Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0284

 

Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж,шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ж******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын нэхэмжлэлтэй, Н*******, Б*******ийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоолоор олгогдсон 0,4 гагазрын барилгажих хэсгийн улаан шугам дотор газар чөлөөлөлтөөр буулгах ёстой байсан нэг жижиг байшингбуулгалгүй үлдээн ажилчдынхаа түр амрах байраар ашиглаж, мөн талбай дотор хашаа барьж ашиглаж байгаад 1996 онд амины сууцны А, Б, В блокийн барилга, Б блокийн оршин суугчдын нэгдсэн гараашийг барьж дуусган А, В блокийн айлуудын нэгдсэн гараашийг барих төсөв дууссан гэж хэлэн барилгүй орхиж, аж ахуйн хашаан дотроо гарааш барих үлдэгдэл барилгын материалаа харуулж буулгаагүй үлдээсэн байрандаа сахиул үлдээгээд явсан. Үүнээс хойш, сахиулаар янз бүрийн хүмүүс байсан ба 1999 оны үед сахиул хийж байсан хүн нь нас барснаас, хэсэг хугацаанд хүнгүй байсан. Энэ үед Д.Д******* гэдэг хүн Улаанбаатар барилгын компаниас аж ахуйн хашааг чинь үнэгүй харж байя гэснээр ирж суурьшсан.

Иргэд, өөрсдийн эзэмшил хашааныхаа газрыг шинээр гарсан Газрын тухай хуулийн дагуу баталгаажуулан авахаар Нийслэлийн Газрын албанд олон удаа хандсан ч албан тушаалтнууд үл ойшоон шийдвэрлэж өгөхгүй явсаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар иргэн Д.Нд 73 м.кв, Б.Ж*******т 48 м.кв, Я.А*******т 60.5 м.кв газар олгож, иргэн Б.Ж******* дахин хандахад Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар 66 м.кв газрыг амины орон сууцнызориулалтаар олгосон. Иргэд хашааны газраа баталгаажуулан авч чадаагүй байдлыг далимдуулан, иргэн Д.Д******* тэдний хууль ёсны эзэмшил газар дээр давхцуулан Н*******дүүргийн Засаг дарга нарын захирамжгүй, ямар нэгэн газар эзэмших эрхгүй, хууль бусаар өөрийн нэр дээр 272 м.кв газрыг Кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгүүлж, улмаар 2008 оны 11 дүгээр сард дур мэдэн хашааны хэмжээтэй барилгын суурины нүх ухсан тул иргэд өөрсдийн байгуулсан Хөрш-6 СӨХ-ны нэрээр шүүхэд хандан,н*******, Б*******ийн Засаг дарга нарыг хариуцагчаар татуулахад, Б*******ийн Засаг дарга Д.Д*******д газар эзэмших эрх олгоогүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас хасагдажНийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 278 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 372 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2010 оны 12 дугаар тогтоолоор иргэдэд хууль ёсоор эзэмших газрыг нь эзэмшүүлэх эрх олгохыг н*******д даалгасан шийдвэрүүд гарсан.

Гэтэл, шүүхийн шийдвэрийг Н******* болон Нийслэлийн газрын алба үл биелүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжаар иргэн Д.Нн 431.7 м.кв газрыг 256 м.кв, Б.Ж*******ийн 273.2 м.кв газрыг 192 м.кв, Я.А*******ын 335.4 м.кв газрыг 182 м.кв болгон хэмжээг багасгаснаар, иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгө нь хашааны гадна хаягдаж, шүүхээс иргэдэд хашааных нь газрыг хэмжээгээр нь эзэмших эрх олгохыг Н*******ддаалгасан шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 278 дугааршийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн газрын албатай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр11/1540 дүгээр гэрээ, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11/1541 дүгээр гэрээнүүд хийж, н*******д хандан 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3/2010, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр09/2010 дүгээр албан бичгээр гомдол гаргасан ч Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр хянаж байна гэсээр ажлаасаа бууж, Улаанбаатар хотын дарга шинээр томилогдсоны дараа Нийслэлийн газрын албанд 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 02/2012 дугаар хүсэлт гаргахад Нийслэлийн газрын албаны хяналт, мониторингийн мэргэжилтэн, Баянзүрх дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нар хянаж, боломжтой гэж үзэн хуралд оруулах материал бүрдүүлэх явцад иргэн Д.Д*******гийн хууль бус кадастрын зураглал дээр дахин хууль бусаар Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар иргэн Л.П*******т газар эзэмшүүлэх эрх олгосон болох нь илэрч иргэд газраа баталгаажуулан авах ажил саатсан.

Иймд Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П*******т холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжийн иргэн Д.Нд 256 м.кв, Б.Ж*******т 192 м.кв, Я.А*******т 182 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулж, Д.Нд 431.7 м.кв, Б.Ж*******т 273.2 м.кв, Я.А*******т 335.4 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхийг Н*******д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б*******ийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа:Б*******ийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар 272 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар иргэн Л.П*******т газар эзэмших эрх олгосон байна. Иргэн Л.П*******т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчөөгүй. Тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарна. гэв.

Хариуцагч Н*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжаар Б*******ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нд 256 м.кв, Б.Ж*******т 192 м.кв, Я.А*******т 182 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нарын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх нь Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дүгээр захирамжаар иргэн Л.П*******ын тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй газрын эзэмших эрхийг хөндөх болон бусдын орц гарцыг хаахад хүрэх учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн шаардлагыг зөрчиж нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. гэв.

Гуравдагч этгээд Л.П*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Анх Б*******ийн 16 дугаар хороо 8 дугаар цэцэрлэгийн зүүн талд байршилтай 272 м.кв хэмжээ бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар Б*******ийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших эрхтэй болсон. Ийнхүү газар эзэмших эрхтэй учраас 2008 онд газар дээрээ байшин барихаар төлөвлөж суурь цутгасан боловч санхүүгийн боломжгүй болсон тул барьж дуусгаагүй юм. Анх тухайн газрыг иргэн Д.Д*******гээс шилжүүлэн авахаар Б*******ийн Газрын албанд хандан хүсэлт өгөх үед уг газар бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй, одоо нэхэмжлэл гаргаж байгаа иргэдэд огт хамааралгүй байсан.

Н*******д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны байгууллага, албан тушаалтанд захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр болон эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол даалгах тухай шийдвэр гаргахаар заажээ.

Харин Н******* үндэслэлгүйгээр татгалзсан болон эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй юм. Учир нь бодит байдал буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчид дээр дурьдсан хэмжээгээр газар эзэмшиж байсан зүйл үгүй бөгөөд тус газарт өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Д.Н Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжаар амины орон сууцны зориулалтаар 256 м.кв газрыг, Б.Ж******* гарааш, үйчилгээний зориулалтаар 206 м.кв, амины орон сууцны зориулалтаар 192 м.кв газрыг тус тус нийт 398 м.кв газрыг, Я.А******* 182 м.кв газрыг тус бүр эзэмшиж байна. Шүүхийн шийдвэрт хэмжээ байхгүй бөгөөд дээрх дурдсанчлан өөрсдийн зохиосон буюу хүссэн хэмжээгээр олгохыг даалгах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хүн нэг бүрийн хүссэн хэмжээгээр газар олгохыг шаардсаныг хэрэгжүүлэх боломжгүй тул Н*******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

3/ Гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг дэлгэрэнгүйгээр бичсэн тодотгол тайлбарыг шүүх хуралдаан бүрт бичгээр өгдөг. Уг нэхэмжлэл болон тодотгол тайлбарт Нэхэмжлэгч бид 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №02/2012 тоотоор хүсэлт гаргахад Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 тоот захирамжаар газар олгосон нь илэрч бидний газар эзэмших эрх саатсан гэж тодорхой бичсэн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хугацаанаас захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснийг тооцоход төвөгтэй биш.

Иймд дээрх нөхцөл байдал нэг бүрийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдний 2006 онд эзэмших хүсэлт гаргасан хэмжээгээр буюу баталгаат хэмжээ тогтоосон актад зурагдсанаар Д.Нд 399 м.кв, Б.Ж*******т 384 м.кв, Я.А*******т 270 м.кв газар эзэмшүүлэхийг Н*******д даалгаж, нийслэлийн Б*******ийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн Л.П*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******н давж заалдах гомдолдоо1. Шүүх, нэхэмжлэгч нарын Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн иргэн Л.П*******т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т: "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байнагэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Гэтэл, Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоол нь БНМАУ-ын Засгийн газрын "Улс орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар баримтлах чиг бодлого", БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар ("Амины орон сууцны талаар авах зарим арга хэмжээний тухай" гэсэн) тогтоолын 1, 2, 3, 11 дэх заалтуудыг үндэслэн "Амины орон сууц барих хөдөлгөөнийг бүх талаар дэмжих ажил"-ын хүрээнд гарсан байдаг, мөн тогтоолын 1 дүгээрт:"Архитектурын шийдлийн хувьд сонирхолтой, Үндэсний өв үламжлал монгол айл өрхийн хүн амын бүрдэл, аж амьдралын онцлогт тохирсон, инженерийн шугаманд холбогдох ЭМЯ, ХБТ-ийн 15 айлын орон сууцны данбарилгыг туршилтын журмаар барихад зориулан Найрамдал дүүргийн ОСГ-ны 7-р хорооны нутаг дэвсгэрт хотын Коментатурын зүүн талд байрлуулан 0,4 га газар олгосуайгэсэн, 3 дугаарт: "Дээрх барилгуудын байршилттай уялдуулан хотын ерөнхий архитектортой зөвшөөрөлцсөн архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулан өгч, газар эдэлбэрийн ашиглалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, төлөвлөлтийн газар /н.Болд/-т даалгасугайгэж маш тодорхой захирамжилсан байдаг. Тухайн үед Улаанбаатархотын захиргаа ийм л тогтоол, захирамж гаргаж иргэд, аж ахуйн нэгжид газар ашиглуулж байсан, үүнээс өөр захирамж гарч байгаагүй ба үүнийг үгүйсгэсэн өөр захирамж, нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бий болгож буй өөр "хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтодоогоор байхгүй байгаа төдийгүй, мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 278 дугаар шийдвэрээр нэгэнт нотлогдсон баримтыг шүүх дахин дүгнэж цэгнэх эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх дэх заалтаар хязгаарлагдсан болно.

Мөн, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Л.П*******т эзэмшүүлсэн маргаан бүхий 272 м.кв газар нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцсан гэх байдал тогтоогдохгүй байна" гэж өнгөрсөн үеийг одоотой шууд харьцуулан харж, өнөөдрийн өндөрлөгөөс бүхнийг үгүйсгэх замаар маргааны бүх бурууг хууль зөрчсөн этгээдүүдэд биш, харин ч эсрэгээр нэхэмжлэгч жирийн иргэдэд тохож буруутгасан үндэслэлийг хууль зөрчин гаргаж буй нь нийтийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, шударга бус үйлдэл гэж үзэж байна.

Учир нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-1391 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ: "Монгол улсын Үндсэн хууль 1992 онд, Газрын тухай хууль 1994 онд батлагдснаар Засгийн газрын 1999 оны 100 дугаар тогтоолоор газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож эхэлсэн. Мөн 2002 онд шинэчлэн найруулсан Газрын тухай хүуль батлагдсанаар 2001-2009 оны хооронд"Кадастрын зураглал ба газрын бүртгэл" төслөөр Монгол Улсын хэмжээнд зураглал, газрын улсын бүртгэлийн ажил хот, суурин, тариалан, атаршсан газарт хийгдсний дотор нийслэлд 2002-2005 оны хооронд дээрх ажил хамрагдаж уг маргаан бүхий байршлын зураглал Баянзүрх дуүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2004 онд хийгдсэн болно" (2-р хх-ийн 31-р тал) гэж газрын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн түүхэн хөгжлийн үе шат, төрийн захиргааны байгууллагууд газартай холбоотой хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байсан зэргийг маш тодорхой бичиж ирүүлсэн.

Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоолоор олгогдсон 0,4 га газрын байршил, хил заагийг тогтоож, эргэлтийн цэг бүхий кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулж оруулах ажлыг Газрын кадастрын мэдээллийн сан үүсгэх төсөл, нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2004 онд хийгдэж, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 2006 онд хүлээлгэн өгсөн байдаг (2-р хх-ийн 32-р тал) ба энэ үеэр 0,4 га газрын кадастрын байршил, хил зааг доторх иргэдийн эзэмшил 272 мкв газрыг нь гүйцэттэгч барилгын компанийн сахиулын үүрэг гүйцэтгэж байсан Д.Д******* нэрээр мэдээллийн санд бүртгэгдсэн. Иргэд өөрсдийн эзэмшил газраа дахин захирамж гаргуулж авахаар Нийслэлийн газрын албанд олон удаа хандсан ч шийдвэрлэж өгөхгүй явсаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр, 2009 оны 217 дугаар захирамжаар газрыг нь хагас дутуу олгосон, мөн иргэн Д.Д******* нэхэмжлэгч иргэдийн хашааны үүдийг хааж, дур мэдэн газрынхаа хэмжээтэй барилгын суурины нүх 2008 оны 11 дүгээр сард ухсанаас иргэд шүүхэд хандан: "Иргэдэд хууль ёсоор эзэмших газрыг нь эзэмшүүлэх эрх олгохыг Н*******д даалгасан" гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж, эзэмшил газраа тогтоолгосон байтал, шүүх энэ бүхнийг үгүйсгэн дээрх тогтоолд заасан 0,4 га газрын байршил, хил заагийг мэдээллийн санд 2004-2006 онуудад баталгаажиж бүртгэгдээгүй мэт үзсэн, эсрэгээр иргэдийн зөвшөөрөлтэй 0,4 га газрын далбаан дор нэг цаг хугацаанд өөрийн нэр дээр хууль бусаар газрын кадастрын бүртгэл хийлгэж, улмаар хууль бусаар газар эзэмшсэн этгээдийг хамгаалж буй нь хүний ёсноос гадуур үйлдэл гэж үзэж байна.

Газрын кадастрын мэдээллийн сан үүсгэхэд 2004-2006 онд нэхэмжлэгч иргэдийн эзэмшил газраар баталгаажиж орсон, одоо эзэмшиж буй хашааны газар буюу шүүхийн үндэслэлд дурьдаад байгаа "эзэмших хүсэлтээ 2006 онд гаргаж байсан, ийнхүү тэдний эзэмших хүсэлт гаргасан газрын баталгаат хэмжээ тогтоосон актад зурагдсанхашааны газрын орох, гарах гарцыг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлан хөндөлдөж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй нь бодит үнэн бөгөөд ийм маргаантай газар гэдгийг анхнаасаа гуравдагч этгээд Л.П******* мэдэж байсан, тиймдээ ч Б*******ийн 209 дугаартай нотариатч Ж.Наранцацралтай үгсэн хуйвалдаж, хууль бус 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "Мөнгө хулээлцсэн тухай хэлцэл"-ийг үйлдэж, улмаар Б*******ийн Засаг даргын 2008.05.09-ны өдрийн 142 дугаар захирамжийг бас л хууль зөрчиж гаргуулсан, эдгээр хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулж байгаад 2012-2013 оны заагаар кадастрын мэдээллийн санд байршуулсныг 2013 оны 03 дугаар сард Нийслэлийн газрын албаныхан олж мэдсэнээр илэрсэн нь тодорхой харагддаг, гэтэл шүүх зөвхөн түүнд үйлчилж, ийм будлиантай этгээдийн эрх ашгийг хамгаалан "...гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байнагэсэн бодит үнэнийг гуйвуулсан"Газрын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь: "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг зөрчсөн дүгнэлт гаргаж байгаад үнэхээр харамсалтай байна.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгэзр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 61 дүгзэр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... Б*******ийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн П.П*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан эдгээр хуулийн заалтыг гуравдагч этгээд Л.П*******, хариуцагч Б*******ийн Засагдарга нар бүгдийг нь зөрчсөн төдийгүй, өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа зөрчиж болох бүхий л хуулийн заалтыг зөрчсөн, харин нэхэмжлэгч нарын хэн нь ч эдгээр хуулийг зөрчиж байгаагүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагддаг, харин ч хууль ёсны эрх ашгаа хохируулсаар өдий хүрсэн, мөрөөрөө амьдарч буй жирийн иргэдийг шүүх үндэслэлгүйгээр буруутгаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хүний эрх, эрх чөлөөг боомилсон, иргэдийн амьдралын бие даасан байдалд халдсан шударга бус шийдвэр гаргаж, иргэний эрхийг ноцтой зөрчиж байна.

2. Шүүх нэхэмжлэгч нарын 2 дахь нэхэмжлэл Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дугээр захирамжийн иргэн Д.Нд 256 мкв, Б.Ж*******т 192 мкв, Я.А*******т 182 мкв газрын амины орон сууцны зориулалтаар тус тус олгосон хэсгийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Засаг даргын иргэн Д.Нд 431,7 мкв, Б.Ж*******т 273,2 мкв, Я.А*******т 335,4 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус олгохыг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тухайд:

Шүүх бүрэлдэхүүн, шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт шүүх хуралдаан
дээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн "Нэмэлт тодотгол, тайлбар" доторх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжтай холбогдох хууль зөрчсөн үйлдлийн талаарх тайлбараас нэг ч үг өгүүлбэр тусгалгүй, орхигдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хуулийн заалтыг зөрчсөн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Улаанбаатар хотын АХГЗ-ны
1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор барилга барих байршил тогтоосон 0,4 га газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдээгүй тул байршил, хил
зааг тодорхойгүй ..." гэж бичсэнээ: "... баталгаат хэмжээ тогтоосон актаар
тодорхойлогдож (хэргийн 1 дүгээр хавтсын 114, 126, 140 дэх тал) байна" гэх
мэтчилэн нэг үндэслэлийг зөрүүтэй байдлаар тайлбарласан, үнэн хэрэгтээ шүүх
Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны тогтоолоор иргэдэд олгогдсон 0,4 га газрыг төслийн шугамаар 2004-2006 онуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд баталгаажиж орсон нотлох баримт (2-р хх-ийн 32-р тал)-ыг үгүйсгэх замаар гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий үндэслэлийг гаргаж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хохироож, бусдын нөлөөлөлд автан хууль зөрчиж байна.

Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг дэх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дугээр зүйлийн 31,3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2,2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжийн иргэн Д.НВ.Ж*******, Я.А******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдний эзэмших хүсэлт гаргасан хэмжээгээр буюу баталгаат хэмжээ тогтоосон актад зурагдсанаар Д.Нд 399 мкв, Б.Ж*******т 384 мкв, Я.А*******т 270 мкв газар эзэмшүүлэхийг н*******д даалгаж, ..." гэсэн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхдээ баримталсан Газрын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалттайгаа зөрчилдсөн төдийгүй, эдгээр хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар Б*******ийн 16 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар Д.Нд 256 мкв, Б.Ж*******т 192 мкв, Я.А*******т 182 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч эзэмших эрх бүхий дээрх газрыг анх Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын орон сууцны дан барилгыг туршилтын журмаар барихад зориулан Найрамдал дүүргийн (хуучнаар) Орон сууц гудамжны 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,4 га газар олгосон байх ба 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх комиссын актаар амины орон сууцны В блок буюу нэхэмжлэгч нарын өмчлөх эрх бүхий 6 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна.

Нэхэмжлэгч нараас өөрсдийн амьдарч буй орчны газраа баталгаажуулахаар 2006 онд Д.Н 399 мкв, Я.А******* 270 мкв, Б.Ж******* 384 мкв газрыг эзэмшихээр хүссэн боловч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Д.Нд 73 мкв, Я.А*******т 60,5 мкв, Б.Ж*******т 60,5 мкв газрыг тус тус амины орон сууцны суурийн хэмжээгээр эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар Б.Ж*******т амины орон сууцны зориулалттай эзэмшил газрын хэмжээг 66 м.кв болгон нэмэгдүүлж, гарааш үйлчилгээний зориулалтаар 66 мкв газрыг эзэмшүүлжээ.

Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Д.Н, Я.А*******, Б.Ж******* нарыг төлөөлөн Хөрш-6 СӨХ гаргасныгНийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт орчны газрыг бусдад эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Н******* 2010 оны 204 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ анх 2006 онд газар эзэмшихээр гаргасан хүсэлтээс бага хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны эрх ашгийг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

2. Б*******ийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Л.П*******т тус дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд талд байрлах 272 м.кв талбай бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Уг газрыг Л.П******* нь 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б*******ийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Хилийн цэргийн байрны нэгж талбарын 18647311594457 дугаартай 272 м.кв газрыг Л.П*******т худалдсан болно гэсэн газар худалдах, худалдан авах агуулга бүхий Д.Д*******, түүний охин Д.Түмэнжаргал /хүлээлгэн өгсөн/ нартай хийсэн хэлцлийн дагуу авсан байна.

Гэвч тухайн газар нь мэдээллийн 18647311594457 нэгж талбарын дугаартайгаар Д.Д*******гийн нэрээр бүртгэгдсэн байх боловч тэрээр тухайн газрыг эзэмших эрхгүй болох нь Б*******ийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/228 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт Д.Д*******гийн нэр дээр 272 м.кв газар нь кадастрын зурагт нийслэлийн бүртгэлийн санд бүртгэгдсэн байгаа боловч дүүргийн Засаг даргын иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжуудад иргэн Д.Д*******гийн нэр байхгүй байна гэх, Нийслэлийн газрын албаны 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/1126 тоот албан бичиг, Б*******ийн Газрын албаны даргын 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот албан бичиг, Б*******ийн Засаг дарга Б.Батзоригт хүргүүлсэн, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ц.Нямдоржийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-10/2112 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заасан 32.2-д заасан газар эзэмших тухай хүсэлт, хүсэлт гаргагчийн овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэргийг хавсаргахаар заасан байхад гуравдагч этгээд Л.П******* нь газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаагүй, харин захирамж гаргасны дараа буюу 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хорооны тодорхойлолт, газар сунгуулахаар гаргасан хүсэлт[1]хэрэгт авагджээ.

Хэдийгээр 2006 онд баталгаат хэмжээ тогтоосон актаар нэхэмжлэгч Д.Н 399 мкв, Б.Ж******* 384 мкв, Я.А******* 270 мкв газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан боловч уг баталгаат хэмжээ тогтоосон актыг гараар хэмжилт хийж зурсан, газрын солбицолгүй зураг тул дээр дурдсан хэмжээгээр тухайн газар нь бодит байдал дээр байгаа эсэх нь тодорхой бус, төдийгүй хэрэгт авагдсан Б.Ж*******ийн баталгаат хэмжээ тогтоосон актад нийт талбайн хэмжээ 384 мкв, барилгын доорх газар 48 мкв гэсэн боловч тухайн зурагт хэмжснээр тайлбайн хэмжээг 229 мкв гэж зөрүүтэй бичсэн[2] зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг давхцаагүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Л.П*******т эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нараас тухайн газрыг эзэмшихээр 2006 онд хүсэлт гаргасан байхад тэдний хүсэлтийг бүрэн шийдвэрлэлгүйгээр, гуравдагч этгээдээс хүсэлт гаргаагүй байхад Б*******ийн Засаг дарга 2008 оны 142 дугаар захирамжаар Л.П*******т газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5-т бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтыг зөрчин бусдад эзэмшүүлсэн газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүй эзэмших эрх олгосон нь хууль бус болжээ.

Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нартай хамт газар эзэмшиж, амины орон сууц барин амьдарч байсан Д.Жамъян эзэмших эрх бүхий 186 мкв газраа 357,2 мкв, Г.Содбаатар эзэмших эрх бүхий 332 мкв газраа 455,29 мкв болгон эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Н*******ас хүлээн зөвшөөрсөн байна.

Гэтэл дээрх иргэдтэй адил өөрийн газраа эзэмшихээр хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын хүсэлтийг хууль бусаар эзэмших эрх үүссэн Л.П*******ын газартай давхацсан гэх үндэслэлээр Н******* бүрэн шийдвэрлэхгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарт холбогдох хэсэг, Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэхийг Н*******д даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарт холбогдох хэсэг, Б*******ийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н, Б.Ж*******, Я.А******* нарын хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэхийг Н*******д даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н*******, Б*******ийн Засаг даргаас тус тус 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН