Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 154/2019/00046

 

 

*

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг

Шүүгдэгч З.Тоня нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас З.Тоняд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000550038 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1953 оны 05 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 2 /эхнэрийн хамт/ Ховд аймгийн Аптай сумын Тахил багт оршин суух, Мэнд сүрэг мал эмнэлгийн газар ажилладаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай бие эрүүл, ухаан бүрэн ПА 53052014 дугаарын регистртэй Түмэн овогт Зандаагийн Тоня нь хурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс 1.194.153 төгрөгний санхүүжилт авч ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч З.Тонягийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... Би Мэнд сүрэг хувийн мал эмнэлгийн салбар ажиллуулж улсын төсвийн зарим санхүүжилтээр малын гоц халдварт өвчний тарилга хийдэг

Манай мал эмнэлгийн салбар 2019 оны төсвөөс илүү мөнгө авч зарцуулсан нь үнэн. Тайлангаа илүү мөнгөн дүнгээр гаргаж төсвөөс илүү мөнгө авч ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2 удаа хийх тарилгыг нэг удаа хийж 2 удаа хийснээр тайландаа тусгаж илүү 1.194.153 төгрөгийг авсан нь үнэн. Энэ хохиролоо нөхөн төлж

 
барагдуулсан. Шалгалтаар илэрсэн алдаа дутагдал дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Миний буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрнө гэх мэдүүлэг

 

Хохирогч С.Нэмэхжаргалын...Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд сүрэг” ХХК нь 2019 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхдээ 5.627.872 төгрөгний нэхэмжлэл бүрдүүлж сумын засаг даргын тамгын газарт өгсөн. Үүний дагуу аймгийн мал эмнэлгийн газраас ирүүлсэн хуваарийн дагуу “Мэнд сүрэг” ХХК-д санхүүжилт олгосон. Гэтэл уг компани нь олгосон санхүүжилтийг хуваарийн дагуу зарцуулаагүй. Малчдын малд хийх ёстой 2 удаагийн тарилгыг нэг удаа хийж 2 удаа хийсэн мэтээр худал баримт бүрдүүлсэн зөрчил илэрсэн.Төлбөр барагдуулах актаар 1.194.153 төгрөгний акт тавигдсан гэх мэдүүлэг

Гэрч Ч.Энхтөрийн...Мал эмнэлгийн нэгжүүдэд илүү санхүүжилт олгсон байсан. Нэгжүүд нь илүү авсан санхүүжилтээ буцаан төлөхөөр болсон. Мал эмнэлгийн байгууллага хийх ёстой 7 төрлийн вакцин байдаг.Энэ нь 3 ээлжээр тарих ёстой вакцин. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нь 1 өрхөд жилдаа хамгийн багадаа 4 удаа очиж вакцин хийсэн байх ёстой гэх мэдүүлэг

Гэрч Г.Түмэннасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Нийт 3.417.391 төгрөгний асуудал яригдаж байгаа. Үүнээс Мэнд сүрэг ХХК-д 1.194.153 төгрөгний санхүүжилт илүү олгосон гэдэг асуудал яригдаж байгаа. Бид цаанаасаа батлагдаж ирсэн төсвийг хуваарилж өгсөн. Зарцуулалтын талаар мэдэх зүйл байхгүй. Аймгийн мал эмнэлгийн газартай нийлсэн тооцоо нь зөрүүтэй гарч байгаа гэсэн гэх мэдүүлэг

Гэрч У.Батдэмбэрэл, Э.Энхбат, Д.Даваажаргал нарын хонь ямаа мал сүрэгт нэг л удаа тарилга хийсэн.Дахиж мал тариагүй гэх мэдүүлэг

Ховд аймаг дахь төрийн Аудитын газрын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 1/35 дугаартай төлбөр барагдуулах тухай акт

Мал амьтанд тарилга хийсэн тухай акт 2019 оны 05 сарын 08-ны өдрийн Хохиролын 1.194.153 төгрөгийг төлж барагдуулсан мөнгөн шижпүүлэг /ХААН

банк/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол Шүүгдэгч З.Тонягийн Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны сангаас шалгаж ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжпэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Тоняг 2019 онд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

байна.

Шүүгдэгч З.Тонягийн гэм буруугийн үйлдэл нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэргийн нөхцөл байдал, хохиролоо нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас бусдад 1.194.153 төгрөгний хохирол төлбөр учирч хохиролыг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Түмэн овогт Зандаагийн Тоняг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тоняд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. 2-д зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч

З.Тоняд тайлбарласугай.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.

 

 

  1. Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээ гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
  2. Шийтгэхтогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.