| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0465/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 261.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 407
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2015 25000 1628 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковатрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 228а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 126 дугаар зүйлийн
126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай магадлалаар эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
-Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 41 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан, регистрийн дугаар хх0000000, Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 цагаас 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн тухайн байранд орцны жижүүр ажилтай Д.М-г үл ялих зүйлээр шалтаглаж, хүч хэрэглэн үснээс татаж, газар унагаан нүүр, гар, цээж хэсэгт өшиглөж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Мөн дээрх гэмт хэрэгтээ 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын өгсөн: .. “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй… Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Д.М-гийн мэдүүлэг /хх-12/, гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг /хх-15/, шинжээчийн ¹2388 дугаартай дүгнэлт /хх-20/, гэрч Р.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх-20/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.М-гийн өгсөн: "2015 оны 2 дугаар сарын 2-ны орой 22 цагаас 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад гадаа хоёр хүн манай байрны оршин суугчийн машины хажууд эргэлдээд байхаар нь би орц руу ороод 3 давхарт 305 тоотод оршин суугч залууд "Таны машины толийг хүн авах гээд эргэлдээд байна" гэж хэлэхэд оршин суугч залуу "Та гарч бай, би араас чинь гараад очье" гэж хэлсэн....Тэгэхээр нь би уг хоёр хүнд "болиоч, та хоёр эндээс яв" гэж хэлэхэд
нэг согтуу нь миний үснээс татаж газар унагаад миний нүүр, цээж, гар руу өшиглөж зодсон. Би тухайн үед хятад улсад үйлдвэрлэсэн “Нокиа 2600” маркийн гар утастай байсан. Би байрны гадаа унахад миний куртикны халааснаас гар утас маань унаж дэлгэц, товчлууртай хэсэг, батерей, сим карт, ар талын таглаа зэрэг нь хэдэн тийшээ салсан. Тэгтэл миний гар утасны дэлгэц, товчлууртай хэсгийг тэр залуу газраас авсан....Би гар утасныхаа батерей, сим, ар талын таглаа зэрэг
зүйлсийг байрны гадна хайж байгаад уг зүйлүүдийг газраас олж утсандаа угсарч утсаа асаасан. Утасны ажиллагаа бол хэвийн байсан. Хоёр хүн байснаас нэг согтуу хүн нь намайг зодсон....Би 250.000 төгрөг эмчилгээндээ зориулсан. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна." /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Жаргалсайханы өгсөн: "...Жижүүр Д.М-г "Намайг зодсон хүн тэр явж байна" гэхэд би араас нь уг залууг гүйцэж очоод барьж авахад халаасандаа юм нуугаад байсан. “Халаасанд чинь юу байгаа юм” гэтэл Д.М-г зодсон гэх залуу "Хутга байгаа, хол байгаарай" гэсэн. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад шалгатал Д.М-гийн утсыг барьж байсан. Би тэр залуугаас утсыг нь аваад Д.М-д өгсөн....Буяндэлгэрийн Одонбаяр /РД:
ТВ82082970/ гэх иргэний үнэмлэхтэй хүн Д.М-г зодсон хүн мөн байна. Д.М зодуулсны дараа үс нь сэгсийчихсэн, зүүн тохой нь бага зэрэг зулгарсан, толгой орчим руугаа өшиглүүлсэн гээд хүзүүгээ бариад байсан." /хх-15/ гэх мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн №2388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Мөрдөн байцаалтад гэрч Р.Буяндэлгэрийн өгсөн: "Б.О юу болж яасан талаараа надад их сайн ярьдаг. 2015 оны 2 дугаар сард орцны жижүүртэй маргалдаад энэ асуудал Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь би "За битгий оргож бусгаарай" гэж хэлсэн боловч намайг тоогоогүй. Тэгээд тэр асуудлаас болж хэд хэдэн удаа цагдаагаас ирж надтай уулзсан. Цагдаа ирж уулзах үед Б.О хөдөө Дархан-Уул аймгийн Шарын голд ажилд явчихсан байсан. Би нилээд хэдэн удаа "Цагдаа дээр оч" гэж хэлсэн боловч Б.О "Намайг очих юм бол хорьчих байх" гээд очдоггүй байсан" /хх-225/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Одончимэгийн мэдүүлэгт: "Аав Буяндэлгэр миний утас руу залгаад "Дүү чинь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна гэнэ чи даалтанд аваадахаач" гээд гуйгаад байсан. Аав тухайн үед өөрийгөө хөдөө байна гэж хэлсэн. Тэгээд би ээж Оюуны хамт даалтанд авсан.
...Аавын дугаарыг олж байж Б.О-ыг олно. Аавын гэр хуучин “Дарь-Эх”-д байж байгаад “Цайз” захаас хойш хүрэн дэлгүүртэй ойролцоо архи уугаад байдаг айлын хашаанд буусан." /хх-102-103/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.О-ыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 24-26/,
Баянзүрх дүүргийн прокурорын “Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тухай тогтоол” /хх-82-83/,
Баянзүрх дүүргийн прокурорын “Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол” /хх-84/
Мөрдөн байцаалтад Б.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "Би 2015 оны 2 дугаар сарын 2-ны орой танил Төрөөтэй цуг “Нарантуул” захаас гарч 15 дугаар байрны 1 давхрын коридорт 0,5 литрийн “Хараа” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусгаад байрнаас гарах гэтэл байрны жижүүр эмэгтэй таараад "Та нар энд архи уулаа" гээд уурлаад хөөсөн. Тэгээд би жижүүр эмэгтэйтэй хэрэлдээд 15 дугаар байрны гадна тэр эмэгтэйг ганц хоёр
цохисон, алгадсан, түлхэж унагаасан...Ингээд би мөрдөн байцаагч Батнасан дээр шалгагдаж байгаад миний хэргийг прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Ингээд би Батнасан дээр байнга очиж бүртгүүлдэг байсан. Тэгээд Батнасан намайг прокурор дээр очиж бүртгүүл гэхээр нь тэнд очоод намайг бүртгэж байгаа хүн байхгүй болохоор нь явчихсан. Тэгээд хөдөө Шарын голд ажилд явчихсан байхад прокурор гэх хүн залгаад ир гэж хэлсэн. Би хөдөө байсан болохоор нь за гэж хэлчихээд унаа олдохгүй байсан болохоор очоогүй. Дараа нь цагдаа нар хайж байгааг мэдээд хөдөөнөө байгаад байсан" /хх-32/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүнийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэвч шүүгдэгч Б.О-ын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж ялладагчаар татсан” хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О-аас 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь 93 хоног цагдан хоригдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О-аас 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС