Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0132/З |
Дугаар | 221/МА2015/0416 |
Огноо | 2015-08-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0416
ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Биг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. й, гуравдагч этгээд ХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. ж, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Мй, Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд А ХХК, Н ХХК, ХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТТ ХХК-ийн захирал С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Манай компани нь Ашигт малтмалын газраас зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн цахим өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газарт хандан гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Ашигт малтмалын газарт дахин хандаж өргөдөл гаргахад Ашигт малтмалын газраас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/531 тоот албан бичгээр "...давхцаагүй хэсэгт шууд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хуульчлаагүй бөгөөд дахин цахим системээс өргөдлийн дугаар авсны дараа тухайн талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй байна" гэсэн хариуг өгсөн. Бидний дээрх өргөдөлд тусгагдсан талбай маань ХА-017718-001-NЕ /NE-024988/, ХА-017729-001-NЕ /NE-024999/, ХА17729, ХА17718 дугаартай компанийн гаргасан өргөдлийн талбайнуудтай хэсэгчлэн давхцсан бөгөөд компани нь өөрсдийн гаргасан өргөдөлд тусгагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нийт талбайн давхцаагүй хэсэгт хуульд зааснаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж заасны дагуу Ашигт малтмалын газарт хандаж өргөдөл гаргасан. Гэтэл Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 29-ийн өдрийн 6/420 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай албан бичиг ирүүлсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байх бөгөөд хуулийн энэ заалтыг нэг мөр зөв ойлгоогүй байна. Уг нь манай компанийн өргөдөлд тусгагдсан талбайн давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх байтал олгохоос татгалзсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэтэл давхцаагүй талбайг нийтэд дахин ил болгож дахин өрсөлдөгч компаниудаас өргөдөл хүлээн авч байгаа нь өргөдөл гаргасан этгээд уг хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж өргөдөл гаргасан манай компанийн давуу эрхийг хязгаарлан хууль зөрчиж байна. Учир нь манай компани хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа төдийгүй, энэхүү хүсэлт өргөдлөө Ашигт малтмалын газарт гарган өгсөн. Түүнчлэн энэхүү зөвшөөрөл авах тандалтад олон компани зэрэг хандаж байгаа бөгөөд эхний 30 компанийг бүртгэн авч байгаа бөгөөд 1346 компани ямар ч үр дүнгүй хоцорч байгаа юм. Манай талбайд 3 компани цахимаар өргөдөл өгч бүртгэгдсэн бөгөөд уг 2 компани түрүүлж бүртгүүлсэн тул өөрийн өргөдөлд тусгагдсан талбайгаа авсан ба манай компани 3 дугаарт бүртгүүлсэн. Иймд манай компанийн өргөдөлд тусгагдсан давхцаагүй талбайг 3 дугаарт бүртгэгдсэн компанид хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ёстой атал, хуулиар олгогдсон давуу эрх, боломжийг маань хууль бусаар хязгаарлаж байгаад гомдолтой байна. Нөгөөтэйгүүр хуульд зааснаар бол "...өргөдөл гаргасан этгээд..." гэж нарийвчлан тодорхойлсон байгаа явдал нь уг талбайд тусгай зөвшөөрөл авахыг хүсэж байгаа бол энэ тухайгаа дахин өргөдөл гаргах цорын ганц компани нь "ТТ" ХХК мөн гэж хуулиар тодорхойлж өгчээ. Өөрөөр хэлбэл цахим бүртгэлд дахин өргөдөл гаргахгүйгээр давхцаагүй талбай дээрээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа тухайгаа өргөдөл дахин гаргахаар хуульчилжээ. Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1229 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай албан бичиг ирүүлсэн нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байх бөгөөд хуулийн энэ заалтыг нэг мөр зөв ойлгоогүй байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, өргөдөлд тусгагдсан давхцаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээдээр ТТ ХХК мөн болохыг тогтоолгох гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "ТТ" ХХК нь Завхан аймгийн Ургамал болон Дөрвөлжин сумуудын нутаг дэвсгэрийг дамнуулан Од нэртэй талбайд 42688 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан талбай нь 4 өнцөгт хэлбэртэй, түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн нийт 42688 гектар талбайг хамарсан байсан ба уг өргөдлөөс түрүүлж гаргасан 024999 дугаартай өргөдлийн талбайтай 8093.86 гектар, NE-024993 дугаартай өргөдлийн талбайтай 2971.82 гектар, NЕ-024988 дугаартай өргөдлийн талбайтай 9816.09 гектар талбайгаар тус тус бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь давхцаагүй хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэйг манайд мэдэгдэх ёстой байтал Кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/420 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь дээр дурдсан түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 тоот шийдвэрээр "ТТ" ХХК-ийн NЕ-025004 өргөдлийн дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/420 тоот албан бичгээр дээрх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан мөн даргын 49 дүгээр шийдвэрийн талаар болон давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтой болохыг мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 02 минутад гардаж авсан байтал давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтойг мэдэгдээгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх давхцаагүй талбайг нийтэд дахин ил болгож өрсөлдөгч компаниудаас өргөдөл хүлээн авч байгаа нь өргөдөл гаргасан этгээд уг хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж манай компанийн давуу эрхийг хязгаарлан хууль зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хАшигт малтмалын газарийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу давхцалтай талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Тиймээс давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл шууд давуу эрхтэйгээр олгох хуулийн боломж байхгүй бөгөөд уг талбайд дахин өргөдөл гаргах цорын ганц компани ТТ ХХК мөн болохыг хуулиар тогтоогоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Уул Уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосноор нэг хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон өргөдлийг нэг дор гаргаснаас болж хэт давуу байдал бий болдог байсныг бууруулснаар бусад этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжийг олгож байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд "ТТ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ХО ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ТТ ХХК Завхан аймгийн Ургамал болон Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэрийн Од нэртэй газарт 42,688 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах өргөдлөө Ашигт малтмалын газарт өгсөн байна. Гэтэл уг өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, тухайлбал ТТ ХХК-ийн гаргасан өргөдлөөс өмнө дээрх талбайд өөр бусад компани өргөдөл гаргасан, өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан талбай нь бусдын эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхацсан гэсэн үндэслэлээр ТТ ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Ийнхүү татгалзсанаас хойш хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй бусдын талбайтай давхцаагүй талбайд дахин өргөдөл гаргах боломжтой байдаг бөгөөд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр өргөдлийг баталгаажуулдаг юм. Энэ дагуу ХО ХХК нь Ашигт малтмалын газарт өргөдөл гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хАшигт малтмалын газарийн түрүүнд өргөдөл аргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаар өргөдлийн дарааллыг хэрхэн хангах талаар тодорхой зохицуулсан байна. ТТ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хуулийн ямар нэг үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А ХХК-ийн захирал Ш.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ..."ТТ" ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан талбай нь 4 өнцөгт хэлбэртэй, түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн нийт 42688 гектар талбайг хамарсан байсан ба уг өргөдлөөс түрүүлж гаргасан NЕ-024999 дугаартай өргөдлийн талбайтай 8093.86 гектар, NE-024993 дугаартай өргөдлийн талбайтай 2971.82 гектар, NE-024988 дугаартай өргөдлийн талбайтай 9816.09 гектар талбайгаар тус тус бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай байгаа нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь дээр дурдсан түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 тоот шийдвэрээр "ТТ" ХХК-ийн №-025004 өргөдлийн дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/420 тоот албан бичгээр дээрх тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан мөн даргын 49 дүгээр шийдвэрийн талаар болон давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтой болохыг мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 02 минутад гардаж авсан байтал давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтойг мэдэгдээгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хАшигт малтмалын газарийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу давхцалтай талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Тиймээс давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл шууд давуу эрхтэйгээр олгох хуулийн боломж байхгүй бөгөөд уг талбайд дахин өргөдөл гаргах цорын ганц компани ТТ ХХК мөн болохыг хуулиар тогтоогоогүй" гэсэн тайлбарыг гаргажээ. Манай компани нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч "ТТ" ХХК-ийн хуулийн шаардлага хангаагүй өргөдөл, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улмаас тусгай зөвшөөрөл авах тухай асуудлыг удаан хугацаанд шийдэх боломжгүй болсон нь манай компанийн эрх ашигт нөлөөлж байгаа юм. Бид Хариуцагч "Ашигт малтмалын газар"-тай ижил байр суурьтай байгаа бөгөөд "ТТ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийдвэрүүдийн нэхэмжлэгч ТТ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ТТ ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 02 дугаар сарын 11-ний өдөр гуравдагч этгээд нараас түрүүлж тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлөө гаргасан гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийдвэрүүдийн нэхэмжлэгч ТТ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн хүчин төгөлдөр бус заавар /Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 203 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар/-ыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлээр тодорхойлж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, "Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж зааснаас үзэхэд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцаж байгаа тохиолдолд давхцаагүй хэсэгт нь "дахин" өргөдөл гаргах боломжийг мэдэгдэх, өргөдөл гаргагчид дахин өргөдөл гаргах эрхийг олгосон буюу давхцалтай талбайн хүсэлтээс давхцаагүй хэсэгт нэгэнт өргөдөл гаргасан учраас тэр хэсэгт хуульд заасан шаардлага хангаж дахин гаргах эрхтэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ...ТТ ХХК-ийн гаргасан өргөдлүүдэд давхцалгүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байх ба нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна." гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэж заасан.
Энэ нь тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ/хуулийн 19.2.4/ давхцалтай бус, хэсэгчлэн давхцалтай бол тухайн хүсэлт гаргагч хуулийн этгээд давхцалгүй хэсэгтээ өргөдлөө дахин/шинээр/ гаргахаар хуульчилсан зохицуулалт болно.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан "...энэ тухай дахин өргөдөл гаргах..." гэдгийг шүүхээс нэхэмжлэгчид олгосон давуу эрх байдлаар тайлбарлаж, улмаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн давхцаагүй хэсгийнталбайд тусгай зөвшөөрлийг шууд авах нөхцлөөр ойлгож хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д "...давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах" гэдэг нь хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч анх гаргасан өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай бол давхцаагүй хэсэг/хуулийн 19.2.5-д давхцаагүй хэсэг гэдгийг уг талбайдгэж заасан байгаа/-т тусгай зөвшөөрөл авах хүсэлт/өргөдөл/-өө анх өгсний нэгэн адилаар дахин гаргахыг заасан. Шүүхээс хуулийн "...энэ тухай дахин өргөдөл гаргах..," гэснийг шийдвэрийнхээ үндэслэл хэсэг/шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудас/-т дахин тайлбарлахдаа, "...мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь тухайн өргөдлөөс түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан тохиолдолд хуульд заасан давхцалгүй байдлаар шаардлагыг ханган дахин өргөдөл гаргах боломжийг олгосон заалт байна" гэсэн нь уг заалтыг нэг мөр, зөв ойлгож тайлбарласан явдал гэж үзэхээр байна. /Гэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг дээрх үндэслэлд дурдсанаас өөрөөр ойлгож шийдвэрлэсэн/
Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагчийн анх гаргасан өргөдөлд дурдсан талбай нь түүнээс түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтэд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол уг давхцалгүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломж/эрх/-той бөгөөд ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр өргөдлөө дахин гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан.
Энэ тохиолдолд буюу давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргах эрхээ эдлэхдээ, уг давхцалгүй талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1/тухайлбал давхцалгүй талбайн булангийн цэгийг батлагдсан маягтын дагуу зургаар гаргаж хавсаргасан байх/, 17.2/давхцалгүй талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй байх, талбайн хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх/-д заасан шаардлагыг хангасны үндсэн дээр холбогдох маягтын дагуу, мөн хуулийн 18 дугаар зүйлдзааснаар өргөдлөө гаргах эрхтэй болно.
ТТ ХХК 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө анх гаргасан бөгөөд түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах хүсэлт/өргөдөл/-ээ дахин гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хуулийн заалтыг буруугаар тайлбарлаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар /хүчингүй болсон/-ыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Шүүх уг хүчингүй болсон зааврын холбогдох заалтуудыг дурдаж, уг заалтуудад заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь "...заалтыг ойлгон хэрэгжүүлж байсан байх бөгөөд хариуцагчаас одоо өргөдлийг цахим системээр авдаг болсон гэх үндэслэлээр өөрчлөлт ороогүй хуулийн заалтыг өөрөөр тайлбарлаж хэрэгжүүлэх гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тэгш бус байдлыг бий болгож байна" гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь уг заавар хүчингүй болсон бөгөөд одоо нэхэмжлэгчийн өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/одоо ч хүчин төгөлдөр/ зааварт дахин өргөдөл гаргах асуудлыг анх гаргасан өргөдлийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд О ХХК-ийн захирал Х. давж заалдах гомдолдоо: ТТ ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын давхцсан талбайг хуулбар хувь 2015-08-27 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 11/15 шийдвэрлэсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгох өргөдөлд тусгагдсан давхцаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээдээр ТТ ХХК мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд А ХХК-ы захирал Ш. давж заалдах гомдолдоо:"ТТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт хууль, тогтоомжийн илэрхий алдаатай ойлгомжгүй байдал, бичвэр, ТОГТООХ нь хэсгийн 1, 2 дахь заалтыг тус тус эс зөвшөөрч Гуравдагч этгээд "А" ХХК-ийн зүгээс дараахүндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
"ТТ" ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сар 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5 дахь хэсгийг, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий сайдын захирамжаар хүчингүйболсон, Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан журмыг барин хууль буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд өргөдөл гаргагч нь давхцсан хэсэгтээ дахин өргөдөл гаргахын тулд анх өргөдөл өгөхийн өмнө цахимаар дугаар авч, өргөдлийг гаргах ёстой байтал өмнө мөрдөж байсан жишиг хэмээн хүчингүй болсон журмыг хэрэглэн хууль тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн илэрхий алдаатай шийдвэр юм.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.1 дэх хэсэгт ажлын өргөдлийг ажлын 20 хоногт шиЙдвэрлэхтухай зохицуулалтыг тус өргөдлийн тухай хариу мэдэгдэл гараагүй байхад тэр хэсэгт дахин өргөдөл авахгүйгээр "ТТ" ХХК-д давуу эрх олгох ёстой байсан хэмээн тайлбарласан нь дээрхийн адил хуулийн буруу хэрэглээ гэж үзэж байна.
Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сар 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:
Манай компаний хувьд 2015 оны 2-р сарын 3-ны өдөр Цахимаар өргөдөл гаргахад 2 сарын 4-ний өдөр 10:15-10:30 цагийн хооронд Ашигт малтмалын газар дээр өргөдлөө биечлэн ирж өгөхөөр дугаар олгогдсон тул 02 сарын 04-ний өдөр 10 цаг 12 минутад өргөдлөө биечлэн өгсөн. Тэгэхэд "ТТ" компани 01-р сарын02-ны өдөр өргөдөл гаргасан боловч давхцалтай тул олгогдоогүй, дахин өргөдөл гаргаагүй байсан.
Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зарчмыг тодорхойлсон бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар "Энэ хуулийн 7.1. 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хАшигт малтмалын газарийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгуулсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэжээ. Гэтэл "ТТ" компани нь эхний удаа буюу 2015 оны 01-р сарын 26-ны өдөр өргөдөл гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байсан тул АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах эрхтэйг мэдэгдэж, харин 26-ны өргөдөлд дурдсан талбай нь давхцалтай байсан тул уг координатаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Энэ мэдэгдэл болон шийдвэрийг "ТТ" компани 1-р сарын 29-ний өдөр хүлээн авсан боловч давхцалгүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авахаар дахинөргөдөл огт гаргаагүй байгаа юм.
Шүүх шийдвэртээ дурдахдаа нэхэмжлэгч нь хариуцагчаас хариу мэдэгдэл авах хугацаанд биднийг өргөдөл гаргасан, харин хариуцагч нь өргөдлийг хүлээн авч байсан хэмээн дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөднхууэхэмжлэгч нь 1-р сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийн хариугаа 29-ний өдөр хүлээн авсан тухай нотлох баримт хэргийн материалд авагдсан байна. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч хариугаа 29-ний өдөр хүлээн аваадтэр даруй давхцалгүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах боломжтой байсаар байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Шүүх мөн нэхэмжлэгчийг 20 хоногт шийдвэрлүүлэх эрхийг Ашигт малтмалын газар нь хязгаарлаж, хэтэрхийтүргэн шийдвэрлэсэн гэсэн утгатай дүгнэлт хийж байгаа юм. Хуулийн заалтаар ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэхээр заасан болохоос биш 20 хоног хүлээж байж 20 дахь хоног нь шийдвэрлэх тухай огт байхгүй байгаа. Мөн өргөдөл гаргагч нь өргөдөл гаргаснаас хойш 20 хоногт шийдвэрлэсэн мэдэгдлийг хүлээн аваад 20 хоногийн дотор дахин өргөдөл гаргах, харин 20 хоногт дахин өргөдөл гаргаагүй тохиолдолд өөр этгээдийнөргөдлийг хүлээн авах боломжтой" гэх мэтээр Шүүх хуульд байхгүй заалтыг үндэслэх хэсэгтээ заасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.3-т заасан "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн шүүх үндэслэх хэсэгтээ хүчингүй болсон журмыг /2009 оны 203 тоот тушаалаар батлагдсан журам нь 2010 оны 5-р сарын 19-ний өдөр хүчингүй болсон ба уг хүчингүй болсон журам нь өөрөө хууль зүйн нэгдсэн бүртгэлд ороогүй байгаа нь Хууль зүйн Яамаар бүртгэгдэн баталгаажаагүй байсан гэж үзэх үндэстэй/ дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх ийнхүү хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргаснаараа гуравдагч этгээдүүдийн "түрүүлж оргодол гаргасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх"-ийг зөрчиж байна. Иймээс шүүх 2015 оны 1-р сарын 29-нд өдрийн 49 тоот "Өргөдлийг хянан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" шийдвэрийг хүчингүй болгох тухай болон түрүүлж тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлөө гаргасан гэж үзэх үндэслэл байгааг тогтоосон /ийм нэхэмжлэлийн шаардлага огт байгаагүй юм/ нь үндэслэлгүй байх тул хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд ХО ХХК-ын захирал Б.Б давж заалдах гомдолдоо: Түүчээтэрэг ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан "Ашигт малтмалын газрынКадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийдвэр, 2015 оны 02 дугаар сарыг 12-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, ТТ ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлүүдийг гуравдагч этгээд нараас түрүүлж гаргасан гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох" гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан юм. Шүүх хэргийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд 380 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх нэхэмжлэлтэй хэрэгт тус компани нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн 380 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан буюу "хүсэлтэддурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах эрхтэй" гэснийгүндэслээд хуулийн энэ зохицуулалтын хүрээнд Ашигт малтмалын газар "ТТ" ХХК-ийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. Энэ агуулгын хүрээнд "ТТ" ХХК бусдаас түрүүлж тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргах давуу эрхтэй гэж үзээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Шүүххуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэгчид олгосон давуу эрх байдлаар тайлбарлаж өргөдлийн давхцаагүйхэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид шууд олгоно гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д хэрэв өргөдөлд тусгагдсан талбай нь бусдынталбайтай хэсэгчлэн давхацсан тохиолдолд уг өргөдлийг хүчингүй болгох, улмаар өргөдөл гаргагч хуулийнхүрээнд анх өргөдөл гаргасан хэлбэрээр дахин өргөдөл гаргах боломжтой талаар дурьдсанаас өргөдөл гаргагчид ямар нэгэн давуу эрхийг олгосон зохицуулалт биш юм. Нэхэмжлэгч ТТ ХХК-д дээрдурьдсан эрхээ хэрэгжүүлэх боломжтой талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 01 дугээр сарын 29-ний өдрийн 6/420 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл "ТТ" ХХК хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ТТ ХХК нь Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Од нэртэй талбайд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 42688 гектар талбайд, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 15962.5 гектар талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан боловч уг өргөдлүүдийн талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай тус тус хэсэгчлэн давхцсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: ... 19.2.5. хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах, 19.3-д Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх ... гэж тус тус заажээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдлийн бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэдэг бөгөөд дээрх хуулийн заалтаар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн өргөдлийн талбай түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан тохиолдолд захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж дахин өргөдөл гаргах эрхийг нь хангахыг үүрэг болгожээ. Харин өргөдөл гаргасан этгээд давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол дахин өргөдөл гаргах бөгөөд захиргааны байгууллага нь давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийнх нь хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй, гагцхүү хуулийн 17, 18-д заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр зохицуулжээ.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ТТ ХХК-ний дээрх өргөдлүүдийн талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан гэх үндэслэлээр 2015 оны 49, 84 дүгээр шийдвэрүүдээр өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Уг хууль бус шийдвэрүүдийн улмаас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайн түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаагүй хэсэгт дахин өргөдөл гаргах нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх 49, 84 дүгээр шийдвэрийг гаргасан өдрөө дахин өргөдөл гаргах эрхтэй гэдгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/420, 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/824 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн, нэхэмжлэгч нь дахин өргөдлөө гаргаагүй гэх боловч эдгээр албан бичгүүд нь хууль бус 49, 84 дүгээр шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд өгсөн хариу болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/531 дүгээр албан бичигт ... давхцаагүй хэсэгт шууд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульчлаагүй бөгөөд цахим системээс өргөдлийн дугаар авсны дараа тухайн талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй гэснээс үзвэл хариуцагчийн үйл ажиллагааг хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэхээргүй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа түргэн шуурхай болгож, сонирхсон этгээдэд тэгш боломж олгохоор тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч байгааг буруутгахгүй боловч энэ нь хуулийн 19.2.5-д заасан тохиолдол буюу өргөдлийн талбай нь хэсэгчлэн давхцсан тохиолдолд дахин гаргаж байгаа өргөдлийг шинээр гаргаж байгаа өргөдлийн адил хүлээн авч тухайн давхцаагүй талбайд хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн этгээдийн өргөдлөө түрүүлж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг зөвтгөх үндэслэлгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн бусдын өргөдлийн талбайтай давхцаагүй хэсэгт дахин өргөдлөө гаргаж, тухайн талбайд түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн этгээдийн хувьд түрүүлж шийдвэрлүүлэх эрхийг сэргээсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд ... хуулийн 19.2.5-д дахин өргөдөл гаргахаар зохицуулсан байхад давхцаагүй талбайд тусгай зөвшөөрлийг шууд авах нөхцөлөөр ойлгосон нь үндэслэлгүй гэжээ.
Хуулийн 19.2.5-д заасан ... дахин өргөдөл гаргах эрхтэй ... гэснийг өргөдлийн талбай нь хэсэгчлэн давхцсанаас талбайн хэмжээ өөрчлөгдөх тул өргөдөл болон түүнд хавсаргах материалуудыг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор гарах бөгөөд хуулийн 17, 18-д заасан шаардлагад нийцүүлж өөрчлөн дахин гаргах эрхтэй гэж ойлгох бөгөөд энэ нь давхцаагүй талбайд тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн этгээдийн дахин гаргасан өргөдлийг шинээр гаргасан өргөдлийн адил дараалалд оруулан хүлээн авч бүртгэх тухай ойлголт биш юм. Шүүх энэ утгаар дээрх хуулийн заалтыг тайлбарласан бөгөөд хариуцагч нь хуулийн 19.3-т заасны дагуу дахин гаргасан өргөдлийг дарааллынх нь хувьд бус өргөдөлд тавигддаг бусад шаардлагыг шалгаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх эрх нь нээлттэй, үүнийг шүүх хориглоогүй байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч, гуравдагч этгээд нар гомдолдоо ... шүүх хүчингүй болсон журмыг баримталсан нь шүүх хүчин төгөлдөр хууль хэрэглэнэ гэсэн зарчмыг зөрчсөн ... гэжээ.
Шүүх шийдвэртээ хүчингүй болсон журмыг Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг зөв хэрэгжүүлж байсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дурдахдаа хэрэглэсэн байх бөгөөд зөвхөн уг журамд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Мөн давж заалдах гомдолд ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг шийдвэрлэж эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрсүгэй ... гэж шийдвэрлэсэн гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд тодруулахдаа ... өргөдөлд тусгагдсан давхцаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээдээр ТТ ХХК мөн болохыг тогтоолгох... гэж нэхэмжлэлийн шаардлагаа илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл уг шаардлагыг нэхэмжлэлийн тусдаа, бие даасан шаардлага гэж үзэхээргүй байна. Учир нь тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгох боломжтой эсэхийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг гагцхүү Кадастрын хэлтсийн 49, 84 дүгээр шийдвэрүүд хууль бус байсны улмаас нэхэмжлэгч ТТ ХХК-ний анх гаргасан өргөдлийн талбайн давхцаагүй хэсэгт түрүүлж хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн хувьд дахин өргөдөл гаргаж, түүнийг түрүүлж шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулж уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн хүсэлт гэж ойлгохоор байх бөгөөд шүүхээс дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн уг эрх, ашиг сонирхол нь сэргэх учиртай.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь уг шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн 19.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн анх гаргасан өргөдлийн давхцаагүй хэсэгт дахин гаргасан өргөдлийг хүлээн авч, тухайн талбайд түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн этгээдийн хувьд хуулийн 18.1-д заасан хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн гэж үзэж, харин хуульд заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг шалган тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэхээр байна.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд А ХХК, ХХК, ХО ХХК нар тус бүр давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ