| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0491/Э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 412
НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,
хохирогч Э.С,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.М-ад холбогдох эрүүгийн 201725011531 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Төв-аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 380 тоотод амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ийн М.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.М нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Э.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийд пивоны хагархай шилээр зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харилцан эвлэрсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С- мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй.
Нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн байцаалтад хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4,5/, Мөрдөн байцаалтын шатанд Э.С-оос авсан тайлбар /хх-8,9/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10,11/, М.М-аас авсан тайлбар /хх-12,13/, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, Ганзоригоос авсан тайлбар /хх-20, 21/, Э.С-ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-23,24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5727,№2791 дугаартай дүгнэлтүүд /хх-26, 69/, М.М-ыг
сэжигтэнээр байцаасан тэмдэглэл /хх-33,34/, шүүгдэгч М.М-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-35, 72/, шүүгдэгч М.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, шүүгдэгч М.М-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, хохирогч Э.С-ын хохирол бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх өргөдөл /хх-38/, хохирогч Э.С-ын иргэний эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-39/, Гэмтэл согог судлалын үндэсний төв хохирогч Э.С-ын оношлогоо /хх-49/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч М.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлж ял сонсгож шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нь тогтоогдсон байна гэж үзнэ.
Шүүгдэгч М.М нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Э.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийд пивоны хагархай шилээр зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч М.М нь хөнгөн гэмтэл учруулж, түүний улмаас эрүүл мэндэд учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Шүүгдэгч М.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл : … “Үзлэг хийсэн хувцас нь оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Иргэн Э.С-ын өмсөж явсан пудволж байв.Иргэн Э.Сүхбодоос цагаан өнгийн цээжин дээрээ үйлдвэрийн JACK DANIELS гэсэн бичлэгтэй пудволк хураан авсан
ба уг пудволкны зах болон цээжин хэсэг, урд талын хормой хэсэг дээр цус мэт улаан өнгийн бодисоор бохирлогдсон, мөн пудволкны ар хэсэг улбар шар өнгийн бодисоор бохирлогдсон байх ба пудволкны ард талын зах хэсэг дээр байх үйлдвэрийн шошго зүүн талаасаа урагдсан байдалтай байв” гэх тэмдэглэл /хх-ийн 10,11/
Хохирогч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад би найз Даваатай хамт таксинд явж байсан. Бас манай найз Ганзориг, Нямаа, Мөнхбат 3 таксинд өөр машинтай явж байгаад сансрын Шөлөндөө хоолны газрын гадна уулзтал Мөнхбат нэг шил архи авсан хуваагаад ууя гэхээр нь гадаа зогсож байгаад ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусгаад шөлөндөө ороод хоол захилцгаан би хоолыг нь зөөгөөд явж байтал ямар нэг шалтгаангүйгээр надтай Мөнхбат маргалдаж надруу аягатай хоолоо цацаад гараад явсан. Тэгэхээр нь араас гартал намайг Мөнхбат машинд суучих ийшээ явъя гэхээр нь суугаад монелоос хойшоо эмэгтэйчүүдийн хорих ангийн ойролцоо эзэнгүй хашаанд очоод Мөнхбат буугаад надтай маргалдаж би уучлалт гуйтал газраас пивоны шил аваад миний хэвлий рүү 2 удаа зүссэн. Тэгээд би тэр үед гэдсээ зүсүүлснээ мэдэхгүй доошоо хартал цус гарсан байхаар нь шууд ГССҮТ-рүү явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23,24/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “....Э.С-ын биед
хэвлийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 5727 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/,
Сэжигтэн М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “…2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагын үед найз Ганзориг, Даваа, Сүхболд нарын хамтаар зайсан толгой дээр өөр хэдэн найзуудтайгаа уулзаж 1 шил архи хувааж уугаад бид 4 буцаад санрын шөлөндөөд хоол идэхээр ирсэн. Тэгээд хоолоо идэх гэтэл Даваа хоолоо голоод маргаан үүсч Сүхболд бид 2 маргалдаж зодолдохоор болоод монелоос хойшоо явж байгаад эзэнгүй хашаанд ороод хувцсаа тайлаад Сүхболдыг айлгая гэж бодоод пивоны шил газраас авч хагалаад зүссэн.Тэгээд гэдсийг нь зүссэнийг мэдээд Сүхболдыг аваад ГССҮТ-д очсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 33,34/
Гэрч У.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “… 2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой 19-20 цагийн үед найз Мөнхбаттай 16 хорооллын орчимд уулзаад гадуур машинтайгаа явж байгаад 00 цагийн үед найз Сүхээ, Даваа нартай 13-р хорооллын скай баарны үүдэнд уулзаад Сүхээ, Даваа Мөнхбат, 3 дэлгүүрээс архи авч скай баарны хашаан дотор ууж дуусаад зайсан руу бид 4 явсан. Тэгээд зайсан явах замдаа дэлгүүрээс 1 шил аваад зайсан дээр гарч Мөнхбат, Даваа, Сүхээ, Нямаа болон Мөнхбатын үл таних 5-6 найзуудтай нь бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд шөнө үүрээр 05-06 цагийн үед Даваа, Сүхээ, Нямаа, Мөнхбат бид 5 хотын төв рүү орж ирээд сансрын шөлөндөө орж хоолоо захиалаад сууж байтал Мөнхбат, Даваа 2 хоолноос болж маргалдаад сүүлдээ Сүхээ, Мөнхбат 2 маргалдаж шөлөндөөгөөсөө гараад миний машинд Сүхээ, Мөнхбат, Нямаа бид 4 суугаад хойшоо Монел руу явж байх замдаа Сүхээ Мөнхбат 2 хэрэлдэж байгаад хүнгүй газар очиж зодолдоно гээд байхаар нь эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын эзэнгүй
хашаанд ороод Мөнхбат, Сүхээ, 2 машинаас буугаад 5-10 минут орчим минут болоод Мөнхбат Сүхболдыг айлгах гэж байгаад гэдсийг нь шилээр зүссэн ирсэн Тэгээд бид нар шууд ГССҮТ-рүү Сүхболдын гэдсийг оёулах гээд явсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 63, 64 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: ...“Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн футболька дээр цус илэрсэн. Уг цус нь А/ll/ бүлгийн харьяалалтай байна. Хохирогч Э.С-ын цус ирүүлээгүй тул харьцуулах боломжгүй байна” гэх 4694 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “…Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн лонхны шилний хагархай дээрээс 2 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд дурьдсан сэжигтэн М.М-ын гарын дардсыг шинжилгээнд ирүүлээгүй байна.” Гэх 2791 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдэлүүд нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.
Шүүгдэгч /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС