| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00615/И |
| Дугаар | 138/ШШ2017/00913 |
| Огноо | 2017-09-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/00913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, гэх газарт оршин суух, овогт ийн д /РД: / холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч Н.*******,
Хариуцагч Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би той 2009 онд танилцан дотно харьцаатай болж 2009 оны 06 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж 2012 оны 05 сарын 14-нд охин төрсөн юм. Миний хувьд 2013 оноос эхлэн өөр хүүхэнтэй явалдаж архи ууж агсан согтуу тавих болсон. Түүнээс хойш энэ бүх байдлаа засаж залруулах гэж бодсон боловч болж өгөхгүй, бидний хоорондын бэлгийн харьцаа таарч тохирохгүй болсон байсан. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэртээ гар хүрч цохин гэр орондоо агсан согтуу тавьж хүүхдээ айлган зовоож өөр хүүхэнтэй явалдаж гэр бүлийн талаар тогтворгүй байдал бий болгосон тул цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсноор 2014 оноос хойш хоёр тусдаа амьдарч байна. Миний хувьд өөр хүнтэй амьдрал зохиосон бөгөөд Д. 2015 онд Ц.Чулуун-Эрдэнэ гэдэг хүнтэй хамтран амьдарч 2016 онд хүүхдийг нь төрүүлж хамт амьдарч байгаа тул бид энэ бүх байдлаа ярилцаж хэн хэнийхээ амьдралыг ойлгож ямар нэгэн эд хөрөнгийн болон бусад асуудлын талаар маргаангүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон юм. Манай охин ээжтэйгээ хамт түүний асрамжинд байгаа бөгөөд бидний хооронд өмч хөрөнгийн маргаангүй надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тохиролцож шийдвэрлэсэн тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.*******той 2009 оны 06 сарын 24-нд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 05 сарын 14-нд охин ийг төрүүлсэн нь үнэн. Бид таарч тохирохгүйн улмаас салсан. Одоогоор тус тусын амьдралаар амьдарч байгаа нь үнэн. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгө, хүүхдийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д. нар нь 2009 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2009 оны 06 сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба 2012 оны 05 сарын 14-ний өдөр охин Н.ийг төрүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэн, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр Н.******* гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэртээ агсан агсан согтуу тавьдаг зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж улмаар 2014 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, одоо хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагааг явуулсан боловч цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: *******/, овогт ийн /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид нь эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын ******* дүүргийн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УРТНАСАН