Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******ид холбогдох эрүүгийн 1923001690111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, замын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн сум 1 дүгээр баг тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар:/*******/. Шүүгдэгч *******ын ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.******* нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутагт байрлах нэртэй караокены гадна хэрүүл маргаан үүсгэн иргэн Н.*******ийн толгой нүүрэн хэсэгт цохисон, мөн өдрийн цаг хугацаанд иргэн Л.*******ын толгой нүүрэн хэсэгт гараараа цохисон хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогджээ. Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогч Н.*******ийн “... 2019 оны 10 сарын 05- ны орой 20-н цагийн орчимд би найзуудтайгаа 2 ширхэг 2,5л нийслэл гэдэг пиво уучхаад найз *******тай хамт дэлгүүрээс пиво худалдаж авах гээд явсан тэгээд би дэлгүүрээс пиво аваад гараад иртэл ******* явчихсан байхгүй байсан тул “” караокены гадаа нэг ланд-80 маркийн машин зогсож байхаар нь очиход дотор нь нэг танихгүй залуу /Ш.*******/ байхаар нь уулзаад намайг хүргээд өгчих гэхэд тэр залуу үгүй гэж хэлчхээд машиныхаа цонхыг хаачихаар нь миний жаахан дургүй хүрээд тамхи татаад *******ыг хүлээж нэлээн удаан зогссон тэгээд ахиад нөгөө машинтай залуу /Ш.*******/ дээр очоод чи намайг хүргээд өгчих мөнгийг нь өгье гэж хэлтэл нөгөө залуу /Ш.*******/ уурлаад чи намайг таксинд явдаг гэж бодоо юу гээд машинаасаа бууж ирээд бид хоёр маргалдаж байгаад бие биенийгээ заамдаж барьж автал тэр залуу /Ш.*******/ миний толгой нүүрэн хэсэгт гараараа 1 удаа цохиж зодсон тэгтэл “” караокеноос бас танихгүй хоёр залуу гарч ирээд бид хоёрыг салгах гэж байтал ******* ирээд намайг өмөөрч тэр танихгүй залуу /Ш.*******/ бид хоёрын дундуур орж салгасан тэгээд би бас нэг танихгүй залуутай нь хамт зогсож байтал ******* бас нөгөө намайг зодсон залуутай /Ш.*******/ маргалдаж байсан тэгтэл тэр залуу /Ш.******* / *******ыг бас гараараа нүүрэн хэсэгт нь цохиж зодсон тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. Ш.******* нь Л.******* бид 2-оос уучлалт гуйж бид нар эвлэрсэн Ш.******* нь бүх хохиролыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.*******ын “ 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 20-н цагийн орчимд ажлаас гараад хойшоо явж байтал *******ь машинтайгаа зогсож байхаар нь бууж уулзахад машин эвдэрчихлээ гээд хэдэн хүмүүстэй пиво ууж байхаар нь тэд нартай нийлж 2 пиво уучхаад *******ь бид хоёр пиво авах гээд дэлгүүр лүү явж байгаад “” караокены гадаа очоод тэнд *******ийг буулгачхаад цаашаа дэлгүүр явж хэдэн пиво худалдаж аваад эргээд “” караокены гадаа иртэл *******ь нэг танихгүй залуутай маргалдаж зодуулж байхаар нь би тэр танихгүй залууг чи одоо боль яасан бэ? гээд салгах гээд дундуур нь ортол нөгөө танихгүй залуу миний толгой нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг Гэрч Б.*******ын “ Орой ажил тараад *******, ******* ах нартай хамт Идэр сумын төв орж ирээд орой 20-н цагийн орчимд хоол идэхээр “” цайны газрын урд талд зогсоод ******* бид хоёр цайны газарт орж хоол захиалчихаад гараад иртэл ******* ах нэг танихгүй согтуу дээлтэй залуутай барьцалдаад авчихсан байсан тэгээд ******* бид хоёр салгах гээд очиж байхад ******* ах тэр залууг гараараа толгой шанаа орчимд нь нэг удаа алгадсан тэгээд ******* бид хоёр очиж салгаад байж байтал бас нэг ногоон хувцастай согтуу залуу ирээд нөгөө залуугаа өмөөрч ******* ахтай муудалцаад тэр хоёр барьцалдаж авсан тэгээд ******* бид хоёр нөгөө дээлтэй залууг нь цааш холдуулчхаад эргэж ирээд ******* ах нөгөө ногоон хувцастай залуу хоёрыг салгаж байтал байтал цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг Гэрч А.ын “ ...орой 20-н цагийн орчимд Идэр сумын төвд “” гэдэг цайны газарт хоол идэх гээд очиж зогссон *******а бид хоёр хоол захиалах гээд “”-руу орсон ******* ах машин дотроо утсаар яриад үлдсэн тэгээд бид хоёр хоолоо захиалчхаад гараад иртэл нэг танихгүй дээлтэй согтуу залуутай ******* ах муудалцаж байсан ******* ах машиндаа сууж байсан нөгөө танихгүй залуу машины хаалгыг онгойлгочихсон маргалдаж байсан би яг ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдээгүй тэр хоёр маргалдахдаа таксины талаар яриад байсан тэгээд ******* ах машинаасаа бууж ирээд нөгөө залуутай барьцалдаад авахаар нь би очиж салгасан намайг салгаж байх хооронд ******* ах тэр залууг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохисон тэгээд салгаад байж байтал бас нэг танихгүй нэлээн согтуу ногоон цоохор хувцастай залуу ирээд найзыгаа өмөөрч ******* ахтай муудалцсан тэгээд би ахиад зодолдож магадгүй гэж бодоод нөгөө дээлтэй залууг нь бариад цаашаа холдуулаад зогсож байтал цагдаа ирсэн юм...” гэсэн мэдүүлэг, Яллагдагч Ш.*******ийн “...2019 оны 10 дугаар сарын 05-ны орой өөрийнхөө машинтай *******а, ******* гэдэг хоёр инженертэйгээ сумын төв орж ирээд 20-н цагийн орчимд хоол идэх “ ” караокены гадаа очсон юм... Би машин дотроо утсаар яриад сууж байтал нэг дээлтэй танихгүй залуу *******ь хүрч ирээд машины цонхон дээр гараа тавиад намайг ийш нь дөхүүлээд өг гэхээр нь Би ажилтай байна амжихгүй гэж хэлсэн тэгтэл цаашаа яваад өгсөн тэгтэл жоохон байж байгаад ахиж ирээд чи таксинд яваадах би мөнгийг нь төлнө гэхээр нь Би таксинд явдаггүй гэж хэлээд тэр залууг машинаасаа холдуулья гэж бодоод хайс руу түлхээд таксинд явдаггүй гээд маргалдсан... тэгээд уур хүрээд түүнийг нэг удаа гараараа толгой нүүрэн хэсэгт нь цохисон тэгтэл манхан караокеноос *******а, ******* хоёр гарч ирээд бид хоёрыг салгаж байтал бас нэг танихгүй согтуу залуу хүрч ирээд чи миний найзыг зоддог хэн бэ гээд намайг заамдаж авахаар нь би бас түүнийг заамдаж аваад нүүрэн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж зодсон тэгтэл *******а, ******* хоёр бас салгасан юм. тэгээд байж байтал цагдаа ирсэн... Би *******ь, ******* нарыг зодож биед нь хохирол учруулсан гэм буруугаа ойлгож *******ь, ******* нарыг биеийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд гарсан бүх зардлыг төлсөн. Би өөрийн гэмээ ухаарч уучлалт гуйж бид нар эвлэрсэн би цаашид ахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй...” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н.*******ь, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000000185 дугаартай шинжээчийн “... иргэн Н.*******ийн биед хамар хянга ясны хугарал, тархи доргилт, зүүн бөөрний гадна салстын цус хуралт, зүүн нүдний зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт, зүүн нүдний зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт, хүзүүний урд хэсэгт, зүүн мөрний урд хэсэгт цус хуралт гэмтэл учирсан тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000000186 дугаартай шинжээчийн “ ... иргэн Л.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний хэсэгт хуйханд бага зэргийн хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ш. *******ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ш.*******ийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Н.*******ь, Л.******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ирүүлсэн хүсэлтдээ “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, нийт 900000 төгрөгийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ш.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.*******ь, Л.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ид 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ид оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Шүүгдэгч Ш.*******ид оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Ш.*******ид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Ш.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч Ш.*******оос хохирогч нарт нийт 900.000 төгрөгний хохирол төлбөрийг бүрэн төлсөн болохыг дурдсугай 8.Шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА