Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийтгэх цагаатгах тогтоол

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буурал овогт Батхуягийн Отгонболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709010980059 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Өнөөдөр сонины газрын гадна О.Оюунболдтой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Өнөөдөр сонины газрын гадна О.Оюунболдтой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Отгонболдод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Онь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Өнөөдөр сонины газрын гадна О.Оюунболдтой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “…тархи доргилт, дух, зулайн хуйх, баруун нүдний зовхинд хаван, цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Оюунболдын “…2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Отгоо ах намайг дуудаад баарнаас гаргаад өдрийн сонины байрны хажууд очсон. Б.Онадад чи намайг Хосоогийн эхнэрийг зочид буудал руу аваад орсон гэж Хосоод хэлсэн юм биш үү гэхээр нь би юу гэж тэгж хэлж байдаг юм бэ гэсэн чинь намайг шууд алгадсан. Би алдагдуулаад уначхаад бостол дахин бөгс руу өшиглөсөн. Тэгэхээр нь миний гэнэт уур хүрээд газраас чулуу аваад гартаа барьсан чинь дахин барьж аваад унагаагаад дээр гараад нүд рүү гараараа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-10/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11097 тоот актын “…О.Оюунболдын биед тархи доргилт, дух, зулайн хуйх, баруун нүдний зовхинд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

 

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Б.Отгонболдын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Өмнө нь Оюунболд намайг манай найз Хосбаярын эхнэртэй хамт явж байсан гэж Хосбаярт хэлсэн байсан. Манай найз Хосбаяр буруу ойлгож над руу уурлаад байсан болохоор Оюунболдыг баарнаас дагуулж гараад Өнөөдөр сонины газрын тэнд очоод яагаад ингэж худлаа яриад байгаа юм бэ гэсэн чинь би худлаа ярих хүн биш би тэгж яриагүй гээд хэрэлдсэн. Тэгсэн чинь найз Улаака гэх залуу та ингэж 2-ын хороонд жаахан хүүхэд дээрэлхэж байхаар нэг нэгээрээ сайхан зодолдчих, үзчих гэж хэлсэн чинь Оюунболд урдаас баруун гартаа чулуу бариад ирэхээр нь зүүн гараараа чулуутай гар луу нь цохиж аваад нүүр лүү нь цохичихсон чинь арагшаа унасан…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Онь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Озөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Отгонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Отгонболдод 451 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Буурал овогт Батхуягийн Отгонболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Отгонболдыг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Онь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

  1. Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Отгонболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Отгонболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР