Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бямбадоржид холбогдох 1923001260117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын Хот тохижилтын албанд жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинс т баг, Ногоочдын хэсгийн 1-17 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 967 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Гансүхийн Бямбадорж, Регистрийн дугаар:/ИЮ92110718/ Шүүгдэгч Г.Бямбадорж нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2019 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 13 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах Хот тохижилт үйлчилгээний албаны аж ахуйн хашаанд машин дээрээс өвс хаддаг цахилгаан хадуур, усны помпыг алдагдсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Доржпүрэвийн “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хадуур, ус соруулдаг помп зэргийг би машин дээрээ ачсан байж байгаад өдрийн цайны цагаар Хот тохижилт үйлчилгээний албаны хашаанд машин дээр тавьсан юм. Цайны цаг өнгөрөөгөөд ирэхэд машин дээрээс хадуур, помп 2 алга болсон байсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Анхболдын “...Тухайн өдөр цайндаа явчихаад ирэхэд машин дээрээс өвсний цахилгаан хадуур, усны помп зэрэг зүйл хулгайд алдчихлаа гээд бид нараас асуухад нь бид нар үзэж хараагүй гэдгээ хэлсэн. Бид нар өдрийн ундандаа 30-40 минут яваад ирэх хооронд л эд зүйл алдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Батдоржийн “ ...Ногоон байгууламжийн дарга Гантуяа утсаар залгаад манай цагаан портер дээр байсан өвсний хадуур, помп хоёр алга болчихсон байна та хашаандаа хүрээд ирээч гэхээр нь яваад очтол үдийн цайнаар алга болсон байна. ...хадуур, помпыг нь хараагүй гэж хэлсэн. Тэгээд бүгд хэлэлцэж байгаад цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Дээрх байгууллагын алдагдсан цахилгаан хадуур болон усны помпыг нууцаар хууль бусаар авсан нь яллагдагч Г.Бямбадоржийн энэ талаараа мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед байх би Хот тохижилтын аж ахуйн хашаанд очиход цагаан машины тэвшин дээр цахилгаан хадуур, помп зэрэг зүйлс байхаар нь өөрийн ногооны талбайн хажуугаар ургасан байсан өвсийг хадах гээд аж ахуйн хашааны манаач байхгүй байхад явган ганцаараа авч явсан юм. Тэгээд ганцаараа байсан тул эцээд байхаар нь нэг айлын эзэнгүй хашаанд нуучихаад гэр лүүгээ явж өөрийн Портер маркийн машиныг авч ирээд нуусан хадуур, помпыг ачаад явж байгаад Нацагдоржтой таарсан юм. Нацагдоржид хадуур помп 2-ыг өгч явуулаад орой нь очиж авсан юм. Дараа нь надтай цуг ажилладаг Доржпүрэв гэдэг залуу надаас хадуур, помп зэрэг байхгүй болчихож гээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд гаргаж өгөөгүй юм...” гэсэн мэдүүлгээр, Г. Бямбадорж хулгайлсан эд зүйлээ хашаанд нь буулгасан талаар мэдүүлсэн гэрч Ц.Нацагдоржийн “ ...манай гудамжинд хөх цэнхэр өнгийн портер авто машинтай Бямбадорж явж таарсан. Тэгээд уулзахад миний ундны цаг болчихлоо та энэ усны помп, хадуур хоёрыг аваад гэртээ аваачаад тавьчих би тэгж байгаад ирж авъя гэхээр нь би унаж явсан портер дээрээ тэр хоёрыг нь тавиад гэртээ очоод хашаан дотроо буулгаж орхиод хөдөө явж нэг хонь авч ирээд гаргаж байхад Бямбадорж ирээд нөгөө хоёроо аваад явсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Г.Бямбадорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрхи мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Г.Бямбадоржийн үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 640000 төгрөгийн хохирол учирсан нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.Бямбадорж нь хохирогч байгууллагын хадуур болон усны помпыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Г.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.Бямбадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн бөгөөд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Гансүхийн Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Г.Бямбадоржид Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч Г.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч Г.Бямбадоржийг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Г.Бямбадоржийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Г.Бямбадоржоос хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан өвс хаддаг цахилгаан хадуур 1 ширхэг, усны помп 1 ширхгийг Завхан аймгийн Улиастай сумын хот тохижилтын албанд буцаан олгосугай. 7. Г.Бямбадоржийн эзэмшлээс 250.000 төгрөгийн үнэ бүхий SAMSUNG S-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шүүгдэгч Г.Бямбадорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА