Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

 

улсын яллагч С.Цэрэндорж,

 

хохирогч А.О,

 

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох 2017 2501 0589 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр С аймгийн М суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Х” ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, С 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Б дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 0000000000, Б овогт Б.Э

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Like” нэртэй зочид буудлын 304 тоот өрөөнд эхнэр М.А-г хэл амаар доромжиллоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Оы толгой тус газар стаканаар цохиж тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“ Мэдүүлэг өгөхгүй.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г.Тэмүүлэн бид 2 ажил дээр байж байхад Батхүлэг хөдөөнөөс ирсэн гээд ажил дээр ирсэн. Би хувиараа бизнес

 

2

 

 

эрхэлдэг учраас манайх шөнө 02 цагт хаадаг. Тэгээд ажлаа хаагаад “Лакс” гэдэг газарт ороод хэсэг байж байхад Батхүлэг “би их сургуулийн найзтайгаа таарсан, найзтайгаа танилцуулъя” гэхээр нь очсон. Бид нар хамт бөөнөөрөө 2 давхарт гаръя гэхээр нь 2 давхарт нь гараад суусан. Тэндээсээ цаашаа үргэлжлүүлье гээд гэмт хэрэг гарсан газарт очсон. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй. Зөвхөн 1 шил пиво л уусан. Тэд нар 2 шил 0.75 граммын архи уусан. Үүнээс өмнө ч гэсэн уусан байсан юм билээ. Нилээд согтолттой байцгаасан. Би өдөр болгон амралтгүй ажилладаг, ажил маань эрт эхэлж, орой тардаг учир ядарсан байсан. Би хавтаст хэрэгтэй танилцахад намайг шүүгдэгчийн эхнэрийг нь элдвээр хэлээд доромжлоод хэрүүл маргаан үүсгээд байсан гэсэн байсан. Тийм зүйл байхгүй. Тухайн үед хэвтэж байсан учир хэдий завандаа эхнэрийг нь элдвээр хэлэх вэ. Би харин ч найрсан харьцаатай, эхнэртэй нь нөхөрлөх бодолтой байсан. Тухайн үед шүүгдэгчийн эхнэр өөрийнхөө амьдарлаа ярьсан. Тухайн үед бид нар их л дотно харьцаатай байсан. Би Батхүлэгийг хардахаар харьцаатай хүмүүс биш. Нөхөртэйгөө явж байгаа хүнтай хардахаар, шүүгдэгчид цохиулахаар хэмжээний харьцаатай хүмүүс биш. Би шүүгдэгчийн ярьж байгаа шиг зүйлийг яриагүй. Шүүгдэгч бие хамгаалж ярьсан. Тэгэхдээ би маш их гомдолтой байгаа. Миний нүүр ийм болчиход би сэтгэл санаагаар унаад ажлаа

 

  • олигтой хийж чадахгүй байсан. Би ар гэрээ тэжээд авч явдаг эх хүн. Би эцэг, эх, ах дүүсээ харж ханддаг, ганцаараа ажилладаг хүн. Манай аав, ээж тэтгэвэрт хүмүүс. Ганц хөдөлдөг хүн нь ийм байдалтай болсон байна. Энэ хэрэг 1 дүгээр сарын 30-нд болсон цагаан сар болоход хамаатан садангуудынхаа өөдөөс харж чадахгүй хэцүү байсан. Би үйлчилгээний газар ажиллуулдаг хүн учир үйлчлүүлэгчдийнхээ өөдөөс улаан нүүртэй зогсож байлтай биш. Би энэ хэргээс болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон, ажлаа алдсан би гомдолтой байна. Би “Тод каннам” гэдэг солонгос гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд миний соривыг 6 сараас 1 жилийн дараа эдгэрнэ. Тэр үед лазер эмчилгээ юм уу, мэс заслын эмчилгээ хийлгэж болно гэсэн. Тэрний төлбөр мөнгө оройлцоогоор хэд болох вэ гэж асуухад урьдчилан соривны байдлыг чинь мэдэх боломжгүй учир хэдэн төгрөг болохыг нь хэлж чадахгүй. Тэгэхдээ ерөнхийдөө 1 удаа лазердуулахад 500-гаас 700.000 төгрөг болдог. 5 удаа орох ёстой байдаг. Би толгойгоо хагалуулчихаад шүүгдэгчтэй зөрчилдөж яваагүй. Би шүүгдэгчтэй ойлголцох гэж маш их хичээсэн. Миний хохирлыг барагдуулчих, тэгээд хоёулаа асуудалгүй салъя, надад ч гэсэн хэцүү байна, би тайван ч ажил төрлөө хийж чадахгүй, хэвийн байдалтай орж чадахгүй байна гэж хэлсэн. Би одоо ч гэсэн хүний өөдөөс эгцлээд харж өөртөө итгэлтэй ярьж чадахгүй байна. Хүмүүс энэ юм яаж явж байгаад ийм болдог юм гэж л харна. Тэр өдөр гай нь таараад буруу хүмүүстэйгээ буруу цагт байж таарсан байх. Намайг хохиролгүй болгоод өгөөч гэж хүсч байгаа. Би сар ажил хийж чадаагүй. Энэ сарын хугацаанд би улсын эмнэлэгт хэвтсэн. Нүүрний хавдар, хөхөрсөн хэсэг нь буухгүй 20-иод хоносон. Би эдгэрэлтийн явцын бүх зургийг авсан байгаа. Одоо ч гэсэн зулай хэсэгт өвддөг. Энэ юунаас болж өвдөөд байгааг сайн мэдэхгүй байна. Цаашдаа ямар үр нөлөө гарахыг нь хүртэл би мэдэхгүй байна. Би 7 сард шинэ газар нээсэн. Би өмнө нь түрээсэлдэг байсан. Би шинэ газар нээгээд сар болгон түрээсийн 1.500.000 төгрөг өгдөг. Цэвэр ашиг нь 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг олдог. Би хохирлоо нэг бүрчлэн нэмэх юм бол өчнөөн мөнгө болохоор байгаа. Би яадаж лазер эмчилгээнд ороод соривоо бүдгэрүүлэх хүсэлтэй байна. Чадахаараа би үүнийг арилгахын тулд явна. Эмнэлэг надад барагцаагаар эмчилгээний төлбөр хэлсэн болохоос яг яваад очихоор өчнөөнөөр нь нэхэх нь тодорхой. Одоо хохиролд 3.000.000 төгрөгийн нэхэмжилж байгаа гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Оы мэдүүлэг /хх-31-34/, гэрч Г.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-35-36/, гэрч М.Аззаяагын мэдүүлэг /хх-37-38/,/, гэрч Я.Мөнх-Итгэлийн мэдүүлэг /хх-39-40/, гэрч О.Энхмэндийн мэдүүлэг /хх-44-45/, гэрч Б.Батдаваагийн мэдүүлэг /хх-48-49/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн ¹2196 тоот дүгнэлт /хх-51/, ял шалгах хуудас /хх-76/, хорооны тодорхойлолт /хх-84/,

 

3

 

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-86-92/, хохирогч А.Оы шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Like” нэртэй зочид буудлын 304 тоот өрөөнд эхнэр М.Аззаяаг хэл амаар доромжлолоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Оы толгой тус газар стаканаар цохиж тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн:…“А.О хэвтэж байсан орон дээрээ босоод суучихсан урдаас нь нэг залуу буюу Б.Э гэх залуу босоод ирчихсэн гар нь цус болчихсон байж байсан.” гэх мэдүүлэг /хх-35-36/,

 

Гэрч М.Аззаяагийн өгсөн:…“Батхүлэгтэй ойрд тараагүй юм яриад байж байтал нөгөө А.О гэдэг охин намайг Батхүлэгтэй хардаад намайг доромжлоод үгээр идээд байсан. Би тоолгүй байж байгаад 00-ийн өрөөнд ороод гараад ирсэн чинь манай нөхөр нэлээн уурлачихсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад нээх юм ярихгүй байсан. А.О гэдэг охин над руу хандаж "чи урьд өмнө нь Батхүлэгт хайртай байсан юм уу" гэх мэтийн юм яриад байсан чинь манай нөхөр гэнэт босож ирээд нөгөө А.Оыг алагдаад авах шиг болсон. Би нөхрөөсөө яагаад тэр охиныг цохисон талаар асуухад “чамайг Батхүлэгтэй 00-ийн өрөөнд орчихлоо, наад хоёр чинь унтчихлаа” гэх мэтийн юм яриад байхаар нь түүнийг алгадчихъя гэж бодсон чинь гарт байсан стаканаар цохичихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-37-38/,

 

Гэрч Я.Мөнх-Итгэлийн өгсөн:…“А.О гэдэг охин Б.Эгийн эхнэр М.Аззаяаг өөрийнхөө найз залуутай хардсаны улмаас болж маргалдсан түүний улмаас болж Б.Э А.Оыг цохих болсон” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

Гэрч О.Энхмэндийн өгсөн:…“Хохирогч А.О бол нэлээн согтуу орилж чарласан байдалтай байсан ба тухайн буудалд хамт байсан нэг залуугаа сэжигтэн Б.Эгийн эхнэртэй нь хардаад хэрүүл хийгээд орилоод байсан юм” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

Гэрч Б.Батдаваагийн өгсөн:…“Тэр залуу өөрийн эхнэрээ өмөөрөөд гартаа барьж байсан стаканаа А.О руу шидсэн. Намайг анх тэр буудалд очиход тэр залуугийн эхнэр нь А.Отай таарамжгүй харьцаатай байгаад байсан юм..” гэх мэдүүлэг /хх-48-49/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2196 дугаартай дүгнэлтэд:

 

“1. А.Оы биед тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-51/,
 

4

 

 

-Хохирогч А.Оы хохиролын баримтууд /хх-10-21/,

 

-Хохиролын мөнгө хүлээлцсэн баримт /хх-22/,

 

-Шүүгдэгч Б.Эгийн ял шалгах хуудас /хх-76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Эг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн ажилгүй байх хугацааны болон түрээсийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б.Эг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Эг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 880 000 /хоёр сая найман зуун наян нь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч А.О энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
 

5

 

 

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Эд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

 

Э.ЧИНГИС