Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна 207 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед ажлаасаа гараад ирэхэд 1 залуу 1 эмэгтэйг дороо хийчихсэн зодож байхаар нь боль гэж хэлэхэд надтай хамт ажлаас гарч ирсэн Мэндээ эгч мөн боль гээд эрэгтэйг нь эмэгтэйгээс татаж салгасан. Тэгсэн эмэгтэй хүн зодож байсан эрэгтэй хүн намайг барьж аваад мөрөн дээгүүрээ үүрээд шидсэн. Би зүүн мөр хэсгээрээ цеметэн талбай дээр унасан. Намайг босч чадахгүй байхад тэр залуу надтай хамт явсан Мэндээ эгчийг зодох гээд хөөж байгаад буцаж ирээд үснээс татаад чирч зодсон. Би авраач гэж орилоход Орд караокены залуу гарч ирж салгасан. Тэгээд цагдаагийн машин ирж тэр залууг авч явсан. Би намайг зодсон хүнийг андуурч ташаарсан болон гүтгэсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх- ийн 19-21-р худас/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед ажлаасаа *******ын хамт гарч ирэхэд гадаа 7-8 залуучууд зодолдож байсан. Гэхдээ хэн нь хэнийгээ яаж зодож байгаа талаар харагдах боломжгүй байсан. Тэгээд нэг залуу нэг эмэгтэйг зодож байхад нь салгахад тэр залуу ыг барьж аваад мөрөн дээгүүрээ давуулаад газарт унагаасан. Тэр залуу намайг зодох гээд хөөхөөр нь зугтаахад тэр залуу *******ыг газар сууж байхад нь үсдээд чирсэн. Тэгэхэд Орд караокены залуучууд гарч ирж салгахад цагдаа нар ирж тэр залууг авч явсан. ыг зодсон залуу нь цагдаа нарын авч явсан залуу мөн гэх мэдүүлэг / ххийн 25-27-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 431 дугаартай: *******ын биед эгэм ясны хугарал, тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр. чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 32-33-р хуудас/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг учрал болох үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд өөрийн үйлдлийг санахгүй байна. Тэр эмэгтэйг үүрч авч шидсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг / хх-ийн 39-40-р хуудас/ -эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-16/ -яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 34/ -Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-46/ -хохирогчийн хохиролын талаарх баримт /хх-ийн 48-61/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *******гийн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурлын байдалд байхдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 1.427.350 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан учир 329.350 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж олгох нь зүйтэй байна. Бусад нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 798.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийг нотлох цалингийн цэст, мөнгө төлсөн тасалбар зэрэг баримтгүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Харин хохиоргч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв. Шүүгдэгчийн эзэмшлийн прада маркийн гар утасыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 329.350 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, бусад хохиролыг хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн прада маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ