Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  

 

Иргэдийн төлөөлөгч И.Г

Улсын яллагч Г.Б

Хохирогч Ч.Д

Шүүгдэгч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А

Гэрч М.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б  холбогдох эрүүгийн 1815000000169 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Бнь

-Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-А хэсгийн 10 дугаар гудамжинд 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 23 цагийн орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор 41 настай, эмэгтэй Ж.О онц харгис хэрцгийгээр буюу 8 удаа хутгалан алж, амь хохирогч Ж.О өмчлөлийн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг хууль бусаар авч 60.000 төгрөгний хохирол учруулсан, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 19 цагийн орчимд хамтран амьдрагч хохирогч Г.Угэрт түүнийг хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Л.Лхагвадоржийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан,  Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бэд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Ж.О онц харгис хэрцгийгээр буюу 8 удаа хутгалан алж, амь хохирогч Ж.О өмчлөлийн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг хууль бусаар авч 60.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мотоциклийг авсан үйлдэл, хамтран амьдрагчаа зодсон үйлдлүүдийг хүлээн зөвшөөрнө. 70.000 төгрөгийг аваагүй. Маргааш нь Лхагвадоржтой таарахад дээрэмдсэн хүнээ бариад цагдаад өгчихлөө гэж хэлж байсан. Би Лхагвадоржийг дээрэмдээгүй. Би үйлдээгүй хүн амины хэргийн талаар мэдэхгүй. Би Чамбуу, амь хохирогч нарыг танихгүй. Би тэр орой Дэлгэрэх дэлгүүрт орсон. Ундаа авах гэсэн боловч мөнгө хүрээгүй. Тэр дэлгүүрт хүмүүс байсан. Би тэр үед айраг уусан байсан. Надад хар өнгийн савхин куртка байхгүй. Би тэр дэлгүүрт орохдоо Жавхаагийн хар өнгийн малгай, курткатай байсан. Дэлгүүрт Чамбуугийн ард зогсож байгаа хүн би мөн. Дэлгүүрийн камерт бичигдсэн хувцаснуудыг мод буулгахдаа өмссөн байсан.. Энэ хувцас Жавхаа гэдэг хүний хувцас. Тэгээд голын зах дээр очиж Жавхаатай хувцсаа сольсон. Би Жавхаатай нэг явахдаа 20.000 төгрөг гэж тохироод 2 удаа модонд явсан. Би Уранчимэгт 10 жилийн дараа уулзая гэж хэлээгүй. Явлаа л гэж хэлсэн. Би Лхагвадоржийн танихгүй. Өр авлага өс хонзон байхгүй. Би энэ цагаан өнгийн утсыг аваад 20 хонож байна. Сүүлд цагдаад очихдоо өмссөн хүний хувцас минийх гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 сарын 31-ний өдөр ажил дээрээ байсан. Шөнө нь ээжийн дүү ярьж ээж өнгөрснийг хэлсэн. Ирж камерын бичлэг харсан. Манай ээж Самсунг, SKY маркийн 2 утастай. Миний хувьд гомдолтой. Ажил явдлын хохирол 6.950.000 төгрөг дээр сэтгэл санааны хохирол нийт 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Шүүгдэгчид ялын дээд хэмжээг олгож өгнө үү гэж хүсч байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ажлаасаа тарж гэртээ ирсэн. Бид 2 орой харанхуй болсон байсан үед дэлгүүр орж тамхи авахаар явсан. Дэлгүүр орчихоод буцаад харанхуй гудмаар явж байхад араас 1 залуу ирээд танайд очьё гэхэд эхнэр гэрт оруулахгүй гэж байсан. Би түрүүлээд явж байсан. Тэгтэл ард ийм зүйл болсон. Дэлгүүрт байхад хар малгайтай залуу сайн уу гэж асуусан. Би сайн гэж хэлсэн. Харанхуй гудамжны тэнд л танайд очиж архи ууя гэж байсан. Манай эхнэр 2 гар утастай нэг нь цагаан өнгийн утас байсан. 2 утсаа хоёуланг нь авч явсан. Дэлгүүрт байсан хар хувцастай, хар малгайтай хүн бид хоёрын араас дагаж явсан. Тэр хүн бол энэ шүүгдэгч мөн.  Би дэлгүүрт буцаж ороод манай эхнэрийг хүн алчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Дэлгэр нэртэй дэлгүүрт худалдагч ажилтай. ... 22 цаг 45 минутын үед байх дэлгүүрээ хаах гээд мөнгө төгрөгөө тоолоод байж байтал гаднаас Чамбуу түрүүлээд, араас нь түүний эхнэр Сэлэнгээ цуг орж ирсэн. Сэлэнгээ 1 архи, бас тамхи авъя гэхээр нь 0.33 литрийн Ерөөл нэртэй архи 1 шил, Алтаннавч нэртэй тамхи 1 хайрцаг, Дирол нэртэй бохь 1 боодлыг авч нийт 7.800 төгрөг болж Сэлэнгээ тооцоогоо хийгээд гарсан. Тэр хоёрыг худалдан авалт хийж байхад зүс таних залуу ард зогсож байгаад Чамбууг эргэх гэхэд нь хоорондоо гар бариад юм яриад зогсоод байсан.  Тэр 3 хэсэг хоорондоо хэсэг яриад зогсож байгаад гарахад зөрөөд Ганбаа гэх настайвтар ах орж ирээд 1 хайрцаг нарийн LD тамхи аваад гарсан. З-4 минутын дараа манай дарга Оюунбаатар орж ирэхээр нь орлогоо тушаагаад хамт гарах гэж байхад гаднаас Чамбуу орж ирээд манай эхнэрийг хүн хутгалаад алчихлаа цагдаа дуудаад өгөөч гэсээр орж ирсэн.  Гадаа гараад дэлгүүрээ хаагаад зогсож байхад Чамбуу хашгираад гүйгээд байхаар нь үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу гээд араас нь Оюунбаатар ах бид 2 очиж гудамжны үзүүрээс хартал Оюунбаатар ах гудамжинд 1 хар юм байна гэхээр нь айгаад очилгүй би Цагдаагийн газарт утсаар мэдэгдсэн. Мөн эмнэлэгт буюу 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Үүний дагуу эмнэлэг цагдаагийн ажилтан ирсэн. Чамбуу болон Сэлэнгээ нар дэлгүүрт хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. ...Сэлэнгээ Чамбууд хандаж тамхи авах уу? Өвгөөн гэхэд Чамбуу ав ав гэж байсан. ...Чамбуу халамцуу, эхнэр нь эрүүл байсан гэсэн мэдүүлэг

 /1 хх 131-134 ху/,

 

-Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой өөрийн Rashin маркийн 61-18 БУЛ улсын дугаартай хүрэн улаан өнгийн машинаараа сумын төв дотроо хүн тээвэрлэж яваад 22:50 цагийн орчимд  Дэлгэрэх хүнсний дэлгүүрээс тамхи авах гээд очоод машинаасаа бууж дэлгүүрийн хаалган дээр архи үнэртүүлсэн эрэгтэй хүн өөдөөс зөрж гарсан. Дэлгүүр дотор Чамбуу эхнэртэйгээ байсан, нарийн LD тамхи 1 хайрцгыг авч хэтэвчнээсээ 10.000 төгрөг гаргаж ирэхэд Чамбуу, Ганбаа ах надад архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь элэнцэгийн чинь архи надад мөнгө байхгүй гэхэд тэгвэл хоёулаа хамт ууя гэсэн. Тэгэхээр нь би Чамбууд чи намайг архи уудаггүйг мэднэ биздээ гэж хэлчихээд дэлгүүрээс гарах үед Чамбуу миний ардаас эхнэрийн хамт дагаж гарсан. Намайг дэлгүүр лүү орох үед өөдөөс зөрж гарсан залуу дэлгүүрийн хаалганы баруун талд доошоо тонгойгоод бөөлжиж байх шиг байсан. Би тэгж харсан. Намайг машиндаа суух үед Чамбуугийн эхнэр Чамбууг гэрлүүгээ чирээд явж байсан. Нөгөө залуу тэр хоёрын араас дагаад явсан.  Намайг машин дээр суух үед пид пад хийх чимээ гарч байсан. Тухайн үед Чамбуу над руу тэмүүлж зүтгээд эхнэр нь цааш нь чирээд байх шиг байна гэж бодсон. Эхнэр нь чи Ганбаа ахаар яах гээд байгаа юм бэ гэж хэлэх сонсогдсон. Тэр 3 намайг хөдлөхөөс өмнө миний машины араар тойроод явж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /1 хх 135-136 ху/,

 

-Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 10 сарын 31-ний өдөр жижүүртэй байсан бөгөөд орой 22 цаг 59 минутад 9921-9401 гэх дугаараас “Хүн зодуулсан байна” гэх дуудлага ирсэн байсан. Дуудлагын дагуу эмнэлгийн машинтайгаа жолооч Батболдын хамт очиход гудамжны дунд эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай, их хэмжээний цус алдсан, ухаангүй байсан. Нөхрийг нь цагдаа аваад явсан гэж байсан. Цагдаа нар ирсэн байсан. Тухайн эмэгтэйг чагнаж үзэхэд зүрх ганц нэг бүдэг цохилж, амьсгал сайн мэдэгдэхгүй байсан. Би адерналин гэдэг зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг тариа булчинд хийсэн. Зүрхний иллэг хийсэн ба хэвлийн дээд хэсэгт нэвтэрсэн шархтай байсан. Тэр шархыг хараад яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай гэж үзээд авч явсан. Замдаа зүрхний иллэг хийж явсан бөгөөд эмнэлэг дээр ирээд чагнахад зүрх зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, нас барсан байсан. Би авах ёстой арга хэмжээг авсан боловч амь аврагдах боломжгүй байсан. Намайг тухайн газар очиход 2 цагдаа байсан, өөр гадны хүн байгаагүй. Амь хохирогчийн толгой урд зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Толгойных нь хажууд Ерөөл нэртэй архи газар хэвтэж байгаа харагдсан. Өөр зүйл анзаарагдаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 137 ху/

 

-Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх “Дэлгэрэх” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. ...Манай дэлгүүр 23 цаг гэж хаадаг бөгөөд дэлгүүрийн худалдагч нараа гэрт нь хүргэж өгдөг. ...23 цагийн үед дэлгүүрээ хаалгах гээд ирсэн бөгөөд бараагаа хянаад, дүгнэж гарын үсэг зурдаг, би гарын үсгээ зурчихаад хаахаасаа өмнө зуухаа үзэх гээд хойд өрөө лүү орох гэж байтал зүс таних Чамбуу орж ирээд авгайг маань хүн хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэж хэлээд гараад явчихсан. Яасан, юу болсон гэж асууж амжаагүй. Би зуухаа үзчихээд дэлгүүрээ гаднаас нь цоожилж байхад нөгөө залуу дахиад цагдаа дуудаарай гээд гүйгээд ирсэн. Тэгээд худалдагч бид 2 машинд суугаад энэ залуу үнэн ярьж байна уу гээд гудамж руу эргээд гэрэл тусгахад гудамжинд хүн хэвтэж байхаар нь үнэн ярьж байна гээд худалдагч Өлзий өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн тусламж руу дуудлага өгсөн. Тэгэхэд 23 цаг өнгөрсөн байх. Бид 2 тэр гудамжаар явж хэвтэж байгаа эмэгтэй хүний хажуугаар өнгөрсөн, Сэлэнгэ гэдэг хүүхэн мөн байсан. Хажууд нь шилтэй архи, бас нэг модны өөдөс байгаа харагдсан. Сэлэнгийн нөхөр гэх залуу баруун өнгийн куртиктэй явж байсан санагдаж байна. Тэр залуу нилээн халамцуу байх шиг байсан. ...Сэлэнгийн толгой урагшаа харсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байсан санагдаж байна, цус урссан байна уу гэж харсан толгой талдаа харлаад харагдсан гэсэн мэдүүлэг /1 хх 138-140 ху/,

 

-Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Булганхүү гэдэг залуутай 2017 оны 9 сард танилцаж байсан. 2017 оны 11 сараас  Улаанбаатар хотод очиж хамт амьдарч байгаад 2018 он гараад төрсөн эгчтэйгээ хамт амьдрах болсон. Би цагаан сар өнгөрөөд Булганд ирэхэд Булганхүү миний араас манайд хүрээд ирсэн. Би анх Сүхээ гэдэг залуутай амьдарч байгаад таарч тохирохгүй байсан болохоор салсан. 2018 оны 3 сараас хойш Булганд амьдарч байгаа юм. ...Булганхүү бас л нэг болж бүтэхгүй шинжтэй архи дарс их уудаг, архи уухаараа агсам согтуу тавиад байдаг болсон. Булганхүүд өөрийн гэр орон гэж байдаггүй. Булганхүү манайд байж байгаад сүүлийн 1 сар гэрт байгаагүй, хаагуур явсан гэдгийг мэдэхгүй. 2018 оны 10 сарын 31-ний орой манайд халамцуу орж ирсэн. ...Тухайн өдөр Булганхүү манайд ирэхдээ хар өнгийн саравчтай малгай цагаан өнгийн эмблемтэй байсан. Дээгүүрээ саарал өнгийн ханцуйгүй доод хэсгээрээ улаан өнгийн судалтай ноосон цамцтай байсан. Доогуураа хар өнгийн өмдтэй, ногоон эрээн өнгийн хагас түрийтэй гуталтай явж байсан. Эдгээр хувцаснууд нь өөрийнх нь өмсдөг хувцаснууд. Булганхүү манайхаас намайг зодчихоод гарсан. ...Тэгээд унтах гээд хэвтэж байтал шөнийн 00 цагийн орчимд гэрийн хаалга нүдсэн, аав босч хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл орж ирээд би эхнэр хүүхдээ нэг үнсчихээд явъя гээд хүү бид хоёрыг нэг нэг үнсээд хэсэг сууж байгаад 10 жилийн дараа уулзана гээд яриад байсан. ...Булганхүү шөнө орж ирэхдээ өдөр ирсэн хувцсаа сольсон байх шиг байсан. Бариу хар өнгийн женсен өмдтэй, доогуураа пүүзтэй явж байсан. Дээгүүрээ задгай энгэртэй цамц байсан санагдаж байна гэсэн мэдүүлэг /1 хх 122-123 ху/,

 

-Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Булганхүү миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм.  2018 оны 10 сарын 31-ний орой 22 цагийн орчимд өөрийн найз Ган-Эрдэнийн гэрлүү явсан. Гэрт М.Отгонсүрэн ганцаараа үлдсэн. ...Цагдаа нар Булганхүүг хайж яваад намайг М.Отгонсүрэнгийн хамтаар Цагдаа дээр авч ирсэн байх. ...Булганхүүгийн чихэн дээр шалбарсан гэмээр сорви байсан. ...Булганхүү архи уухаараа тавьтаргүй, жаахан агсам зантай гэж хэлж болно гэсэн мэдүүлэг /1хх 154-157 ху/, 

-Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 10 сарын 31-ний өдөр 23 цагийн үед Өлзийхишиг гэдэг хүнээс дуудлага ирсэн. Жижүүрийн цагдаа Ганзориг намайг хурдан яваарай, хүн амины хэрэг гарсан юм шиг байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу цагдаагийн машинтай, замын цагдаа Баттулгын хамт очсон. Гудамж руу ороход эрэгтэй хүн орилж хашгирсан байдалтай, газарт 1 эмэгтэй хүн хэвтэж байсан. Нөгөө эрэгтэй хүн манай эхнэрийг хүн алчихлаа ш дээ гээд тэврээд сууж байсан. Газарт нилээн цус гоожсон, тэр эмэгтэй хүний хувцас хунар нь нил цус болсон байсан. ...Удалгүй араас түргэний машин ирсэн. ...Хэргийн газарт анх очиход Чамбуу эхнэрээ тэврээд сууж байсан. Өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 160-161 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хөдөөнөөс 2018 оны 11 сарын 07-ны өдөр ирэхэд манай гэрт байсан миний ногоон эрээн өнгийн пүүз байхгүй байсан. Би Оюунбаатар ахаас пүүзээ асуусан чинь Отгонсүрэн Улаанбаатараас ирээд чиний пүүзийг өмсөөд Хутаг-Өндөр яваад ирсэн тэгээд Отгонсүрэн өмсөж байгаад цагдаа дээр хураалгасан байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / 1 хх 164 ху/,

 

-Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би М.Бэгч байгаа юм. ...намайг Улаанбаатар хотод байхад Булганхүү 1 удаа ирсэн. Тэрнээс хойш уулзаагүй. ...хаагуур амьдраад яваад байдгийг нь сайн мэдэхгүй гэсэн мэдүүлэг / 1 хх 168-169 ху/,

 

-Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх Булган сум 3-р баг За-9-5 тоотод амьдардаг. 2018 оны 10 сарын 31-ний орой нөхөр бид хоёр  21 цаг гээд эрт унтаад өгсөн. Манай хашаанд хүн орж ирсэн талаар мэдэхгүй нам унтаад өгсөн. ...манай байшингийн ард арзгар хээтэй гутлын мөр гарсан байсан гэж хэлсэн.  Дөрвөлжин хээтэй гутлын мөр нь манай нөхрийнх, арзгар хээтэй гутлын мөр нь хэнийх гэдгийг мэдэхгүй байна.  гэсэн мэдүүлэг /1 хх 172 ху/,

 

-Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би дэлгүүрт олон жил ажиллаж байгаа болохоор тэр хавийнхаа хүмүүсийг андахгүй танина. Чамбуу, талийгаач 2-ын өмнө орж ирээд ундаа авч гарч байгаа залуу манай найз Барсбаатарын хүү Батцэнгэл мөн байна. ...Хүн амины хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө Барсбаатар нас барсан юм. Тэгэхэд Батцэнгэл ажил явдлаар ирсэн байх гэсэн мэдүүлэг /1 хх 170 ху/,

 

-Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Батцэнгэл миний төрсөн хүүхэд байгаа юм. Улаанбаатар хотод ажиллаж байгаа...камерийн бичлэг дээр гарч байгаа хүн...миний хүү мөн байна...Манай нөхөр 2018 оны 10 сарын 30-ны өдөр цус харваад нас барсан юм...хүмүүст ундаа авч ирнэ гээд Батцэнгэл ганцаараа явсан, 2 том ундаа авч ирсэн санагдаж байна...Ундаа авахдаа удалгүй хүрээд ирсэн...Батцэнгэл эрүүл байсан. Хэрэгтэй холбоотой зүйл яриагүй гэсэн мэдүүлэг / 1 хх 171 ху/,

 

-Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  2018 оны 10 сарын 31-ний өдөр 12 цагийн үед Жавхаа гэдэг хүнтэй түлээний модонд явсан. Сүүлийн модонд явж ирэхэд 22 цаг өнгөрч байсан байх...Мод ачсан чигээрээ аймгийн төврүү орж ирээд шууд Дэлгэр гэдэг дэлгүүрийн цаана машинаа зогсоогоод Жавхаа ах надад 1000 төгрөг өгөөд ундаа аваад ир гэсэн. ...Дэлгэр дэлгүүр рүү ороод ундаа авах гэсэн чинь мөнгө нь хүрээгүй, тэгэхээр нь буцаад Жавхаа ахад мөнгийг нь өгөөд бид хоёр зүүн тийш голын тийшээ буугаад би үлдээд голын захад хэсэг унтсан. Бид хоёр айрагтай явсан учир түүнээсээ уугаад жаахан халсан байсан гэсэн /2хх 55-56 ху/ ...2018 оны 10 сарын 31-ний орой би дэлгүүр рүү ирэхдээ засмал замаа дагаад орж ирсэн. Би дэлгүүрт байсан хүмүүсийг анзаарч хараагүй. Орчихоод гараад явсан. Намайг дэлгүүр рүү ороод гарах гэж байхад нэг халамцуу ах тамхи асуугаад би тамхитай байсан тэр тамхинаасаа тамхилчихаад яваад өгсөн. Би дэлгүүрээс гараад ирсэн замаараа эргэж явсан.

...2018 оны 10 сарын 31-ний өдөр 19 цагийн үед Уранчимэгийн гэрт очсон. ...би гэрт нь ороод Уранчимэгийг урьдныхаа нөхөртэй яриад байна гэж хардаад алгадаж цээж рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь яваад Тэрэм дэлгүүрийн тэнд Жавхаа гэдэг хүнтэй уулзаж модонд явсан. ...Тухайн үед 20 цаг болж байсан байх, гадна харанхуй болох гэж байсан.  Бэлдсэн модоо ачаад аймгийн төв рүү дэлгүүр хаахын өмнөхөн орж ирсэн. Жавхаа ах ундаа аваад ир гээд 1000 төгрөг өгсөн. Ундаа авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй болохоор ундааны үнэ харчихаад гарсан. ...тэгээд бид хоёр зүүн түрүүний гол гараад Жавхаа ах гэр рүүгээ явахаар нь би голын захад буусан. ...Би Жавхаа гэдэг хүнийг танихгүй. 10 сарын 31-ний өдрийн 12 цагийн үед захын ард явж байтал портер машинтай надруу 1 хүн ирээд грушиг хийх үү гэж асуусан. ...Нэг удаа модонд явахад 20.000 төгрөгөөр явна гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. ...Би өдөр Уранчимэг дээр очсоноос хойш  эргэж шөнө очоогүй. ...Би шөнө Оюунбаатарын гэрт очихоос өмнө Уранчимэгийн гэрт  ирсэн.  Гэрийн хаалга онгорхой байсан би шууд явж орсон.  ...Би эхнэр хүүхдээ үнсээд гарсан. 10 жил уулзахгүй гэж хэлсэн. Би Уранчимэгийг айлгах гэж тэгж хэлсэн гэсэн /2хх 57-29 ху/,  ...Лхагвадорж гэдэг залуу аав ээж хоёртой хамт 0.75 граммын архи ууж байсан. Гэрт хадам аав ээж тэр ах гурав байсан. Би орж хоол идчихээд эхнэр бид хоёр амбаартаа ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь 08 цагт гээд блок хийдэг байсан ажил руугаа явсан. Лхагвадорж гэдэг хүн хэзээ явсныг мэдэхгүй. Өглөө ажил руугаа явж байхад Лхагвадорж гэдэг хүн надтай таараад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн, тэр хүнээ олоод бариад өгчихлөө гэж хэлсэн, би яваад өгсөн. Надад дээрэм хийсэн асуудал байхгүй гэсэн /2хх 62-65 ху/,

 

-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 05-ны өдөр 281 дугаартай дүгнэлтэнд:

  1. М.Ббиед эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрхи үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 209 ху/

 

-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 21-ний өдөр 78 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Ж.О цогцост баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий, аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээж хутгалагдсан гүн шарх, цээжний хөндий дахь 1500 мл цус, нүүр, баруун хөх, хэвлий, умдаг, цавь, өгзөг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун өвдгөнд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

З. Талийгаач нь баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээсэн хутгалагдсан гүн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.

4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /1 хх 217 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6418 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Талийгаачийн хувцас” гэж хаягласан хувцаснуудад гэмтэл гарсан байна.

-Бор шаргал хантаазанд гарсан 23мм, 85х23мм, 22мм, 21х13мм, малгайтай хар цамцанд гарсан 19мм, 29мм, 17мм, 17мм, 5х5мм, хар хөх цамцанд гарсан 19мм, 23мм, 15х12мм, 5х8мм, 17мм, хөх хөхний даруулганд гарсан 20мм, хар эрээн өмдөнд гарсан 15х10мм, хар өмдөнд гарсан 17х7мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

-Дээрх бор шаргал хантаазанд гарсан 23мм, малгайтай хар цамцанд гарсан 19мм, хар хөх цамцанд гарсан 19мм, хөх хөхний даруулганд гарсан 20мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 85х23мм, малгайтай хар цамцанд гарсан 29мм, хар хөх цамцанд гарсан 23мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 22мм, малгайтай хар цамцанд гарсан 17мм, хар хөх цамцанд гарсан 17мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 21x1 Змм, малгайтай хар цамцанд гарсан 17мм, хар хөх цамцанд гарсан 15х12мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, малгайтай хар цамцанд гарсан 5х5мм, хар хөх цамцанд гарсан 5х8мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, хар эрээн өмдөнд гарсан 15х10мм, хар өмдөнд гарсан 17х7мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно.

-Бор шаргал хантаазанд гарсан 12мм, хөндлөн хар саарал судалтай саарал хос оймсонд гарсан 20мм, хар өмдөнд гарсан ЗхЗмм, 4х4мм, 5х5мм, 5х5мм, 5х53мм, 9х5мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ гэмтлүүд байна.

-Ягаан дотоожинд гарсан 70мм, 100 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Ягаан пүүзэн гуталд гарсан 30x17мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад гарсан хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутган дээрээс утасны сэмэрдэс илрээгүй тул дээрх хувцсанд гарсан зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутгаар гарсан эсэхийг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд гарсан, хэрэг гарахаас өмнө эсхүл дараа гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 хх 233 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6415 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл гарсан байна.

-Чамбуугийн гэх хар хүрмэнд гарсан 20x10 см хэмжээтэй талбайд, 10 мм, 8мм, 70х50мм, 55x17мм, 17х34см хэмжээтэй талбайд, 20x16мм, 130х20мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад гарсан хуучин гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Чамбуугийн гэх хар хүрмэнд гарсан 95x14мм, 5хЗмм, 25мм, улаан дотоожинд гарсан 2x1 мм, Оюунбаатарын гэх хар хүрмэнд гарсан 25х30мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гэмтлүүд байна. Дээрх 95х14мм, 25х30мм хэмжээтэй гогодолтууд шинэ, 5хЗмм гогодолт, 25мм урагдалт, 2x1мм цооролт хуучин байна.

-Чамбуугийн гэх саарал малгайнд гарсан 10мм, улаан болон хөх хөндлөн судалтай богино ханцуйтай саарал цамцанд гарсан 135мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралт, урагдалт байна. Саарал малгайнд гарсан 10мм хэмжээтэй гэмтэл хуучин, цамцанд гарсан 135мм хэмжээтэй гэмтэл шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Чамбуугийн гэх улаан болон хөх хөндлөн судалтай богино ханцуйтай саарал цамцанд гарсан 43х20см талбайд, 55х24см талбайд, саарал өмдөнд гарсан 5х4мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин түлэгдэлтүүд байна.

-Оюунбаатарын гэх хар хүрмэнд гарсан 190х180мм, 680x130мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйчлэлээр тус тус гарсан хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд гарсан, хэрэг гарахаас өмнө эсхүл дараа гарсан эсэхийг тогтоох боломжгүй.

3. Бусад хувцас гэмтэлгүй гэсэн дүгнэлт /1 хх 241-243 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6416 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Яллагдагч Булганхүүгийн хувцас гэж хаягласан хувцаснуудад гэмтэл гарсан байна.

-Улаан хүрэн футболканд гарсан ЗОмм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.

-Улаан хүрэн футболканд гарсан 12мм, хар дотуур өмдөнд гарсан 45мм, саарал алаг пүүзэн гуталд гарсан 23мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралт, урагдалт байна. Улаан хүрэн футболканд гарсан 12мм хэмжээтэй гэмтэл хуучин, бусад гэмтлүүд шинэ байна Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Хар өмдөнд гарсан 5х7мм хэмжээтэй гэмтэл нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт байна.

-Хөх алаг оймсонд гарсан Зх2мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан Хуучин гогодолт байна.

-Саарал алаг пүүзэн гуталд гарсан 20x1Змм, 25х14мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад гарсан хуучин урагдалтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыгтогтоох боломжгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд гарсан, хэрэг гарахаас өмнө эсхүл дараа гарсан эсэхийг тогтоох

  1. Бусад хувцас гэмтэлгүй гэсэн дүгнэлт /1 хх 249-250 ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Бнь сэтгэцийн хувьд эрүүл.

2. М.Бнь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай

З. М.Бнь хэрэг хариуцах чадвартай. Хэрэг хийх үедээ өөрийн үйлдлээ ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвартай гэсэн дүгнэлт /2 хх 4-5 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 11930 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Ж.О гэх ногоон өнгийн жилетка, хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн хөхний даруулга, хар хөх өнгийн цамц, хар эрээн ноосон өмд, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн судалтай оймс зэрэгт цус илэрч байна.

2. М.Бгэх улаан хүрэн өнгийн футболка, улаан судалтай саарал өнгийн жилетка, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хоёр хажуу дээрээ халаастай хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн зузаан трико, хар хөх улаан сараал өнгийн оруулгатай бэлтгэлийн цамц, хар өнгийн пүүз 1 хос, саарал хөх эрээн оймс зэрэгт цус илрээгүй.

3. М.Чамбуугийн гэх хар өнгийн гялгар уутанд хар өнгийн куртика, саарал өнгийн ажлын өмд, улаан цэнхэр судалтай футболка, хар өнгийн трико, улаан өнгийн дотоож, саарал өнгийн дугуй малгай, бор өнгийн сандаал зэрэгт цус илрээгүй.

4. Б.Оюунбаатарын гэх цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд цус илэрч байна.

5. Б.Оюунбаатарын гэрээс хураан авсан гэх хар өнгийн савхин куртиканд цус илэрч байна.

Харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй байна.

6. Хэргийн газраас хураан авсан гэх 2 ширхэг саравчтай малгай дээр цус илрээгүй.

7. Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн бариултай хутга дээр цус илэрч байна.

8. Б.Оюунбаатарын гараас авсан гэх арчдаст цус илэрч байна.

9. М.Чамбуугийн гараас авсан гэх арчдаст цус илэрч байна.

10. М.Бгараас авсан гэх хумсанд цус илрээгүй.

11. Ж.О гараас авсан гэх хумсанд цус илэрч байна.

12. Талийгаач Ж.О гэх ногоон өнгийн жилетка, хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн хөхний даруулга, хар хөх өнгийн цамц, хар эрээн ноосон өмд, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн судалтай оймс зэрэгт илэрсэн цус нь Ж.О буюу түүний өөрийнх нь цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна.

13. Б.Оюунбаатарын гэх-цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд илэрсэн цус нь Б.Оюунбаатарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

14. Асуулт №14 нь ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 15-17 ху/,

 

-Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 008 дугаартай дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан №3 гэж дугаарласан, хэргийн газраас зүүн урд байх хашаанд үүссэн №13 гэж дугаарласан, Оюунбаатарын гэх айлын хашаанд үүссэн № 23 гэж дугаарласан гутлын улны мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөрнүүд нь М.Отгонсүрэнгээс хураан авсан 1 хос хагас түрүүтэй гутлын зүүн хөлийн гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт /2 хх 22-24 ху/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 23 ху/,

-2018 оны 10 сарын 31-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 27-31-р ху/,

-2018 оны 11 сарын 01-ний өдөр амь хохирогч Ж.О амьдардаг байсан хашаа, байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх 32-34-р ху/,

-2018 оны 11 сарын 01-ний өдөр хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 35-37 ху/

-Хэргийн газрын схем зураг, ул мөр, эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл /1-р хх 38-41 ху/

-“Дэлгэрэх” дэлгүүрийн камерьт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 44-48 ху/

-Цагдаагийн газрын камерьт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 49-51 ху/

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 42-43 ху/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 220-224 ху/

-М.Ббиед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 57-62 ху/,

-Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх 97-98 ху/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн тогтоол /1 хх 101 ху/

-М.Чамбуугийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 63- 64 ху/

-Хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлж, бэхжүүлж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 68-69 ху/,

-Б.Оюунбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 65-67 ху/,

-М.Отгонсүрэнгийн өмссөн байсан гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70-71 ху/

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 83-85 ху/,

-Цаг агаарын мэдээ /2-р хх 111 ху/

-Мобикомын 99221726 дугаарын гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /2 хх 114-115 ху/,

 

2. Хохирогч Г.У эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

-Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ төрсөн эгч Амартүвшингийн 13 настай Энхжаргал, танил Ариунаа эгчийн охин Солонго /4-р анги/, миний 3-5 насны 2 хүүхэд гээд бид 5-ыг байхад манай нөхөр М.Бгаднаас ганцаараа жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд чи муу янхан хүүгийнхээ эцэгтэй эргээд нийлэх гэж байгаа гэлүү хухай янхан минь гээд баруун гараараа миний шилэн хүзүүрүү 2-3 удаа цохиж аваад, орон дээр арагш нь дарж унагаагаад 2 хөхний дунд маягтай газарт арзгар ултай, хагас түрийтэй гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж цохиж зодсон. ...Гэрийн гадна машин ирж зогсонгуут       чи муу янхан пизда цагдаа дуудчихлаа гээд гэрээс гараад арын хашаа даваад зугтаагаад явсан. ...ээж С.Дулмаагийн утасруу залгаж болсон явдлыг хэлсэн. ...Зодуулсны улмаас миний цээжээр хөндүүрлэж өвдөөд байсан, одоо бол толгой өвдөөд, нүд бүрэлзээд байгаа. Манай нөхөр Булганхүү тэгж явснаас хойш 21 цагийн орчим нууцалсан дугаараас залгаад янхан минь чи Сүхээтэй нийлэх гэж байгаа гэлүү чи надаас үхэл хүсээд байна уу, би өөрийгөө боомилоод алчихна шүү, эсвэл 1-2 хүн ална шүү” гэж ярихаар нь юу яриад байгаа юм бэ гээд өөр нэг их юм яриагүй. Тэрнээс хойш манай нөхөр ганцаараа хар өнгийн бариу жинсен өмдтэй, пүүзэн гуталтай, дээгүүрээ хөндлөн улаан судалтай ноолууран гэмээр саарал өнгийн ноосон цамцтай, цагаан бичигтэй хар өнгийн саравчтай малгайтай орж ирээд та хоёрыг үнсчихье гээд хүү бид хоёрыг үнсээд 10 жилийн дараа ццлзана гэж хэлсэн. ...Миний хувьд М.Булганхүүд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх112-113 ху/,

-Насанд хүрээгүй гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Бид 5-ыг гэртээ байж байхад Тулгаа агаа ганцаараа орж ирсэн. Архи уучихсан юм шиг халамцуу байсан. Орж ирээд Уранчимэг эгээг толгой руу нь гараараа 3-4 удааа цохиж аваад, яг энэ дээр нь гээд цээжний тушаа гараараа заагаад хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэгсэн чинь гадаа машин дуугараад ирсэн чинь Тулгаа агаа цагдаа ирлээ гэж бодоод гараад зугтаачихсан. Машинтай хүн нь Солонгоогийн ээж Ариукаа эгээ ирсэн юм билээ. Орой унтаж байхад Тулгаа агаа ганцаараа ирчихсэн байсан. Тэгээд цагдаагийн машин ирлээ гээд зугтаагаад явчихсан гэсэн мэдүүлэг /1 хх 127 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...орой бид нарыг байж байсан чинь гаднаас Бороо эгээгийн нөхөр Тулгаа агаа ганцаараа орж ирсэн. Тэгээд нөхөр нь тэр эгээг хоёулаа Сүхээ дээр чинь очих уу гээд хэрүүл хийж байгаад цээж рүү өшиглөж толгой руу нь бас өшиглөөд байсан. Тэгээд гадаа чирч гаргасан. Тэр үед манай ээж залгахаар нь утсаа аваад ярьсан чинь гадаас Тулгаа агаа орж ирээд чи цагдаа дуудаад байгаа юм уу гээд над руу чанга хашгираад цохих гэхээр нь би дуудаагүй, ээжтэйгээ ярьсан гээд гараад гэр рүүгээ харьсан гэсэн мэдүүлэг /1 хх 129 ху/,

 

-Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай охин Уранчимэг утсаар залгаад Тулгаа намайг ирж зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь би цагдаад хандсан. ...цээжин дээр нь дэвсээд толгой руу нь 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь орой Тулгаа ганцаараа орж ирсэн ба 10 жилийн дараа буцаж уулзана гэж бид нарт хандаж байгаа бололтой хэлээд байж байхад гадаа машин ирсэн. Тэгсэн л гараад зугтаагаад явсан. Анх танилцахдаа Тулгаа гэж хэлж байсан. Энэ хэрэг болсны маргааш цагдаа дээр сууж байсан Хутаг-Өндөрийн бололтой 2 хүн коридорт сууж байгаад энэ манай Хутаг-Өндөрийн Мишкагийн хүү Булганхүү байна гэсэн. Түүнийг тийм нэртэй юм байна гэж мэдсэн гэсэн мэдүүлэг / 1 хх 130 ху/,

 

-Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 сарын 31-ний өдөр хадмын гэрт эхнэрийг 2 удаа хацарлуу нь алгадсан. Мөн цээжрүү нь 2 удаа гараараа зангидаж байгаад цохьсон. Тэгээд түүнээс хойш яаснаа санахгүй байна. Машин дуугарахаар нь цагдаа ирж байна гэж бодоод зугтаачихсан юм...Би эхнэрийг хуучин нөхөр Сүхээ гэх залуутай хардаж зодсон. ...Эхнэр бид хоёр танилцаад  1 жил болж байгаа ба  2017 оны 1 сараас хойш  1 гэрт амьдарч байсан: Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Миний буруутай үйлдлээс болж гэмтэл үүссэн тул зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг / 2 хх 49-51 ху/,

 

-Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн №278 тоот дүгнэлтэнд:

1. Г.Убиед дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

З. Дээрх дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Баруун шууны шарх гэмтэл нь хуучин гэмтэл байна. 

4. Дээрх гэмтлийн аль аль нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1 хх 202 ху/,

 

3. Хохирогч Л.Л 70.000 төгрөгийг дээрэмдэн авч, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

-Хохирогч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 08 сарын 15-ны өдөр 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад би Булган аймгийн Булган сумын 6-р багийн А-Б хэсгийн дундуур явсан засмал замаар харих гээд явж байхад яг хойшоо давдаг хэсэг дээр ертөнцийн зүгээр зүүн талаас 1 хүн гарч ирээд намайг зодсон. Тухайн үед уг хүн миний нүүр, толгой зэрэг газар цохиж зодсон. Тэр хүн надаас мөнгө чинь хаана байна гэхээр нь би дотуур өмдний халаасанд байгаа гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг аваад явсан....миний халаасанд байсан 70.000 төгрөгийг авсан. ...Тэр орой би...Гомбосүрэнтэй 1 шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи уугаад гарч явахдаа Дулмаагаар засмал зам хүртэл гаргуулсан. Гомбосүрэнгийн хүргэн гэх залууг сэжиглэж байна. ...надаас мөнгө аваад зугтаах үед нь араас нь хараад Гомбосүрэнгийн хүргэн гэдгийг танисан гэсэн мэдүүлэг /1 хх 116-118 ху, 120-121 ху/,

 

-Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 08 сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим манай нөхөр гэртээ орж ирэхдээ хүнд зодуулчихлаа гээд нүүр нь нил цус болчихсон ирсэн. Би түргэн дуудаж үзүүлээд дух хэсгийг нь оёулсан. Яг  хэнд зодуулсан талаараа надад хэлээгүй,нэг хүнийг гадарлаад байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 179-180 ху/,

 

-Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Лхагвадорж манай нөхөр Гомбосүрэнтэй хамт ажилладаг. 2018 оны 08 сарын 15-ны өдөр орой манай нөхөр Гомбосүрэнтэй архи уусан.  Манай нөхөр согтоод унтаад өгөхөөр нь Лхагвадорж гэртээ харина гээд байхаар нь манайхаас баруун зүгт байдаг засмал зам хүртэл гаргаж өгсөн. Тэгээд маргааш нь манайд ирээд хүнд зодуулчихлаа гэж байсан. Манайд орж ирээд мөнгөө тоолоод 70.000 төгрөг халаасандаа хийсэн.  ...Тухайн үед манайд охин Уранчимэг, түүний нөхөр болох Тулгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, манай нөхөр Гомбосүрэн нар байсан. Өөр хүн байгаагүй. Тулгааг саяхан Хутаг-Өндөр сумын хүмүүсээс Мишкагийн Булганхүү гэдэг нэртэйг мэдсэн. Лхагвадоржийг гаргаж өгчихөөд буцаад ирэхэд Булганхүүг байсан эсэхийг санахгүй байна гэсэн мэдүүлэг /1 хх 181-183 ху/,

 

-Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Лхагвадорж гэдэг хүн манай аавтай хамт ажилладаг. Манайхаар орж гараад явдаг аавын сайн найз байгаа юм. ...Лхагвадорж ахыг ирэх үед Булганхүү бид 2 аавынд байсан. Цалингаа авсан гээд мөнгөтэй ирсэн. Манай хүүхэд болон дүүгийн хүүхэд бүрт 1000 төгрөг өгөөд өөрийнхөө мөнгийг энгэриййн халаасандаа хийсэн санагдаж байна.  Манайд архи уугаад гарч яваад дээрэмдүүлсэн гэж байсан. Булганхүү хаана байсныг сайн санахгүй байна, унтаж байсан, Лхагвадорж ахыг гарч явсныг мэдэхгүй. ...Булганхүү надтай амьдрах болоод 1 жил болж байна. Анх өөрийгөө Тулгаа гэж танилцуулсан. Сүүлд Булганхүү гэдгийг нь мэдсэн гэсэн мэдүүлэг /1 хх 114, 187-188 ху/,

 

-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 17-ны өдрийн №211 тоот дүгнэлтэнд:

1. Л.Лхагвадоржийн биед духанд оёдол бүхий шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / 2 хх 29 ху/,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 91-96 ху/,

 

4. Хохирогч Д.Бмотоциклийг дээрэмдэн авсан гэмт хэргийн тухайд:

 

-Хохирогч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 10 сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын төв Хөрөө раманд байдаг найз н.Уламбаярын гэрээс орой болсон байхад гэртээ харих гээд гартап танихгүй, дунд зэргийн нуруутай, бор царайтай залуу ертөнцийн зүгээр хойд талаас гүйж ирээд намайг түлхэж унагаад миний 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг мотоциклийг аваад явсан. Би архи уусан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Миний мотоциклийг аваад баруун зүгт явсан.  Намайг түлхэж унагаасан, зодож, цохисон асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Уг мотоциклио худалдаж аваад 3 жил болж байна. ...дээрэмдсэн залуу Гомбосүрэн гэх хүний хүргэн байсан гэдгийг сүүлд нь мэдсэн гэсэн мэдүүлэг /2 хх 147-151 ху/,

 

-Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай ах Д.Бат-Эрдэнэ мотоциклио хүнд дээрэмдүүлсэн гэж 2018 оны 10 сарын 09-ний өдөр надад хэлсэн...Тэгэхээр нь мотоцикл алдсан газар буюу Уламбаярын гэрт очсон. Уламбаяр надад сүүлийн үед Гомбосүрэнгийн хүргэн манай энэ хавиар яваад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Гомбосүрэнгийн гэрт очиход Гомбосүрэн, эхнэр Дулмаагийн хамт байсан. ...Манай хүргэн Тулгаа хар өнгийн мотоциклийг Хутаг-Өндөр сумын Уньт багт ангийн хүүхэд Отгоогийн үлдээгээд оронд нь шар өнгийн мотоцикль унаж ирсэн. ...Тэгтэл портертэй хүмүүс ирээд шар мотоциклийг ачаад явсан. Учрыг нь асуутал танай хүргэн хар өнгийн мотоцикль авч ирээд оронд нь миний мотоциклийг аваад явсан. Танай хүргэн мотоцикльгүй юм чинь хулгайнх байж таараа гэж портертой ирсэн хүмүүс хэлээд мотоциклио аваад явсан гэсэн. ...хадам ээж Дулмаа загнахдаа манай гэрийн нэрийг гаргалаа, чи очиж очиж манай хүргэн Эрдэнэбатын ахын мотоциклийг авсан байна гэж хэлтэл Тулгаа яадгийн тэр мотоциклийг хэн ч танихааргүй болгосон гэж хэлсэн гэж байсан гэсэн мэдүүлэг /2 хх 152-153 ху/,

 

-Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би М.Булганхүүтэй ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2018 оны 10 сард 2 цагдаа ирээд хар мотоцикл харсан уу, Булганхүү үлдээсэн байх ёстой гэж хэлж байсан. ...нэг хар мотоцикль Бямбажав гэх айлд үлдээсэн сурагтай байсан гэсэн мэдүүлэг /2 хх 158 ху/,

 

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 сарын эхээр байх өвөлжөөн дээрээ засвар хийж байх үед манай нутгийн Булганхүү гэх залуу хар өнгийн Мустанг-5 гэсэн бичигтэй мотоцикль унаж ирсэн. Булганхүү та энэ мотоциклийг авах уу Улаанбаатар хот явах гэсэн чинь унааны мөнгөгүй болчихлоо, та хямдхан аваа энэ мотоциклийг шовгорын мод бэлтгэж өгөөд 500.000 төгрөгөөр бодож авсан гэж байсан.  ...Хулгайн мотоцикль биш биздээ гэхэд үгүй, айлд шовгорын мод бэлтгэж өгөөд авсан гээд гуйгаад байхаар нь 100.000 төгрөгөөр авсан. ...Уньт багийн төвд хүргээд өгөөч гэхээр нь байж бай гэхэд өөрөө явчихаад ирэх үү гэж хэлээд миний улаан өнгийн мотоциклийг аваад явсан. Ирэхгүй болохоор нь хойноос нь очтол Булган аймаг руу явсан гэж хэлэхээр нь Булган аймаг орж сураг гаргаад аймгийн төвийн хойд талд задгай хашаатай айл байхаар нь ороод мотоциклоо хайтал гэрийн яг ар талд нь байсан.  ...Тэгээд мотоциклио ачиж аваад гэртээ ирсэн. Би өөрийн мотоциклийг бүрэн хүлээж авсан. Мөн худалдаж авсан хар мотоциклийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. 100.000 төгрөгийг нэхэмжпэхгүй. ...Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /2 хх 161-162 ху/,

 

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 хх 140-141 ху/,

            -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 143-144 ху/,

-Мотоциклийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн №0360 тоот дүгнэлт /2 хх 168-171 ху/,

-М.Булганхүүг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүд / 1 хх 1-2, 4-5, 9-12, 2хх 49-51, 2хх 55-65, 2хх 176-179 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 хх 74, 75 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Булган аймгийн прокуророос шүүгдэгч М.Булганхүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 сарын 31-ний орой 23 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3а хэсгийн 10 дугаар гудамжинд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Ж.О онц харгис хэрцгийгээр 8 удаа хутгалан алж, түүний өмчлөлийн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг хууль бусаар авч 60.000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 19 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хамтран амьдрагч Г.Угэрт түүнийг хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Л.Лхагвадоржийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бэд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Б“...Мотоциклийг авсан үйлдэл, хамтран амьдрагчаа зодсон үйлдлүүдийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Ч.Дын “2018 оны 10 сарын 31-ний өдөр ажил дээрээ байсан. Шөнө нь ээжийн дүү ярьж ээж өнгөрснийг хэлсэн. Манай ээж Самсунг, SKY маркийн 2 утастай. Миний хувьд гомдолтой, хохиролд нийт 30.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн, гэрч М.Чамбуугийн “...Бид 2 орой харанхуй болсон байсан үед дэлгүүр орж тамхи авахаар явсан. Дэлгүүр орчихоод буцаад харанхуй гудмаар явж байхад араас 1 залуу ирээд танайд очьё гэхэд эхнэр гэрт оруулахгүй гэж байсан. Би түрүүлээд явж байсан. Тэгтэл ард ийм зүйл болсон. Дэлгүүрт байхад хар малгайтай залуу сайн уу гэж асуусан. Би сайн гэж хэлсэн. Харанхуй гудамжны тэнд танайд очиж архи ууя гэж байсан. Дэлгүүрт байсан хар хувцастай, хар малгайтай хүн бид хоёрын араас дагаж явсан. Тэр хүн бол энэ шүүгдэгч мөн” гэсэн  мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.У“...манай нөхөр М.Бгаднаас ганцаараа жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд чи муу янхан хүүгийнхээ эцэгтэй эргээд нийлэх гэж байгаа гэлүү хухай янхан минь гээд баруун гараараа миний шилэн хүзүүрүү 2-3 удаа цохиж аваад, орон дээр арагш нь дарж унагаагаад 2 хөхний дунд маягтай газарт арзгар ултай, хагас түрийтэй гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж цохиж зодсон” /1 хх 112-113 ху/, хохирогч Л.Лхагвадоржийн “ ... засмал замаар харих гээд явж байхад яг хойшоо давдаг хэсэг дээр 1 хүн гарч ирээд намайг зодсон. Тухайн үед уг хүн миний нүүр, толгой зэрэг газар цохиж зодсон. Тэр хүн надаас мөнгө чинь хаана байна гэхээр нь би дотуур өмдний халаасанд байгаа гэж хэлсэн. Тэгээд миний халаасанд байсан 70.000 төгрөгийг авсан. ...надаас мөнгө аваад зугтаах үед нь араас нь хараад Гомбосүрэнгийн хүргэн гэдгийг танисан” /1 хх 116-118 ху, 120-121 ху/, хохирогч Д.Б“...гэртээ харих гээд гартал танихгүй, дунд зэргийн нуруутай, бор царайтай залуу ертөнцийн зүгээр хойд талаас гүйж ирээд намайг түлхэж унагаад миний 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг мотоциклийг аваад явсан. Би архи уусан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Миний мотоциклийг аваад баруун зүгт явсан”  /2 хх 147-151 ху/, гэрч М.Өлзийхишигийн “...гаднаас Чамбуу түрүүлээд, араас нь түүний эхнэр Сэлэнгээ цуг орж ирсэн. Сэлэнгээ 1 архи, бас тамхи авъя гэхээр нь 0.33 литрийн Ерөөл нэртэй архи 1 шил, Алтаннавч нэртэй тамхи 1 хайрцаг, Дирол нэртэй бохь 1 боодлыг авч нийт 7.800 төгрөг болж Сэлэнгээ тооцоогоо хийгээд гарсан. Тэр хоёрыг худалдан авалт хийж байхад зүс таних залуу ард зогсож байгаад Чамбууг эргэх гэхэд нь хоорондоо гар бариад юм яриад зогсоод байсан.  ...орлогоо тушаагаад хамт гарах гэж байхад гаднаас Чамбуу орж ирээд манай эхнэрийг хүн хутгалаад алчихлаа цагдаа дуудаад өгөөч гэсээр орж ирсэн.  ...Оюунбаатар ах бид 2 очиж гудамжны үзүүрээс хартал Оюунбаатар ах гудамжинд 1 хар юм байна гэхээр нь айгаад очилгүй би Цагдаагийн газарт утсаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлгүүд /1 хх 131-134 ху/, гэрч Д.Ганбаатар /1 хх 135-136 ху/,  Э.Энхтүвшин / 1 хх 137 ху/,  Л.Оюунбаатар /1 хх 138-140 ху/,  Г.Уранчимэг /1 хх 114, 122-123, 187-188 ху/,  Б.Оюунгэрэл /1 хх 160-161 ху/, насанд хүрээгүй гэрч А.Энхжаргал /1 хх 127 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Нарансолонго /1 хх 129 ху/, гэрч С.Дулмаа / 1 хх 130, 181-183 ху/,  Б.Пүрэвдулам /1 хх 179-180 ху/,   Д.Эрдэнэбат /2 хх 152-153 ху/,   Д.Бямбажав /2 хх 161-162 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, амь хохирогч Ж.О биед баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий, аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээж хутгалагдсан гүн шарх, цээжний хөндий дахь 1500 мл цус, нүүр, баруун хөх, хэвлий, умдаг, цавь, өгзөг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун өвдгөнд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдож,  баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээсэн хутгалагдсан гүн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан болохыг тогтоосон 78 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Убиед үүссэн дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шуунд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарагдахыг тогтоосон шинжээчийн 278 тоот дүгнэлт, хохирогч Л.Лхагвадоржийн биед үүссэн духанд оёдол бүхий шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамар, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарагдахыг тогтоосон шинжээчийн 211 тоот дүгнэлт,  шүүгдэгч М.Ббиед  эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн 281 тоот дүгнэлт, мөн 6418, 6415, 6416, 86, 11930 дугаартай дүгнэлтүүд, Дэлгэрэх дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б“...Би Лхагвадоржийг дээрэмдээгүй. Би үйлдээгүй хүн амины хэргийн талаар мэдэхгүй. Би Чамбуу, амь хохирогч нарыг танихгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Лхагвадоржийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Орхонсэлэнгийн амь насыг хохироосон гэх хэргүүдийг шүүгдэгч М.Бүйлдсэн гэсэн шууд нотлох баримтгүй,  мөн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтууд нь эргэлзээтэй гэж мэтгэлцэж, шүүгдэгчид холбогдох дээрхи үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргаж байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  шүүгдэгч нь “... 2018 оны 10 сарын 31-ний 22 цаг өнгөрч байхад Дэлгэрэх дэлгүүрийн цаана машинаа зогсоогоод Жавхаа ах надад 1000 төгрөг өгөөд ундаа аваад ир гэсэн”, “...Би дэлгүүр рүү ирэхдээ дээрээс засмал зам дагаад орж ирсэн. Дэлгүүр дотор ямар хүмүүс байгааг анзаараагүй. Би ороод гарсан. Би дэлгүүрээс явсан замаараа эргэж явсан” гэсэн, “...Жавхаатай хамт Зүүн түрүүний гол гараад би үлдэж Жавхаа гэр рүүгээ явсан. Миний толгой эргээд байсан учир нилээн удаан унтсан. Тэгээд үүр цайж байхаар нь Отгонбаатарынд ирэхэд цагдаа нар барьж авсан” гэсэн, “...Би өдөр  Уранчимэг дээр очсоноос хойш эргэж очоогүй. ...Би шөнө Оюунбаатарын гэрт ирэхээс өмнө Уранчимэгийн гэрт ирсэн. Намайг ороход аав ээж дүү нь байсан. Уранчимэг хүүхэдтэйгээ баруун орон дээр хэвтэж байсан. Би эхнэр хүүхдээ үнсээд гарсан. 10 жил уулзахгүй гэж хэлсэн. Би Уранчимэгийн айлгах гэж тэгж хэлсэн” гэж зөрүүтэй  мэдүүлэг өгч байсан бөгөөд гэрч М.Чамбуугийн “...Дэлгүүр орчихоод буцаад харанхуй гудмаар явж байхад араас 1 залуу ирээд танайд очьё гэхэд эхнэр гэрт оруулахгүй гэж байсан. Би түрүүлээд явж байсан. Тэгтэл ард ийм зүйл болсон. Дэлгүүрт байхад хар малгайтай залуу сайн уу гэж асуусан. Би сайн гэж хэлсэн. Харанхуй гудамжны тэнд танайд очиж архи ууя гэж байсан. Дэлгүүрт байсан хар хувцастай, хар малгайтай хүн бид хоёрын араас дагаж явсан” гэсэн, гэрч М.Өлзийхишигийн “...Тэр хоёрыг худалдан авалт хийж байхад зүс таних залуу ард зогсож байгаад Чамбууг эргэх гэхэд нь хоорондоо гар бариад юм яриад зогсоод байсан.  ...орлогоо тушаагаад хамт гарах гэж байхад гаднаас Чамбуу орж ирээд манай эхнэрийг хүн хутгалаад алчихлаа цагдаа дуудаад өгөөч гэсээр орж ирсэн” гэсэн, гэрч Д.Ганбаатарын “...Дэлгэрэх хүнсний дэлгүүрээс тамхи авах гээд очоод машинаасаа бууж дэлгүүрийн хаалган дээр архи үнэртүүлсэн эрэгтэй хүн өөдөөс зөрж гарсан. Дэлгүүр дотор Чамбуу эхнэртэйгээ байсан, нарийн LD тамхи 1 хайрцгыг авч хэтэвчнээсээ 10.000 төгрөг гаргаж ирэхэд Чамбуу, Ганбаа ах надад архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь элэнцэгийн чинь архи надад мөнгө байхгүй гэхэд тэгвэл хоёулаа хамт ууя гэсэн. Тэгэхээр нь би Чамбууд чи намайг архи уудаггүйг мэднэ биздээ гэж хэлчихээд дэлгүүрээс гарах үед Чамбуу миний ардаас эхнэрийн хамт дагаж гарсан. Намайг дэлгүүр лүү орох үед өөдөөс зөрж гарсан залуу дэлгүүрийн хаалганы баруун талд доошоо тонгойгоод бөөлжиж байх шиг байсан. Намайг машиндаа суух үед Чамбуугийн эхнэр Чамбууг гэрлүүгээ чирээд явж байсан. Нөгөө залуу тэр хоёрын араас дагаад явсан” гэсэн,  гэрч Г.У“...Булганхүү манайд байж байгаад сүүлийн 1 сар гэрт байгаагүй, хаагуур явсан гэдгийг мэдэхгүй. 2018 оны 10 сарын 31-ний орой манайд халамцуу орж ирсэн. ...Тухайн өдөр Булганхүү манайд ирэхдээ хар өнгийн саравчтай малгай цагаан өнгийн эмблэймтэй байсан. Дээгүүрээ саарал өнгийн ханцуйгүй доод хэсгээрээ улаан өнгийн судалтай ноосон цамцтай байсан. Доогуураа хар өнгийн өмдтэй, ногоон эрээн өнгийн хагас түрийтэй гуталтай явж байсан. Эдгээр хувцаснууд нь өөрийнх нь өмсдөг хувцаснууд. Булганхүү манайхаас намайг зодчихоод гарсан. ...Тэгээд унтах гээд хэвтэж байтал шөнийн 00 цагийн орчимд гэрийн хаалга нүдсэн, аав босч хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл орж ирээд би эхнэр хүүхдээ нэг үнсчихээд явъя гээд хүү бид хоёрыг нэг нэг үнсээд хэсэг сууж байгаад 10 жилийн дараа уулзана гээд яриад байсан. ...Булганхүү шөнө орж ирэхдээ өдөр ирсэн хувцсаа сольсон байх шиг байсан” гэсэн мэдүүлгүүдийг , мөн хохирогч Л.Лхагвадоржийг дээрэмдсэн гэх үйлдлийн хувьд хохирогч Л.Лхагвадоржийн “...миний халаасанд 70.000 төгрөг байсан. Гомбосүрэнгийн гэрт байхдаа хүүхэд тус бүрт нь 200 төгрөг өгөөд мөнгөө өмднийхөө дотор талын халаасанд хийсэн. Тухайн үед хамт байсан Гомбосүрэн, түүний эхнэр Дулмаа, хүргэн нь байсан. ...харих гээд явж байхад яг хойшоо давдаг хэсэг дээр ертөнцийн зүгээр зүүн талаас 1 хүн гарч ирээд намайг зодсон. Тухайн үед уг хүн миний нүүр, толгой зэрэг газар цохиж зодсон. ...миний халаасанд байсан 70.000 төгрөгийг авсан. ...надаас мөнгө аваад зугтаах үед нь араас нь хараад Гомбосүрэнгийн хүргэн гэдгийг танисан. Ер нь бол дээрэмдэж байхад нь таньсан. Маргааш нь зах дээр намайг дээрэмдэх үедээ өмссөн хувцастайгаа архи уугаад явж байсан” гэсэн, гэрч С.Дулмаагийн “...Лхагвадорж манай нөхөр Гомбосүрэнтэй хамт ажилладаг. 2018 оны 08 сарын 15-ны өдөр орой манай нөхөр Гомбосүрэнтэй архи уусан.  Манай нөхөр согтоод унтаад өгөхөөр нь Лхагвадорж гэртээ харина гээд байхаар нь манайхаас баруун зүгт байдаг засмал зам хүртэл гаргаж өгсөн. Тэгээд маргааш нь манайд ирээд хүнд зодуулчихлаа гэж байсан. Манайд орж ирээд мөнгөө тоолоод 70.000 төгрөг халаасандаа хийсэн.  ...Тухайн үед манайд охин Уранчимэг, түүний нөхөр болох Тулгаа, манай нөхөр Гомбосүрэн нар байсан. Өөр хүн байгаагүй. Тулгааг саяхан Хутаг-Өндөр сумын хүмүүсээс Мишкагийн Булганхүү гэдэг нэртэйг мэдсэн. Лхагвадоржийг гаргаж өгчихөөд буцаад ирэхэд Булганхүүг байсан эсэхийг санахгүй байна” гэсэн, гэрч Г.У“...Лхагвадорж гэдэг хүн манай аавтай хамт ажилладаг. Манайхаар орж гараад явдаг аавын сайн найз байгаа юм. ...Манайд архи уугаад гарч яваад дээрэмдүүлсэн гэж байсан. Булганхүү хаана байсныг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд шүүгдэгч М.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор онц харгис хэрцгийгээр хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч М.Б2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Л.Лхагвадоржийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгохдоо мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар сонсгосныг үндэслэлгүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай.     

           

            Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учруулж эд зүйлийг нь дээрэмдсэн байхад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг давхар зүйлчлэх шаардлагагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд яллагдагч М.Бхохирогч Л.Лхагвадоржийн эд хөрөнгийг хүч хэрэглэж эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулж 70.000 төгрөгийг нь дээрэмдэн авсан, 2 дугаар хавтаст хэргийн  176 дугаар хуудсанд хохирогч Д.Бэд хөрөнгийг хүч хэрэглэж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авсан гэх үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан байх боловч яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг гэж алдаатай бичсэнийг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч М.Булганхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

            Энэ хэргийн улмаас Ж.О амь нас хохирсон, хохирогч Г.Уранчимэг, Л.Лхагвадорж нарийн биед хөнгөн гэмтэл , мөн Л.Лхагвадоржид 70.000 төгрөгийн, хохирогч Д. Бат-Эрдэнэд 1.100.000 төгрөгийн бодит хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч талаас төлөгдсөн хохирол байхгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Доржзовд оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 30.000.000 төгрөгний нэхэмжлэл гаргаж 4.955.000 төгрөгийн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасныг шүүх шинжлэн судлаад оршуулгын зан үйлтэй холбоотой худалдаж авсан хүнсний зүйлд 4.955.000 төгрөг зарцуулсныг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, үлдэх хохирол 25.045.000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч нь хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

            Мөн хохирогч Лхагвадоржид 70.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж, харин хохирогч Г.Уранчимэг, Д.Бат-Эрдэнэ нар нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

            Шүүгдэгч нь 125 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, “цагаан өнгийн NҮ гэсэн эмблемтэй хар өнгийн саравчтай малгай, ногоон эрээн өнгийн түрийтэй хагас түрийт гутал, Оюунбаатарын гэрт байсан гэх хар өнгийн савхин куртик, хар өнгийн иштэй хутга, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас, уг утсанд байсан хар өнгийн мемори карт, 8997699120531172303F, 8997699120540390771 F гэсэн дугаар бүхий сим карт 2 ширхэг, М.Ббиед үзлэг хийх явцад хураан авсан очиртой цагаан өнгийн мөнгөн бөгж, Ж.О өмсөж байсан гэх шар өнгийн дотортой ногоон өнгийн хантааз, хар эрээн өнгийн урдаа цахилгаантай малгайтай цамц, дугуй захтай урт ханцуйтай цамц, хар эрээн өнгийн ноосон өмд, хар өнгиин ноосон дотуур өмд, хөх өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн хос пүүзэн гутал, эрээн өнгийн хос оймс” гэсэн нийт 7 төрлийн 18 эд зүйлийг устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, оролцогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 / нэг сая тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т тус тус заасныг журамлан шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.050.000 төгрөгөөр торгох ялыг 70 хоногийн хорих ялаар тооцож ,нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б эдлэх 19 жил, 2 сар, 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б5.025.000 /таван сая хорин тав мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Дод 4.955.000 /дөрвөн сая есөн зуун тавин тав мянга/ төгрөгийг, хохирогч  Л.Л 70.000 /далан мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, “цагаан өнгийн “NҮ гэсэн эмблемтэй хар өнгийн саравчтай малгай, ногоон эрээн өнгийн түрийтэй хагас түрийт гутал, Оюунбаатарын гэрт байсан гэх хар өнгийн савхин куртик, хар өнгийн иштэй хутга, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас, уг утсанд байсан хар өнгийн мемори карт, 8997699120531172303F, 8997699120540390771 F гэсэн дугаар бүхий сим карт 2 ширхэг, М.Ббиед үзлэг хийх явцад хураан авсан очиртой цагаан өнгийн мөнгөн бөгж, Ж.О өмсөж байсан гэх шар өнгийн дотортой ногоон өнгийн хантааз, хар эрээн өнгийн урдаа цахилгаантай малгайтай цамц, дугуй захтай урт ханцуйтай цамц, хар эрээн өнгийн ноосон өмд, хар өнгиин ноосон дотуур өмд, хөх өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн хос пүүзэн гутал, эрээн өнгийн хос оймс” зэрэг нийт 7 төрлийн 18 эд зүйлийг устгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.У, Д.Б нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч Ч.Д нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА

 

                                        ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНГАДАС

 

                                                                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ