| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0305/И |
| Дугаар | 307 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 307
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, К банкны нэхэмжлэлтэй, С.Б, Ч.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 187.184.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б, Ч.Б нартай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3016-14/074 Зээлийн гэрээ, 3016-14/074а, 3016-14/074в, 3016-14/074г тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 200.000.000,0 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3016-2015/151 тоот Зээлийн нэмэлт гэрээ 3016-2015/151а, 3016-2015/151в, 3016-2015/151г тоот Зээлийн барьцааны нэмэлт гэрээг тус тус байгуулан зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьь өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан юм. Үүнд: Эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг тоотод байрлах 27 м.кв талбайтай авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 108 м.кв талбайтай хувийн орон сууц, Эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 108 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо 2-р хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж байрлах 55.62 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн 0811-ДГО дугаартай арлын JN1TANY62Z0010287 тоот дугаартай NISSAN, Patrol 0 маркийн суудлын автомашин, Улсын бүртгэлийн 0834-ДГО дугаартай арлын WJMA1VRM004267023 тоот дугаартай IVECO, MAGIRUS 190S маркийн ачааны авто машин, Улсын бүртгэлийн 4488ГЧ дугаартай арлын TKPPV1800X0800078 тоот дугаартай PANAV маркийн чиргүүл, Банк нь зээлдэгч болон барьцаалуулагчтай барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан бөгөөд хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа болно. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл зээлийн хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан учир тус банк нь зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч С.Б болон Ч.Б-тэй байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3016-14/074 Зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3016-2015/151 тоот Зээлийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлуулж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж зээлдэгч С.Б болон Ч.Б нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл: 146.667.300 төгрөг, зээлийн үндсэн хүү: 39.129.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 1.387.941 төгрөг, нийт: 187.184.961 төгрөг болно. Мөн зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд иргэн С.Б, Ч.Б нартай холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь банкнаас нэхэмжилсэн 187.184.961 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр төлөлт хийе гэсэн тайлбар өгсөн ба энэхүү хугацааг манай банк хүлээн зөвшөөрөхгүй. Харин 3 сар хүртлэх хугацаа өгөх боломжтой гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, оршин суух Д овогт С.Б, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг оршин суух Б овогт Ч.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б миний бие К банкны хариу тайлбартай танилцлаа. К банкнаас зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 187.184.961 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Ч.Б болон миний бие уг төлбөрийг 2018 оны 9-р сар хүртэл төлөлт хийхээр хариу тайлбар өгсөн боловч банкны зүгээс зөвшөөрөөгүй байна. Харин бидэнд 3 сарын хугацаа өгөх боломжтой гэснийг бид зөвшөөрч байна. Өөрөөр хэлвэл бид уг төлбөрийг шүүхийн шийдвэр гарсанаас хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк нь хариуцагч С.Б, Ч.Б нараас үндсэн зээл 146.667.300 төгрөг, зээлийн үндсэн хүү 39.129.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.387.941 төгрөг, нийт 187.184.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч С.Б, Ч.Б нартай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3016-14/074 Зээлийн гэрээ, 3016-14/074а, 3016-14/074в, 3016-14/074г тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 200.000.000,0 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар өгсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3016-2015/151 тоот Зээлийн нэмэлт гэрээ 3016-2015/151а, 3016-2015/151в, 3016-2015/151г тоот Зээлийн барьцааны нэмэлт гэрээг тус тус байгуулан зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан ба хариуцагч С.Б, Ч.Б нар нь уг гэрээний дагуу төлбөл зохих 200.000.000 төгрөгийн төлбөрөөс 187.184.961 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 187.184.961 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн уг тайлбарыг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банкны нэхэмжлэлтэй, С.Б, Ч.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 187.184.961 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч С.Б, Ч.Б нар нь 187.184.961 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.093.875 төгрөгийн 50 хувь болох 546.937,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 546.937,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Б, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 546.937,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч С.Б, Ч.Б нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА