Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Цант суманд төрсөн, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 5-р баг  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Ц.С-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.С нь 1984 оноос Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн Замын-Үүд ТҮГ-ын газар 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тос шингээгч сахиулаар ажилласан. 1985 оны 02 дугаар сарын 05-наас 3-р зэргийн засварчнаар 1994 он хүртэл ажилласан. Энэхүү хугацаанд ажилласан 10 жилийн хөдөлмөрийн гэрээний орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал байгууллагын архив дахь баримтанд байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.                         

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн Замын-Үүд Техник үйлчилгээний газарт 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тос шингээгч сахиул, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 тоот даргын тушаалаар Замын-Үүдийн Техник үйлчилгээний газарт 2-р зэргийн засварчин, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3-р зэргийн засварчин, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 225 тоот тушаалаар Аттестатчилын материалыг үндэслэн Ц.С-г 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 3-р зэргийн засварчинаар 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Ц.С нь Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн Замын-Үүд Техник үйлчилгээний газарт 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тос шингээгч сахиул, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 тоот даргын тушаалаар Замын-Үүдийн ТҮГ-ын 2-р зэргийн засварчин, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3-р зэргийн засварчин, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 225 тоот тушаалаар 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 3-р зэргийн засварчинаар 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 34/940 тоот Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын лавлагаа, Д.Э, Б.Б, А.Х нарын гэрчийн тодорхойлолт, Ц.С-н 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хөдөрмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Б-н “...Би 1985 оны 07 дугаар сард Замын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зангилаанаас шилжиж ирэхэд Ц.С нь вагон угаагч, цэвэрлэгээнд ажиллаж байсан. Дараа нь вагон засварчинаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-н “...1984-1994 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Техник үйлчилгээний газарт үзэгч, засварчин хийж байсан. Үүнийг нь би гэрчилж байна. 1994 оноос хойш бол ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Ц.С-г 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Техник үйлчилгээний газарт тос шингээгч сахиул, 2, 3-р зэргийн засварчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Ц.С-г 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Техник үйлчилгээний газарт тос шингээгч сахиул, 2, 3-р зэргийн засварчинаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА