| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0082/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/68 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1834000080034 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв ай Баянцагаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, мэргэжилгүй, Төв аймаг Зуунмод сум Өлзийт 1 дүгээр баг Баруун урт гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Б.Ц гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим бусдын буюу Д.Зоригтын итгэмжлэн хариуцуулсан 12 тооны бяруунаас 7 тооны бярууг завшаж ..... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
3.эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/,
Шүүгдэгч Б.Цийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим бусдын буюу Д.Зоригтын итгэмжлэн хариуцуулсан 12 тооны бяруунаас 7 тооны бярууг завшаж ... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд "Тухайн үед миний хүүхдэд суртгалтын төлбөрийн мөнгөний хэрэг гараад тэр бяруунуудыг зарсандаа гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 3.500.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,
-"...Хохирогч Д.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд "...Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 1 багийн нутаг Өлзийт нуур гэх газар Бүүвэй /Цэгмид/ гэх хүнд 12 тооны бярууг маллуулахаар тохирч өгсөн, тэгээд 2017 оны 11 дүгээр сард Бүүвэй утсаар надтай ярихдаа долоон том бярууг нь зарсан, тав нь байгаа гэсэн, тэгээд би 11 дүгээр сарын 20 нд өөрөө Маяти маркын машинтай очиж 5 бяруугаа авсан, манай 2 бяруу Бүүвэйгийн үхэрнээс, 3 бярууг нь Рагчаасүрэнгийн үхэрт сарниад нийлчихсэн байсан, би өөрөө очиж 3 бяруугаа авахад манай үхэртэй нийлээд 3-4 сар болж байна гэж байсан, Би Бүүвэй гэх хүнд зарж борлуулах зөвшөөрөл өгөөгүй байтал миний 7 тооны бярууг дур мэдэн худалдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-7-9 тал/,
-"...Гэрч Ж.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд "Цэгмид надаас 2016 онд хоёр сувай үхэр зээлээр аваад хувьдаа ашигласан юм тухайн үедээ надад буцаагаад хоёр тугалтай үхэр өгнө гэж байсан тэгээд 2017 оны 08 дугаар сарын үед тугалтай үхэр биш харин 5 тооны бяруу өгсөн юм тэгээд бид хоёрын өр цайрсэн юм тэр таван бяруунаас 2 бяруу нь үхсэн үлдсэн 3 бярууг хүнд нэг бярууг 200,000 мянгөн төгрөгөөр бодоод зарчихсан, Цэгмидээс буган халиун зүсмийн эрлийз 5 тооны бяруу авсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/ мэдүүлэг зэргээр зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч М.Цийг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Зоригтод учруулсан хохиролын 3.500.000 төгрөгийг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ц-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Ц-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 1834000080034 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэл ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГ Ч Ц.ОТГОНЖАРГАЛ