Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 1923001750122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5, эхнэр 3 хүүхийн хамт ******* хот *******- дүүрэг дүгээр хороо ын амны задгайд оршин суудаг ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар:/ Шүүгдэгч П.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн гийн ам гэх газарт бэлчиж байсан Г.гийн адуунаас 3 тооны, мөн дээрх өдрүүдэд Завхан аймгийн сумын баг Уртын гол гэх газарт бэлчиж байсан Д.ын адуунаас 1 тооны, нийт бусдын 4 тооны адууг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн гийн ам гэх газар бэлчээрлэж байсан Г.гийн адуунаас 3 тооны, мөн цаг хугацаанд Завхан аймгийн сумын баг Уртын гол гэх газарт бэлчээрлэж байсан Д.ын адуунаас 1 тооны, нийт 4 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.ын “...Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн сумын баг Уртын голд малаа маллаж байсан. Тухайн өдөр би адуу малаа тоолох гээд Арганын гол гэх газарт очиход манай адуун сүргээс хээр зүсмийн 6 настай ширээтэй чандмань тамгатай адуу байхгүй болсон байхыг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Г.гийн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сумын багийн гийн ам гэх газар манай адуу байсан юм. Тэгээд адуун дээрээ очтол манай адуунаас 3 тооны адуу алга болсон байсан ...Ширээтэй нар саран тамгатай хээр морь 1, задгай хул шар тамгатай хээр морь 1 тооны адуу тус тус алдсан...” гэсэн мэдүүлгээр, П.*******гээс 4 тооны адуу худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “... гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуу ганцаараа ирээд 3 тооны адуу эхэлж зарсан. Дараа нь харанхуй болж байхад ахиж ирээд 1 тооны хээр зүстэй адуу зарсан. Би гэдэг залуугаас 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-энд шилжих шөнө дээрх адуунуудыг худалдаж авсан...”гэсэн мэдүүлгээр, Б.ын худалдаж авсан адууг тууварлаж байсан гэрч Г.гийн “...Завхан аймгийн сумын нутаг дэвсгэр багийн гэх газарт гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүн 3 тооны адуу ирж нийлүүлсэн. Дараа нь 1 тооны адуу ирж нийлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, дээрх гэрчүүдийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.гийн “...Завхан аймгийн сумын нутаг дэвсгэр багийн гэх газарт гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хүн 3 тооны адуу ирж нийлүүлсэн. Дараа нь 1 тооны адуу ирж нийлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр болон П.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... буюу гэдэг хүн сумд адуу авч байгаа гэж сураг дуулаад өөрийнхөө адуунаас хэдэн тооны адуу зарж борлуулъя гэж ярьсан байсан юм. ...би гаас сумын чиглэлд өөрийнхөө Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо 15 цагийн орчимд ганцаараа явсан юм... Тэгээд адуугаа хайгаад олохгүй болохоор .... адуу таарахаар нь захруу нь ороод сигналдахад 3 тооны адуу салаад явахаар нь тэр чигээр нь туугаад буюу ад зарсан юм. Тэр адуунуудыг зарчихаад буцаад сумын чиглэлд яваад ирсэн. ....... замдаа таарсан адууг миний адуу байгаа юм гэж хэлээд адууг зарсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь 2019 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Б.аас Д.ын ширээтэй чандмань тамгатай 1 тооны адууг хураан авсан тэмдэглэл, хохирогчид хураан авсан адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, П.*******гийн Б.ад худалдсан хээр зүсний адууг хохирогч Д. мөн болохыг таньсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр тус тус давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.д 900000 төгрөгийн Г.д 3350000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн , сумдын үнэлгээний комиссын 2019 оны 10 дугаар сарын 15, 28-ний өдрүүдийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч П.******* нь иргэн Д., Г. нарын 4 адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. П.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. П.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 4 адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид хохирол төлж барагдуулсан нь , Г. нарын “ П.******* нь . хохирлыг бүрэн барагдуулсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр П.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зоричн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.*******д мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ