Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,                                            

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж,

Шүүгдэгч Ц.Амарзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигно овогт Цэрэндашийн Амарзаяад холбогдох эрүүгийн 201601000048 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэрэгжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 43-11 тоотод оршин суух,  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 337 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2, 131-р зүйлийн 2, 239-р зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УС80101811 / Боржигно овогт Цэрэндашийн Амарзаяа нь:

- 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Минт баарны гадна 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 1.28 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Rich зочид буудлын 110 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-12 /,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13-14 /,

Ц.Амарзаяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх 25 /,

Гэрч Г.Өлзийжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “ …Би бол тэр зүйлийг огт хэрэглэдэггүй. Ц.Амарзаяа шилэн гаанс, хуйлсан мөнгө төгрөгөө 00-н өрөө рүү аваад ордог. 2016 оны 02 дугаар сарын 29-нд Ц.Амарзаяа өөрийнхөө цүнхнээс намайг гал аваад өг гэхээр нь цүнхийг нь ухаж байтал ууттай нарийхан хуйлчихсан цагаан өнгийн зүйл гарч ирэхээр нь би буцаагаад хийчихсэн. Тэр нь шилэн гаансаараа хэрэглээд байсан зүйл нь мөн байсан. Жижигхэн нарийн ороочихсон байсан гэжээ…” / хх 26-27 /,

Гэрч В.Мөнхжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 02 сарын 29-ний өдөр нөхөр бид 2 маргалдаад манай хүн гэрээсээ гараад явсан. 500 ам доллар бол миний түрийвчинд байсан мөнгө. Надтай 2016 оны 02 дугаар сарын 28, 29-ний үед хэрэлдэж маргалдаад гэрээс гарахдаа түрийвчнээс авсан байсан. Тэгээд зах дээр лангуун дээр сууж байхдаа 4-5 өдрийн орлогын мөнгө аваад явсан байсан гэжээ...” / хх 28-29 /,

Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Ц.Амарзаяатай сүүлд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зах дээр уулзахад “ эхнэр В.Мөнхжаргалтай хэрэлдчихсэн байгаа” гэж байсан. Би ямар учраас юунаас болоод маргалдсан талаар нь асуугаагүй, өөрөө ч тухайн үед яриагүй. Түүнээс хойш уулзаагүй байсан. Тэгтэл цагдаад баригдсан гэж дуулдсан. Би ямар хэрэгт яагаад шалгагдах болсон талаар мэдэхгүй гэжээ...” / хх 30-31/,

Гэрч Б.Даваадорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Би хамгийн сүүлд Ц.Амарзаяатай 2015 оны 02 дугаар сарын 26, 27-ны үед байсан байх зах дээр лангуун дээрээ бараагаа зөөгөөд явж байхад нь таарсан. Түүнээс хойш уулзаагүй гэжээ...” / хх 32 /,

Гэрч А.Золхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Би “Сапоп 60-D", “Nikon D-3200” маркийн гэрэл зургийн аппаратууд дээрх мэдээллийг сэргээхээр 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд мемори картуудыг “ Get data back”, “7-Data Recovery suite ”, “Stellar Phoenix ” зэрэг 3 төрлийн программаар сэргээх оролдлого хийсэн боловч хэрэг болсон гэх 2016 оны 03 сарын 03-ны өдрийн Ц.Амарзаяагийн тээврийн хэрэгсэл, зочид буудал, хүний биед хийсэн фото зургууд сэргэх боломжгүй байсан. Учир нь вимемори картуудыг Fellow вирүүстэй компьютерт холбож уг вирус халдаж, санах ойнд хадгалагдсан байсан зурагнууд устаж дахин сэргэх боломжгүй болсон байсан.  “ Get data back”, “7-Data Recovery suite ”, “Stellar Phoenix ” зэрэг 3 төрлийн программ нь лицензтэй программууд болохоор сэргэх боломжтой байсан бол эдгээр программд уншуулахад сэргэх байсан. Тиймээс өөр программаар уншуулсан ч үр дүн нь ижил байна гэжээ...” / хх 33 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2200 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.2.3.4 шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ц.Амарзаяа” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн шээсний дээжинд метамфетамины /methabphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конивенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх 35 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2437 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн 6,5 см өндөртэй хар өнгийн гуурс зоосон ногоон өнгийн шилэн бортого мэт зүйл, АК9482960 серийн дугаартай хуйлсан Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэрт, 1,5x2,5 см хэмжээтэй жижиг гялгар ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй,

Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Амарзаяа 1.28 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Амарзаяа 1.28 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйлд метамфетамин / methabphetamine / илэрсэн.

Метамфетамины / methabphetamine / нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конивенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх 37-38 /,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын № 377 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Амарзаяа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Ц.Амарзаяа нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Ц.Амарзаяа нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Ц.Амарзаяа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.Амарзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ц.Амарзаяад мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ...” / хх 42-44 /,

Шүүгдэгч Ц.Амарзаяаг 2016.03.03-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 62 /, 2016.03.16-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64-65, 67-68 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 70 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Амарзаяа мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би эхнэртэйгээ маргалдаад гэрээс гарахдаа цүнхэндээ 400.000 төгрөг авч гарсан юм. Гэрээсээ гараад “Минт” баарны ойролцоо  хар тамхи, мансууруулах бодис зардаг гэж сонссон тул тэнд очоод 1,5 гр-ын “мөс” гэх мансууруулах бодисыг худалдаж аваад буудал очиж хэрэглэх гэтэл миний бие өвдөөд байхаар нь хэрэглээгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйлд холбогдохгүй. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Амарзаяа  нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Минт баарны гадна 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 1.28 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Rich зочид буудлын 110 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-12 /,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13-14 /,

Ц.Амарзаяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх 25 /,

- Ц.Амарзаяа шилэн гаанс, хуйлсан мөнгө төгрөгөө 00-н өрөө рүү аваад ордог. 2016 оны 02 дугаар сарын 29-нд Ц.Амарзаяа цүнхнээс намайг гал аваад өг гэхээр нь цүнхийг нь ухаж байтал ууттай нарийхан хуйлчихсан цагаан өнгийн зүйл гарч ирэхээр нь би буцаагаад хийчихсэн. Тэр нь шилэн гаансаараа хэрэглээд байсан зүйл нь мөн байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Өлзийжаргалын мэдүүлэг / хх 26-27 /,

- 2016 оны 02 сарын 29-ний өдөр нөхөр бид 2 маргалдаад манай хүн гэрээсээ гараад явсан.  500 ам доллар бол миний түрийвчинд байсан мөнгө. Зах дээр лангуун дээр сууж байхдаа 4-5 өдрийн орлогын мөнгө аваад явсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч В.Мөнхжаргалын мэдүүлэг  / хх 28-29 /,

- Ц.Амарзаяатай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зах дээр уулзахад эхнэр В.Мөнхжаргалтай хэрэлдчихсэн байгаа гэж байсан. Түүнээс хойш уулзаагүй байсан. Тэгтэл цагдаад баригдсан гэж дуулдсан. Би ямар хэрэгт яагаад шалгагдах болсон талаар мэдэхгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг  / хх 30-31/,

- “Сапоп 60-D", “Nikon D-3200” маркийн гэрэл зургийн аппаратууд дээрх мэдээлэлийг сэргээхээр 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд мемори картуудыг “ Get data back”, “7-Data Recovery suite ”, “Stellar Phoenix ” зэрэг 3 төрлийн программаар сэргээх оролдлого хийсэн боловч хэрэг болсон гэх 2016 оны 03 сарын 03-ны өдрийн Ц.Амарзаяагийн тээврийн хэрэгсэл, зочид буудал, хүний биед хийсэн фото зургууд сэргэх боломжгүй байсан. Учир нь вимемори картуудыг Fellow вирүүстэй компьютерт холбож уг вирус халдаж, санах ойнд хадгалагдсан байсан зурагнууд устаж дахин сэргэх боломжгүй болсон байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Золхүүгийн мэдүүлэг/ хх 33 /,

- 1.2.3.4 шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ц.Амарзаяа” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн шээсний дээжинд метамфетамины / methabphetamine /-ийн агуулга илэрч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 220 тоот шинжээчийн дүгнэлт / хх 35 /,

- Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Амарзаяа 1.28 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Амарзаяа 1.28 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйлд метамфетамин / methabphetamine / илэрсэн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн 2437 дугаартай дүгнэлт / хх 37-38 /,

-  Шүүх сэтгэц, эмгэг судлалын № 377 тоот дүгнэлт / хх 42-44 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Амарзаяаг  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх, бэлдмэлийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:          

1. Боржигно овогт Цэрэндашийн Амарзаяаг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх, бэлдмэлийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарзаяаг 4 / дөрөв/ сарын хугацаагаар  баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар ууттай 1,28 грамм бохир жинтэй метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, 6.5 см өндөртэй хар өнгийн гуурс зоосон ногоон өнгийн шилэн бортго 1 ширхэг,  6,5 см урттай шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон ампулын /тариурын усны шил/ 1 ширхэг, 1,5x2,5 см хэмжээтэй цагаан өнгийн жижиг гялгар уут 1 ширхэг, АК9482960 сер дугаартай хуйлсан 10 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 77 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутнууд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн “GHL pocket scale” гэх бичиглэлтэй гар жин 1 ширхэгийг Ц.Амарзаяад буцаан олгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Амарзаяагийн цагдан хоригдсон 60 / жар / хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Ц.Амарзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Амарзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                  С.ОЛЗОД