Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 154/2020/00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМГӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Улсын яллагч  хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Шүүгдэгч Х.Орозбек нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Х.Орозбекд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000000044 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, казак, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6 / эхнэр 4 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл ухаан бүрэн Тасбике овогт Хяравхааны Орозбек РД: ПБ 81061574.

Яллагдагч Х.Орозбек нь төрсөн эх З.Санаакыг 2019 оны 11 дүгээр сард Казакстан улсад нас барсаныг 2020 оны 4 дүгээр сард нас барсан хэмээн хуурамч баримт бичиг ашиглаж бодит байдлыг нууж, Ховд аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хууль бусаар 1.360.000 төгрөгний нийгмийн халамжийн үйлчилгээг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:             Шүүгдэгч Х.Орозбекийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлсэн.... Ээж маань Казакстан улсад нас бараад бичиг баримт

болон нас барсан гэрчилгээ нь ирэхгүй байсан юм.

 

 

Энэ хугацаанд авч байсан тэтгэвэр нь дансаар нь орсон болохоор 1.360.000 төгрөгийг авч хэрэглсэн нь үнэн. Энэ мөнгийг төлж байгууллагыг хохиролгүй болгосон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Торгох шийтгэлийг би хүлээн зөвшөөрнө. Харин торгуулийг төлөх хугацааг сард 150.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Болормаагийн мөрдөн шалгах ажиллгааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.... манай байгууллагад 1.360.000 төгрөгний хохирол учирсан хохиролыг төлж барагдуулсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг,

Гэрч О.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... тэтгэвэр авч байсан иргэн нас барсан тохиолдолд түүний ар гэрийн хүмүүс 14 хоногийн дотор холбогдох материалыг бүрдүүлж Улсын бүртгэлээс хасалт хийлгэж нас баралтын гэрчилгээ авах үүрэгтэй байдаг.Тухайн нас барсан хүний материалыг бүрдүүлж ирсэн нэн даруй 24 цагийн дотор нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг дуусгавар болгож оршуулгын тэтгэмж олгодог. 2020 оны 04-р сард Х.Орозбек нь ээжийнхээ нас баралтын бичиг баримтыг бүрдүүлээд явж байна гэж сонссон. Ээж нь 2019 оны 11 сард нас барсан гэдгийг нутгийн хүмүүсээс сонсож байсан. Тухайн хүнээс 2020 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх тэтгэвэрийн 1.360.000 төгрөгийг Тэтгэвэрийн даатгалын сан руу хийлгэсэн. гэх мэдүүлэг,

Гэрч Мядагмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн иргэн Х.Орозбек нь 2020 оны 04-р сарын 16- ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газарт ирж ээж З.Санаакыг нас барсан талаар бүртгүүлсэн. Тэгтэл үдээс хойш нийгмийн даатгалын байцаагч Болормаа Х.Орозбекийн ээж нь 2019 онд нас барсан байна манайхаас оршуулгын зардал олгогдохгүй гээд орж ирэхээр нь Х.Орозбекыг нас баралтын гэрчилгээг буцаан авч ирэх талаар хэлээд нас баралтын гэрчилгээг хураан авсан, одоогоор талийгаач

З.Санаакын нэр улсын бүртгэлээс хасалт хийгдээгүй. Нас барсан хүний ар гэрийн хүмүүс Иргэний улсын бүртгэлийн тухай хуулинд зааснаар хөдөө орон нутагт 7 хоногийн дотор нас баралтыг бүртгүүлж гэрчилгээ авах үүрэггэй. Х.Орокбек нь хуулийн дагуу бичиг баримтыг бүрдүүлж ирсэн учраас улсын бүртгэлээс нас баралтын гэрчилгээг олгосон. Тэр өдөр гэрчилгээ олгосон боловч Иргэний бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хасалтаа хийгээгүй байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бигалийн “ Миний бие тус Багийн засаг даргаар 2005 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. З.Санаак нь 2 хүүхдийн хамт Булган суманд амьдарч байсан. З.Санаак нь 2005 онд намайг ажилд ороход манай багийн иргэний бүртгэлд байсан бөгөөд 2018 оны намар Монгол улсаас Казакстан улс

РУУ нүүгээд явж байсан бөгөөд тэрнээс хойш 2019 оны намар 11 дүгээр сард Казакстан улсад нас барсан талаар нь сонссон.

Миний бие Баянсудал багийн нутаг дэвсгэрт айлуудаар орж гараад ажпаар явж байхад З.Санаакыг Казакстан улсад нас барсан талаар нь ярьж байсныг сонссон. З.Санаак нь дотор болон хөл нь өвддөг байсан бөгөөд Баянсудал багийн нутаг дэвсгэрт гэртээ хэвтэрт эмчилгээ хийлгээд Улаанбаатар, Ховд руу явж ирээд байж байсан.Талийгаач З.Санаакын төрсөн хүүхдүүд болох Х.Орозбек, Мейрангүл, түүний дүү зэрэг 3 хүн байна, мөн З.Санаакын төрсөн дүү болох З.Хуанш гэх хүн байгаа өөр хамаатан садан төрөл бараг байхгүй, бусад хамаатнууд нь бүгд Казакстан улсад байгаа. Х.Орозбек 2019 оны 11 дүгээр сард ээжийгээ нас барлаа гээд ярьж байхад нь эмгэнэл илэрхийлээд гар барьж байсан “ гэх мэдүүлэг,

Гэрч З.Хуаншийн “З.Санаак нь миний төрсөн эгч байгаа юм. Миний эгч 2018 онд Казакстан улс руу явсан. Тэрнээс хойш тэндээ байж байгаад 2019 оны 11 дүгээр сард нас барсан. Тухайн үед би Казакстанд З.Санаакын ажил явдалд очсон” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Амантайгийн “З.Санаак нь 2018 онд Казакстан улс руу явсан. З.Санаак Казакстан улсад 2019 оны 11 дүгээр сард нас барсан талаар сонсож байсан" гэх мэдүүлэг,

Гэрч Х.Серикгүлийн “Манай ээж Булган сумын Баянсудал Багийн нутагдэвсгэрт амьдарч байсан бөгөөд хэвтэрийн дэглэмтэй хүн байсан. 2018 оны намар Монгол улсаас Казакстан улс руу явсан тэрнээс хойш бага залуу Х.Еркинбекийнд амьдарч байгаад өвчний улмаас 2019 оны 11 дүгээр сард нас барсан. Тэр үед би ээжийн ажил явдалд оролцоод Казакстан улс руу яваад ирсэн. Казакстан улсаас ирээд Орозбек ахын гэрт ээжийг нас барсанаас хойш 40 хоног дээр нь будаалга хийсэн" гэх мэдүүлэг,

З.Санаакын тэтгэвэр олголтын дэвтэрт 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд тэтгэвэр олгосоныг гэрчилсэн улсын байцаагчийн тамга тэмдэг, гарын үсгийн баталгаа,

ХААН банкны депозит дансны хуулга

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Х.Орозбек нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж нийгмийн халамжийн үйлчилгээ авч ээж З.Санаакийн нас барсаны гэрчилгээгүйгээр 4 сарын тэтгэвэр буюу 1.360.000 төгрөгийг авч үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч гэрч нарын мэдүүлэг, банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Орозбекийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт болон прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Энэ хэргийн улмаас учруулсан 1.360.000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд харшлахгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тасбике овогт Хяравханы Орозбекийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тасбике овогт Хяравханы Орозбекийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Орозбект оногдуулсан торгох ялыг 3 /Гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Орозбек нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Х.Орозбек нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Орозбект авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.