| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0088/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/252 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч О.А********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О*********ын А*********д холбогдох эрүүгийн 2038000000290 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт О*********ын А*********, РД:/Р088112793/- д холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч О.А********* нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Анхбаярын гэрт 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө амарч байсан Б.М*********рийг сандлаар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А********* нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр О.Анхбаярын гэрт 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө амарч байсан Б.М*********рийг сандлаар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000290 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Миний хувьд гэм буруугийн асуудалтай холбогдуулан маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-43-50х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэв. Хохирогч Б.М*********рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд орой 19:00 цагийн үед өөрийн найз Анхбаярынд очоод хоол цай идээд тухайн орой тэдний гэрт хонохоор болсон. Тэгээд унтаж байтал шөнө 02:00 цагийн үед Анхбаярын байшингийн хаалгыг нэг хүн хүчтэй нүдээд байсан. Анхбаярын эхнэр босоод хаалга тайлах шиг болсон. Тухайн үед байшинд гэрэл унтраастай харанхуй байсан. Гаднаас хаалга хүчтэй нүдээд хүн ороод ирэхээр нь би хэн бэ гэж асуухад надтай үгийн зөрүүгүй тэр эрэгтэй “чи намайг хэн бэ гэдэг хэн бэ өөрөө” гээд намайг харанхуйд хөлрүү өшиглөөд, сандал авч шидээд, учир зүггүй толгой тархи руу цохиж нүдээд унасан. Тэр үед эхнэр нь гэрлээ асаасан бөгөөд гэрэл асааснаас хойш тэр залуу намайг цохиогүй үйлдлээ зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
Гэрч О.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ид хоёр юм ярьж сууж байгаад чи ганцаараа байгаа юм уу гэж асуусан чинь тийм гэхээр тэгвэл чи манайд хоноод яв гээд манайд хонохоор болоод би гэртээ хойморын урд талд газар ор засаж өгсөн тэгээд унтаж амарсан юм. Тэгээд шөнийн 02 цагийн үед гаднаас нэг сог байгаад орж ирээд хашигчаад, том том дугараад пижигнээд явчихаар нь би гэрлээ асаагаад хартал манай дүү А********* согтуу орж ирсэн газар унтаж байсан М*********рийн , лаар чихсон байсан. эгээд хөөе чи боль гээд наад хүн чинь цагдаа, хэсгийн төлөөлөг чихлоо ш дэ гэсэн чинь гараад яваад өгсөн юм. Тэгээд М*********р Туул эгчрүү залгаад ирээд аваач гээд Туул эгч ирээд эмнэлэг дагуулж явж оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-18-20х/, 3. Гэрч Д.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. “М*********рийг манайд амраад яв гээд би хойморын урд газарт ор засаж өгөөд бид нар унтаж амарсан юм. Шөнө 02 цагийн үед байх манай хаалгыг нэг согтуу хүн ирээд хаалга татаад нүдээд байхаар нь би сэрээд хувцсаа өмсөж байсан, манай нөхөр гэрлээ асаах гээд залгуураа хайж байхад нөгөө согтуу залуу ороод ирсэн. Тухайн үед М*********р хэн бэ гэж асуусан чинь нөгөө согтуу хүн харанхуйд очоод пижигнээд явчихсан тэгээд гэрлээ асаагаад харсан чинь А********* согтуу ороод ирчихсэн М*********рийг сандлаар цохиод зүүн хөмсөгний дээд талаас цус асгарч байсан. Тэгээд Анхбаяр шууд хөөе чи боль гэж салгаж аваад чи хэсгийн төлөөлөгчийг зодчихлоо гэж хэлсэн чинь А********* шууд гараад яваад өгсөн тэгээд бид хоёр М*********рийн цусыг тогтоох гээд арчиж цэвэрлэсэн. М*********р, Туул эгчрүү залгаад ирээд аваач гэж хэлээд удаагүй Туул ирээд эмнэлэг аваад явсан юм. Бид хоёр А*********рүү залгасан чинь хөдөө гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн юм. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-23- 24/,
Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 24-25-ны шөнө 03 цагийн үед Ханх сумын хэсгийн төлөөлөгч М*********рийг сургуулийн багш ажилтай Туул дагуулж ирсэн. М*********рийн зүүн хөмсөгний дээд талд шархтай, шархнаас нэлээн их хэмжээний цус гоожсон, цус алдалттай орж ирсэн. Тэгээд эмнэлгийн анхны туслаж үзүүлж тус шарх дээр 2 оёдол тавьж өгөөд цусыг тогтоож даралтыг үзэхэд хэвийн харин зүрхний цохилолт 90-тэй байсан учраас зүрхний хэм буурдаг үйлчилгээтэй атенолол нэртэй эм уулгаж, өвчин намдаах тариа хийсэн байгаа. Мөн М*********рийн хөл булчин хэсэг нь улаагаад хөхөрчихсөн байдалтай байсан, өөр ил харагдах зүйл байгаагүй. Тухайн шарх нь 1 см орчимтой гүн зүсэгдсэн судас дайрсан, цус их хэмжээгээр гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 305 дугаартай: 1. Б.М*********рийн биед зүүн хөмсөгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Б.М*********рийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-55х/, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх[1]57х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх[1]58х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-59х/, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх[1]60х/, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа машин, техникийн жагсаалт /хх-ийн 61-62-р хуудас/, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар батлуулсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-63-64х/, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000290 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.А********* нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр О.Анхбаярын гэрт 2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө амарч байсан Б.М*********рийг сандлаар болон хөлөөрөө цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч О.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-49-50х/, Хохирогч Б.М*********рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-16- 17х/ Гэрч О.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-19-20х/, Гэрч Д.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-23- 24х/ Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх- 25- 26х/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 305 дугаартай дүгнэлт /хх-38х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.А*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.А********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.А********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч О.А********* нь хохирогч Б.М*********рын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Хохирогч Б.М*********р нь шүүгдэгч О.А*********гээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч О.А*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.А*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.А********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ. Шүүгдэгч О.А********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч О.А*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр өмгөөллийн саналдаа: Миний үйлчлүүлэгч О.А********* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь гэмт хэргийг улмаас мэс засалд орж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оноож өгнө үү гэв.
Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан ялын дүгнэлт болон саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан О.А*********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.А*********ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О*********ын А*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О*********ын А*********д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.А*********д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.А*********гийн торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эр хтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А*********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН