Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 17

 

109/ШШ2020/0017

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Я.Л-ийн нэхэмжлэлтэй, А аймгийн Ж сумын Засаг даргад холбогдох “Я.Л-ийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Ж-ийн Л гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Я-ийн Л болгон зөвтгөж, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Я-ийн Л-ээр бүртгэхийг А аймгийн Ж сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “… Я.Л-ийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Ж-ийн Л гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Я-ийн Л болгон зөвтгөж, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Я-ийн Л-ээр бүртгэхийг А аймгийн Ж сумын Засаг даргад даалгах ... “ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “ ... иргэн Я.Л-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Я-ийн Л-ийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны мал тооллогын бүртгэлд Ж.Л нэртэй өөр хүн мал тоолуулж байгаагүйг баталж, Я.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Я.Л-ээс А аймгийн Ж сумын Засаг даргад холбогдуулан “Я.Л-ийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Ж-ийн Л гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Я-ийн Л болгон зөвтгөж, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Я-ийн Л-ээр бүртгэхийг А аймгийн Ж сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбар гаргасан байна.

Хариуцагч А аймгийн Ж сумын Засаг дарга нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 314 дүгээр албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Д-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлүүлэхээр заасан нь хуульд нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж;

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх, 29 дүгээр зүйлийн 29.1.1. г/харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан тайлан мэдээг хугацаанд нь хариуцан гаргуулж, хяналт тавих, хүн ам, орон сууц, газар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан.

Тиймээс А аймгийн Ж сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан (мал тооллогын комисс)-ны гаргасан алдааг эрх залгамжлагчийн хувиар шийдвэрлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хуульд харшлаагүй байна гэж шүүх үзэв.

Хариуцагч нь иргэн Ж овогт Я-ийн Л-г 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Ж-ийн Л /Ж.Л/ гэж бүртгэсэн нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Нөгөөтээгүүр А аймгийн Ж сумын Зуслан багийн Засаг дарга нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 88, 89 дугаартай албан бичгээр “ Тус багийн иргэн Я-ийн Л нь 57 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт  тус багийн Нурамт гэх газарт амьдардаг, 1997 оноос хойш одоог хүртэл тус багийн харьяат иргэнээр бүртгэлтэй байгаа, эх Я нь 2018 онд, хойд эцэг Ж нь 2015 онд нас барсан болно” гэсэн тайлбар, нотлох баримт хэрэгт авагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Я.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагавартай танилцаж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Л-ээс гаргасан “Я.Л-ийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Ж-ийн Л гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Я-ийн Л болгон зөвтгөж, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 оны малын А дансны бүртгэлд Я-ийн Л-ээр бүртгэхийг А аймгийн Ж сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хариуцагч А аймгийн Ж сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Л-д олгосугай. 

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                             А.ТҮВШИНТУЛГА