Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/326

 

 

 

 

 

2021 9 15                                          2021/ШЦТ/326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Г.А ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б П А холбогдох эрүүгийн 2134000000214 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч П.А ийн өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Г.А гийн өгсөн: Ярих зүйл алга. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: Хохирогч Г.А гийн өгсөн мэдүүлэг /хх 7-8, 10-12/, гэрч Л.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх 15/, гэрч А.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх 17/, шүүгдэгч П.А ийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 19, 44-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №4439 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-24/, 2 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, өвчний түүх /хх 26-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутагт согтуурсан үедээ эхнэр Г.А гийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь "хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн нүдний дээд доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.А гийн өгсөн: “ 2021 оны 5-р сарын 11-ны өдөр нөхөр П.А бид хоёр гэртээ байсан 1 шил 0.5л архиа аваад гэрээсээ гараад явж байтал Цэцэгмаа гэх эмэгтэй машинтай таараад бид хоёр машинд нь суугаад голын эрэг дээр очоод архиа хувааж уусан. Тэгээд архиа хувааж уучхаад Цэцэгмаа тугал хөөгөөд Алтангэрэл гэх залуу ирсэн. Тэгээд гэрт нь очоод гэрт нь архи уугаагүй нөхөр бид хоёр гэр лүүгээ харих гээд гэрээс нь гараад явж байтал архи уусан байсан болохоор миний толгой эргээд согтоод би газар хэвтээд өгсөн. Тэгээд л манай нөхөр А  намайг бос, үхэр малаа саамаар байна гээд байсан. Тухайн үед ойролцоогоор 18-19 цагийн үед л байх тэгээд намайг босохгүй болохоор манай нөхөр А  уурлаад миний хэвлий болон давсаг руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би явж чадахгүй байна Алтангэрэлийнд хоноё гээд бид хоёр буугаад нөгөө айлдаа ороод хоносон. Тэгээд өглөө нь миний гэдэс өвдөөд түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Намайг согтоод гэртээ харихгүй байна гэх шалтгаанаар миний гэдэс хэвлий хэсэг рүү нэг л удаа өшиглөсөн. Бусдыг нь би санахгүй байна согтуу байсан учраас. Манай нөхөр намайг урьд нь зодож байгаагүй. Бид хоёр архинаас болж хоорондоо олон муудалцаж байсан. Миний биеийн байдал одоо хэвийн байна. Манай нөхөр зүрх муутай, даралт ихтэй болохоор үнэнийг хэлчихээр манай нөхөр айчих байх гэж бодоод өмнөх мэдүүлэгт худлаа хэлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 7-8, 10-12/,

Гэрч Л.Алтангэрэлийн өгсөн: “2021 оны 5-р сарын 11-ны өглөө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р багийн нутаг Тогтох трейд ХХК-ны ногооны талбайгаас эхнэр Цэцэгмаагийн хамт сумын төв орж ойр зуурын ажлаа амжуулаад өдөр 13 цагийн үед гэр лүүгээ машинтай явж байтал Сөгнөгөрт байх Монхор гэх айлын ойролцоо явж байтал замаар манай наад талд байх А  эхнэр Алгаамаа хоёр зам дээр таарсан. Тэгээд машинд сууж дээшээгээ явж тугалаа харья гэхээр нь таньдаг болохоор суулгаж явсан. Тэгсэн замд ингэсхийгээд зогсчих гэхээр нь зогссон. Тэгсэн нэг шил архи гаргаж ирээд за хөрш айл аймаг улс байна хуваагаад уучихъя гэхээр нь хамт хувааж уусан. Тэгээд дахиад архи дэлгүүрээс авах болж дэлгүүр явсан. Тэгээд архи аваад гэрийнхээ үүдэнд буух юм байх гэж бодоод гэрийнх гадаа ирээд зогссон чинь Алгаамаа танайд хэдүүлээ очъё гээд тэгээд манай эхнэр ч зөвшөөрч манай гадаа ирсэн. Тэгээд машинаа гадаа орхиод би буугаад явсан. Тэр гурав авчирсан архиа хувааж уугаад юм яриад нэлээн орой болж нэг харсан нөгөө гурав нэлээн согтчихсон А  Алгаамаа хоёр гэр лүүгээ явахаар болж согтуу гуйваад явсан. Би гэртээ орсон. Манай эхнэр тэр хоёрыг хашаанаас гаргачхаад машиндаа ороод унтаад өгсөн. Тэгсэн нөгөө хоёр эргээд ороод ирсэн. Тэгээд газраар хэвтээд унтсан. Би дээр унтсан. Өглөө нь боссон чинь Алгаамаагийн нүд нь хөхөрчихсөн гэдсээр нь өвдөөд байна гээд А  машин олж ирж эхнэрээ гэр лүүгээ авч явна гээд гарах хооронд нь эхнэр маань Алгаамаад чи эмнэлэг цагдаа дуудаж үзүүл гэхэд үгүй яах юм бэ хүүхдүүд архи уусан гэж загнана гээд байсан. Манай гэрт А  эхнэр Алгаамаагаа зодоогүй. Гэр лүүгээ явлаа гэж яваад л замдаа яг яасныг мэдээгүй намайг 3 сэрэхэд л нүд нь хөхөрчихсөн байсан. А  Алгаамаа хоёр манайхаас гэр лүүгээ явахдаа явганаар явсан. Манайхаас А ийнх 1 км гаран зайтай. Тухайн үед А , Алгаамаа, манай эхнэр бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Анх уулзахдаа Алгаамаагийн нүүр зүгээр л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч А.Цэцэгмаагийн өгсөн: “2021 оны 5-р сарын 11-ны өглөө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р багийн нутагт нөхөр Алтангэрэлийн хамт сумын төв орж ойр зуурын ажлаа амжуулаад өдөр 13 цагийн үед гэр лүүгээ машинтай явж байтал Сөгнөгөрт байх Монхор гэх айлын ойролцоо явж байтал замаар манай наад талд байх А  эхнэр Алгаамаа хоёр зам дээр таарсан. Тэгээд машинд сууж дээшээгээ явж тугалаа харья гэхээр нь таньдаг болохоор суулгаж явсан. Тэгсэн замд ингэсхийгээд зогсчих гэхээр нь зогссон. Тэгсэн нэг шил архи гаргаж ирээд за хөрш айл аймаг улс байна хуваагаад уучихъя гэхээр нь хамт хувааж уусан. Тэгээд дахиад архи дэлгүүрээс авах болж дэлгүүр явсан. Тэгээд архи аваад гэрийнхээ үүдэнд буух юм байх гэж бодоод гэрийнх гадаа ирээд зогссон чинь Алгаамаа танайд хэдүүлээ очъё гээд тэгээд манай гадаа ирсэн. Тэгээд машинаа хашааны гадаа орхиод би буугаад явсан. Тэр 3 авчирсан архи хувааж уугаад юм яриад үлдсэн. Нэлээн орой болж нэг харсан нөгөө гурав нэлээн согтчихсон А , Алгаамаа хоёр гэр лүүгээ алхаад явахаар болж согтуу гуйваад явсан. Нөхөр гэртээ орж унтахаар явсан. Би машин дотроо унтаж байгаад шөнө гэртээ ороход нөхөр Алтангэрэл орон дээр А , Алгаамаа нар газар унтаж байсан. Алгаамаа намайг ороход босоод ирсэн хартал нүд нь хөхөрчихсөн байсан. Өглөө нь босоод Алгаамаа миний гэдсээр өвдөөд байна гэхээр нь би өвчин намдаах эм уулгаад байж байтал А  машин олж ирж эхнэрээ гэр лүүгээ авч явна гээд гарсан. Алгаамаад “чи эмнэлэг, цагдаа дуудаж үзүүл" гэсэн чинь "үгүй яах юм, архи уусан гэж загнана" гээд тэгээд А  ирээд аваад явсан. Гэр лүүгээ явлаа гэж яваад л замдаа яг яасныг мэдээгүй. Тэд гэр лүүгээ явганаар явсан. Манайхаас А ийнх 1 км гаран зайтай байдаг бид дөрөв авчирсан архиа хувааж уугаад салсан. Хэрэлдэж маргалдаагүй. Тухайн үед А  Алгаамаа манай нөхөр бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Анх уулзахад ямар нэгэн гэмтэл шарх болсон зүйл байхгүй зүгээр л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /хх 17/,

Шүүгдэгч П.А ийн өгсөн: “2021 оны 5-р сарын 11-ны 13 цагийн үед эхнэр Алгаамаатай гэрээсээ гараад дэлгүүр орж нэг шил архи аваад гэр лүүгээ явж байтал манай дээд талын Барсын хашааны манаач эхнэр нөхөр болох Алтангэрэл, Цэцэгмаа хоёр машинтай гэр лүүгээ явж байгаад таарч машинд сууж дөхөж байгаад авч явсан нэг шил архиа машин дотор нь хувааж уусан. Дахиад архи уухаар болж дэлгүүр орж дахиад нэг шил архи авч буцаад манай гадаа ирсэн. Тэгсэн эхнэр маань нөгөө хоёрт танайд очъё гээд тэгээд гэрийнх нь гадаа хүргүүлээд машин дотор нь хашааны гадаа нөгөө нэг шил архиа хувааж уугаад тэгээд би согтоод юу болсон талаар мэдээгүй. Өглөө нь Алтангэрэлийнд сэрсэн эхнэр Алгаамаа нь гэдсэн дээр өвдөөд байна гэхээр нь унаа олж гэртээ авчраад яасан талаар асуусан чинь согтуудаа чи миний гэдэс рүү өшиглөсөн тэгээд гэдэс рүү өвдөөд байна мөн нүүр лүү цохисон ш дээ гэсэн. Тэгээд сумын түргэн дуудаад эмч үзэхээр нь мотоциклоос унасан юм гэж эхнэр бид хоёр хэлсэн. Тэгээд доошоо өнгөтэй юм гараад байна гэмтлийн эмнэлэг явж эх нь хот руу авч явж үзүүл гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Хот руу ороод охин маань ээжийгээ авч эмнэлгээр явсан. Тэгсэн давсаг хагарч цус их алдсан байна яаралтай хагалгаанд орно гээд орсон. Бид хоёр согтуу гэр лүүгээ явах гэж байгаад тэгээд босохдоо цохисон юм уу дарчихсан юм уу бүү мэд тэр үед бид хоёр их согтуу байсан болохоор яг яаснаа мэдэхгүй байна. Замдаа тийм юм болж тэгээд буцаад Алтангэрэлийнд орж унтсан юм шиг байна. Урьд өмнө цохиж зодож байгаагүй хэрүүл маргаан бол байсан. Том охин маань 31 настай 1995 онд гэр бүлээ батлуулсан 30 гаран жил хамт амьдарч байна. Эхнэр маань намайг бодоод л мотоциклтой явж байгаад онхолдсон гэж хэлсэн. Би тухайн үед согтуу юу болсныг санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээс л ийм зүйл боллоо дахин ийм зүйл болохгүй надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 19, 44-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №4439 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.А гийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” Гэжээ /хх 21-24/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, өвчний түүх /хх 26-37/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч П.А , хохирогч Г.А  нар нь архидан согтуурч хохирогч Г.А г архи уусны улмаас тасарч унан боссонгүй гэх шалтгаанаар эрх чөлөөнд халдаж гараараа болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь "хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт" бүхий хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 Шүүгдэгч П.А ийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болохыг дурдав. Хохирогч Г.А  хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасах саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр улсын яллагчийг саналыг дэмжиж оролцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч П.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи баримт /хх 57/, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх 54-56/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч П.А ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.А ийн үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 11-ны өдөр болсон байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 5 хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134000000214 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А ийг согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ид 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

5.Эрүүгийн 2134000000214 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                       ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ