Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/117

 

МО НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн маа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1923001830125 *******ын *******т холбогдох 1923001830125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн сум, багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******: Шүүгдэгч *******ын ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь Э.******* нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багийн “” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “хамт явж байсан хүнийг авч явлаа гэж хэллээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.*******ийн нүүр лүү мөргөх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөн зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...Тэгээд бид нар *******, 2-ын араас яваад сумын төвөөс бүр урагшаа “” гэх газарт очиход ******* урдаас ирээд зогсохоор нь би машиных нь урдуур тойроод машиных нь урд сумын төв рүү эргэж хараад зогссон юм. Миний машины ард нөгөө нэг жийп нь ирж зогссон юм. Тэгээд би *******г машинаасаа буугаад ирэхээр нь машинаасаа буугаад урдаас нь очиход буюу өөрийнхөө машины урд талд машины гэрэлд гарахад ******* над руу ирээд намайг “чи их том гэсэн, яах гээд өдөөд байгаа юм бэ? чи” гээд намайг дээлийн захаар боож барьж аваад миний нүүр лүү буюу хамар луу толгойгоороо шууд мөргөсөн. ******* намайг мөргөхөөр нь би *******гийн цээж хавь руу нь гараараа нэг удаа хальт цохиж аваад ******* намайг дээлийн захаар толгой дээгүүр бүтээж дараад татаж унагаад намайг толгой, түрүүгүй өшиглөж цохиж зодож эхэлсэн. Тэгээд би хамрын цус гоожоод толгой манараад толгой болон нүүрэн хэсгээ дараад доошоо тонгойж хэсэг 4 хөллөж хэвтсэн. Тэр хооронд ******* намайг өшиглөж цохиж зодоод л байсан. Миний нүүр, ам, толгой, тархи, хавирга, цээж, хөл, гар луу гээд бүх л газар өшиглөж, гараараа цохиж зодсон. Тэгээд би нэг ухаан ороод бүр зодуулаад болохоо байгаад алуулах нь байна гэж бодоод өөрийнхөө машин доогуураа мөлхөж орж зугатаж байж *******гаас салсан юм. Тэгэхэд ******* намайг “наадахыг чинь толгойгоор нь тороосоор оосорлоод чирээд явчихъя” гэж хашхирч байсан. Тэгээд би машин дороосоо нөгөө талаар нь гараад машиндаа суугаад /тэгэхэд миний машин асаалттайгаа нормальдчихсан, гэрэл нь бас асаалттай байсан гэв/ зугтахад Мөнхбат миний машинаас буугаагүй, машин дотор сууж байсан. ...*******гийн араас очиход л ******* машинаасаа бууж ирээд “чи их том гэсэн, чи яагаад өдөөд байгаа юм бэ” гээд л над руу дайрсан. ******* намайг араас нь явж очлоо л гэж над руу дайрч намайг зодох болсон. ...Тухайн үед ******* миний хамар луу толгойгоороо 1 удаа мөргөж унагаад хөлөөрөө хавирга, цээж, хөл гар луу өшиглөж, гараараа толгой тархи, нүүр нүдгүй цохиж зодсон. Дараа нь миний бие нүүр ам нил шарх сорви болсон байсан. ...Миний хохирлыг Э.******* бүрэн төлж барагдуулсан байгаа. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол, санал гээд байх юм байхгүй ээ. ...Тухайн үед цаг яг хэд болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 20 цаг өнгөрөөд 21 цаг дөхөж байсан байх. Гэртээ орж ирээд ээж цагдаад дуудлага өгөх үед 21 цаг болж байсан гэсэн. Тэгэхээр би *******д зодуулчихаад шууд гэртээ харьсан гэхээр тэр 2-ын хооронд 10 гаран минут болсон байлгүй. 20 цаг 40 минутын үед л би *******д зодуулсан байх. ...Би шүүх хуралдаанд оролцохгүй. Хөдөө өвөлжөөндөө буучихсан ганцаараа байдаг болохоор мал ахуй гээд надад шүүх хуралд оролцох боломж, зав гарахгүй. Мөн би одоо гомдол саналгүй болсон” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.*******гийн “...Тэгээд тэр архиа тойруулж дуусаагүй байхад нь ******* тэнд байсан нэг эмэгтэйтэй нь хамт пургоноос буугаад ийн машинд суугаад хөдлөөд явчихсан чинь ******* *******г “энэ яасан даварсан бацаан бэ?, араас нь явнаа” гээд араас нь машинаа асаагаад хөдөлж байсан. Тэгээд ******* нь пургоноо жолоодож давхиад ийн машиныг барьж явсан *******г гүйцэж очоод машиных нь урдуур орж дарж зогсоогоод машинаасаа *******, ******* 2 бууж ирэнгүүтээ л маргалдаад пургоны урд барьцалдаж авсан юм. Тэгээд ******* нь *******г эхэлж цээж рүү цохиж авсан юм. ...Тэр 2 гараараа л бие биенийгээ хэд хэд цохисон. Тэр 2 аль аль гартаа юч хум бариагүй байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа юу руу нь цохисныг нь мэдэхгүй байна. би болон тэнд байсан бусад хүмүүс тэр 2-ын зодоонд огт оролцоогүй. Салгаж л машинд суулгацгаасан. ...Тэр 2-ыг зодолдож байхаар нь бид нар салгаад, татаж машинд суулгах хооронд *******ийнх нь хамар ам, нүүр нь цус болчихсон харагдаж байсан. Яг хамраас нь юм уу хаанаас нь гарсан цус болохыг мэдэхгүй, хамар амаа тойрсон цус болчихсон харагдаж байсан” гэсэн мэдүүлэг Гэрч Р.*******гийн “...Цагийг нь сайн мэдэхгүй байна, оройхон гадаа харуй бүрий болчихсон байхад миний хүү Д.******* ганцаараа гэртээ орж ирэхдээ нүүр ам нь нил цус болчихсон байхаар нь би хүүгээ “чи яачихваа, юу болов” гэсэн чинь миний хүү Д.******* нь “би хүнд зодуулчихлаа” гэсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч М.ийн “...Тэгтэл ******* болон машинаас буусан эмэгтэй тэр 2 миний машинд орж суугаад ******* миний машиныг бариад ертөнцийн зүгээр баруун урагшаа зүгт явсан. Тэгтэл ******* ах *******г “энэ яасан их даварсан, том бацаан бэ?” энэ тэр гээд байсан. Мөн хажууд нь сууж явсан эрэгтэй хүн нь болон хойд талын суудалд сууж байсан нөгөө нэг эмэгтэй нь “ингэж болохгүй, араас нь явж авч ирье” энэ тэр гэж тэр 3 хоорондоо ярилцаж байгаад ******* машинаа асаагаад *******гийн араас хөөсөн юм. Тэгээд хэсэг хөөцөлдөж явж байгаад *******гийн барьж явсан буюу миний машины урдуур шахаж орж зогсоогоод ******* машинаасаа буусан. Тэгтэл цаанаас нь ******* ч бас машинаасаа бууж ирсэн. ...******* бид 2 тамхи асаах гээд байж байтал *******ийн урд талаас эхлээд ******* ******* 2 барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Тэгээд би эхлээд юу болоод байгааг нь ойлгоогүй гайхаад зогсож байтал тэр 2 үнэнээсээ зодолдоод бие биенээ цохиод, дээр доороо орж унасан юм. ...******* болон нөгөө туранхай эмэгтэй 2 нийлээд ******* ******* 2-ыг салгаж байсан. ******* нь газар 4 хөллөөд хэвтчихсэн байсан. Тэгээд ******* машин доогуураа мөлхөж ороод цаагуур нь гараад, машиндаа орж суугаад шууд сумын төв рүү эргээд яваад өгсөн. ...*******г л хамт явж байсан эмэгтэйг нь аваад явчихлаа гэж ******* тухайн үед уурлаад байх шиг байсан. Тэрнээс л болж тэр 2 зодолдсон байх” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “......” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №000000193 дугаартай “1. Иргэн Д.*******ийн биед тархи доргилт, баруун талын хавирганы 7-8-р хавирганы түвшинд зөөлөн эдийн гэмтэл, духны дээд хэсэгт, баруун хөмсөгний дээр, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн хацрын төвгөрт, хамрын нуруунд, зүүн чихний нүхний амсар хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019.10.16-нд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдсон байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Г.ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Э.******* нь иргэн *******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.ид учирсан хохирол болон эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд Э.*******ыг дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455.000/дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.600 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Э.*******т 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дугаар сарын ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл оношийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай “Гавал ясны хоёр байрлалын зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.ид учирсан хохирол болон эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 8.Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА