| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0333/И |
| Дугаар | 312 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг оршин суух, Х овогт Б.О-н
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.О, гэрч С.Ш, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Б.О миний бие нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагаан хэрэглэл угаагч, асрагчаар ажилд орсон юм. Анх ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оныг дуустал Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.
Гэрч С.Ш шүүх хуралдаанд:” Би 1983 оноос Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан тэгэхэд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс Б.О нь хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. 1987 он хүртэл ажиллаж байсан. Өмнө нь хаана ажиллаж байсныг мэдэхгүй...” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.О нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагч, асрагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн лавлагаа, гэрч С.Ш-н ажиллаж байсан байдлыг тогтоож байсан 142 дугаартай шүүхийн шийдвэр, гэрч П.Э, Л.Б, С.Ш нарын мэдүүлэг болон тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.О-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б.О-г 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ