| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0340/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/340 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/340
2019 11 20 2019/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овгийн Ш.Эд холбогдох эрүүгийн 1934009240437 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2019 оны 11 дүгээр 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, төрсөн дүү, дүүгийн хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, О овгийн Ш.Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө иргэн Б.Бямбацэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, хамар, баруун хацар, баруун нүдний доод зовхи, дээд уруул, баруун гарын 4-р хуруунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934009240437 дугаартай хэрэгт хохирогч Б.Бямбацэцэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Т.Гантөмөр /хх-ийн 6-7 дугаар хуудас/, яллагдагч Ш.Э /хх-ийн 35-36 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 715 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дүгээр хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, “MED TRAUMA HOSPITAL”-ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хариу /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Б.Бямбацэцэгийн 130.000 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч Б.Бямбацэцэгийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-41, 43 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн нутагт өглөө иргэн Б.Бямбацэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, хамар, баруун хацар, баруун нүдний доод зовхи, дээд уруул, баруун гарын 4-р хуруунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Бямбацэцэгийн ...2019 оны 10 дугаар сарын 06-нд Эрдэнэ сум 5 дугаар баг гэртээ байж байтал хажуу айлын Дуламсүрэнгийн эгч нь Энхмаа гэрт орж ирээд шууд намайг нүүр рүү цохиж аваад үснээс зулгааж байгаад цохисон. Намайг хэл амаар доромжлоод нүүр маажсан. Миний дүүг яагаад дээрэлхээд байгаа юм гээд зодоод байсан. Араас нь дүү Дуламсүрэн нь орж ирээд бас намайг үстэж аваад дараад байсан... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
гэрч Т.Гантөмөрийн ...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрт ороод байж байхад бөөн дуу шуугаан болоод байхаар нь арын хаалгаар гараад харахад Бямбацэцэг Дуламсүрэн нар дээр доороо ороод ноцолдоод Бямбацэцэг нь Дуламсүрэнг доороо оруулсан. Үснээс нь зулгаагаад зодож байсныг би очиж салгасан. Бямбацэцэг, Дуламсүрэнг манай хажуу талаас зайл гээд хөөгөөд байсан. Би төрөөс өгсөн газраас чи хөөгөөд байхдаа яадаг юм гэж Бямбацэцэгт хэлсэн. Тэр хоёр салаад явсан... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
гэрч Ш.Эгийн ...Яагаад манай дүүг зодсон юм бэ гэхэд тэр гичийгээсээ өөрөө асуу гээд өөдөөс хэрэлдээд хэвтээд байхаар нь орноос нь татаж босгох гээд хөнжлийг нь татахад босч ирэхээр нь цээж рүү нь түлхсэн. Тэгээд бид хоёр хоорондоо үсдэлцээд байж байхад араас Дуламсүрэн орж ирээд бид хоёрыг салгасан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
яллагдагч Ш.Эгийн ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 715 дугаартай ...Б.Бямбацэцэгийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, хамар, баруун хацар, баруун нүдний доод зовхи, дээд уруул, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дүгээр хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, “MED TRAUMA HOSPITAL”-ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хариу /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Б.Бямбацэцэгийн 130.000 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч Б.Бямбацэцэгийн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-41, 43 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Ш.Эд холбогдох эрүүгийн 1934009240437 дугаартай хэргийн шүүгдэгч Ш.Эгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Э нь Б.Бямбацэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх зодсон хууль бус үйлдэл хөнгөн хохирол хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ш.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бямбацэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Бямбацэцэг нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Эгаас эрүүл мэндэд учирсан хохирол 490.000 /дөрвөн зуун ерөн мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг баримт гаргаж өгсөн байна.
Харин хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд баримтгүйгээр нэхэмжилсэн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг төлсөн талаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч, одоо гомдол, саналгүйг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд дээрх баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ш.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо баримтаар нэхэмжилснийг нөхөн төлснийг, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Б.Бямбацэцэг нь шүүгдэгч Ш.Эд гомдол саналгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Ш.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О овгийн Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О овгийн Ш.Эд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Бямбацэцэг нь шүүгдэгч Ш.Эд гомдол саналгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овгийн Ш.Эгаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч дугаарын регистртэй, Х овгийн Б.Б олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О овгийн Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан шүүгдэгч О овгийн Ш.Эгаас нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч НУ80101900 дугаарын регистртэй, Халх овгийн Батмөнхийн Бямбацэцэгт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг олгосугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О овгийн Ш.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН