Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1833

 

 

 

 

 

 

     2020        10          21                                       2020/ШЦТ/1833

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбат,

иргэдийн төлөөлөгч Ц.Долгормаа,

улсын яллагч Э.Бадрал, Ц.Гансүлд, Х.Еркебулан,

орчуулагч М.Мөнхгэрэл, Ц.Мөнхцэцэг, Ж.Ихбаяр, Цуй Хай Пин, Г.Ундармаа,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөр,

шүүгдэгч Л.Т.Х, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Б.Мөнгөнсүх,

шүүгдэгч Е.Т, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

шүүгдэгч Ж.Х.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч В, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Ж.С, Н.Ж.Х, тэдгээрийн өмгөөлөгч Э.Батбаяр,

шүүгдэгч Ю.Ж, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Ж.Д.Л, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч П.Ж, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

шүүгдэгч Б.Ж.Л, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Ц.Алтанзаяа,

шүүгдэгч Л.Ж.В, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Я.Г, Л.Ч, тэдгээрийн өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, Х.Мягмарчулуун,

шүүгдэгч Л.Я, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Ж.Х /Zhong Hua/, Е.Т /Ye Ting/ нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Ж.Х.Ч /Zhang Hong Chang/, В /Wula/, Ли Жиa Сэнг /Li Jia Seng/, Н.Ж.Х /Niu Zhi Heng/, Ю.Ж /Yu Zhi/, Ж.Д.Л /Zhao Dong Ling/, П.Ж /Pan Jin/, Л.Ж.В /Liu Jun Wei/, Я.Г /Yan Gui/, Б.Ж.Л /Bai Jun Liang/, Л.Я /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 0089 50334 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт болгон,

мөн шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

 2. Шүүгдэгч Ж.Х, Е.Т нарыг тус бүр Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан, бусдыг элсүүлсэн гэмт хэрэг, Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдсэн, Залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан үйлдэхийг завдсан гэм буруутайд,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарыг тус бүр Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдсэн, Залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Х, Е.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 

Шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Лг, Л.Я, Лиу Чианг, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Х, Е.Т нарын нийт эдлэх ялыг тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж буюу хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт тус бүр оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд шүүгдэгч В 202 хоног, шүүгдэгч Л.Я 230 хоног, шүүгдэгч Ж.Х.Ч, Ж.Д.Л, Лью Жүн Вэй, Ю.Ж, Н.Ж.Х нар тус бүр 349 хоног, шүүгдэгч Е.Т, Лью Чанг, П.Ж нар тус бүр 357 хоног, шүүгдэгч Ж.Х, Л.Ж.С нар тус бүр 301 хоног, шүүгдэгч Я.Г, Б.Ж.Л нар тус бүр 310 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч, орчуулагч нарт төлсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нийт 86.963.944 төгрөгийг шүүгдэгч нараас хураасан бэлэн мөнгөнөөс гаргуулан Тагнуулын Ерөнхий Газарт олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х, Е.Т нараас тус бүр 889.213.334 /Найман зуун наян есөн сая хоёр зуун арван гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг, нийт  1.778.426.668 /Нэг тэрбум долоон зуун далан найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанид олгосугай.

 

9. Иргэний нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК, “Скайтел” ХХК, “Скай медиа” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн /Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийн жагсаалт 52 хх-ийн 181-193 дугаар талд, үнэлгээний тайлан 45 хх-ийн 111-185 дугаар талд тус тус авагдсан/ 110 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө, гадаад улсын валют, мөнгөн тэмдэгт, Лексус-570 маркийн автомашин 2 ширхэг, Тоёота Ланд крузер-200 маркийн автомашин 2 ширхэг, Тоёото Альфард маркийн автомашин 3 ширхэг, Форд Эверест маркийн автомашин 1 ширхэг, Тоёота Акуа маркийн автомашин 1 ширхэг, нийт 9 ширхэг тээврийн хэрэгсэлүүдийг албадан борлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож олгуулах, мөн шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч Л.Я, Ж.Х, Л.Ж.С, Я.Г, Б.Ж.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч,

шүүгдэгч Е.Т, Ж.Х.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж, Л.Ж.В, Лю Чианг, В нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Х, Е.Т, Л.Ж.В, В, Л.Ж.С, Ж.Х.Ч, Я.Г, Б.Ж.Л, Л.Я, Л.Ч, Н.Ж.Х, Ю.Ж, Ж.Д.Л, П.Ж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.    

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ

     ШҮҮГЧИД                       Т.ШИНЭБАЯР

    Э.ЧИНГИС