| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0117/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/118 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Даян овогт Чадраабалын Бэндэръяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бэндэръяад холбогдох 192300168011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багт оршин суудаг, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Даян овогт Чадраабалын Бэндэръяа /Регистрийн дугаар: ИА:75021213/ Шүүгдэгч Ч.Бэндэръяа нь 2019 оны 08 дугаар сарын эхээр Отгон сумын Бадрал багийн нутаг Уужимын эх гэх газарт хариулгаатай байсан Г.Энх-Амгалангийн 1, Д.Совдын 7 нийт 8 тооны адууг хулгайлж буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
2019 оны 08 дугаар сарын эхээр Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн нутаг Уужимын эх гэх газарт бэлчээрлэж байсан Г.Энх-Амгалангийн 1, Д.Совдын 7 нийт 8 тооны адуугаа алдсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Г.Энх-Амгалангийн “...2019 оны 08 дугаар сарын эхээр манай адуу Отгон сумын Бадрал багийн нутаг дэвсгэр Уужим гэх газар байсан юм. Тэгээд ...манай адуунаас ... зөв талын гуяндаа ширээтэй нар саран тамгатай хундан зүстэй хүрэн даага ... хулгайлан авсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Г.Энх-Амгалангийн адуутай хамт адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Совдын “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр адуугаа бүртгэж үзэхэд ... миний адуунаас 7 тооны адуу дутчихсан... байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Г.Энх-Амгалан Д.Совд нарын алдсан адууг шүүгдэгч Ч.Бэндэръяа нууц далд аргаар авсан болох нь шүүгдэгч хохирогч нарын алдсан зүсний 8 тооны адууг тууж явсан талаар мэдүүлсэн гэрч Н.Бямбаагийн “...Манайх Богдын гол багийн Усан цахилгаан станцын дээд талд Тэгийн бөөрөг гэдэг газар байхад үхэр сааж дууссаны дараа Бэндэръяа ирсэн ... тухайн үед Бэндэръяа ...8 тооны адуу тууж явсан... Хээр азарган үрээ, хээр алаг байдас, хээр байдас, хөх бор байдастай 8 тооны адуу байсан....” гэсэн мэдүүлгээр, Ч.Бэндэръяа 8 тооны адуу гэртээ тууж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Ю.Сарнайгийн “...манай нөхөр Ч.Бэндэръяа ... 8 тооны адуу туугаар хүрээд ирсэн.....Хээр зүсмийн азарган үрээ, хээр зүсмийн байдас, хээр алаг зүсмийн байдас, хөх бор зүсмийн байдас, шарга зүсмийн байдас, хүрэн зүсмийн байдас, хундан даага байсан. Бүгд л зөв гуяндаа тамгатай л харагдаж байсан. Тэр тамга ямар тамгыг би сайн харж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр болон Ч.Бэндэръяагийн “...Отгон сумын Бадрал багийн нутаг Уужим гэх газрын уулын ам уруудаж орсон... 8 тооны адууг туугаад Алдархаан сумын Алдар багийн нутаг Сүмийн булан гэх газар гэрийнхээ ойролцоо туугаад ирсэн...би нөгөө 8 тооны адууг буцааж туугаад Отгон сумын Бадрал багт очин адуугаа хайж байгаа хүнийг сурдсан. Бадрал багийн иргэн Энх-Амгалан гэдэг хүний 1 тооны хундан даага, Онц багийн иргэн Д.Совдын 7 тооны адуу байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.Совдод 5000000 төгрөгийн, хохирогч Г.Энх-Амгаланд нийт 400000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч хохирогч Г.Энх-Амгалангийн 1 тооны адуу, Д.Совдын 8 тооны адууг хулгайлан өөрийн өмчлөлд авснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Ч.Бэндэръяа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Бэндэръяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь тэдний мэдүүлгээр тогтоогджээ. Шүүх Ч.Бэндэръяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч нь Даян овогт Чадраабалын Бэндэръяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэндэръяаг 300/гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэндэръяа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай . 4. Шүүгдэгч Ч.Бэндэръяад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийн битүүмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ