Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 333/ШЦТ/2020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, улсын яллагч Г.Энхбат, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бад холбогдох эрүүгийн 2034000000468 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3-р багийн нутаг дэвсгэр “Үйлдвэрийн байшин” гэх газарт гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох нөхөр Б.Баянмөнхийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Н.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3-р багийн нутаг дэвсгэр “Үйлдвэрийн байшин” гэх газарт гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох нөхөр Б.Баянмөнхийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/ - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/ - Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 23-24 тал/ - Хохирогч Б.Баянмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 36 тал/ - Шүүгдэгч Н.Б хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 тал/ - Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх[1]ийн 46 тал/ - Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 11-ний өдрийн №447 дугаартай “...Б.Баянмөнхийн биед цээжинд шарх, цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий болон зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлдэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/ - Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2020 оны 07 дугаар сарын 30-ны 15 цаг 30 минутад Төв аймгийн Баянцогт сумын нутагт эхнэр Болорзаяа, түүний найз Ариунбилэгийн гэрт 6 ширхэг боргио нэртэй литэртэй пиво хувааж уусан. Манай эхнэр Болорзаяа маань намайг найз Ариунбилэгтэй хардаж миний цээжин тус газарт 1 удаа хутгалсан. Тэгээд Ариунбилэг цагдаа дуудсан...Ариунбилэгийн хашаан дотор би Ариунбилэг би хоёр тамхи татаад байж багаад тэгээд бие засах газрыг нь мэдэхгүй болохоор малын саравчин дотор бие засаж байхад хажуу талын саравчинд Ариунбилэг бас бие үасаж байсан. Тэр үед эхнэр Болорзаяа гэрээс гарч ирээд хардаж уурласан. Тэгэхээр нь би буцаж Ариунбилэгийн гэрт ороход эхнэр Болорзаяа ширээн дээр байсан хутга аваад над руу далайхаар нь Ариунбилэг салгасан, тэгээд салгаж байхад миний цээж рүү эхнэр маань хутгалсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний эхнэр согтуу байсан болохоор санамсаргүй байдлаар цээжний зүүн хэсэгт хутгаар хатгасан байгаа" гэх мэдүүлэг, /хх-ийн 10 тал/ - Гэрч Э.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явж байхад найз Болорзаяа 3 хүүхэдтэйгээ явж таарсан юм. Тэгээд манай гэрт очиж хоол цай хийж идээд юм ярингаа 3 сав 2 литр 500 граммын Нийслэл нэртэй пиво уугаад үүрээр 5 цагийн үед унтах гээд гарч нойл ороод бие засах гээд гараад иртэл найз Болорзаяа нөхөртэйгээ хашааны хашаан дотор муудалцаад зодолдоод байсан. Би тэр хоёрыг салгах гээд салахгүй байхаар нь би гэр лүүгээ орох гэтэл хажуу айлын Урнаа эгч орж салгасан. Болорзаяа нөхөр Баянмөнхтэй манай гэрт орж ирээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл нөхөр Баянмөнх нь эхнэр Болорзаяаг ор луу түлхтэл Болорзаяа чи намайг яагаад түлхэж байгаа юм гээд чанга хашиграад ширээн дээр байсан шаргал иштэ хутгыг аваад нөхрийнхөө зүүн цээжин тус газар нь хутгалсан. Тэгээд нөхрийгөө ална гээд хутгаа далаагаад дайриад байхаар нь хутгыг нөхөр Баянмөнх нь булааж аваад би гарч Урнаа эгчийг дуудах гээд гарсан...би ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/ - Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай найз Ариунбилэгийн гэрт очиж нийт 6 ширхэг Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Үүрээр 4 цагийн орчим би гадаа гарч тамхи татаад 30 минут орчим зогсож байтал нөхөр Баянмөнх найз Ариунбилэг нар ахиад пивонд яваад ирээгүй удсан. Би эргэж гэртээ орж бага хүүхдээ унтуулчихаад ахиж 30 орчим минутын дараа гэрээс гарч хойл орж бие засаад гарч ирээд хашаан дотор эргэн тойрноо харсан. Гэтэл саравчин дотор хөлийн чимээ гарсан, тэгэхээр нь малын саравч руу харахад ямар ч мал байгаагүй, тэнд нөхөр Баянмөнх найз Ариунбилэг нар байсан. Намайг харахад найз Аринбилэг нь нэг гараараа шон түшээд нөгөө гараараа өмдөө татаад өмсөж байсан. Манай нөхөр Баянмөнх малын саравчны нөгөө буланд хөлөө нугалаад сууж байсан. Тэгэхээр нь би нөхөр дээрээ очход нөхрийн маань өмдний товч тасарчихсан сууж байхад нь нөхрөө босгож ирээд эрхтэнг нь барьж үзтэл нойтон байсан. Би тэр хоёр руу уурлаж та хоёр надыг хуурлаа гэж уурлахад манай найз Ариунбилэг үг хэлээр доромжилж үсдэж зодсон. Тэгээд би нөхөр рүү гээ уурлаж бид хоёр Ариунбилэгийн гэрт маргалдаж нөхөр маань намайг буйдан руу түлхсэн. Тэгэхээр нь би нэг удаа алгадаад нөхөртөө хандаж чи надыг хуурлаа, ингэж байхаар би үхье гээд шүүгээнд байсан хутгыг аваад манай нөхөр салгаж гэж оролдож байгаад миний гарыг мушгисан. Тэгэхээр нь би эсвэл чи үх гээд хутгатай гараа нөхөр лүүгээ түлхсэн. Удалгүй нөхрөөс цээжин биенээс цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. ” гэх мэдүүлэг. /хх[1]ийн 15 тал/ - Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал\ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б нь 2020 оны 8 сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 26, 44 тал/, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 21-ний өдөр 115 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-50 тал/ 2020 оны 8 сарын 21-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Н.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна. Н.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Бусад асуудлаар: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Н.Баг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Н.Багийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүaйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Шүүгдэгч Н.Бад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 5. Эрүүгийн 2034000000468 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай. 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА