| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0206/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/226 |
| Огноо | 2017-09-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0206/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч Ш.Д, А.С, Я.Н,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Б холбогдох эрүүгийн 201709000070 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,... оны ... дүгээр сарын ...-нд .... аймгийн..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл..., .... хамтаар ...аймгийн .....сум.... дугаар баг ..... дугаар байрны ... дугаар орцны ..... тоотод оршин суух хаягтай, ........ . суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
...... аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан, Харчуул овогт Ганболдын Баярмагнай, регистрийн дугаар: ДГ98110515,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 1. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ..... аймгийн ...... сумын ...дугаар баг ......... тоотод оршин суух иргэн И.Г-н байшингийн цонхоор нэвтрэн орж “Могул” брэндийн зөөврийн компъютер, бэлэн 25.000 /хорин таван мянга/ төгрөг зэргийг хулгайлан авч нийт 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга / төгрөгийн хохирол учруулсан,
2. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ..... аймгийн .... сумын ... дугаар баг .......тоотод оршин суух иргэн Ц.Б-ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Тошиба” брэндийн зөөврийн компъютрийг хулгайлан авч 500.000 / Таван зуун мянга / төгрөгийн хохирол учруулсан,
3. 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ........ аймгийн ....... сумын ... дугаар баг .......тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг steab iron маркийн индүү, 1 ширхэг булган малгай зэрэг эд зүйлийг хулгайлан авч 560.000 / Таван зуун жаран мянга / төгрөгийн хохирол учруулсан,
4. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр .............. аймгийн .............. сумын ........... дугаар баг ........... тоотод оршин суух иргэн Ш.Сэрээнэнгийн байшингийн цонхоор нэвтрэн орж техникийн багаж, усны тэрэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 465.600 / Дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
5. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ...... аймгийн ......... сумын .... дугаар баг ......... тоотод оршин суух иргэн Ц.Э-ын гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг гар утас, 1 хос эрэгтэй пүүз, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 780.000 / Долоон зуун наян мянга / төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 02 дугаар сард ....... аймгийн .......... сумын ........оршин суух иргэн З.Б-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж хувцас, цүнх, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлийг хулгайлан авч 745.000 / Долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
7. 2016 оны 04 дүгээр сард ............ аймгийн.............. сумын ...... дугаар баг ....... тоотод оршин суух иргэн Б.Нацагсүрэнгийн амбаарын цонхоор нэвтрэн орж “Dell” маркийн зөөврийн компъютрийг хулгайлан авч 800.000 /Найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 04 дүгээр сард ............ аймгийн ............. сумын .... дугаар баг ............ тоотод оршин суух иргэн Д.Э-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж хаш чулуун хөөргийг хулгайлан авч 255.000 / Хоёр зуун тавин таван мянга / төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 6 дугаар сард ......... аймгийн ......... сумын .............. тоотод оршин суух иргэн А.С-гийн байшинд нэвтрэн орж мөнгөн эдлэл болон бэлэн 390.000 төгрөг зэргийг хулгайлан авч 485.000 /Дөрвөн зуун наян таван мянга / төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 05 дугаар сард ............. аймгийн ..... сумын ........ тоотод оршин суух иргэн М.Б-ийн гэрт нэвтрэн орж “Аррlе ibоок” маркийн зөөврийн компъютрийг хулгайлан авч 800.000 /Найман зуун мянга / төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 06 дугаар сард.......... аймгийн..............сумын ............ тоотод оршин суух иргэн Ж.Г-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 400.000 мянган төгрөг, iphone4s маркийн гар утсыг хулгайлан авч 680.000 /Зургаан зуун наян мянга / төгрөгийн хохирол учруулсан,
12. 2016 оны 09 дүгээр сард ....... аймгийн .......... сумын ......... дугаар ....... тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхоор нэвтрэн эрж мөнгөн ээмэг, “dizeil” брэндийн бугуйн цаг, гар утасны чихэвч зэргийг хулгайлан авч 355.000/ Гурван зуун тавин таван мянга / төгрөгийн хохирол учруулсан,
13. 2016 оны 11 дүгээр сард ......... аймгийн.......... сумын .......... оршин суух иргэн М.Г-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж савхин куртик, хүүхдийн пүүз зэрэг эд зүйлийг хулгайлан авч 290.000 /Хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
14. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ....... аймгийн ............ сумын .......... тоотод оршин суух иргэн Б.Б-ын байшингийн цонхоор нэвтрэн орж монетон гинж, мөнгөн эдлэлүүд, монетон бөгж, самсунг брэндийн зөөврийн компъютер цүнхний хамт, мөнгөн бүсний шигтгээ зэрэг эд зүйлийг хулгайлан авч 955.000 /Есөн зуун тавин таван мянга / төгрөгийн хохирол учруулсан,
15. 2016 оны 12 дугаар сард .................. аймгийн ..... сумын ........тоотод оршин суух иргэн Ш.Д-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж хуучин цагийн шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн эдлэлүүд, слава нэртэй эрэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.320.000 /Нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
16. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ............ аймгийн .....сумын .......... тоотод оршин суух иргэн Б.О-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, Нокиа маркийн 3 ширхэг гар утас, ангийн хутга, заазуур зэрэг эд зүйлийг хулгайлан авч 260.000 / Хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 01 дүгээр сарын 17-оос 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ........... аймгийн ...........сумын .......тоотод оршин суух иргэн Я.Н-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг progress загварын 43 размерийн эрэгтэй пүүз зэргийг хулгайлан авч 380.000 / Гурван зуун наян мянга / төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ........ аймгийн .......... сумын ........ тоотод оршин суух А.Н-ын байшингийн цонхоор нэвтрэн орж ноосон цамц, цүнх, мөнгөн эдлэлүүд, пүүзэн гутал, цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 475.000/ Дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх ба нийт 18 удаагийн хулгайн давтан үйлдлээр нийт 10.429.600 /Арван сая дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 18 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад нийт 10429600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Б-ийн өгсөн: Яллах дүгнэлтэд бичигдсэн хулгайн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би хулгай хийсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Д-ийн өгсөн: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр хөдөө явчихаад гэртээ ирсэн чинь цонх онгорхой байсан. Тухайн үедээ эд зүйлээ хулгайд алдсанаа мэдээгүй байсан. Гэтэл хэд хоногийн дараа цагдаа нар ирээд танайхаас юм алдагдсан байна гээд мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүн болох 1.320.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч А.С-гийн өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр орой ажлаа тараад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшөөд онгойлгосон байсан. Эд зүйлээ шалгаад үзтэл мөнгөн хослол, бэлэн 390.000 төгрөгийг авсан байсан. Нийт 485.000 төгрөгийн хохирол гарсан байсан. Энэ хохирлоо гаргуулмаар байна гэх мэдүүлэг,
Хохирогч Я.Н-ийн өгсөн: Манай гэрийнхэн өвөлдөө гэртээ байдаггүй, аавындаа амьдардаг юм. Хааяа гэрээ эргэж очдог. 2017 оны 1 дүгээр сарын дундуур гэрээ эргэж очтол цонхны төмөр хаалтыг хөшөөд онгойлгосон байсан. Тэр дор нь гэртээ оролгүй цагдаа дуудсан. Цагдаа ирээд гэрт үзлэг хийсэн. Гэрийн бүх юмыг ухаж гаргаад тайван үзсэн байсан. 2 мөнгөн аяга, шинэ пүүз алга болсон байсан. Залуу хүүхэд ийм зүйл хийгээд байгаад харамсаж байна. Үнэлгээгээр гарсан мөнгө 380.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч И.Г-ын өгсөн: ...2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний цонх нь онгойсон байдалтай байсан. Гэртээ ороход Могул брендийн хар өнгөтэй жижиг зөөврийн компъютер алдагдсан байсан. Мөн манай том өрөөний шкаф дээр байсан миний бор өнгийн түрийвчинд байсан 5000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 25.000 төгрөг байсныг авсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9, 14/,
Хохирогч Ц.Б-гийн өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө ажилдаа яваад 17 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганд байсан цоож байхгүй, цүү зүүгээд хаасан байсан. Гэртээ ороод үзэхэд зурагтын тавиурын доор байсан Тошиба маркийн зөөврийн компъютер байхгүй байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 115/,
Хохирогч Б.Б-ийн өгсөн: ...2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд дотор хаалга эвдэрчихсэн, гэрийн хамаг юм эмх замбараагүй байсан. Тэгээд юмаа бүртгэж үзэхэд 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, Steab iron маркийн индүү, 1 ширхэг булгай малгай зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 146, 184/,
Хохирогч Ш.С-ийн өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад 16 цагийн орчим ирэхэд манай гэрийн үүдний таамбарын цонх нь онгорхой байсан. Гэртээ яваад ороход үүдний өрөөнд байсан түлхүүр, багаж, тракторын сэлбэг, усны тэрэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208-211/,
Хохирогч Ц.Э-ын өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг 30 минутын орчим гэрээсээ ажилдаа яваад орой 16 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд газар хаясан байсан. Манай гэрээс бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, LG брэндийн гар утас, БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас, алхан хээтэй цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, гурван цацагтай мөнгөн хос ээмэг, хар өнгийн цагаан ултай пүүз, флаш диск /28gb/ зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12/,
Хохирогч З.Ба-ийн өгсөн: ...Манай аав З 2016 оны 2 сард нас барсан. Тэгээд бид нар гэр бүлээрээ ......аймаг руу явж 7 хоносон. Энэ хооронд манай байшинд хулгай орж эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй ноосон цамц, эрэгтэй цамц, эрэгтэй жинсэн шорт, өвлийн куртик, ноолууран цамц, жинсэн өмд, дан дээл, маккүйентэй цүнх, аяны цүнх, мөнгөн ээмэг, гинж кулонтойгоо, мөнгөн товч зэрэг эд зүйлс алга болсон байсан. ... Эрэгтэй хүүхэд хулгайлсан байх яагаад гэвэл дандаа эрэгтэй хүний хувцас алга болсон байсан. Манай нөхөр жижиг биетэй хүн байдаг, мөн чихэр аваад явсан байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 46-47/,
Хохирогч Б.Н-ийн өгсөн: ... 2016 оны 4 сар байна уу 5 сард хавар байсан. Ажлаасаа ирэхэд гэрийн эд хогшлыг онгичсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд Dell маркийн зөөврийн компъютер алга болсон байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 70/,
Хохирогч Д.Э-ийн өгсөн: ...2016 оны 4 сард яг хэдний өдрийг нь санахгүй эайна. Бид нарыг ажилдаа явсан хойгуур байшингийн цонхоор хулгай ороод цагаан хаш чулуун хөөргийг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/,
Хохирогч М.Б-ийн өгсөн: ... 2016 оны 5 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт хулгай ороод манай хүү Б.А нөүтбүүк алдагдсан байсан юм. ... Алдагдсан нөтбүүкээ хүлээн авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 127-128/,
Хохирогч Ж.Г-ийн өгсөн: ... 2016 оны 6 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай байшингийн цонхоор хулгай орж орлогын бэлэн 400.000 орчим төгрөг, манай охины хэрэглэдэг iPhone-4s маркийн гар утсыг хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 144-145/,
Хохирогч Н.Б-ын өгсөн: ... 2016 оны 9-10 сарын хооронд манай гэрт хулгай орсон юм. Өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Манай цонхоор өдрийн цагаар хулгай орсон байсан. Миний Дизель брэндийн бугуйн цаг, эхнэрийн мөнгөн унжлагатай ээмэг, гар утасны чихэвч 4 ширхэг алга болсон байсан. Би олдохгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Алдагдсан эд зүйлээ олоод авмаар байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 160-161/,
Хохирогч М.Г-гийн өгсөн: ...2016 оны 11 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна өдөр 13 цагийн орчим гэрээсээ гараад орой ажил тараад 16 цагийн орчим ирэхэд манай байшингийн жижиг вакуум цонхыг онгойлгоод миний шинээр аваад их өмсөөгүй байсан шинэ савхин куртик, хүүхдийн пүүз алга болсон байсан юм. ...алдагдсан эд зүйлээ хүлээн авлаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 181-183/,
Хохирогч Б.Б-ын өгсөн: ...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчм гэрээсээ гарсан. 15 цагийн орчим охин Х яриад гэрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь гэртээ иртэл том өрөөний цонхны салхивч онгойсон байсан. Манай гэрээс монетон гинж, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, цэнхэр шигтгээтэй бөгж, ээмэг, кулон, мөнгөн хос ээмэг, монетон бөгж, охины нөүтбүүк цүнхний хамт алга болсон байсан ...одоо үлдэгдэл 700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/,
Хохирогч Б.О-ийн өгсөн: ...2017 оны 01 сарын 13-ны өдөр 1 ширхэг мөнгөн аяга, ангийн хутга, заазуур, 3 ш Нокиа маркийн гар утас алдагдсан гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 34/,
Хохирогч А.Н-ын ...2017 оны 02 сарын 23-ны өдөр гэрээ цоожлоод зах руу гараад юм аваад ирэх хооронд гэрийн цонх онгорхой гэрийн бүх эд зүйлийг гаргаад хаясан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний пүүзэн гутал, хадам аавын ноосон цамц, жижиг хар өнгийн цүнх, эхнэрийн мөнгөн ээмэг, гинж, сувдан зүүлт, ээмэг, миний бугуйн цаг өрөөсөн мөнгөн эдлэлүүд, сваровский цэнхэр шигтгээтэй ээмэг зэрэг эд зүйл алга болсон гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 131-133/,
Иргэний нэхэмжлэгч Л.Т-ын өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г овогтой Э гэх хүн манай .............ХХК-д 2 ширхэг мөнгөн аягыг 70000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би зээлдүүлсэн мөнгө болох 70000 төгрөг, хүүтэйгээ 72900 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15/,
Гэрч М.М-ын өгсөн: ...2015 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө гэрээсээ гараад 13 цагийн орчим гэртээ ирж хүүхдийнхээ хувцсыг аваад буцаад гарсан. Орой 19 цагийн үед аав Г над руу утсаар яриад гэрт хулгай ороод зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15/,
Гэрч Б.Б-ын өгсөн: ...Би 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3 цагийн үед манай хүүхэд Ч надад хажуу айлын хаалга онгорхой байна гэхээр нь би гэр лүү ортол ширээн дээр нь байсан. Яагаад алх ширээн дээрээ тавиад орхидог байнаа гэж бодоод гэрийг нь түгжих гээд цоож хайгаад олоогүй. Цүүгээр нь цүүлэх гэсэн чинь хаалганы гогцоо нь доошоо гулзайж мурийсан байсан. Би дээш нь тэгшилж байгаад цүүг нь хийгээд мод шургуулаад орхисон. Орой 18 цагийн үед манай хүргэн Б ирээд зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116/,
Гэрч Б.Д-ийн өгсөн: ...2015 оны 4 дүгээр сарын 15-нд ажил дээрээ байж байтал орой 18-19 цагийн үед манай нөхөр Б над руу яриад гэрт хулгай орсон байна, зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117/,
Гэрч Д.У-ын өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн мал зарах гээд ....... луу гарах гэж байтал манай эхнэр Б залгаад гэрт хулгай орсон байна, хурдан хүрээд ир гэсэн. Би 12 цагийн үед ирэхэд байшингийн үүдний амбаарын жижиг цонхны жижиг салхивчийг хагалаад гэрт хулгай орсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143/,
Гэрч Д.Д-ийн өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 12-нд өдөр 13 цагийн үед Б над руу залгаад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Б дуудахаар нь би гэрт нь очсон. Тэгэхэд цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148/,
Гэрч Г.Э-ийн өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 08-нд Ихэр могой төвд гар утсаа үзүүлээд гарч явахад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тааралдаад 2 ширхэг мөнгөн аягыг ломбарданд тавиад өгөөч бичиг баримт байдаггүй ээ, Улаанбаатар явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би .............барьцаат зээлийн газар ороод 2 мөнгөн аягыг нь 70.000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 17/,
Гэрч Я.Г-ны өгсөн: ...Dell маркийн зөөврийн компьютерийг Б гэх хүн тавьсан. Хугацаандаа ирж аваагүй тул тус компьютер зарагдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71/,
Гэрч Ж.А-ийн өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийгээд сууж байхад нэг залуу орж ирээд мөнгө авах уу гэхээр нь авна гээд граммлахад 10 гаран грамм болсон ба 12.000 төгрөг болохоор нь өгсөн. Орой 17 цагийн орчим цагдаа нар надад мөнгө зарсан залууг дагуулж орж ирээд энэ хүнээс мөнгө авсан уу гэхээр нь авсан талаараа хэлээд гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 214/,
Хохирогч М.Б-ийн гэрээс хулгайлсан “Аррlе ibоок” брэндийн зөөврийн компъютрийг яллагдагч Г.Б-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тогтоолууд /2-р хх-ийн 122-125/, “......... ХХК-ний барьцаат зээлийн газраас 2 ширхэг мөнгөн аяга хураан авсан тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 8-9/, Хохирогч Ц.Э 2 ширхэг бага гарын мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 10/,
Хохирогч М.Г-ийн гэрээс хулгайлсан хар өнгийн савхин куртикийг яллагдагч Г.Б-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тогтоолууд /2-р хх-ийн 177-180/, Хохирогч Б.Б-ын гэрээс хулгайд алдагдсан Самсунг брэндийн зөөврийн компъютер, хос мөнгөн ээмэг, бөгж, кулон зэргийг яллагдагч Г.Б-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тогтоолууд /2-р хх-ийн 205-210/,
Хохирогч Б.Б-ын гэрийн вакум цонхноос илэрсэн гарын мөр нь яллагдагч Г.Баярмагнайн гарын мөр болохыг тогтоосон криминалистикийн шинжээч Б.Түвшинтөрийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 223-228/,
Хохирогч Б.Б-ын гэрийн гаднаас илэрсэн гутлын мөр нь яллагдагч Г.Б өмсөж явсан гутлын мөр болохыг тогтоосон криминалистикийн шинжээч Б.Түвшинтөрийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 232-233/,
Хохирогч А.Н-ын гэрээс хулгайд алдагдсан шигтгээгүй мөнгөн бөгж 3 ш, мөнгөн ээмэг 2 хос, ижил буруу мөнгөн ээмэг 2 ш зэргийг гэрч Ж.А-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тогтоолууд /2-р хх-ийн 128-130/,
Хохирогч Б.Н-гийн гэрээс хулгайлсан Делл Ай-3 маркийн зөөврийн компьютерийг ....... ломбардад барьцаалсан зээлийн гэрээг эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийхэд тухайн гэрээний баруун доод буланд журамтай танилцаж хүлээн зөвшөөрсөн “Баярмагнай” гэж гараар бичсэн байв гэх үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 66-68/, Барьцаат зээлийн гэрээ /2-р хх-ийн 67/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 185-192, 3-р хх-ийн 56-62/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйлд ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь ялтан Г.Б-д эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Г 324.000 төгрөгийн, Ц.Б-т 500.000 төгрөгийн, Б.Б-д 560.000 төгрөгийн, Ш.С-д 465.600 төгрөгийн, Ц.Э-д 780.000 төгрөгийн, З.Б-т 745.000 төгрөгийн, Б.Н-нд 800.000 төгрөгийн, Д.Э-д 255.000 төгрөгийн, А.С-д 485.000 төгрөгийн, М.Б-800.000 төгрөгийн, Ж.Г-д 680.000 төгрөгийн, Н.Б-д 355.000 төгрөгийн, М.Г-т 290.000 төгрөгийн, Б.Б-д 955.000 төгрөгийн, Ш.Д-т 1.320.000 төгрөгийн, Б.О-д 260.000 төгрөгийн, Я.Н-д 380.000 төгрөгийн, А.Н-д 475.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба ...............барьцаат зээлийн газар 70000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг хохирогч Ц.Э-д буцаан авсан, хохирогч М.Б нь 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Аррlе ibоок” брэндийн зөөврийн компъютрээ буцаан авсан, хохирогч М.Г нь 290.000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний савхин куртик, саарал өнгийн пүүз зэргийг буцаан авсан, хохирогч Б.Б нь 455.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөүтбүүк, нөүтбүүкний цүнх, мөнгөн эдлэлүүд буцаан авсан байна.
Иймд шүүгдэгч Г.Баярмагнайгаас 8.657.500 төгрөг гаргуулж, хохирогч И.Г-д 324.000 төгрөг, Ц.Б-т 500.000 төгрөг, Б.Б-д 560.000 төгрөг, Ш.С-д 465.600 төгрөг, Ц.Э-д 480.000 төгрөг, З.Б-т 745.000 төгрөг, Б.Н-д 800.000 төгрөг, Д.Э-д 255.000 төгрөг, А.С-д 485.000 төгрөг, Ж.Г-д 680.000 төгрөг, Н.Б-д 355.000 төгрөг, Б.Б-д 500.000 төгрөг, Ш.Д-т 1.320.000 төгрөг, Б.О-д 260.000 төгрөг, Я.Н-д 380.000 төгрөг, А.Н-д 475.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Т-т 72900 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.Б, М.Г нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Бнь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Б оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болох нь 2 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар талуудад авагдсан сэжигтнийг баривчлах тогтоол, шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг гарын мөр, 1 ширхэг гутлын мөр, ........ барьцаат зээлийн газрын зээлийн гэрээ зэргийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-аас 8.657.500 төгрөг гаргуулж 324.000 төгрөгийг хохирогч ........ аймгийн ......... сум ....-р баг, ...... тоот оршин суух Б овогт И.Ганбат /................/-д, 1.320.000 төгрөгийг хохирогч .......... аймаг, ..........., ......р баг........... оршин суух Х овогт Ш.Д /.............../-т, 485.000 төгрөгийг хохирогч .......... аймгийн ......... сум ..........р баг, ........ тоот оршин суух Б овогт А.С/ ........../-д, 380.000 төгрөгийг ...........аймгийн ...... сум ........... тоот оршин суух Р овогт Я. Н /............./-д, 500.000 төгрөгийг хохирогч ........ аймгийн .......... сум ............тоот оршин суух Ц овогт Ц.Б /...................../-д, 560.000 төгрөгийг хохирогч .................... аймгийн ..........сумын 1-р баг, ..........тоотод оршин суух хаягтай Ц овогт Б.Б /........../-д, 465.600 төгрөгийг хохирогч ........... аймгийн ........ сум ......... тоот оршин суух Б овогт Ш.С /............./-д, 480.000 төгрөгийг хохирогч ........... аймгийн ........ сум .......... тоот оршин суух Б овогт Ц.Э /............/-д, 745.000 төгрөгийг хохирогч ..............аймгийн .......... сум ............. тоот оршин суух Г овогт З.Б / ........../-т, 800.000 төгрөгийг хохирогч ............. аймгийн .......... сум ............. тоотод оршин суух С овогт Б.Н /.........../-д, 255.000 төгрөгийг хохирогч ......... аймгийн ......... сум, ............тоотод оршин суух Р овогт Д.Э ............./-д, 680.000 төгрөг хохирогч ............. аймгийн, ..........сум ...........тоотод оршин суух Х овогт Ж.Г /.................../-д, 355.000 төгрөг хохирогч ........ аймгийн ......... сум....тоотод оршин суух Б овогт Н.Б /.............../-д, 260.000 төгрөгийг хохирогч .............. аймгийн .......... сум ............ тоотод оршин суух хаягтай Б овогт Б.О /................./-д, 500.000 төгрөг хохирогч ........ аймгийн ............сум ........... тоот оршин суух Б овогт Б.Б./.........../-д, 475.000 төгрөгийг хохирогч ...........аймгийн .............сум, .......... тоотод оршин суух хаягтай О овогт А.Н /........../-д, 72900 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ............аймгийн ........ сумын .......... тоотод оршин суух Б овогт Л.Тамир /.................../-т тус тус олгосугай.
3. Хохирогч М.Б, М.Г нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 3 сар /гурван жил гурван сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Б оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Баярмагнайн цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг гарын мөр, 1 ширхэг гутлын мөр, ............ барьцаат зээлийн газрын зээлийн гэрээ зэргийг хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР