Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2020/0014/з |
Дугаар | 16 |
Огноо | 2020-07-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 16
109/ШШ2020/0016
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Л.М-ийн нэхэмжлэлтэй, А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “Ц сумын 1999 оны мал тооллогын А дансанд Л.М гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Л.М болгон зөвтгөж, 1999 оны малын А дансны бүртгэлд бүртгэхийг А аймгийн Ц сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “… А аймгийн Ц сумын 1999 оны мал тооллогын А дансанд Л.М гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Л.М болгон зөвтгөж, 1999 оны малын А дансны бүртгэлд бүртгэхийг А аймгийн Ц сумын Засаг даргад даалгах ... “ гэжээ.
Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.М-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын бүртгэлд Л.М-ийн нэрээр бүртгэгдсэн байна. Тус сумын Буйлан багийн 1999 оны мал тооллогын бүртгэлд Л.М нэртэй бүртгэл архивлагдаагүй болно. Тус сумын Буйлан багийн 1999 оны мал тооллогын бүртгэлд Л.М нэртэй өөр хүн мал тоолуулж байгаагүй баталж, Л.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Л.М-ээс А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан “А аймгийн Ц сумын 1999 оны мал тооллогын А дансанд Л.М гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Л.М болгон зөвтгөж, 1999 оны малын А дансны бүртгэлд бүртгэхийг А аймгийн Ц сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбар гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж;
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх, 29 дүгээр зүйлийн 29.1.1. г/харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан тайлан мэдээг хугацаанд нь хариуцан гаргуулж, хяналт тавих, хүн ам, орон сууц, газар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан.
Тиймээс А аймгийн Ц сумын Засаг дарга нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан (1999 оны мал тооллогын комисс)-ны гаргасан алдааг эрх залгамжлагчийн хувиар шийдвэрлэх, хөндөгдсдөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хуульд харшлаагүй байна гэж шүүх үзэв.
Хариуцагч нь иргэн Ш овогт Л-ийн М нь 1961 оны 2 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, Монгол Улсын иргэн мөн бөгөөд уг иргэний 1999 оны малын А дансны бүртгэлд Л.М гэж бүртгэсэн нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Нөгөөтээгүүр А аймгийн Ц сумын Буйлан багийн Засаг дарга нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай албан бичгээр “ Тус багийн иргэн Л овогтой М-ийн 1999 оны А дансын нэрийг тухайн үеийн тооллогын комисс Л овогтой М гэж бичсэн нь үнэн болно. Учир нь тухайн үед тус багт “М” нэртэй нэг ч хүн байгаагүй болно” гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга нэхэмжлэгч Л.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагавартай танилцаж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М-ээс гаргасан “А аймгийн Ц сумын 1999 оны мал тооллогын А дансанд Л.М гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Л.М болгон зөвтгөж, 1999 оны малын А дансны бүртгэлд бүртгэхийг А аймгийн Ц сумын Засаг даргад далагах” шаардлагыг хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч иргэн Л.М-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА