Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 154/2020/00041

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС "I

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Аптантуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Ш.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Баатад овогт Шаравын Дарьбазарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтэл эдлэж байгаагүй, Баатад овогт Шаравын Дарьбазар , регистрийн дугаар ПБ66122013

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ш.Дарьбазар нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-тохой “гэх газарт байрлах Л.Мэндсайханы гэрт 2020 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэж, түүний толгой орчимд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:

 

 

Шүүгдэгч Ш.Дарьбазарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Би архи ууж согтуурсан үедээ Л.Мэндсайханы толгойнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг гарч явах гэхээр явуулахгүй гэдгээс шалтаглан хэрүүл маргаан үүссэн. Энэ хэргээс гарах хохирол зардлыгтөлж өгнө. Надад маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг

Хохирогч Л.Мэндсайханы ...“Булган сумын Далт багт орших “Хөхтохой” гэх газар өөрийн гэртээ байж байтал 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Ш.Дарьбазар согтуу ирсэн.Тэгээд манайд ямаа гаргаж өгөөд хоол хийж идээд орой болсон. Ш.Дарьбазарыг яв гэхэд явахгүй байсан. Шөнө унтаж байгаад сэрээгээд одоо яв гэхэд би чамаар хөөлгөж туулгаад энд байх албагүй гээд хувцасаа өмсөж, босож ирээд толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Үснээс зулгааж татсан. Би хөх тохой ХХК-д манаачаар ажилладаг. Дарьбазарт зодуулснаас би ажил албаа алдаж цалин мөнгөөрөө хохирч байна. Торонд үхэр мал орсон үед хөөж гаргах тор бэхлэх зэрэг ажил хийж байсан.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарч хэвтсэн.Би ажилгүй байсан үеийн цалин 323.000 төгрөг, Ховд аймаг явсан зардал 30000 төгрөг, 20000 төгрөг зэрэг хохиролоо гаргуулж авна гэх мэдүүлэг

Гэрч А.Шинэжилийн “Л.Мэндсайхан 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирж үзүүлсэн. Хоёр нүд нь хөхөрсөн, дээд доод зовхи нь хөхөрсөн. зөөлөн эдийн няцралтай байсан. Карт байхгүй болохоор жорын маягт дээр үрэвслийн эсрэг, өвчин намдаах эмчилгээ бичиж өгсөн. Хүнд зодуулсан гэж байсан' гэх мэдүүлэг

Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаартай “ Л.Мэндсайханы биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт. хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлинй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Мэндсайханы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

Ховд аймаг Булган сумын Байтаг багийн Засаг даргын тодорхойлолт Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг

болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Дарьбазар нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-тохой “гэх газарт байрлах Л.Мэндсайханы гэрт 2020 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө архидан соггуурч улмаар хэрүүл маргаан үүсгэж, түүний толгой орчимд нь гараараа цохиж,

 
эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатаи учруулсан гэмт хэрэг үилдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баатад овогт Шаравын Дарьбазарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дарьбазарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /Дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дарьбазараас 460.000 төгрөгний торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Дарьбазарт тайлбарласугай.

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
  2. Шүүгдэгч Ш.Дарьбазараас 410.000 төгрөгний хохирол гаргуулж хохирогч Л.Мэндсайханд олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
  3. ШИЙТГЭХ тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

в.Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэхтухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

 
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.