| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1539/Э/001/2020/0396 |
| Дугаар | 2020/ШЦТ/1755 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1755
2020 10 07 2020/ШЦТ/1755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч А.Золзаяа,
шүүгдэгч Н.Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ ҮД:01-81, Б.Дашдорж
ҮД: 07-47,
шүүгдэгч А.Б.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг ҮД:18-66,
хохирогчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Аюушийн Б.Б, Өртөөчин овогт Нядсүрэнгийн Б.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00267 0266 дугаартай хэргийг 2020 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ня-бо мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл-3 нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамжны 39 дүгээр байрны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Аюушийн Б.Б /РД: ХД801/ нарт
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
А.Б.Б нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус ангийн захирагч Н.Б.Бтай бүлэглэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан: аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах бүрэн эрх,
албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж. хийх ёсгүй үйлдэл хийж, 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд тус ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “ХААН” банканд өгөх алба хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701,27 /дөрвөн зуун дөчин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга, долоон зуун нэг/ төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсенд хурааж авсан 4.042.132.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Одончимэгээс бэлнээр авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Тус ангийн захирагч Н.Б.Бд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 180,000 төгрөгийг ”ХААН” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “ ХААН” банкны 5071194155 дугаарын дансаар шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр өгч, өөртөө 443.995.333 /дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун ерэн таван мянган гурван зуун гучин гурван/ төгрөгийн, Н.Б.Бд 3.028.500 /гурван сая хорин найман мянга таван зуун/ төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон, Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833,27 /дөрвөн зуун дөчин долоон сая хорин гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Н.Б.Б нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчаар ажиллаж бзйхдаа тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Бтэй бүлэглэн ажлын байрны тодорхойлолтод заасан: Төрийн өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж нэг бүрчлэн тооцдог журмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах албан үүрэг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ,
Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт: батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих,
16.5.5 дахь хэсэгт: батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах,
16.5.6 дахь хэсэгт: дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
16.5.7 дахь хэсэгт: байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах,
35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт "Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна гэсэн бүрэн эрх, ангийн захирагчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 180,000 төгрөгийг “ХААН” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөг “ХААН” банкны 5071194155 дугаарын дансаар, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан үйлдлээр болон Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хөрөнгийн орлого, зарлагын баримт, санхүүгийн тайланд 1 дүгээр гарын үсэг зурж,
тус ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Б 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “ХААН”банканд өгөх алба хаагчдын цалингийн жагсаалтыг баигууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701,27 /дөрвөн зуун дөчин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга, долоон зуун нэг/төгрөгийг,
мөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хяналт тавьж ажиллаагүй нь миний буруу гэв.
Шүүхийн хуралдаанд шүүгдэгч А.Б.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Улсын яллагч яллах дүгнэлт дээр нилээн тодорхой дурдсан учир товч ярья. Шүүгдэгч Б.Б нь албан тушаалын урвуулан ашиглаж төрд их хэмжээний хохирол учруулсан. 2016 онд 9 удаагийн гүйлгээгээр 178 сая төгрөг, 2017 онд 11 удаагийн гүйлгээгээр 202 сая төгрөг, 2018 онд 4 удаагийн гүйлгээгээр 61 сая төгрөгийг өөрөө хувьдаа завшиж, цалингийн хөл дээр засалт хийгээд Одончимэг, Доржваанчиг, нөхөр Мягмартөмөр болон өөрийнхөө дансаар нийт 42 удаагийн гүйлгээгээр 442.000.000 төгрөгийг Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн цалингийн сангаас хувьдаа завшсан. Мөн жижиг мөнгөн касс буюу ангийн касснаас 4.042.132 төгрөгийг өөртөө авч завшсан, үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Зарцуулсан баримт нь байгаа гэдэг боловч өнөөдрийг хүртэл баримт нь гарч ирээгүй. Улсад учирсан нийт 447.023.833,27 төгрөгийн хохирлоос Б.Бийн төлсөн 2 сая төгрөг, Гантулгын төлсөн 3.028.500 төгрөгийг тус тус хасаж тооцвол, одоо Б.Бээс 441.995.333,27 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Бийн нөхрийн дансанд 2016-2018 онд нийт 100.868.000 төгрөг орсон байдаг. Б.Бийн нөхөр Мягмартөмөр нь мөнгөн эдлэлээр дархан хийдэг, энд тэнд очиж үнэ хаялцуулж үнэтэй зүйлүүдийг худалдан авдаг хүн байдаг. Бидний хувьд Б.Бийн завшсан мөнгө нь үүнд зарцуулагдсан байх боломжтой гэсэн хардлага байгаа. Мөн Б.Бийн одоо амьдарч буй байр гээд байгаа нь уг гэмт хэрэг гарсан үе буюу 2016-2018 онд хадам эгчийнхээ нэр дээр байр авсан байдаг юм билээ. Гэхдээ үүнийг шүүх хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Шүүгдэгч Н.Гантулгын хувьд Б.Бийг сольж өгөөч гэдэг асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 01 дүгээр саруудад дээд газарт албан бичгээр хандаж байсан нь үнэн. Уг албан бичгийн дагуу Б.Бийг өөр анги руу албан тушаалын зэрэглэлийг нь бууруулж шилжүүлэх асуудал ярьж байсан боловч яг энэ хугацаанд төсвийн мөнгийг завшсан гэсэн асуудал ярьсан учраас шилжүүлгийн асуудлыг зогсоож, шалгалт хийгдэж эхэлсэн. Н.Гантулгын хувьд төсвийн шууд захирагч бөгөөд төсвийг зөв зохистой зарцуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрөө үүнийгээ хариуцаж, төсвийн төвлөрүүлэн захирагчдаа үйл ажиллагааны үр дүнгээ тайлагнадаг албан тушаалтан байсан. Ангиудад төсвийг хэрхэн хуваарилж өгдөг вэ гэхээр анги болгоноос албан бичиг ирүүлдэг бөгөөд тэрийг Жанжин штабын санхүүжилтийн албан тушаалтнууд төсөвлөөд анги болгон руу хуваарилалтыг хийж өгдөг. Хамгийн гол асуудал нь манай санхүүгийн хэлтсийнхэн санхүүгийн программ дээр засвар хийх боломжгүй гээд байгаа. Гэтэл Б.Б санхүүгийн программын хөл дээр засвар хийчихсэн бөгөөд хэрхэн засвар хийснийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байсан. Тэгэхээр Б.Б өөр бусад хүмүүстэй нийлж, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргадаг санхүүгийн программд хамтад нь сольж хийсэн болов уу гэсэн хардлага байгаа. Тухайн сард 089 дүгээр ангид хуваарилж өгсөн батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрх ангийн захирагчид байдаг. Төсвийн шууд захирагч тавих ёстой хяналтаа тавиагүйн улмаас их хэмжээний мөнгө завшигдах үндэслэл бүрдсэн байна. Тийм учраас эдгээр албан тушаалтнууд Зэвсэгт хүчинд буюу төрд их хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар
нотлогдож байна үзэж учруулсан хохирлыг төлүүлэх саналтай гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан журмын үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн: Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид Зэвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсийн Дотоод аудитын албан тушаалтнууд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 26-наас ажлын 25 хоногийн хугацаанд шалгалт орсон байдаг. Энэ шалгалтын явцад санхүүгийн зөрчил дутагдал нилээдгүй илэрч цэргийн албан хаагчдын цалин дээр мөнгөн дүнг нэмэгдүүлэх замаар 442.697.869 төгрөг буюу касснаас албан хаагчдын албан тушаалын орон сууцны төлбөрт төлсөн 4.042.132 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлүүдийг илрүүлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын зөвлөлийн 2018 оны 05 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж ангийн захирагч хурандаа Н.Гантулгыг ажлаас чөлөөлөх, санхүүгийн дарга ахмад А.Б.Бийг ажлаас чөлөөлж хууль бус үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэ шийдвэрийн дагуу хэргийг Авилгатай тэмцэх газарт шалгуулахар шилжүүлсэн байдаг. /6-рхх-н 92-94-р тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д. Ганбатын: ...би энэ ангийн 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл мөнгөн хөрөнгө, шатахууны зарцуулалтанд шалгалт хийсэн. ... Ангийн захирагч Н.Б.Б 1 дүгээр гарын үсгийг, санхүүгийн даргаар ажиллаж байсан А.Б.Б нь 2 дугаар гарын үсгийг тус тус зурж төсвийг захиран зарцуулах эрхтэй байсан./ 4-рхх-н 206-208-р тал/
Шалгалтаар тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Б нь тус ангийн 180 орчим албан хаагчдын цалинг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд сар бүр олгохдоо өөрийнхөө “ХААН” банкны 5018576137 тоот дансанд нягтлан бодогч А.Доржваанчигийн “ХААН” банкны 5018608887тоот дансанд, нярав Д. Баттуяагийн “ХААН” банкны 5018588439 тоот данснуудад хандив, касст, биеийн тамирын хувцасны үнэ, утасны үнэ гэх мэт утгаар цалингаас гадуур сард 2 удаа бөөн дүнгээр шилжүүлэг хийж хувийнхаа дансаар авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон. Мөн 089 дүгээр ангийн албан хаагчдын цалингийн хүснэгтээр цалинг нэгтгэж нэгдсэн дүнгээр төлбөрийн хүсэлт бичиж Төрийн сангаар гүйлгээ хийсэн байна. Ингэж гүйлгээ хийхдээ ангийн санхүүгийн баримтанд дээрхи утгаар өөрсдийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнг харагдуулахгүйгээр нэгдсэн дүн дээр нэмж шивээд түүнийгээ баримт болгож үлдээсэн байна. Харин манай Батлан Хамгаалах Яамны төрийн сангийн мэргэжилтэн дээр ангийн цалингийн нэгдсэн товчоогоор тухайн сарын албан хаагчдын цалингийн төсвийн эрхийг бодуулж Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн “ХААН” банкны түр дансанд төвлөрч улмаар тус ангиас албан хаагчдын цалинг бодсон хүснэгт, мөн тухайн цалинг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийн дагуу зохих гүйлгээ хийсэн байна. Тус ангид цалингийн нягтлан бодогч гэж тусдаа нягтлан
бодогч байхгүй бөгөөд ахлах нягтлан бодогч А.Б.Б өөрөө цалингаа бодож гаргадаг албан тушаалтан болно. А.Б.Бийн хувьд сар бүрийн бодсон цалин дээр дээрх хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн утгыг өөрчилж, арилжааны “ХААН” банканд хүргүүлдэг бөгөөд харин ангид үлдэх санхүүгийн баримтын хөл дүн дээр засвар хийж бодогдсон цалингийн дүн дээр өөрсдийнхөө данс руу шилжүүлсэн мөнгийг нэмж бичиж үлдээсэн байсан юм.
Тус ангийн кассын нярав Л.Одончимэгийн кассын орлого, зарлагын гүйлгээг шалгахад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд нийт 5.162.632 төгрөгийн орлого, 967.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийсэн байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тус ангийн касст 4.195.632 төгрөгийн үлдэгдэлтэй байхаас 153.500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд харин 4.042.132 төгрөгийг нярав Л.Одончимэг, нь санхүүгийн дарга А.Б.Б төрийн санд тушаана гэж хэлээд авсан баримт байхгүй гэсэн тайлбарыг хэлсэн бөгөөд А.Б.Бийн зүгээс “би авсан зарцуулсан баримт нь байгаа гэх тайлбарыг хэлсэн боловч санхүүгийн баримтанд ямар нэгэн баримт байхгүй байхгүй байсан учраас тус актыг гаргасан болно. Тус актыг хүлээн зөвшөөрч А.Б.Б гарын үсэг зурсан, харин кассын нярав Л.Одончимэг нь би тус мөнгийг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус хийсэн болно. ...гэх мэдүүлэг /4-рхх-н 209-210-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л. Одончимэгийн: Би “ХААН” банкинд хоёр данс эзэмшдэг ба дансны дугаар нь 5016441771, нөгөөх нь 5020216098 дугаарын данс эзэмшдэг. ... Энэ мөнгө ямар учиртай юм бэ гэхээр манай Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн цалин буухаар орж ирдэг мөнгө байсан юм. Дэлгэрэнгүй яривал сард 2 удаа цалин тавьдаг ба санхүүгийн албаны дарга А.Б.Б анх намайг ажилд ороод удаагүй байхад миний дансны дугаарыг авсан ба би мэдээгүй байхад мөнгө ороод ирдэг байсан. Б.Б чиний дансанд мөнгө хийсэн байгаа аваад ир гэж л хэлдэг байсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч үзээгүй. Би бүр задгай мөнгөн дүнгээр нь тааруулж өгдөг байсан. ...дандаа цалин буухаар намайг дансанд чинь мөнгө хийсэн байгаа энэ мөнгийг бэлнээр аваад ир гээд дандаа өрөөндөө дууддаг байсан. Тэгээд хүн байхгүй үед өгдөг байсан. Хүмүүс байхад өгөхөөр загнаад байдаг байсан. Заримдаа дансаар шилжүүлж өгдөг байсан... гэх мэдүүлэг /4-рхх-н 214-215-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дашмягмарын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Ганбатын хамтаар Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох шалгалтыг хийсэн болно. Шалгалтаар тус ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Б нь ангийн албан хаагчдын бодогдсон цалингаас хэмнэгдсэн илүү санхүүжилтийг өөрийнхөө “ХААН” банкны 5018576137 тоот дансанд, нягтлан бодогч А.Доржваанчигийн “ХААН” банкны 5018608887 тоот, кассын нярав Г.Одончимэгийн “ХААН” банкны 5016441771 тоот дансуудад тус тус шилжүүлсэн байсан нь тогтоогдсон. ...Тус
ангийн Санхүүгийн албаны дарга А.Б.Б нь “ХААН” банкны 5018576137 тоот дансаар 2017 онд 99. 637.051 төгрөгийг, 2018 онд 34.900.100 төгрөг нийт 134.537.151 төгрөгийг шилжүүлж харин кассын нярав Г.Одончимэгийн “ХААН” банкны 5016441771 тоот дансаар 2017 онд 18 удаагийн шилжүүлгээр 94.537.213 төгрөгийг, 2018 онд 5 удаагийн шилжүүлгээр 26.763. 595 төгрөг нийт 121.300.808 төгрөгийг шилжүүлүүлж хувьдаа авсан, нягтлан бодогч Доржваанчигийн “ХААН” банкны 5018608887 тоот дансаар 2017 оны 01 дүгээр сард 6.000.000 төгрөгийг хувьдаа шилжүүлүүлж хувьдаа авсан байсан нь ангийн албан хаагчдын цалингийн нэгдсэн хүснэгт болон “ХААН” банкинд гүйлгээ хийсэн баримтуудаар тогтоогдсон юм. / 4-рхх-н 211-212-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амаржаргалын өгсөн:...Би Зэвсэгт хүчний нийт анги салбаруудыг төсвийг төлөвлөөд сангийн яаманд очиж хамгаалан УИХурлаар төсвөө батлуулдаг. Батлагдаж ирсэн төсвийг сар улирлаар Зэвсэгт хүчний анги салбаруудад хувиарлаж сангийн яамаар эрх нээлгэдэг. Төсвийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг ба санхүүгийн тайлан мэдээг авч нэгтгэж сангийн яаманд хүргүүлдэг үүрэгтэй. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас тухайн сарын цалингаа бодож ирээд манай мэргэжилтэнд шалгуулаад эрхээ нээлгээд сангийн яамнаас мөнгийг татаж ангийн дансанд хийлгэж өгдөг. Тэгээд анги өөрөө “ХААН “ банкнаас цалингаа аваад харин сарын эцэст тухайн сарын төсвийн мэдээгээ гаргаж өгдөг юм. Би бол цалингийн цэсийг нь хараад хүмүүст өгсөн шагнал урамшуулал нэмэгдэл байвал хасуулдаг байсан. Тэгээд хянадаг байсан... 2016 онд бол дэд хурандаа Ц.Баяргэрэл хянадаг байсан. 2017 онд П.Эрдэнэбаяр хянаж байгаад Батлан хамгаалах яам руу шилжихэд нь Л.Оюунболд хянадаг болсон ба өнөөдрийг хүртэл хянаж байгаа...Миний хувьд цалингийн цэс нь ороод ирэхээр илүү дутуу нэмэгдэл байна уу үгүй юу гэж хардаг байсан. Тэгээд илүү нэмэгдэл, шагнал урамшуулал байвал хасдаг байдаг. Ер нь бол анги өөрөө санхүүгийн программ дээр бодсон цалингаа авч ирж шалгуулдаг юм. Түүнээс биш алба хаагч нарын цалинг нэг бүрчлэн үзэж байгаагүй... Миний хувьд бол программ дээр цалин бодогдоод ороод ирэхээр нь итгээд явуулдаг байсан юм. Энэ программ дээр цалинг засах боломжгүй гэж бодож байтал засаад аваад байсан юм байна лээ... Энэ асуудлыг би хянах үүрэгтэй.../4 дүгээр хх-ийн 224-228-р тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А. Доржваанчигийн: ... цалин бодоход ямар ч үүрэг оролцоогүй байсан. Харин цалин бодсоны дараа бодогдсон цалингийн тайланг аваад нийгмийн даатгалын тайланг сар бүр хийдэг байсан. Би “ХААН” банкинд 5018577539 дугаарын данстай ба энэ дансаар миний цалин ордог юм. Мөн өөр “ХААН” банкны зээлийн данс ба 5018608887 дугаарын данс эзэмшдэг. Энэ миний нэр дээр байгаа “ХААН” банкны 5018608887 дугаарыг санхүүгийн албаны дарга 2016 оны 06 дугаар сарын сүүлээр надад хэлээд нээлгэсэн юм. Тэгээд нээсэн дансаар нь тухайн сард хүмүүсийн цалингаас хоол, хүнс, утасны суутгал, зарим нэг хүмүүсийн хаасан цалин орж ирнэ гэж надад Б.Б хэлсэн юм. Тэгээд тэр мөнгө орж ирсэн гэж бодож байгаа. Энэ мөнгөнүүдийг бүгдийг нь бэлнээр аваад А. Б.Бт өрөөнд ороод өгдөг байсан. Яагаад гэвэл А.Б.Б дансанд чинь мөнгө орсон байгаа аваад ир гэхээр нь би банкин дээр очоод аваад өрөөнд оруулж өгдөг байсан. Миний санаж
байгаагаар 2016 оны 12 дугаар сард байхаа Б.Б миний бэлнээр авчирч өгсөн 21 сая төгрөгнөөс 2.400.000 төгрөгийг ангийн захирагчид оруулаад өг гэж хэлэхээр нь би ангийн захирагч хурандаа Н.Гантулгын өрөөнд оруулж байсан.Тухайн үед тоолохгүй шууд авч байсан. Би энэ мөнгийг хууль бус гэж бодоогүй мөнгө захиран зарцуулах эрх эдэлж байгаа хүмүүс нь мэдэж байгаа байх гэж боддог байсан ... гэх мэдүүлэг /4-рхх-н 216-218-р тал/
Зэвсэгт Хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээс : ...Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Б.Бийн нөхөр болох Лхагвын Мягмартөмөрийн 5019481507 дугаартай дансанд үзлэг хийхэд А.Б.Бээс нийт 86.810.000 төгрөгийн орлого орж, үүнээс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А.Б.Бийн данс руу 5018576137 дугаарын дансанд 1.200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн,
Лхагвын Мягмартөмөрийн 5019481507 дугаартай дансанд Зэвсэгт хүчний
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн няраваар ажиллаж байсан Лувсанравдангийн Одончимэгийн “ХААН” банкны 5016441771 дугаарын дансанд үзлэг хийхэд нь 2016 оны 12 дугаар сарын 28 -ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27 -ны өдөр хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Б.Б болон түүний нөхөр болох Лхагвын Мягмартөмөр нарын дансанд доорхи байдлаар нийт орлого , зарлага орсон байна. Тодруулвал: А.Б.Бээс нийт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27 -ны өдөр хүртэлх хугацаанд орлого 17.468.650 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02 -ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13 -ны өдөр хүртэлх хугацаанд орлого 4.884.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27 -ны өдөр хүртэлх хугацаанд А.Б.Бийн дансанд 36.070.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын
Зэвсэгт Хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Аюушийн Б.Бийн “ХААН” банкны 5018576137 дугаартай дансанд үзлэг хийхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд Лувсанравдангийн Одончимэгийн 5016441771 дугаарын дансанд орлого 36.070.000 төгрөг, Лувсанравдангийн Одончимэгийн 5016441771
дугаарын данснаас зарлага 17.468.650 төгрөг, мөн өөрийн нөхөр болох Лхагвын Мягмартөмөрийн “ХААН “банкинд байх 5019481507 дугаарын дансанд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд /Л.Мягмартөрд орлого/ нийт 85.505.000 төгрөг, Л.Мягмартөрийн 5019481507 дугаарын данснаас 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөгийн орлого орсон байна.
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Б.Бийн “ХААН” банкинд байх 5018576137 дугаарын дансанд Зэвсэгт Хүчний 089 дүгээр анги гэсэн гүйлгээний утгатай орсон орлогуудыг үзлэг хийхэд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 313.040.519 төгрөг орсныг доорх байдлаар харуулав.
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн нярваар ажиллаж байсан Лувсанравдангийн Одончимэгийн “ХААН” банкинд байх 5016441771 дугаарын дансанд Зэвсэгт Хүчний 089 дүгээр анги гэсэн гүйлгээний утгатай орсон орлогуудыг үзлэг хийхэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 210.268.407.82 төгрөг орсныг доорх байдлаар харуулав. ... гэх дүгнэлт/ 3-р хх-н 112-132-р тал /,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас “ХААН” банканд өгсөн цалингийн жагсаалтанд үзлэг хийж илүү нэмэгдүүлж авсан мөнгөн дүнг тогтоохоор үзлэг хийсэн тэмдэглэлээс: нийт 447.222 620 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. / 4-рхх-
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн 2016, 2017оны цалингийн төсөв гүйцэтгэлд хийсэн дотоод аудитын ажлын тайлан /5-р хх-н 03-04-р тал/,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан /4-р хх-н 44-48-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ж.Жаналгааны:... Тухайн аудитын дүгнэлт үндэслэлтэй байсан ба шинжилгээ хийх явцад аудитын албанаас тавьсан нийт 449.384.423.7 төгрөгийн дутагдал тогтоогдсон үүнээс 2.360.590.4 төгрөгийн дутагдал нь холбогдох нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн анхан шатны баримттай байх тул хасагдаж нийт 447.023.833.27 төгрөгийг цалингийн дүн дээр нэмж бичсэн болон кассын дутагдал гаргасан болох нь тогтоогдсон. Кассын мөнгө гэдэг нь жижиг мөнгөн сангийн 4.042.132 төгрөгийн дутагдал нь дээрх тооцоонд нэмж тооцогдсон байгаа. Цалин нь бол дангаараа 442.981.701.27 төгрөгөөр тогтоогдсон. Дээрх цалингийн дутагдлын 442.981.701.27 төгрөгийг задалж тайлбарлавал: Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын хооронд санхүүгийн баримтыг шалгахад цалингийн дүн дээр нэмж төрийн сангийн данснаас А.Б.Б нь 2016 онд гэхэд 155.891.507.58 төгрөгийг, 2017 онд 99.637.051 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сар хүртэл 34.900.100 төгрөг буюу нийт 290.428.658.58 төгрөгийг авсан. Мөн Зэвсэгт хүчний
1.430. 248.24 төгрөгийг авсан байсан ,Няраваар ажиллаж байсан Г.Одончимэг нь 2016 онд байхгүй. 2017 онд 97.181.635.45 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сар хүртэл 26.763.595 төгрөгийг данс байсан ба Зэвсэгт Хүчний 089 дүгээр ангид нийт 442.981.701.27 төгрөгийн хохирол учирсан байсан. Энэ мөнгийг хэрхэн яаж авсан бэ гэхээр төсвөөс гаргаж цалингийн дүн дээр нэмж бичиж авсан байсан. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн алба хаагчдын цалингийн 2016, 2017, 2018 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны авах ёстой цалин дээр нэмж илүү бичиж төсөв авч энэ илүү авсан дээрх 442.981.701.27 А.Б.Б, А.Доржваанчиг,
Дээрх хууль бус үйлдлийг ангийн захирагч нь гарын үсэг зураад баталгаажуулаад байдаг... Өөрчлөлт орохгүй. Зүгээр нийт дүн дээрээ илүү нэмж бичээд Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас төсвөө аваад байгаа юм. Ажилтан бол хохироогүй... гэх мэдүүлэг ./5-р хх-ийн 44-45-р тал
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд томилсон Зэвсэгт хүчний Жанжин Штавын даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/ 82 дугаартай даргын тушаал / 5-рхх-н 163-ртал/,
Зэвсэгт хүчний Жанжин Штавын 2016, 2017, 2018 оны төсөв батлах тухай даргын тушаалууд/ 5-рхх-н 9-14-ртал/,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн ажлын байрны тодорхойлолт, /5-рхх-н 207- 210-ртал/
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, /5-рхх-н 211-214-ртал
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №164 дугаартай шинжээчийн :...шалгалтанд хамрагдсан Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсгийг Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагч хурандаа Н. Б.Б, хоёрдугаар гарын үсгийг санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч ахмад А.Б.Б нар зурж Төрийн сан банкинд төсвийн 100900014019 тоот үндсэн данс, 100900014422 тоот нэмэлт дансаар орлого зарлагын гүйлгээ хийж төсөв хөрөнгийг захиран зарцуулж иржээ.
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтонд :
Зэвсэгт хүчний 089-р ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А. Б.Б нь 2016 оны 01 сараас 2018 оны 04 сарын хоорондох хугацаанд цалингийн дүн дээр нэмж Төрийн сангийн 1009000014019 тоот төгрөгийн данснаас 290. 428.658.58 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан, цалин олгохдоо бусдын дансаар дамжуулан 152.555.042.69 төгрөгийг илүү авч нийт 442.981.701.27 төгрөгийн дутагдал гаргасан байна. А.Б.Б нь ажилчдын цалингийн жагсаалтыг “ХААН” банканд гаргаж өгөхдөө байгууллагад байгаа цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй хийж цалингийн зардлаас нийт 442.981.701.27 төгрөгийг илүү бичиж, дутагдал гаргасан байна. Энэ нь “ХААН” банкнаас гаргаж өгсөн цалингийн жагсаалт, нягтлан бодогч дэд ахлагч А.Доржваанчигийн “ХААН” банкны 5018608887 дугаар харилцах дансны хуулга, нярав Л.Одончимэгийн “ХААН” банкны 5016441771 дугаар харилцах дансны хуулга, бусад баримтаар тогтоогдож байна.
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн кассын нярав Л.Одончимэгийн кассын орлого зарлагын гүйлгээг шалгахад 2016 оны 05 дугаар сарын 26-аас 2018 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд нийт 5.162.632.00 төгрөгийн орлогын, 967,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус хийж, 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 4.195.632.00 төгрөгийн үлдэгдэлтэй байхаас 153.500.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг мөнгө нь тус ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлс гэж хурааж авсан мөнгө байх ба данс бүртгэлд тусгаагүй, анхан шатны баримтгүй байна. Иймд тус ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд
хурааж авсан 4.042.132.00 төгрөгийн дутагдлыг санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад Х.Б.Бээс тодруулахад “Би авсан зарцуулсан баримт нь байгаа” гэх боловч шинжилгээнд холбогдох санхүүгийн баримтыг ирүүлээгүй болно.
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад А.Б.Б нь байгууллагын төрийн сангийн харилцах данснаас 290,628,658.58 төгрөгийг өөрийн хувийн харилцах дансруу шилжүүлсэн, мөн бусдын дансаар дамжуулан гарт олгохоор тооцогдсон цалингийн дүн дээр нэмж 152,353,042.69 төгрөгийн цалин илүү бичиж, нийт дүнгээр 442,981,701.27 төгрөгийг дутагдуулсан байна. Дээрх дутагдлыг он тус бүрээр задлан харуулбал:
2016 онд 178,499,319.82 төгрөг
2017 онд 202,818,686.45 төгрөг
2018 оны 4 сарын эхний хагас хүртэлх хугацаанд 61,663,695.00 төгрөгийг цалингийн дүн дээр нэмж бичсэн байна. Иймд шинжилгээгээр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад А.Б.Б нь алба хаагчдын цалинг бодохдоо сар бүр цалингийн дүн дээр нэмж, цалин илүү бичиж авснаар тус байгууллагад 442.981.701.27 төгрөгийн хохирол учруулсан байна. гэх дүгнэлт /5-р хх-н 25-35-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н. Гантулгын: ...надад танилцуулсан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Р:Батнасангийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1802002670266 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа.
Намайг Зэвсэгт хүчний 089-р ангийн захирагчаар ажиллаж байхдаа санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын эхний хагас сар хүртэл 49 удаагийн үйлдлээр ангийн алба хаагч нарын цалинг бодохдоо сар бүрийн цалингийн дүнг тодорхой тоогоор нэмэгдүүлэх замаар хөл дүнг нэмэгдүүлэн бичиж илүү санхүүжилт авч, ангийн санхүүгийн баримт, “ХААН” банкинд илгээх алба хаагчдын цалингийн жагсаалтыг засварлаж өөрийн болон нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн авч улсад 442. 981.701.27 /дөрвөн зуун дөчин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга долоон зуун нэг төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. /6-рхх-н 104-106-ртал/
Санхүүгийн албаны даргыг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэргэжлийн хүнийг томилдог, нэгэнт мэргэжлийн хүнийг томилсон байхад би санхүүгийн албаны хүндээ итгэж найдаж байгаад алдсан байна. Гэтэл санхүүгийн дарга
А.Б.Б нь өөрийн болон нярав, нягтлан бодогч нарын данс руу илүү мөнгөө шилжүүлэн авч байсныг Зэвсэгт хүчний жанжин штабаас ирсэн шалгалтын хүмүүс мэдэж гаргаж авсан.
Нэгэнт дээрээс төсөвлөгдсөн мөнгийг энэ байгууллагыг хариуцаж байсны хувьд гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Би өөрөө хуулийн мэдлэггүй, санхүүгийн албаны даргадаа итгэж байгаад ийм асуудал болсон. Хэрэв ийм юм болж байсан бол би энэ асуудлыг таслан зогсоох үүрэгтэй юм.
Уг нь санхүүгийн албаны даргын оруулж ирсэн цалингийн тооцоолол дээр хяналт тавиад гарын үсэг зураад явж байсан гэж бодоод байгаа юм.
Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Б.Б нь хүнд өгсөн хүнээсээ авч өгнө гэж хэлээд байгаа юм. Шалгалтын комиссын хүмүүст А.Б.Б тайлбарлахдаа алба хаагчдын цалин дээр илүү бичилт хийж авсан мөнгөө хүнд өгсөн гэж тайлбарлаад байгаа юм, энэ утгаараа улсад учруулсан 442, 981, 701, 27 төгрөгийг А.Б.Б хариуцах ёстой гэж үзээд байгаа юм.
Би цалингийн зээлтэй байх хугацаанд зээл төлөх болсон үед цалин буух арай болоогүй байсан тэр үед ангийн касснаас мөнгө аваад цалингийн зээлээ төлж байсан. Үүний дараа цалин буухад цалингаас шууд таталт хийж ангийн касс руу мөнгө нь татагдан орсон.
Зэвсэгт хүчний жанжин штабаас манай 089-р ангийн санхүүд шалгалт орсоны дараа намайг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан, үүний дараа тэтгэвэртээ гарья гэж өргөдөл өгөөд цэргийн тэтгэвэрт гарсан байгаа.
Миний ажлын байрны тодорхойлолтонд ангийн санхүүгийн үйл ажиллагаанд Төсвийн хууль тогтоомжийн хүрээнд ажиллах, хяналт тавина гэж заасан байдаг шиг санагдаж байна. Одоо яг нарийн тодорхой хэлж чадахгүй байна. Ангийн бүх л үйл ажиллагааг нэгдсэн удирдлага хангаж зохион байгуулах, чиглүүлэх, машин техникийн аюулгүй байдлыг хангах, мөн бэлэн байлгах, мөн ангийн бүх төсвийг хариуцан зарцуулдаг төсвийн шууд захирагч байсан.
Манай анги энгийн цэргийн нийлсэн 170-аад алба хаагч байдаг ба энгийн алба хаагч нь 10 гаруй, үлдсэн 160 гаран нь цэргийн алба хаагч нар байсан.
Цалингийн хавтгай дээр бичигдсэн цалингийн товчоог хянаад 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. Харин 2 дугаар гарын үсгийг Санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч А.Б.Б зураад баталгаажсны дараа мөнгө шилждэг юм.
Зэвсэгт хүчний жанжин штабаас төлөвлөгөөт шалгалт 2018 оны 02-р сарын сүүлээр ороод 04-р сарын сүүлээр дууссан юм. Төлөвлөгөөт шалгалт нь жил бүр ордог уу, 3 жилд 1 удаа ордог уу гэдгийг би сайн мэдэхгүй байна.
Намайг томилоход манай ангийн санхүүд аудитын шалгалт ороогүй аудитын тайлан гэж байхгүй байсан. Би ажил аваад энэ ангид хамгийн их удсан
хамгийн туршлагатай хүн нь санхүүгийн албаны дарга Б.Б юм байна гэж харж байсан... гэх мэдүүлэг /6-рхх-н 109- 113-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Б.Бийн : Би Зэвсэгт хүчний 089-р ангид 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр санхүүгийн даргаар томилогдон очсон, анх 2016 оны 01, 02 сард алба хаагч нарын цалин 19.000.000 төгрөг дутуу орсон юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын эхээр нөхөж аваад ажилтан нартаа өгсөн юм. Тэгээд дараагийн сараас илүү авсан 19.000.000 төгрөгөө хасаж тооцоогүй дандаа нэмээд авсан юм. Тэгээд сүүлдээ хасах боломжгүй болсон. Яагаад гэвэл анхнаасаа нэмэгдсэн дүнгээр аваад эхэлсэн болохоор би баригдан баригдталаа дандаа нэмээд явсан юм.
Яагаад илүү мөнгөө хэлж чадаагүй бэ гэхээр Зэвсэгт хүчний 065-р ангид ийм 31 хэрэг гарсан байсан болохоор айгаад тэр чигтээ яваад 2018 он болсон юм. Би улсад учруулсан 442.981.701.27 /дөрвөн зуун дөчин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга долоон зуун нэг төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг гаргаж авахдаа программ дээрээ ахлагч, офицер, энгийн гэсэн файл гаргаж байгаад ахлагчийн хөлийн дүнд нэмж авах мөнгөө орлуулж хийгээд авдаг байсан. ...Тэгээд мөн ахлагчийн файлыг энгийн алба хаагчийн файлд шилжүүлээд тэгээд ахлагчийн зассан файлаа хэвлээд буцаагаад энгийн алба хаагчийнхаа цалинг хэвлээд гаргадаг байсан. Тэгээд энэ зассан баримтаа ангийн захирагчаар батлуулаад “ХААН” банкинд бас файлаар өгдөг ба ингэж өгөхдөө бас засвар хийж өгдөг байсан мөнгөө авахын тулд “ХААН” банкинд өгсөн файл дээр өөрийнхөө дансыг, мөн ангийн кассын дансыг бичээд авах илүү мөнгөн дүнгээ бичдэг байсан.
Яагаад гэвэл “ХААН” банк алба хаагч хэдэн төгрөгийн цалин авах нь хамаагүй хамгийн гол нь хөл дүнг нь хараад дансанд шилжүүлдэг байсан. Өөрийнхөө дансаар орж ирсэн мөнгийг айгаад хурдан дуусгая гээд бэлнээр гаргаж авдаг байсан. Харин кассын дансанд орж ирсэн мөнгийг Л.Одончимэгээр авхуулдаг байсан. Би ингэж авхуулахдаа Л.Одончимэгт мөнгө орсон байгаа наад мөнгөө аваад ир гэж хэлээд авхуулдаг байсан. Мөн нягтлан н.Доржваанчигийн дансанд бас яг энэ аргаар хийгээд авхуулдаг байсан. Би авсан мөнгөө дандаа хэрэглээндээ хэрэглэдэг байсан ба зарим тохиолдолд хүнд зээлдэг байсан... 3,4-р хорооллын тэнд явж байгаад Сараа гэж эмэгтэйтэй танилцаж байсан, Сараа гэдэг эгч надад хэлэхдээ эгч нь мөнгийг чинь аривжуулаад өгч чадна шүү гэдэг байсан, тэгээд эхний хэдэн сар надаас авсан мөнгөө 10%-ийн хүүтэй буцааж өгдөг байсан, сүүлдээ тэр Сараа гэдэг эгчээс мөнгөө авч чадаагүй. 3, 4-р хорооллын тэнд байранд байдаг байсан би энэ хэрэгт холбогдсоны дараа тухайн байраар нь очсон боловч байрандаа байхгүй байгаад байгаа юм. ... Би энэ Сараа гэдэг эмэгтэйд 2016 оны 07-р сараас 2018 оны 03-р сар хүртэл сар бүр мөнгө зээлүүлсээр байгаад нийтдээ 250.000.000 төгрөг зээлүүлээд өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Сараа гэдэг хүний холбоо барих утасны дугаарыг нь мэдэхгүй, оршин суух хаягийг нь мэдэхгүй, Сараа эгчийн бүтэн нэрийг нь мэдэхгүй, овог нэрийг нь бас мэдэхгүй байгаа юм... Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга нь ангийн цалин тооцоо, тайлан блансыг гаргадаг, нягтлан нярав нарыг удирддаг
байсан. Би ангийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаг, миний дор ажилладаг нярав, нягтлан нар надтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байсан. ...Би 089-р ангийн алба хаагч нарын цалингаа анги дээрээ бодчихоод цалингийн мэдээгээ Зэвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн 2017-2018 онд Оюунболдоор хянуулаад гарын үсэг зуруулдаг байсан. 2017 оны эхээр Эрдэнэбаяраар хянуулаад гарын үсэг зуруулдаг байсан. 2016 онд мэргэжилтэн Батгэрэлээр хянуулаад гарын үсэг зуруулдаг байсан. Цалингийн хүснэгтээ мэргэжилтэн нараар хянуулж гарын үсэг зуруулаад хянуулсан мэдээгээ “ХААН” банкинд өгч цалин тавьдаг байсан. ...Нэгдүгээр гарын үсгийг ангийн захирагч Н.Б.Б зураад хоёрдугаар сарын гарын үсгийг миний бие зурдаг байсан... Сар бүр бага багаар мөнгө аваад байсан болохоор ийм их хэмжээний мөнгө болно гэж бодоогүй юм... Сард 2 удаа цалин буудаг. Тэгээд сар бүр цалин тавихад хянуулдаг байсан. ...Тиймээ ингэж хянуулж байж сангийн яамнаас цалин тавих эрх нээгддэг. Манайхыг хянаад зүгээр байна гээд л гарын үсэг зураад эрх нээгддэг байсан. Тэгэхдээ Зэвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсийн төсвийн төлөвлөлт санхүүжилтийн хэлтсээс шалгаад мэддэггүй байдаг байсан. Тэгээд надаас санхүүгийн тодотгол хийхэд дандаа илүү нэмэгдсэн дүнгээ бичээд өгдөг байсан. Түүнээс биш яг батлагдсан төсөв байдаггүй байсан юм. Тэгээд Зэвсэгт хүчний жанжин штабаас цалингийн төсвөө тодотгол хийгээд оруулаад ир гэхээр нь би илүү бичээд явуулдаг байсан юм. Тэгээд миний бичсэнээр батлаад мөнгө ороод ирдэг байсан юм... Би тайлангаа тавихдаа төсвийн гүйцэтгэлийн мэдээг сард орж ирсэн илүү санхүүжилтийн мөнгөн дүнгээр тайлангаа бичээд хүргүүлдэг байсан...Манай нөхөр алт мөнгөний дархан хийдэг юм, нөхрийнхөө хийсэн эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга зэргийг нь зараад зарсан мөнгийг нөхөртөө өгөхдөө ангийн алба хаагч нарын цалин дээрээс илүү бодож авсан мөнгөнөөс шилжүүлдэг байсан. Харин нөхрийнхөө хийсэн зүйлийг зарсан мөнгөө өөрөө бэлнээр авдаг байсан...Энэ мөнгөнүүд бол дарга касснаас авч байна гэж бодож авдаг байсан ба дараа нь буцаагаад өгдөг байсан юм... гэх мэдүүлэг /6-р хх-н 126-129-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
зуун дөчин хоёр сая есөн зуун наян нэгэн мянга, долоон зуун нэг/ төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Одончимэгээс бэлнээр авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Тус ангийн захирагч Н.Б.Бд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 180.000 төгрөгийг “ХААН” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “ ХААН” банкны 5071194155 дугаарын дансаар шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр өгч, өөртөө 443.995.333 /дөрвөн зуун дөчин гурван сая есөн зуун ерэн таван мянган гурван зуун гучин гурван/ төгрөгийн, Н.Б.Бд 3.028.500 /гурван сая хорин найман мянга таван зуун/ төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон, Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833,27 /дөрвөн зуун дөчин долоон сая хорин гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д. Ганбат, Л.Одочимэг, Б.Дашмягмар, М.Амаржаргал, А.Доржваанчиг нарын мэдүүлэг, яллагдагчаар А.Б.Б, Н.Б.Б нарын мэдүүлэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангиас “ХААН” банканд өгсөн цалингийн жагсаалтанд үзлэг хийж илүү нэмэгдүүлж авсан мөнгөн дүнг тогтоохоор үзлэг хийсэн тэмдэглэл, /4-рхх-н 36-42-р тал/,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн 2016,2017оны цалингийн төсөв гүйцэтгэлд хийсэн дотоод аудитын ажлын тайлан, /5-р хх-н 03-04-р тал/,
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан, /4-р хх-н 44-48-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн № 164 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх дүгнэлт /5-р хх-н 25-35-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нийслэлийн Прокурорын газраас А.Б.Б, Н.Б.Б нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай “хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. 4-т зааснаар мөн хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгохоор, хуулийн 4.1-т зааснаар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн улс төрийн, захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамраахаар хуульчилсан тул шүүгдэгч Н.Б.Б, А.Б.Б нар нь төрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байх ба А.Б.Б, Н.Б.Б
нар нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан: аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах бүрэн эрхээ ашиглан, нийт 447.023.833,27 /дөрвөн зуун дөчин долоон сая хорин гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байх ба Прокурорын газраас А.Б.Б, Н.Б.Б нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б.Б, А.Б.Б нар нийт 447.023.833,27 /дөрвөн зуун дөчин долоон сая хорин гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Б.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабт учруулсан хохирлоо өөрт ноогдох төлбөр болох 3.028.500 төгрөгийг төлсөн тул Н.Гатулгыг бусдад төлөх төлбөргүй гэж , А.Б.Б нь өөрт ноогдох төлбөр болох 443.995.333.27 төгрөнөөс 2.000.000 төгрөгийг төлж үлдэх 441. 995.333.27 төгрөгийг төлөөгүй байх тул уг хохирлыг А.Б.Бээс гаргуулж Зэвсэгт хүчний жанжин штабт олгож шийдвэрлэх үндэстэй байна./7-рхх- 111-114-р тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт: ...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулахаар ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй
гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч А.Б.Б, Н.Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч А.Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б.Бийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 64 дугаартай тогтоолоор А.Б.Бийн нөхөр Л.Мягмартөмөрийн эзэмшлийн Тоёото Рави-4 маркын 20-29 УНГ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, арлын АСА210159529 дугаартай тээврийн хэрэслийг битүүмжилсэн байх ба А. Б.Бт хадгалах хамгаалах үүргийг хариуцуулсан байх тул уг машиныг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэв. /6-рхх-н 71-79-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шинжээчийн хөлс 2. 000.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэх ирүүлсэн байна. /6-рхх-н 191-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Б.Б, А.Б.Б нарт холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан тул Н.Б.Б, А.Б.Б нараас шийтгэх тогтоол хүчин
төгөлдөр болохоор хувь тэнцүүлэн гаргуулж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б.Б, Ж.Б.Б нар урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /5-рхх-н 129-ртал, 6-рхх-н 133-р тал/
Шүүгдэгч А.Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт …шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно гэж хуульчилсан талаар тайлбарлахад шүүгдэгч А.Б.Б түүний өмгөөлөгч Тунгалаг нар шүүх хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын 36.2 1, 4, 36.8, 36.10, 38.1 :
Нядсүрэнгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нядсүрэнгийн Гантулгын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
7 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б.Б, А.Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Б.Б бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ