Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 24

 

109/ШШ2020/0024

     

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Т.М, Ч.Д нарын нэхэмжлэлтэй, А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох

А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/460 дугаар албан бичгийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М, Ч.Д  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/460 дугаар албан бичигт: “ ... А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Т.М, Ч.Д нараас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд, А аймгийн Ц сумын Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-626 дугаар дүгнэлтийн дагуу тус сумын А багт газар эзэмших захирамжтай хавсралтад дурдсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг хавсралтийн 4, 6 дугаарт Т.М, Ч.Д нарын эзэмших эрх бүхий газар багтжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тухай” 03/460 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Иймд хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга нэхэмжлэгч Т.М, Ч.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М, Ч.Д нараас гаргасан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Т.М, Ч.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч иргэн Т.М, Ч.Д нарт олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА