| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1983/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2049 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Д |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2049
2020.12.15 2020/ШЦТ/2049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
Улсын яллагч Б.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б.Э, түүний өмгөөлөгч К.О,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бямбадоржийн Б.Тт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0386 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид туслах найруулагч ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө Аж Ахуйн яамны урд талын замд “Toyota camry” маркийн 08-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Николайг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Николайн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагийн орчимд би тоёота камри автомашинтай ертөнцийн зүгээр бөхийн өргөөний зүүн талд урдаасаа хойш чиглэлтэй явж байгаад улаан гэрлэн дээр зогссон. Ногоон гэрэл асаад би автомашинаа зүүн гар тийш эргүүлээд Хүнс хөдөө аж ахуйн яамны зам руу эргээд ортол ертөнцийн зүгээр урдаас чиглэлтэй явган зорчигч гэнэт гараад ирсэн. Би тоормос гишгэсэн. Тоормос гишгээд зогсож чадахгүйгээ мэдээд машинаа огцом баруун гар тийш нь дараад хохирогчийг машиныхаа зүүн урд хэсэг, толь орчим хэсгээрээ мөргөсөн. Би машинаасаа гүйгээд гараад очиход 40 орчим насны эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Цагдаа болон түргэн тусламж дуудаад 20 орчим минутын дараа түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирэх хүртэл би хохирогчийн хажуугаас холдоогүй. Түргэн тусламж аваад явсны дараа цагдаагийн бие бүрэлдэхүүн хэмжилт хийсэн. Тэгээд би Нийслэлийн цагдаагийн хэлтэс рүү явсан. Хохирогчийг гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж байх хугацаанд би ээжтэйгээ хамт сахисан. Өөр хэлэх зүйлгүй. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 12.064.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид 7.390.000 төгрөгийг 4 сар гэхэд төлөхөөр тохирсон, нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Энх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”2020 оны 9 дүгээр сарын 27-ны өглөөний 7 цагт миний бэр охин Солонгоо залгаж хэлсэн. Манай хүү Коляа гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 такси аваад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очих үед миний хүү ухаангүй байсан. Бичиг баримт байхгүй учраас эмч нар энэ танай хүү мөн үү гэж асуусан. Мөн байна гэж хэлсэн. Миний хүү 7 хоног гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байхад энэ хүү бид нартай хамт зовлонг минь хуваагаад эм тарианд гүйгээд хамт байж уйлахдаа уйлж, шөнө машиндаа хоноод эм тариаг шууд олж авч ирж тусалж байсан. Миний хүү нас барсан. Гашуудалд нь 3 сая төгрөгийг илгээсэн байсан. Оршуулгын зардалд нийт 12.064.000 төгрөгийг бага багаар хэсэгчилж төлж дуусгасан. Энэ хүүгийн ээж нь үргэлж залгаж та хоёрын бие сайн уу, бид хоёрыг сайн байж байгаарай бид та хоёрыг хаяхгүй гэж хэлдэг. Энэ хүү буруугаа хүлээж бид хоёроос уучлалт гуйсан. Энэ хүү ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Удахгүй эхнэр төрөх юм билээ. Миний хүү буцаад босож ирэх биш энэ хүү цаашид сайхан амьдраад явна биз. Өширхөөд яах вэ гэж бодож байна.” гэв.
Гэрч Б.Бөхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Хүнс хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудлаас зүүн талд төмөр хашааны ойролцоо 3 дугаар эгнээнд зүүнээс, баруун чиглэлд явж байтал замын урд талаас явган зорчигч эрэгтэй хүн 3-4 метрийн зайнд явган хүний гарцнаас ертөнцийн зүгээр зүүн талд 2-3 метрийн зайтай гуйвсан хүн гэнэт гараад ирсэн. Явган зорчигч эрэгтэйг миний сууж явсан машины толь, зүүн талын эх гэрэл хэсгээр мөргөсөн. Б.Т ах Хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудал дээр замаа чөлөөлөөд зогсоод Б.Т ах эхлээд машинаас буусан. Дараа нь Бат-Эрдэнэ бид хоёр буугаад очтол явган зорчигч эрэгтэй доошоо харсан байрлалтай, явган хүний гарцан дээр хэвтчихсэн, нүүрэн хэсгээс нь гарсан байдалтай байсан... Б.Т ах машинаа баруун гар тийш нь дарах гэсэн боловч 2-р эгнээнд машинтай байсан тул баруун гар тийш нь дарж чадаагүй, автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөсөн... 3-4 метр орчимд хүн гараад ирэхээр нь автомашинаа тоормозлосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Гэрч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машинаас буугаад гараад гүйчихсэн. Араас нь Бөхбат бид 2 гартал явган хүний гарцан дээр 40 орчим насны эрэгтэй хүн нүүр хэсэг нь доошоо харчихсан, толгойны хэсгээс, яг хаанаас нь цус гарч байсанг мэдэхгүй, толгой орчим хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан... миний бодлоор 50-60 км/цагийн хурдтай явсан. Гудамжны гэрэл гэрэлтүүлгүүд бүгд асаж байсан. Үзэгдэх орчин зүгээр харагдаж байсан...Би тухайн үед гар утсаа оролдоод Б.Т ах осол болох үед огцом тооромозлосон зүйл байхгүй. Дөнгөж тооромозлосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
Гэрч А.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаар согтуу эрэгтэй хүн урдаасаа хойшоо чиглэлд ганцаараа зам гарах гээд явж байтал 13 талаасаа хар өнгийн жижиг суудлын машин их хурдтай орж ирээд явган хүний гарцаар гарч явсан эрэгтэйг зүүн гар талын урд хэсгээр мөргөсөн чинь явган зорчигч эрэгтэй агаар дээр 2 удаа эргээд хойд талын /мөргөсөн машиныхаа/ багаж хэсгийг мөргөөд, зам дээр нүүрэн хэсгээрээ унасан. Би ганцаараа явган зорчигч руу очиход мөргөсөн машины жолооч ганцаараа машинаасаа гүйж гарч ирээд, би мөргөчихлөө гээд орилоод байсан. Мөргөсөн жолооч надад хэлэхдээ 103-т дуудлага өг гэж хэлсэн. Би эхлээд 102-т дуудлага өгөөд, дараа нь 103-т дуудлага өгсөн...Ослын талаар манай нөхөр Ууганбаяр бид 2 сайн харсан, ойр хавьд хүн байгаагүй...Миний харснаар 100 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна...машины жолооч явган зорчигч эрэгтэйг мөргөх үедээ тоормос гишгээгүй шууд очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/,
Гэрч Ц.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хөдөө аж ахуйн яамны урд талын явган хүний гарцны ойролцоо зогсож байхад явган хүний гарцаар халамцуу, махлагдуу эрэгтэй хүн урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцны гол хэсгээр зам гарах гээд явж байтал 13 талаасаа хурдтай хар өнгийн жижиг суудлын машин гарцаар гарч явсан эрэгтэй хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөхөд мөргүүлсэн эрэгтэй агаар дээр 2 удаа эргээд машиных нь хойд багаж хэсэгт цохигдоод асфальтан зам дээр нүүрэн хэсгээрээ унасан. Би тухайн хүн дээр очоогүй, эхнэр Уянга мөргүүлсэн хүн дээр очоод зогсож байхад мөргөсөн машины жолооч ганцаараа машинаас бууж гарч ирээд, мөргүүлсэн хүнийг гараараа нуруунаас нь татахад мөргүүлсэн хүн юм дуугарахгүй байсан. Жолооч залуу түргэн дуудаарай би хүн дайрчихлаа гэхээр нь манай эхнэр өөрийнхөө утсаар эхлээд цагдаад, дараа нь эмнэлэгт дуудлага өгсөн. ...20-30 минутын дараа 103-ын автомашин ирээд мөргүүлсэн хүний биеийн байдлыг үзээд, дамнуурга дээр хүнээ хэвтүүлээд машиндаа хэвтүүлээд аваад явсан. Би Жули орох гээд явчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...Машин ойролцоогоор 100 км/цаг хурдтай явсан. Жолооч тоормоз гишгээгүй явган зорчигчийг мөргөсөн. Машины хөгжим нь их чанга тавьсан байсан. ...явган зорчигч гарцны гол хэсэгт ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/,
Гэрч Б.Бөхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган зорчигч эрэгтэй халаасандаа гараа хийчихсэн гуйвж ганцаараа гэнэт гарч ирээд, машин урдуур ороод ирсэн. Б.Т ах машинаа баруун гар тийш нь дарах гэсэн боловч 2 дугаан эгнээнд машинтай байсан тул баруун гар тийш нь дарж чадаагүй, автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөсөн. 3-4 метр орчимд хүн гараад ирэхээр нь автомашинаа тоормозлосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Гэрч М.Бат-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр чигт харахад явган зорчигч агаарт 1 удаа эргээд нүүрэн хэсгээрээ аспалтан зам дээр унасан. Мөргөсөн автомашин нь хар өнгийн суудлын автомашин харагдсан. Эхлээд автомашины жолооч гэх залуу ганцаараа автомашинаас бууж ирээд мөргөсөн хүн дээр очоод толгойгоо бариад доошоо зам дээр явган суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,
Шинжээч эмч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэргийн газарт ойр орчим хүн байгаагүй, зам дээр эвдрэл, гэмтэл гэмтлийн ул мөр, тоормозны ул мөр байгаагүй тул жолооч Б.Тээр заалгаж А цэгийг таьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-139/,
Яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Драгер багажаар үлээлгэхэд 0.00 хувийн согтолттой байсан. Явган зорчигч эрэгтэй тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт орчихоод, 8 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Гадаа үзэгдэх орчин тухайн харанхуй болчихсон байсан. Замын гэрэл, гэрэлтүүлэг нь асаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Цаг агаарын байдал сэрүүхэн байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 875.500 төгрөг өгсөн. Оршулгын зардалд 3.000.000 төгрөг одоогоор өгч барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зардал мөнгийг төлнө...Явган зорчигч гарцныхаа ертөнцийн зүгээр зүүн талд 5 метр орчим зайтай явж байсан. Явган зорчигчоос архи үнэртэж байсан. Эсрэг урсгалд автомашинууд нэлээн явж байсан. Явган зорчигч машин дундаас гараад ирсэн. Яаж гарч ирсэнг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №5340 дугаартай дүгнэлт:
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх дүүргийн техникийн хяналтын төвийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №50461 дугаартай шинжээчийн /хх-ийн 71-78/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11115 дугаартай дүгнэлт:
1. С.Николайн биед духны зүүн дэлбэнгийн цусархаг няцрал, аалзавчийн доорх тархмал цус харвалт, аксоны тархмал гэмтэл, баруун дунд чөмөгний далд хугарал, дух, баруун хөмсөгт шарх, нүүр, хүзүүний том хэмжээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн шанаа, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 80-83/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №2091 дугаартай дүгнэлт:
1. Талийгаач цогцост гавал тархи, цээжний хөндийн эрхтнүүд болон мөчдийн хавсарсан гэмтэл, баруун чамархайн суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины суурийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорхи тархмал эдийн няцрал, цээжний баруун талийн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, хугарал орчмын булчин, 2 уушгины гялтан доорхи блон гол судасны гадна хана, хуйхны дотор зулай хэсэг, баруун, зүүн чамархайн булчин цус хуралт, баруун нүдний нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүү, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №5341 дугаартай дүгнэлт:
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23/, “Арвижих-Эстимейт” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 70/, өвчний түүх /хх-ийн 93-126/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 133-136/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 154/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 155/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 159/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө Аж Ахуйн яамны урд талын замд “Toyota camry” маркийн 08-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Николайг мөргөж улмаар С.Николайн амь нас хохирсон болох нь,
Гэрч Б.Бөхбатын: “... Хүнс хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудлаас зүүн талд төмөр хашааны ойролцоо 3 дугаар эгнээнд зүүнээс, баруун чиглэлд явж байтал замын урд талаас явган зорчигч эрэгтэй хүн 3-4 метрийн зайнд явган хүний гарцнаас ертөнцийн зүгээр зүүн талд 2-3 метрийн зайтай гуйвсан хүн гэнэт гараад ирсэн. Явган зорчигч эрэгтэйг миний сууж явсан машины толь, зүүн талын эх гэрэл хэсгээр мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Бат-Эрдэний: “...машинаас буугаад гараад гүйчихсэн. Араас нь Бөхбат бид 2 гартал явган хүний гарцан дээр 40 орчим насны эрэгтэй хүн нүүр хэсэг нь доошоо харчихсан, толгойны хэсгээс, яг хаанаас нь цус гарч байсанг мэдэхгүй, толгой орчим хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.Тт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг” хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай
4. Хэрэгт хураагдан ирсэн Б.Тийн №1223263 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР