Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 373/ШЦТ/2019

 

 

 

 

 

 

  2019          12             12                                           2019/ШЦТ/373

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

           -шүүгдэгч Б.У, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.У, Б.Б нарт  холбогдох 1934008040427 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.У нь Б.Б бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг “Тээгийн Арал” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Ц.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч Б.Б нь Б.Утай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг “Тээгийн Арал” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Ц.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүгдэгч Б.У, Б.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Б.У нь Б.Б бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг “Тээгийн Арал” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Ц.Энэ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б нь Б.У бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутаг “Тээгийн Арал” гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Ц.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 42, 47 талууд/
  • Шүүгдэгч Б.Б, Б.У, хохирогч Ц.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72-73 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 75 тал/
  • 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...1 .Э биед зулай, зүүн чих, зүүн сарвуунд шарх, баруун нүдний алим, дух, хоёр хацар, хамар эрүү, хүзүү, зүүн өвдөг, хоёр дал, хоёр бугалга, баруун шуу, бүсэлхий, өгзөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/,
  • Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багийн нутагт сумынхаа Б.Б болон Б.У нарт зодуулсан юм. Анхандаа тэр хоёр намайг машин чирээд өг гэж дуудсан бөгөөд сүүлдээ Б.У нь намайг хадам ах Н.Баярболдыг нь зодсон хэмээн шалтаглаж зодсон. Хажуунаас нь Б.Б салгахын оронд миний нүүрлүү болон араас өшиглөсөн...” гэх мэдүүлэг, “..Б.Б, Б.у нар нь надтай иржуулзаад уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан. Бид нэг нутаг усны хүмүүс хоорондоо учраа олсон. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал алга..." /хх-ийн 22-23, 56 тал/,
  • Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Тэднийд очоод байж байтал У “ Чи миний хүргэн ах Баярболдыг зодсон байна лээ” гээд миний толгой руу овтёркны үзүүрээр хатгасан ба дахиад намайг ална гээд хутга бариад дайрахад нь Б У болиулсан. Би тэднийхээс гарахад У сүх бариад миний хоёр өвдөг рүү болон толгой руу цохисон. Тэгхээр нь би дээлээ тайлаад зугтаахад миний араас тэр хоёр ирээд “яасан их зугтаадаг юм, чамайг ална” гээд миний дээлний бүсээр хүзүүг маань ороогоод боогоод хэвтүүлж байгаад Б миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн, У бас миний гэдэс, толгой руу өшиглөөд чихнээс шүдээрээ зулгаасан. Тэгээд тэр хоёр Одбаярынд очьё гээд Б мотоцикльтой гурвуулаа Одбаярынд очсон. Одбаярынд очиход У гартаа гартаа сүх барьчихаад намайг нүүрээ угаа гээд нүүрийг маань угаалгасан. Одбаяр нэг шил архи задалсан би уухгүй гэхэд У миний толгой, тохой, хөл рүү сүхээр цохисон. Миний чих сэтэрч, толгой язарсан, нуруу, өвдөг гэмтсэн. Ууганбаяр овтерикаар толгой руу цохисон, сүхээр толгой нүүр, хөл, гар руу хэд хэдэн удаа цохисон, хөл, гараараа миний толгой нүүр, бие рүү олон удаа цохисон. Б нүүр рүү өшиглөсөн, араас өшиглөсөн, хүзүүг уяагаар боосон...” гэх мэдүүлэг /хх- ийн 08-09 тал/,
  • Гэрч Одбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн үед У, Б, Э нар манайд орж ирсэн. Орж ирэхдээ Ууганбаяр сүх барьчихсан Энэбишийг “Энэ пизда танай аавыг зодсон” гээд Энэбишийг надаас уучлалт гуйлгах гээд байсан...Манайд сууж байхдаа У Э айлгах гээд орилоод сүхээрээ далайгаад, ганц хоёр удаа өшиглөсөн. Чих нь цус болсон, баруун хөмсөг нь язарсан, толгой нь хагарчихсан орж ирсэн. Гуталгүй, өмд, сорочкон цамцтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
  • Гэрч Н.Баярболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө үүрээр 04 цагийн үед орчимд санагдаж байна. Манай хүргэн Ууганбаяр, хүү Одбаяр мөн Ц.Э нар хүү Одбаярын машинтай ирсэн. Ц.Э тэр үед нүүр нь цус болсон бололтой орж ирчихээд танай хүргэн Ууганбаяр намайг зодлоо би та нарыг шүүхэд өгнө гэж хэлсэн. Харин би тэг ээ, тэг л гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Гэрч Ц.Нарандашын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө үүрээр 04 цагын орчимд санагдаж байна. Дээгүүрээ цээж задгай биеийн тамирын цамцтай, хөл нүцгэн, хөлдөж үхэхнээ гэсэн хүн орж ирсэн. Толгой нүүр хэсгээс нь болон чихнээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
  • Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Ц.Энэбишийн биед зулай, зүүн чих, зүүн сарвуунууд шарх, баруун нүдний алим, дух, хоёр хаацар, хамар, эрүү, хүзүү, зүүн өвлөг, хоёр дал, хоёр бугалга, баруун шуу, бүсэлхийн өгзөгт  цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...зулай, зүүн чихний шарх, баруун нүдний алимны цус хуралт, зүүн сарвууны эрхий хурууны шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хуйханд үүссэн зулгаралт нь хөнгөн гэмтэлд хамаарна...гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
  • Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодсон...маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/
  • Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би яллагдагчаар татах тогтоолтой танилцсан, хийсэн хэргээ хүлээн зөьшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

           Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У, Б.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

             Шүүх Б.У, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Б.У 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

  • Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгуулын ялаар шийтгэгдэж байсан, энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.У, Б.Б нарт тус тус сануулав.

 

           Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хохирогч Ц.Э шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.У, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                             

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б,У, Б,Б нарыг бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.У”ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
  • Шүүгдэгч Б,Б 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.У оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.У, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.У, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА