| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0030/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 21
Б.П-, Б.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/201*******/0030/Э/001/2018/0462
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор А.Оргилбаяр
Шүүгдэгч Б.П-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Л.Оюунсувд
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолтой Б-гийн П-, Б-гийн М- нарт холбогдох, 20*******09000893 дугаартай хэргийг шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн П-,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-гийн М-.
Шүүгдэгч Б.П- нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 20******* оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “*******” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг 29 дүгээр хороололд баригдаж буй 60., 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж байгаа 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
-иргэн Н.А-ээс 2014 оны ******* дугаар сарын 31-ний өдөр 22 айлын орон сууцны 09 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3 .983. 000 төгрөгийг иргэн С.Т-ын ХААН банкны ******* тоот дансаар;
-иргэн Б.Я-гаас 2014 оны 8 дугаар сарын *******-ны өдөр 60 айлын орон сууцны 52 тоот 1 өрөө 34.98 метр квадрат талбайтай байрны үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансаар;
-иргэн Б.С-гээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт өөрийн эзэмшлийн хар өнгийн приус 20 маркийн машин дотор 60 айлын орон сууцны 14 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.**************5.000 төгрөг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;
-иргэн Я.Ц-ээс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.**************5. 000 төгрөгийг хадам эгч Э.У-ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар,
мөн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.100 төгрөгийг иргэн Ж.Н-ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар, нийт 9.*******58.100 төгрөгийг дансаар;
-иргэн Б.Б-аас 2014 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах “*******" ХХК-ний баригдаж буй барилгын байранд 60 айлын орон сууцны ******* тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3. 983.100 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;
-иргэн О.Т-гаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг тоотод байрлах өөрийн гэртээ 22 айлын орон сууцны ******* тоот 2 өрөө 4******* метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.200.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;
-иргэн Б.А-аас 20******* оны 3 дугаар сарын 09-ий өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 22 айлын орон сууцны ******* тоот 4******* метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж 3 000 000 төгрөг, 20******* оны 3 дугаар сарын дундуур 2.1*******. 000 төгрөг, нийт 5.1*******0 000 төгрөг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;
-иргэн Б.М-оос 20******* оны 5 дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах “*******” ХХК-ний баригдаж байсан барилгын байранд 22 айлын орон сууцны 41 тоот 40.41 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 600 000 төгрөг, 3.500.000 төгрөгөөр тооцож Хьюндай грейс маркийн ******* ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 20******* оны 5 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 545 000 төгрөг, нийт 4.645.000 төгрөгийг;
-иргэн Д.Э-аас 20******* оны 5 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах “*******” ХХК-ний баригдаж байсан барилгын байранд байрны захиалгын урьдчилгаа төлбөр гэж 100.000 төгрөг, 20******* оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах гэрээс нь ирж 800 000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр тус тус шилжүүлэн авч залилж, нийт 39 814 200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М- нь “Хьюндай грейс” маркийн” ******* ДГО улсын дугаартай машиныг 3.500.000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаа төлбөрт Б.П-д өгсөн болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 201******* оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Б-ыг мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-******* жил микро автобус жолоодож байсан байсан.., Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн ******* ДГО улсын дугаартай автомашиныг заруулах гэж Б-д өгч явуулсан.., Машин Б-д өгч явуулсан нь түүний эхнэр П-д огт хамаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- Б-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Х- Б-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч Б.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Б.П-г 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
-Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Б.П-гээс 28.899.000 /хорин найман сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргаж үүнээс
- Буянбадрахын Б-т 3.983.000 /гурван сая есөн зуун наян гурван мянга/ төгрөг,
- Нямдоржийн А-т 3.983.000 /гурван сая есөн зуун наян гурван мянга/ төгрөг,
- Батсүхийн С-д 5.**************5.000 /таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг,
- Ядамжавын Ц-эд 9.*******58.000 /есөн сая долоон зуун тавин найман мянга/ төгрөг,
- Б- Оюунчимэгийн Т-д 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг,
- Дарьсүрэнгийн Э-т 200. 000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус олгох,..
-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ анхаарвал зохих байдпыг анхаарч үзээгүй буюу шүүгдэгч, хохирогч Б.Мижидорж шүүх хурал дээр маргааны гол шалтгаан болсон өөрийн нь эзэмшилд байсан ******* ДГО дугаартай микро автобусыг зарагдахаар нь орон сууц захиалгын урьдчилгаанд өгнө гэсэн гэж хэлснийг нягталж үзээгүй. Ер нь Б.Мижиддорийн мэдүүлгүүд эхнээсээ 3.500.000 төгрөгөөр зарагдахаар нь урьдчилгаанд өгнө гэж ярьдаг. Микро автобусыг зүгээр тэр чигээр нь урьчилгаанд өгсөн гэсэн мэдүүлэг нотлогддоггүй.
1-д: тээврийн хэрэгслийг Б.П-гийн өмчлөлд шилжүүлээгүй,
2-т: Б.П- урьдчилгаанд 3.500.000 төгрөг авлаа гэсэн баримт бичиж өгөх байсан, Б.М- нэгэнт 3.500.000 гэж үнэлээд өгчихсөн бол баримт авах байсан нь тодорхой.
3-т: хамгийн сүүлд Б.П-гийн эзэмшилд биш Б.М- гуайн охин хүргэн хоёрын эзэмшилд байсан
Сүүлд гарч ирсэн 1.145.000 дээр нэмэх 3.500.000 төгрөг гэж бичсэн цаасыг урьчилгаанд өгсөн гэж үзэж бусдад ял нялзаах хангалттай баримт биш гэж үзэж байна.
Б.П- өөрөө бичсэнээ хүлээсэн, “өгсөн мөнгөн дээрээ микро 3.500.000 төгрөгөөр зарагдвал нийлээд хэдэн төгрөг болох вэ” гэж ахдаа бичээд өгчих гэхээр нь хөгшин хүн болохоор нь тооцоо хийж үзэж байсан гэж хэлдэг. “Микро автобусаа зарагдахгүй болохоор нь буцааж авсан, надад түлхүүр нь байсан” гэдгийг Б.М- гуайн охин М.Ганчимэг /4-р хавтас хх- 04/ тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Б.М- гуайн мэдүүлгийн аль нь яаж нотдогдоод, аль мэдүүлэг нь яагаад нотлогдохгүй талаар анхаарч үзээгүй. Хавтаст хэргээс үзэхэд микро автобусыг урьдчилгаанд өгсөн гэснийг нотлох баримт байхгүй буюу туйлын эргэлзээтэй байдаг, эргэлзээ бүхий байдлыг яаж шийдэх талаар хуулинд тусгасан гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг тайлбартаа:
...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3.д зааснаар зүйлчилвэл “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдана. Б.П- нь 2 хүртэлх насны нялх хүүхэдтэй учраас ял хойшлуулж болно. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.П- тайлбартаа:
...3.500.000 төгрөгийн үнэ бүхий микро автобусыг байрны урьдчилгаанд аваагүй нь үнэн. Б.М-, н.Цогзол нартай миний нөхөр худ ургийн холбоотой бөгөөд өмнө нь манай нөхрөөс “микро автобусыг зараад өгөөч” гэж гуйдаг байсан. Би тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулж байгаа. Би төрсөн бөгөөд хүүхэд 2 сартай, хүүхэд халуураад хэцүү байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:
...Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.П-г 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 20******* оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “*******” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажил, албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг 29 дүгээр хороололд баригдаж байгаа 60., 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж урьдчилгаа төлбөр гэж:
-Н.А-ээс 2014 оны ******* дугаар сарын 31-нд 3 .983.000 төгрөг.,
- С.Т-ын ХААН банкны ******* тоот дансаар.,
-Б.Я-гаас 2014 оны 8 дугаар сарын *******-нд 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансаар;
-Б.С-гээс 2014 оны 8 дугаар сарын 25-нд 5.**************5.000 төгрөг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,
-Я.Ц-ээс 2014 оны 10 дугаар сарын 03-нд 5.**************5.000 төгрөгийг эгч Э.У-ын эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансаар., 2014 оны 10 дугаар сарын 06-нд 3.983.100 төгрөгийг Ж.Н-ын эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар, нийт 9.*******58.100 төгрөгийг дансаар;
- Б.Б-аас 2014 оны 11 дүгээр сард 3. 983.100 төгрөгийг мөнгөний баримт бичиж бэлнээр;
- О.Т-гаас 2014 оны 12 дугаар сарын 12-нд 5.200.000 төгрөгийг мөнгөний баримт бичиж бэлнээр;
- Б.А-аас 20******* оны 3 дугаар сарын 09-д 3.000.000 төгрөг, 20******* оны 3 дугаар сарын дундуур 2.1*******. 000 төгрөг, нийт 5.1*******0.000 төгрөгийг баримт бичиж бэлнээр;
- Б.М-оос 20******* оны 5 дугаар сарын *******-нд бэлнээр 600.000 төгрөг, мөн 3.500.000 төгрөгөөр тооцож “Хьюндай грейс” маркийн ******* ДГО улсын дугаартай машин, 20******* оны 5 дугаар сарын 28-нд бэлнээр 545.000 төгрөг, нийт 4.645.000 төгрөг.,
-Д.Э-аас 20******* оны 5 дугаар сард 100.000 төгрөг, 20******* оны 6 дугаар сард гэрээс нь ирж 800.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг мөнгөний баримт бичиж бэлнээр тус тус шилжүүлэн авч бусдад нийт 39.814.200 төгрөгийн хохирол учруулсан албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан.,
-Шүүгдэгч Б.М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
-Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч Б.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил, 6 сар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын болон хохирогч Н.А-, Я.Ц-, Б.Б-, Б.А-, Б.Я-, О.Т-, Б.С-, Д.Э-, Б.М- мөн гэрч Э.У-, Ж.Н-, Т.Энхболд, С.Т-, Э.Эрдэнэбат нарын мэдүүлэг мөн “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ, “Сөгнөгөр хайрхан “ ХХК-ийн захирлын гаргасан Б.П-г тус компанийн нягтлангаар болон компанийн эрх бүхий ажилтнуудыг томилсон 2014оны 05 сарын 30-ны өдрийн 01 дугаар тушаал, Б.П-тэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны ахмадуудыг орон сууцжуулах гэрээний дагуу хийсэн хурлын тэмдэглэл, /1-р х.х ийн 9., 12., *******., 16-18-р хуудас/ хохирогч нарын мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож тогтоогдсон, учруулсан хохирлын хэмжээг зөв тооцсон, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэрэг гарсан байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хэргийн сэдэлт зэргийг тогтоосон., анхан шатны шүүх нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн шүүгдэгч Б-гийн М-ид холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэжээ.
Харин хэргийн зүйлчлэлийн хувьд шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл “Сөгнөгөр хайрхан” ХХК нь компанийн өмчид суурилсан аж ахуйн нэгж бөгөөд Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан, / х.хийн 6.,******* р хуудас/ аж ахуйн үйл ажиллагаа буюу барилгын ажил эрхлэх зөвшөөрөлтэй, орлогын албан татвар төлөх үүрэг бүхий байгууллага бөгөөд компанийн захирал Т.Энхболд нь Б.П-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2014 оны 05 сарын 30-ны өдрийн 01 дугаар тушаалаар, компанийн нягтлангаар томилжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.П- нь аж ахуйн нэгжийн, санхүүгийн асуудал хариуцсан, эрх бүхий албан тушаалтан бөгөөд албаны энэ эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайлбал компани нь орон сууц барьж байсан үйл ажиллагаатай холбогдуулж орон сууцны захиалга өгсөн иргэдээс байрны урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөр авч хувьдаа хэрэглэн иргэдэд нийт 39.814.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Нөгөө талаар хэрвээ шүүгдэгч нь тус компанийн нягтлан буюу эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй бол энэ хэргийн хохирогчид түүнд орон сууцны төлбөр гэж мөнгө өгөх боломжгүй.
Мөн шүүгдэгч Б.П-гийн дээрх үйлдэл нь 2014 оны 05 дугаар сарын 28 ны өдрөөс 20******* оны 0******* дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байна.
Иймд түүний үйлдлийг 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн нь буруу байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж ...аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2.т зааснаар зүйлчилж түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч нь нэр бүхий 4 хохирогчид 900.000 төгрөгийн төлбөр төлж баримтаа ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :
-Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б- овогтой Б-гийн П-г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг., аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй ., гэсэн заалт нэмсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг :
-Шүүгдэгч Б-гийн П-г төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд.,
-Шүүгдэгч Б-гийн М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :
Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.д зааснаар шүүгдэгч Б-гийн П-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2.т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмсүгэй.
4. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.П- 900.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд нийт төлбөрөөс хасаж тооцсугай.
5. Шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
*******. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР