| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0114/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/115 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/115
МОНГО Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Сартуул овогт ЦэдэндоржиМягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мягмардоржид холбогдох 1923001880115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 18 нас 5 сар 12 хоногтой, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 4-10 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Цэдэндоржийн Мягмардорж, Регистрийн дугаар: ИА01260635, Шүүгдэгч Ц.Мягмардорж нь бусдын 3 тооны адуу буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Мягмардорж нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Шоронгийн ар гэх газарт бэлчиж байсан Ж.Ширэндэвийн адуунаас 3 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.Ширэндэвийн “...Манай адуунууд... Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Алгийн дөрөлжийн ард цасны бараа харуулаад ... үлдээсэн... Цуулбар имтэй нуруун дээрээ цагаан үстэй нэг хээр морь, нэг шар хээр гүү, нэг хул хээр гүү, согсоотой бөөн сүүлтэй хээр гүү хээр унагатай, хүрэн шүдлэн үрээ зэрэг 6 тооны адуу дутсан...Алга болсон адуунууд бүгд нар саран дээр зураастай тамгатай, унага нь л тамгагүй байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй юм...Өөрийн унаган адуу байгаа юм. Хээр гүүнээс гарсан шүдлэн үрээ, унага хоёр нь дагаад байхгүй болсон байна. Тэр гурав тусдаа салсан байж болно... Нөгөө гурвынх нь Шар хээр гүүний хүрэн унага нь байгаа болохоор шар хээр гүүг хүн салгаж авсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.Өрнөхбаярын “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-нд нутгийн дүү болох Мийгаа /Мягмардорж/ гэдэг залуутай утсаар яриад наад хавиар чинь адуу мал зарчих хүн байна уу? Гэж асуухад байгаа гэсэн. Тэгээд би адуундаа явах гэж байна та орой ирээд авчих гэхээр нь хүлээж байгаад оройхон залгаад үзтэл ах би яг адуундаа явж байна та алгийн дөрөлжийн ард хүрээд ир гэхээр нь Батчулуун гэх хүний 42-01 УБУ улсын дугаартай цагаан өнгийн портер машинтай очоод 3-н бараан адуу барьсан зогсож байхаар нь тэр 3-н адууг нь ачаад Агьтын амны мах комбинатад аваачаад нядлуулчихсан юм...Манай адуу л гэж байсан. Бүгд хээр зүсмийн хоёр гүү нэг морь байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Мөрөнгийн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 02 цаг өнгөрөөд 03 цаг болж байхад Өрнөхбаяр над руу 98020200 дугаарын утсаар над руу залгаж “Танай үйлдвэрийн хаалга цоожтой байна. Би малаа аваад ирлээ” гэж утасдахаар нь би Агтын ам руу Пабаа гээд манай ажилын залуугаар машинаа жолоодуулж ажил дээр очиж манаачийг сэрээж адуу оруулсан юм...Ямар ч байсан бараан зүсмийн 3 адуу байсан...” гэсэн мэдүүлэг, Ц.Бавуугарьдын “...Тухайн 3 тооны адууг янзалж төхөөрч өглөө 07-08 цагийн орчим дууссан юм...Би тухайн үед бараан зүсмийн 3 тооны адууны им тамга, тэмдэг харж чадаагүй, харин 2 гүү, 1 морь байсан...”...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн “.....” хэргээ мэдүүлсэн мэдүүлэг болон 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайд алдагдсан 3 тооны адууны толгой, ширийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Ц.Мягмардоржийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Ширэндэвт 2000000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний комиссын хохирогчийн алдсан 3 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.Мягмардорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 3 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Мягмардоржийн хохирогч Ж.Ширэндэвийн 3 тооны адууг Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Шоронгийн ар гэх газарт бэлчиж байхад нь хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Ц.Мягмардоржийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 03 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Ц.Мягмардоржид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Мягмардорж нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Мягмардоржид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Цэдэндоржийн Мягмардоржийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Мягмардоржид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч Ц.Мягмардоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч Ц.Мягмардоржийг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Ц.Мягмардорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Ширэндэв шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4200000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 6.Хэрэгт мөрийн баримтаар хураагдсан адууны 3 ширхэг толгой, 3 ширхэг ширийг устгаж, хохирогчийн алдагдсан адууны махыг битүүмжилсэн, мөн шүүгдэгч Ц.Мягмардоржийн эзэмшлийн “HUWEI-U6” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мягмардоржид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА