Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч С.Анхмаа

Нарийн бичгийн дарга О.Баясгалан,

Улсын яллагч Х.Жанибек,

Хохирогч М.Очиржав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Ц.Мэндсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцгээгийн Мэндсайханд холбогдох 201526031068 тоот хэргийг шүүн  хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 11-18 тоотод оршин суух, Улаанбатар Төмөр Замын тусгай шүүхийн 1986.09.05-ны өдрийн 150 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168-р зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1991.01.24-ний өдрийн 25 дугаар магадлалаар 01 сар 28 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998.07.14-ний өдрийн 152 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2000.05.18-ны өдрийн 129 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002.12.24 -ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, эрхэлсэн тодорхой ажилгүй,  бие эрүүл, ухаан бүрэн  / РД:УЖ69050815/  Боржигон овогт Цэцгээгийн Мэндсайхан нь :

- 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сааралын 10 дугаар байрны гадна М.Очиржавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хэвлий тус газар хутгалж, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4 /,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-6 /

Хохирогч М.Очиржав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э.Мөнхсаруул бид хоёр 16 цагийн үед манай байрны гадаа 1 шил “Улаанбаатар” нэртэй 0,5 литрын архи хувааж уусан. 17 цаг өнгөрч байхад Сааралын 10 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд сууж байхад зүс мэдэх Ц.Мэндсайхан бид хоёр дээр ирсэн. Тэгээд нэг мэдсэн Ц.Мэндсайхан намайг миний хэвлийн тус газар ямар нэгэн зүйлээр дүүрэх шиг болсон. Би хэвлий рүүгээ хартал хэвлийнээс цус гаран, би ухаан алдаад уначихсан юм. Тэгээд нэг мэдсэн би эмнэлэгт ирсэн байсан. Тэр өдөр би согтолтын хувьд нилээд муудсан байсан. Би болсон бүх зүйлийг тийм ч сайн санахгүй байна. Тэр үед Э.Мөнхсаруул миний хажууд сууж байсан. Ямар шалтгааны улмаас Ц.Мэндсайхан намайг хутгалсныг би мэдэхгүй байна. Би гомдолтой байна …” гэжээ.  / хх 18- 19, 107 /,

Гэрч Ч.Ганзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орцны үүдэнд сууж байхад Ц.Мэндсайхан ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад сууж байсан чинь 2 согтуу эрэгтэй ирсэн. Тэгээд би тамхи татаад сууж байсан чинь “Хамаа тамхи өгчих” гэхээр нь тамхиа өгсөн. Ц.Мэндсайхан тэр залууд  “ Миний дүү архи дарсаа болио. Ах нь 5 жил архи уусангүй гээд ярьж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу “ Чи муу хэзээ ийм болсон юм бэ? Хоёулаа танайд орж хүүхэн шаая.Танай найз хүүхэн байгаа юм уу ? ” гэж асуугаад байсан. Тэгээд Ц.Мэндсайхан руу “ Чи муу хэзээ ийм байсан юм бэ?”, “Би чиний үгийг тоох хүн мөн үү? ” энэ тэр гээд элдэвийн юм яриад доромжлоод байсан. Ц.Мэндсайхан “Энэ намайг доромжлоод байна яах уу? гэсэн. Тэгэхээр нь би “Наадхаа хая” гэж хэлсэн. Ц.Мэндсайхан орцны үүдний сандал дээр тэр согтуу залуугийн хажууд сууж байсан. Ц.Мэндсайханыг босоход согтуу залуу хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Ц.Мэндсайхан энгэрээсээ хар иштэй хутга гаргаж ирээд эхлээд ишээр нь цээж рүү цохьсон. Тэгэнгүүт би “Боль” гээд ухасхийх хооронд гэдэс рүү нь 1 удаа дүрсэн. Тэр залуу маш их согтолттой байсан. Биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ дайваад байсан. Тэр залуу надад хэлж байгаа зүйлийнхээ учрыг өөрөө олохгүй байсан. Мөн хутгалуулсанаа ч мэдээгүй. Хутгалуулсныхаа дараа босч явах гээд байсан. Тэгэхэээр нь би “  Болохгүй ” гээд буцаан сандал дээр нь суулгасан. Би тухайн үед эрүүл байсан. Би болсон бүх зүйлийг санаж байна. Би Ц.Мэндсайханыг танина, гэхдээ би Ц.Мэндсайханыг өмөөрөх гээд худлаа ярих шаардлагагүй. Би болсон зүйлийг л өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө ярьсан. Тухайн хутгалуулсан залуу өөрөө Ц.Мэндсайханыг өдөж хоргоогоод, элдвээр хэлээд доромжлоод байсан. Ц.Мэндсайханыг өмнө нь гудамжинд амьдарсныг хүртэл ярьсан. Тэр согтуу залуугийн хэлсэн үг болон доромжилсон байдалд тухайн үед миний ч гэсэн дургүй хүрч байсан. Тэр согтуу залуу өөрөө ямар ч хүн тэсэхийн аргагүй үг хэлж, яриа ярьж Ц.Мэндсайханыг доромжлоод байсан. Тухайн согтуу залуу өөрөө Ц.Мэндсайханыг өдөж тийм байдалд хүргэсэн. Ямар ч эрүүл ухаантай хүн түүний ярьж байгаа зүйлд уурлаж, тэсвэр алдахаар байсан…” гэжээ. / хх 26, 117- 118 /,

Гэрч Э.Мөнхсаруул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М.Очиржав бид хоёр 15 цагийн үед уулзаад Шарын дэлгүүрээс 0,5-н “Улаанбаатар” нэртэй архи авч хувааж уусан. Бид хоёр Сааралын 10 дугаар байрны 2 дахь орцны үүдэнд М.Очиржав сандал дээр сууж үлдсэн. Мөн түүний хажууд 2 эрэгтэй хүн байсан. Би 00 руу ороод гарч ирсэн. Намайг үүдэнд гарч иртэл М.Очиржавтай үүдэнд үлдсэн 2 эрэгтэйн нэг нь буюу дээлтэй ах нь сандлын хажууд зогсчихсон, нөгөө эрэгтэй нь М.Очиржавтай хамт сандал сууж байсан. Тэгтэл М.Очиржавтай хамт сууж байсан нь гадуур хувцасныхаа дотор халааснаас хутга гаргаж ирээд М.Очиржавын гэдэс руу нэг удаа дүүрчихээд босоод яваад өгсөн. Тэгээд би цагдаа болон эмнэлэг дуудсан. Тэгтэл нөгөө М.Очиржавыг хутгалсан эрэгтэй эмнэлэг, цагдаа нарыг ирэхээс өмнө буцаж ирээд “ Над шиг шархадны хүнийг яаж ч чадахгүй ” гэж хэлчихээд яваад өгсөн. Миний харснаар хар иштэй, хурц үзүүртэй хутга байсан. Тэр эрэгтэй 1 удаа гэдэс рүү нь дүрсэн. М.Очиржав нилээн согтсон байсан. Би согтолтын хувьд арай гайгүй байсан. Орцны үүдэнд байсан 2 эрэгтэй архи уугаагүй эрүүл байсан…” гэжээ. / хх 27-28 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16468 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“…1. Очиржавын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй …” гэжээ. / хх 34 /,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1007 тоот дүгнэлтэнд:

“…1. Ц.Мэндсайхан нь хэрэг үйлдэх үедээ Бие хүний органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдгийн уналт. Олон сэтгэц идэвхит бодисын хараат байдал /Полинаркомания/ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрхи эмгэг нь олдмол шалтгаантай байх боломжтой байна. Тухайн үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Ц.Мэндсайхан нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлж Хөдөлмөрийн чадвар алдалтын 70%-тай байдаг байна.

3. Ц.Мэндсайхан нь одоо Бие хүний органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдгийн уналт. Олон сэтгэц идэвхит бодисын хараат байдал /Полинаркомания/ сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ хэлбэрийн улмаас сайн дурын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна.

4. Ц.Мэндсайхан нь хэрэг хариуцах чадвартай байна…” гэжээ. / хх 36-37/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹270 тоот дүгнэлтэнд:

“…1. Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹ 1007 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ц.Мэндсайхан нь гэмт хэрэг үйлдэх үедээ /2015 оны 11-р сарын 02-ны өдөр/ хэрэг хариуцах чадвартай байсан.

3. Ц.Мэндсайхан нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан.

4. Ц.Мэндсайхан нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2015 оны 11-р сарын 02-ны өдөр сэтгэцийн хувьд “ Бие хүний органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдгийн уналт. Олон сэтгэц идэвхит бодисын хараат байдал ” эмгэгтэй байсан. Одоогоор сэтгэцийн байдал нь  өөрчлөгдөөгүй байна.

5. Ц.Мэндсайхан нь одоо хэрэг хариуцах чадвартай байна…” гэжээ. / хх 119-122 /

Шинжээч эмч Г.Энхбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…М.Очиржавын биед учирсан гэмтэл нь хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн, улмаар хагалгаанд орсон байна. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу “цээж хэвлийн хөндий руу нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэжээ.  / хх 129 /,

Шүүгдэгч Ц.Мэндсайханыг 2016.01.06-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 47, 48-49 /,  2016.01.19-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 51,130 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 52 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мэндсайхан мэдүүлэхдээ: 2007 оноос хойш энэ хүн манайхаар хүн авч ирээд архи уудаг байсан. Би өөрөө архинд дуртай байсан болохоор би хэлснээр нь байдаг байсан. 2010 онд Майнтын архины эмчилгээнд 3 сар эмчлүүлэх гээд явсан хойгуур миний байрыг хүнд хөлслүүлсэн байсан. Би тэр айлын мөнгийг төлж чадаагүй болохоор траншенд амьдарсан. 2009 онд Баянгол зочид буудлын урд согтуу хүүхэн хоргоохоор нь би болиулсан чинь намайг зодоод зүүн нүд сохолсон. 2012 онд АА-гийн цуглаанд яваад архи уухаа больсон байсан. 10 дугаар байрны урд янз бүрийн үгээр доромжилж, гэрийн түлхүүр булааж аваад “ Архи олж ир. Танайд хүүхэнтэй унтана ” гэж хэлсэн. Би дахиж траншенд амьдарч чадахгүй. Ээжийнхээ гал голомтыг алдчих байх гэж айсан. Ийм зүйлүүдээс болж уур хүрээд хутгалсан. Хохирогч нэлээн согтуу байсан ба би эрүүл байсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Очиржав мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг гэж байхад Э.Мөнхсаруултай 1 шил архи авч манай байрны хажууд уусан. Саарлын 10 дугаар байрны подвальд амьдардаг найзындаа орох гэхэд хүн байгаагүй. Тэгээд үүдэн дээр нь хүлээгээд сууж байсан. Нилээн согтсон сууж байхад хутгалсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 1.800.000 төгрөг авсан гэв.

Шүүгдэгч Ц.Мэндсайхан нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сааралын 10 дугаар байрны гадна М.Очиржавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хэвлий тус газар хутгалж түүний бие махбодид амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4 / , гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-6 /,

- 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э.Мөнхсаруул бид хоёр 17 цаг өнгөрч байхад Сааралын 10 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд сууж байхад зүс мэдэх Ц.Мэндсайхан бид хоёр дээр ирсэн. Тэгээд нэг мэдсэн Ц.Мэндсайхан намайг миний хэвлийн тус газар ямар нэгэн зүйлээр дүүрэх шиг болсон. Би хэвлий рүүгээ хартал хэвлийнээс цус гаран би ухаан алдаад уначихсан юм гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч М.Очиржавын мэдүүлэг / хх 18- 19, 107 /,

- 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орцны үүдэнд сууж байхад Ц.Мэндсайхан ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад сууж байсан чинь 2 согтуу эрэгтэй ирсэн. Тэгээд би тамхи татаад сууж байсан чинь “Хамаа тамхи өгчих” гэхээр нь тамхиа өгсөн. Ц.Мэндсайхан тэр залууд  “ Миний дүү архи дарсаа болио. Ах нь 5 жил архи уусангүй гээд ярьж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу “ Чи муу хэзээ ийм болсон юм бэ? Хоёулаа танайд орж хүүхэн шаая.Танай найз хүүхэн байгаа юм уу?” гэж асуугаад байсан. Тэгээд Ц.Мэндсайхан руу “ Чи муу хэзээ ийм байсан юм бэ?”, “Би чиний үгийг тоох хүн мөн үү? ” энэ тэр гээд элдвийн юм яриад доромжлоод байсан. Тэгсэн чинь Ц.Мэндсайхан энгэрээсээ хар иштэй хутга гаргаж ирээд эхлээд ишээр нь цээж рүү цохьсон. Тэгэнгүүт би “Боль” гээд ухасхийх хооронд гэдэс рүү нь 1 удаа дүрсэн. Тэр залуу маш их согтолттой байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ч.Ганзоригийн мэдүүлэг / хх 26, 117- 118 /,

- 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М.Очиржав бид хоёр 15 цагийн үед уулзаад Шарын дэлгүүрээс 0,5-н “Улаанбаатар” нэртэй архи авч хувааж уусан. Бид хоёр Сааралын 10 дугаар байрны 2 дахь орцны үүдэнд М.Очиржав сандал дээр сууж үлдсэн. Намайг гарч иртэл М.Очиржавтай хамт сууж байсан нь гадуур хувцасныхаа дотор халааснаас хутга гаргаж ирээд М.Очиржавын гэдэс руу нэг удаа дүрчихээд босоод яваад өгсөн. Тэгтэл нөгөө М.Очиржавыг хутгалсан эрэгтэй буцаж ирээд “ Над шиг шархадны хүнийг яаж ч чадахгүй ” гэж хэлчихээд яваад өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Мөнхсаруулын мэдүүлэг / хх 27-28 /,

- Хохирогч М.Очиржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16468 тоот дүгнэлт / хх 34 /,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹ 1007, ¹ 270 тоот дүгнэлтүүд / хх 36-37, 119-122 /

- М.Очиржавын биед учирсан гэмтэл нь хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн, улмаар хагалгаанд орсон байна. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу “цээж хэвлийн хөндий руу нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Г.Энхбаатарын мэдүүлэг / хх 129 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Мэндсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус  ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тус тус тооцов.

Дээрх шүүгдэгчийн хувийн  болон бусад байдлуудыг харгалзан хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Мэндсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  12.5 см ажлын хэсгийн урттай, 12 см урттай хар өнгийн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэцгээгийн Мэндсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Цэцгээгийн Мэндсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурван / жил 5 / таван / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт  заасныг журамлан,  мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Мэндсайханд 3 / гурван / жил 5 / таван сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12.5см ажлын хэсгийн урттай, 12 см урттай хар өнгийн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Ц.Мэндсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Ц.Мэндсайханыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мэндсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЛЗОД

                            ШҮҮГЧИД                                          С.БАЗАРХАНД

                                                                                        Д.АЛТАНЖИГҮҮР