Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 154/2020/00039

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Н.Ганчулуун нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Н.Ганчулуунд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000000032 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... Би аав, ээжийн хамт амьдардаг. Манай аавын адууг би малладаг. Би адуунаас ахынхаа хээр зүсний адууг хулгайлан авч хүнд өгсөн нь үнэн. Миний буруу. Бугуйлдахад бугуйланд орчихоор нь барьж авсан.Ахын морь гэдгийг мэдэж байсан гэх мэдүүлэг

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл

Уг адууг нядалсан гэх айлын хашааны байдлыг харуулсан гэрэл зураг 6 ш гэрэл

зураг

Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Миний дүү Н.Ганчулуун нь 2020 оны 01 сарын 03-ны өдөр Жаргалт гэх газар бэлчээрт байсан 1 тооны хээр зүсмийн 17-18 насны морийг хулгайлан авч Булган суманд Ариунбилэг гэх эмэгтэйд худалдсан байсан. Бид хоёрын хооронд өр авлага тооцооны асуудал байхгүй. Би хохиролоо гаргуулж авна. Миний морь 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Гэрч Шар хүүхэн бээс овогт Ядамсүрэнгийн Ариунбилэгийн. ,2020 тоны 01 сарын 10-ны үед Баянгол багийн иргэн Н.Ганчулуун манайд ирэхээр нь би манайд мах шөл байхгүй чамд зарах мал байна уу гэхэд 1 үхэр авч ирж өгөхөөр болоод байж байснаа 7 хоногийн дараа нэгтооны адуу авч ирж өгсөн. Би 1 сая төгрөгөөр тооцож худалдаж авахаар болж 600.000 төгрөгийг нь өгөөд 400.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Би морины нас хүйсийг мэдэхгүй.Бүдүүн биетэй хээр зүсмийн морь байсан гэх мэдүүлэг

Гэрч Баатарын Лхагважавын гэрчээр мэдүүлсэн...ганчулуун над руу утсаар яриад чи надад нэг адуу нядлахад туслаад өгөөч гээд ирж авч явсан. Нэг айлын хашаанд очиход адуугаа унагаад арьсыг нь өвчиж байсан. Би махыг нь эвдэж өгөөд мах чанасан байхаар нь махнаас нь идчихээд гараад явсан.Н.Ганчулуун, Батмөнх хоёр тэднийд үлдсэн гэх мэдүүлэг

Гэрч Баньдийн Үнэнбатын гэрчээр мэдүүлсэн...Н.Ганчулуун нь Я.Ариунбилэгт зүүн талдаа ташуур тамгатай.баруун талдаа ганзага тамгатай бор хээр зүсмийн морь нядалжөгсөн. Н.Ганчулуун өөрийнхөө адуунаасавч ирлээ гэжярьжбайсан.Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Адуугаа Жаргалтаас оллоо гэж хэлсэн. Адууг Я.Ариунбилэгийн хашаан дотор нядалсан гэх мэдүүлэг

Гэрч Ц.Ганчимэгийн гэрчээр мэдүүлсэн...Намайг Н.*******тай гэр бүл болоход миний эцэг эх өмчинд хээр зүсмийн ганзага тамгатай үрээ морь өгсөн. Манайх адуугаа буулгахад уг морь алга болсон байсан. Гэтэл манай хадам дүү Н.Ганчулуун уг морийг хулгайлж Я.Ариунбилэг гэх эмэгтэйд алж өгсөн байлаа гэх мэдүүлэг

Үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 2020 оны 01 сарын байдлаар 18 настай адуу 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэх үнэлгээ тогтоосон баримт

Шүүгдэгч Н.Ганчулууны Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны сангаас шалгаж ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Ганчулууныг 2020 оны 01 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутагЖаргалт гэх газраас нэгтооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ганчулууны гэм буруугийн үйлдэл нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролыг төлж барагдуулна гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэргийн нөхцөл байдал, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас бусдад 1.000.000 төгрөгний хохирол төлбөр учруулсан. Хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баатууд овогт Нямдаваагийн*******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганчулуунд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
     

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох.гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ганчулуунд тайлбарласугай.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.

б.Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

  1. Хохирогч Н.******* нь хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  2. Шийтгэхтогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.