Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 154/2018/00047

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

        Нарийн бичгийн дарга Б.Батзул

        Улсын яллагч З.Алтансолонго

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Энгээнхэн овгийн Баярсайханы Золбоод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000043 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, Энгээнхэн овгийн Баярсайханы Золбоо. РД:/ПЭ90080353/

       Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

       Шүүгдэгч Б.Золбоо 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс болох “Бугатын шанд” гэх газраас ховор амьтан болох 1 тооны Янгир ямааг буудан агнаж байгаль орчинд 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

хуульд заасан үндэслэл журмын дап/у цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

     Хохирогч Д.Пүрэвдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Манай байгууллага 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн УИХ-ын А/39 тоот тогтоолоор 303775 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан. Уг янгир агнасан газар тусгай хамгаалалтын газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг. Янгир ямааны экологи эдийн засгийн үнэлгээ 2.700.000 төгрөг болж байна. Энэ үнийн дүнг Ан амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасны дагуу хохиролоо нэхэмжилдэг. Манай байгууллагад учруулсан хохиролоо төлчихвөл надад гомдол санал хүсэлт гээд байх юм алга...“гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Цагаанхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Одооноос ойролцоогоор 7- 10 орчим хоногийн өмнө манай хүү Б.Золбоо Алтай сумын 12 жилийн сургуулийн багш Б.Хашгаа /Б.Булган/ гэх хүний хамт яваад нэг янгир ямаа алсан гэж хэлж байсан. Тэр хүн манай хүүхэд Б.Золбоог хамт яваад ирээч гээд гуйгаад байсан гэж надад хэсэн. Өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Бас хаанаас агнасан талаар мэдэхгүй байна. Нэг ямаа л алсан байх. Манай хадам дүү болох Т.Батсайханы мотоцикпьтой явсан. Мөн Т.Батсайханы калибрь буутай явсан. Өдөр 11 цагийн орчимд явж, харанхуй болоогүй байхад ирсэн. Хүү Б.Золбоо гэртээ ганцаараа ирсэн бөгөөд, ямааны нурууны мах авч ирсэн. Үлдсэн махыг хамт явсан Хасгаа багш, Т.Батсайхан нар авсан гэсэн. Би тус махаар гэртээ 4 удаа хоол хийж идсэн. Тус хоолыг манай нөхөр Баярсайхан, охин Золзаяа, дүүгийн хүүхэд Е.Сарантуяа, Золбоо бид хэд идсэн. Хэн буудсан эсэхийг мэдэхгүй байна. Хасгаа нь Т.Батсайханы гэрийн хажууд байсан аав болох Баастын гэрт ирээд нүүлгээд аваад явсан. Ямар машинтай ирсэнийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

         Гэрч Т.Батсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би энэ бууг ах Тавкийн Сүхээ гэж хүнээс 2002 онд худалдаж авсан юм. Хамтран эзэмшигчээр орох гэж байтал ах нас бараад би авсан. Б.Золбоо тарваганд яваад ирье гээд 2018 оны 08 сарын 09-ны орчимд авсан. Би яг авсан өдрийг санахгүй байна. Тэр өглөө нар туссан байхад авч яваад маргааш нь өдөр 12 цагийн орчим авч ирсэн. Манайд цаг байхгүй. Зурагтны цаг хардаг. Золбоо ирэхдээ ганцаараа өөрийнхөө мотоциклтэй явсан. Золбоо буу авчирж өгөхдөө ганцаараа янгир ямааны хаа, гуя хоёрыг авчирч өгсөн гэсэн. Тэх /янгир/ ямааг “Бугатын шандын аргал чулууны ар” гэх газраас ТОЗ-16 маркийн таны буугаар буудлаа гэж авчирч өгсөн гэсэн. Тухайн үед манай эхнэр, хүүхдүүд гэртээ байсан гэсэн. Би байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

        Шүүгдэгч Б.Золбоогийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 09-10 цагийн орчимд авга ах Батсайханы бууг таравганд явна гэж хэлээд аваад явсан. Тэгээд Бугатын шанд гэх газар тарвага сахиж байтал буруу хойд хөл нь доголон Янгир ямаа гараад ирсэн. Тэгээд явж чадахгүй болохоор нь амьтан тамлаад яахав гэж бодож өрөвдөөд 75 метр зайд дал хавсраад буудсан чинь гүйгээд явсан. Тэгээд хадны ёроол руу ороод хэвтэхээр нь дахин дээрээс нь очиж буудсан. Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг Бугатын шанд гэх газраас 1 тооны Янгир ямаа агнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би агнасан ямааны өрөөл махыг Батсайхан ахынд буутай нь хамт 2018 оны 08 сарын 10-нд аваачиж өгсөн. Үлдсэн өрөөл махыг нь гэртээ авч ирсэн. Тухайн үед би өөрийнхөө мотоцикльтэй явсан...

           ...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Батсайхан ахын ТОЗ-16 маркийн бууг аваад тарваганд явсан. Тарвага сахиад хэвтэж байтал буруу хойд хөл нь доголон Янгир ямааны тэх гараад ирсэн. Нилээн их доголоод зовсон байдалтай байхаар нь амьтан зовоогоод яахав гээд буудсан. Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтэй явсан. Ангасан ямаагаа өвчиж янзлаад гэртээ авч харьсан. Хохиролд нийт 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

         -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

         -Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газрын зураг,

         -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,

         -Эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэ тогтоох комиссийн үнэлгээ,

         -Хохирол 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт,

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэр.:эх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Золбоо 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Аптай сумын Барлаг багийн нутаг дэвсгэр Мянган угалзат нурууны байгалын цогцолборт газрын хамгаалалтын бүс болох “Бугатын шанд” гэх газраас ховор амьтан болох 1 тооны Янгир ямааг буудан агнаж байгаль орчинд 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Мянган угалзат” нурууны байгалийн цогцолборт газрын зураг, гэрч Б.Цагаанхүү, С.Бямбадорж, Т.Батсайхан нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Золбоогийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Пүрэвдоржийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч Энгээнхэн овогт Баярсайханы Золбоог улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Амыаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амыаны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Янгир ямааг /Сарга з|Ыпса/ ховор амьтаны жагсаалтад оруулсан байна.

          Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтан болох эр Янгир ямааны зкологи-эдийн засгийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоосон, амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар амьтаны аймагт учирсан хохирлыг тухайн амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байх ба эр Янгир ямааны нөхөн төлбөр 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг болж байна.

Шүүгдэгч Б.Золбоо нь 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь Төрийн банкны 2018 оны 09 сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн №0000076 дугаартай “нөхөн төлбөр Б.Золбоо” гэсэн бичвэр бүхий баримтаар нотлогдож байна.

          Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгч Б.Золбоо нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, улаан шар өнгөтэй мотоциклийг “миний өөрийн эзэмшлийнх” гэсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэлийг ховор ан амьтаныг агнах, түуний түүхий эдийн зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн байх тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон үнэ тогтоох комиссийн үнэлгээгээр шүүгдэгч Б Золбоогоос 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

         Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг буюу ТОЗ-16 маркийн буу шүүгдэгч Б.Золбоогийн эзэмшлийнх биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг галт зэвсгийг хууль ёсны эзэмшигч Т.Батсайханд буцаан олгох нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Б.Золбоо нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчийн бичиг баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, улааи шар өнгийн мотоциклийг шүүгдэгч Б.Золбоод буцаан олгож, Янгир ямааны 2 ширхэг эврийг шийтгэх тогтоол хүчин төгелдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгчийн эзэмшлийн 30 толгой бог мал, улаан шар енгийн мотоцикль битүүмжилсэн прокурорын тогтоолыгтустус хүчингүй болгож шийдвэрлэв.

       Шүүгдэгч Б.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

       Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4. 5 дахь хэсэг, 364 0 дугаар зүйлийн 1 д ' хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Энгээнхэн овогт Баярсайханы Золбоог улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Золбоогийн галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийгхязгаарлах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч

Б.Золбоод оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяиалт тавихыг Ховд аймгий Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Золбоод мэдэгдсүгэй.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Золбоогоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, улаан шар өнгийн мотоциклийн үнэ 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

        7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шүүгдэгч Б.Золбоогийн ПЭ90080353 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгасугай.

        8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-16 маркийн буу, улсын дугааргүй, улаан шар енгийн мотоцикль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Янгир ямааны 2 ширхэг эврийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         9.Шүүгдэгч Б.Золбоогийн эзэмшлийн 30 толгой бог мал, улсын дугааргүй, улаан шар өнгийн мотоцикль битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 52, 53 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

       10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол аргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

        11.Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Золбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ТҮВШИНЖАРГАЛ