ч дугараагүй. Тэгээд тэнд аав ээжийг цохиод байсан уу эсхүл газар руу толгойгоор нь цохиод байсан уу би мэдэхгүй пад пад гээд дуугараад байсан. Тэр үед ээж аавд чи намайг цус алдаж байхад тоохгүй юм уу гээд аавд хэлсэн. Тэгсэн аав намайг дуудаад байхаар нь би өрөөнөөсөө гараад очисон  чинь ээж чинь цус алдаад байна Тунгаанаа, Саагий эгч хоёр руу залга гэхээр нь би тэр эгч нар руугаа залгасан чинь манай хоёр эгч утсаас аваагүй...Тэгээд аав намайг 103 руу залга гэхээр нь би залгаад ярьж байсан чинь аав миний утсыг аваад эмчтэй эмчээ манай эхнэр орж ирээд өөр рүүгээ хутга дүрчихлээ, одоо би яах билээ гэж асууж ярьж байгаад утсаа салгасан...дараа нь пижигнээд байхаар нь би хаалганы завсраар харсан чинь аав ээжийг дарж хэвтчихээд нүүр рүү нь гараараа цохиод байсан... тийм зүйл хэлээгүй. Ямар ч байсан аав ээжийн цус алдаад байна гэхээр нь би ааваас та ээжийг ингэсэн юм уу гэж асуусан чинь аав үгүй ээ, ээж чинь өөр өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1xx-ийн 45-46/,

Гэрч Ц.Хандмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 12 ,13-ны үед буюу улсын баяр наадам тэмдэглэх гэж гэр бүлээрээ уулзаж, Тэрэлж явж архи дарс ууж, идээд сайхан яваад ирсэн. Үүний дараа нээх их удаагүй байх би сарыг нь сайн санахгүй байна М.Пын гэрт бид нар уулзахаар болоод би нөхрийн хамт очсон бас манай нэг эрэгтэй найз байсан М.П гэртээ эхнэр Эрдэнэтуяагийн хамт байж байсан. Ингээд бид хорхог хийх зуураа нэг шил архи хувааж ууж байхад М.П Эрдэнэтуяаг дуудаж коридорт гаргаад хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би очоод манай найзыг яагаад янз бүрээр хэлээд доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй чи цаашаа яв гэхээр нь би буцаж ороод суусан... М.П ахиад Эрдэнэтуяагийн коридорт аваачаад гичий, янхан гэх зэргээр доромжлоод байсан яг ямар шалтгааны улмаас Эрдэнэтуяаг доромжлоод байсныг мэдээгүй... М.П Эрдэнэтуяаг түлхэж унгаасан Эрдэнэтуяа унахдаа паарыг толгойгоороо мөргөж унаад толгойн ар хэсгээс цус гарч байсан... буцаад орсон чинь байшингийн үүдний хэсэгт Эрдэнэтуяагийн дээр нь гарчихсан гараараа нүүрэн хэсэгт нь цохиод зодож байсан... түүнээс хойш хүүхдүүдийнхээ хамт аавындаа хэд хоносон ба ахиж М.Птой уулзахгүй сална гэж залуус хотхонд байр түрээслээд амьдарч байсан чинь намар нь буцаад М.Птой нийлээд хамт амьдарч байсан. Тэр үеэс хойш М.Пийг эхнэрээ зоддог аймар хүн байна гэж мэдсэн...архи уухаараа аюултай хүн байна лээ... Цэргийн төв эмнэлэг дээр очиход ар гэрийнхнээс нь хүмүүсээс ирээгүй байсан. Эрдэнэтуяагийн яаралтай хагаалгаанд оруулах гээд оруулсан байсан. Эмнэлгийн үүдэнд М.Птой уулзаад М.П нь Эрдэнэтуяа өөрийгөө хутгалчихлаа гэж хэлэхээр нь би битгий худал ярь чи л хутгалаа биз гэхэд гэхэд үгүй гэж хэлсэн. Хагалгаанд орсноос хойш 5 хоногийн дараа Эрдэнэтуяагийнд эргэж очоод асуухад би тэгвэл үхээд өгье гэж хэлээд би өөрөө хутга барьж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1xx-ийн 50-51/,

Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...чи ахиад архи уучихсан байна гээд уурлахаар нь би уугаагүй ээ 2 охинтойгоо хоол хийгээд гэртээ байна гэж хэлсэн... гал тогооны ширээн дээр байсан заазуурыг аваад намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад заазуурыг нь аваад угаалтуурын тийшээ хийгээд Эрдэнэтуяаг түлхэж унагаасан. Тэгсэн чинь гал тогоонд миний мах идэж байсан хар иштэй хутгыг баруун гараараа бариад цээж хэсэгт зүсчих шиг л болсон. Тэгэхээр би гараас нь хутгыг нь булааж аваад гал тогооны тйишээ шидчихсэн, гараас нь хутгыг нь авахад Эрдэнэтуяа доошоо суусан. Тэгээд нааш нь татаад эргүүлсэн чинь цээжнээс нь цус гоожоод байхаар нь 103-т залгаж дуудлага өгсөн...Эрдэнэтуяатай 2004 оноос хойш амьдарч байгаа энэ хугацаанд архи ууснаас болж гэр бүлийн маргаан үүсгэж байсан удаа байгаа. Урьд 2-3 удаа Эрдэнэтуяатай маргалдаад цохиж байсан удаа байгаа гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-76/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... харин Эрдэнэтуяагийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи,баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул бүр нэг удаагийн үйлчилээр үүсгэгдэх гэмтэл юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90/,

Яллагдагч М.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэр Эрдэнэтуяаг зодож цохисон асуудал байхгүй. Эрдэнэтуяагийн хутга, заазуурыг салгах гэж ноцолдсон асуудал гарсан. Тэгэхэд л Эрдэнэтуяад үүссэн шарх, гэмтэл байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13686 тоот дүгнэлтэд: 

1. В.Эгийн биед баруун хөхөнд цээжний хөндийрүү хаваж нэвтрэн өрцийг нэвтэрж элэгний 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. Цээж хөндийг цус алдалт, баруун нүдий  дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт,баруун бугалга, зүүн шуу, баруун зүүн өвдөг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хөхөнд цээжний хавж нэвтрэн өрцийг нэвтэлж элэгний 8 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, харин баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шу, баруун зүүн өвдөгт цус хуралт мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /1хх-ийн 88/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 170-178/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 181/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 199/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 12-1212 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч В.Эгийн: “...хэрвээ ахиж архи уух юм бол чигчий хуруугаа таслана гэсэн биздээ гэж хэлээд гал тогооны тэндээс заазуур аваад М.Пид өгөхөд М.П тэр заазуурыг гал тогооны пааран доогуур шидсэн. Тэгээд намайг үсдээд нүүр толгой хэсэгт цохиж зодож, хана мөргүүлж зодож байгаад намайг үснээс чирээд гадаа коридорт гаргаад хаалга хаачихсан. Би хөл нүцгэн гуталгүй гарсан болохоор айлын хүмүүсээс санаа зовж ханиа одоо болъё оръё гэж хаалга цохиод гуйсан чинь хаалга онгойлгоод дахиад намайг үсдээд чирээд гэртээ оруулаад гэрийн үүдний коридорт унагаад дэрээс суучихаад хөлөөрөө хөл хөдөлгөхгүй гараараа цээжин дээр дарчихаад нэг гараараа намайг цохиж зодоод байсан. Тэгээд гал тогооны ширээн дээр манай хар иштэй хутга харагдахаар нь түүнийг аваад би ингэж амьдраад яахав ингэж байхаар үхье гээд хутга авснаа санаж байна. Тэгээд өөрийгөө дүрсэн юмуу яасан юм санахгүй байна. Хутга авахад М.П толгой руу цохиод би газар унаж байсан санагдаж байна. Тэгээд дээр суучихсан зодож байсан. Миний цээж өвдөөд амьсгалж болохгүй болохоор нь ханиа босъё би үхэх гээд амьсгалж чадахгүй байна гэхэд М.П битгий худал баашлаад бай гээд толгой руу цохиод байсан. Тэгээд М.Пийг босохоор нь би гараа тулаад өндийхөд миний баруун талын хөхний дээд хэсгээс цус маш их хэмжээгээр гарсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хутгаар үүсгэгдсэн гэмтлийг М.П үүсгээгүй байх гэж бодож байна. Би өөрийгөө уурандаа хатгасан юм болов уу гэж бодож байна, яаснаа санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Хутгаар үүссэн бусад гэмтлийг М.П гараараа цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Хандмаагийн: “...М.П Эрдэнэтуяаг дуудаж коридорт гаргаад хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би очоод манай найзыг яагаад янз бүрээр хэлээд доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй чи цаашаа яв гэхээр нь би буцаж ороод суусан...М.П Эрдэнэтуяаг түлхэж унгаасан Эрдэнэтуяа унахдаа паарыг толгойгоороо мөргөж унаад толгойн ар хэсгээс цус гарч байсан...буцаад орсон чинь байшингийн үүдний хэсэгт Эрдэнэтуяагийн дээр нь гарчихсан гараараа нүүрэн хэсэгт нь цохиод зодож байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Пид хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч В.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч М.Пид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцлийг харгалзан үзэж торгох ял  шийтгэл оногдуулсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жалайр овогт М.Пийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Пийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.П нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар иштэй 1 ширхэг хутга, хэргийн газраас бэхжүүлж авсан хуруу шилтэй хүрэн өнгийн шингэн зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР