| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0279/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/001 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч А.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714002930185 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, овогт *******ийн ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.*******, Г.******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ний орой “Цацрах гэгээ” караоке дотор иргэн *******г бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .
2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тэмцээний бэлтгэлд хамрагдаж байгаад тараад багийн эрэгтэй гишүүд “Цацрах гэгээ” караокед байна гэхээр нь , ******* бид гурав 22 цагийн орчимд очсон. Бид гуравыг ороход тэд дөрөв архи уусан байсан. Тэгээд бид нарыг очсоноос хойш 2 шил 0.75 литрийн багтаамжай архи, хүний нэг нэг шил 0.5 литрийн шар айраг ууцгаасан. Тухайн үед хүмүүс бэлтгэл хийж байгаад шууд тийшээ орсон ба бүгд согтсон байдалтай байсан. Мөн дахин нэг шил “Болор” архи авсан. бид хоёр архи ууж байхдаа нэг нэгнийгээ тоглоомоор явуулж байсан ба сүүлд нь над руу дунд хуруугаа гаргасан. Тэгэхээр би руу “чи муу над руу дунд хуруугаа гаргалаа” гэж хэлээд бид хоёр нэг нэгнийгээ барьж авсан байсан. Тэгэхэд бос ч ирээд салгасан. салгаад г барьж аваад зогсож байхад над руу “гичий минь чи хурлын даргын доодохоор орж ирсэн” гэж хэлээд орилсон, тэгэхээр нь би босч ирээд түүнийг өшиглөсөн ба доод уруул хэсэг рүү өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд намайг элдвэрээр хэлээд л байсан ба “дарга нарын хаалгаар орж ирсэн чамайг харнаа” гээд элдэв янзаар хэлээд байхаар нь би дайраад очтол намайг үсдсэн, би ч зөрүүлээд үсдсэн ба миний толгой руу цохьсон, би ч түүний толгой руу цохиж байсан. Тэгээд гаднаас М, ******* хоёр орж ирсэн ба ******* “чи эмэгтэй хүнийг гичий янхан гэлээ, чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу” гэж хэлээд салгах гээд гийн гар хөл рүү цохьсон байх. Өөрөөр ******* г цохиж зодсон зүйл байхгүй байхаа. Тэгээд намайг болон *******г барьж аваад дарсан ба г аваад гарсан. Тэнд байсан хүмүүс бүгд нилээд согтсон байсан. архи уугаагүй ба ганц нэг шар айраг ууж байсан байхаа. согтоогүй байсан нь байх. Миний үснээс зулгаасан ба миний духны орой хэсэгт бага хэмжээний газарт үс халцарсан байсан. Өөрөөр цохиулсан зүйл байхгүй. Би нийт 489.800 төгрөгийг өгч *******гийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 62-64/,
2. Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тэмцээний бэлтгэл хийж байгаад орой хамт бэлтгэл хийсэн *******, бид гурав заалнаас гараад “Цацрах гэгээ” караокед очсон. Тэнд очиход манай багийн бусад эрэгтэй гишүүд болох Мөнх-Од, , , нар байсан. Тэд нар архи уусан байсан ба бид нар очоод дахин архи авч уусан. Бид нарыг очсоноос хойш 2 шил 0.75 литрийн багтаамжтай архи ууцгаасан ба сүүлд дахин нэг шил архи авсан. Сүүлийг архийг бол уугаагүй. Архийг ерөнхийдөө бүгд ууцгаасан ба бага уусан байх. Би нилээд согтсон байсан ба 00 орчихоод эргээд караокены өрөө рүү ортол тэнд ******* эгчийг үсдчихсэн элдэв нэгээр хэлж байсан. Би “эмэгтэй хүнийг тэгэж болохгүй” гэж хэлсэн ба арай дэндээд байхаад би салгахын тулд гийн гар руу ганц хоёр цохьсон. Гэтэл ах ******* эгч бид хоёрыг дараад хөдөлгөөгүй ба г аваад гарсан. Миний хувьд ******* эгчийг үсдсэн байхаар нь салгах гээд гар гийн гар руу ганц хоёр цохьсон гэх мэдүүлэг / хх-ийн 65-66/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баянхонгор аймгийн ЗДТГ-ын архивын тасагт гэрээт ажилтнаар 2017 оны 09 дүгээр сарын 03-нд орсон. Монгол Улсад архивын байгууллага үүсч байгуулагдсаны ой болж байгаа ба Улаанбаатар хотод 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдрөөс баярын арга хэмжээ, тэмцээн болох гэж байгаа. Би гар бөмбөгийн багт орсон тэмцээнд оролцохоор манай багийнхан бэлтгэл хийж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой аймгийн спорт хороон дээр тэмцээний бэлтгэлийг хийж байгаад тараад манай ажлын , , бид дөрөв “Цацрах гэгээ” караоке руу орсон. Бид дөрөв хүний нэг нэг 0.5 литрийн шар айраг уусан ба эхлээд нийтийн өрөөнд сууж байгаад дараа нь өрөө сулрахаар нь орцгоосон. Тэгээд 22 цагийн орчимд санагдаж байна гаднаас манай ажлын *******, ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан *******, гэх гурван эмэгтэй орж ирсэн. Тэгээд 0.75 литрийн 2 шил архи уусан ба би хоёр татсан ба аягалж байсан учир өөрөө уугаагүй. Мөн уугаагүй ба бусад нь бүгд уусан. Би нэг найзаасаа мөнгө авахаар гарсан ба 20 орчим минут болоод эргэж орж ирэхэд тэд нар бүгд сууж байсан. Гэтэл *******, ******* хоёр над руу дайрч эхэлсэн ба уг караокены өрөөнд эхлээд ******* миний нүүр рүү цохьсон дараа нь мөн ******* хүрч ирээд цохьсон. ******* миний үснээс зулгаачихаад тавихгүй байхаар нь би мөн түүний үснээс таттал ******* хүрч ирээд миний толгой руу цохьсон. Ам хэсэг рүү ******* өшиглөсөн. Намайг зодоод дайраад байхаар нь би “болиочээ гичүүнүүдээ, яасан гэж хүн зодоод байгаа юм” гэхэд ******* нь “хуулиа мэдэж зодож байна, Улаанбаатар хотод очоод чамайг найз нараараа алуулнаа, миний найз нар ямар хүмүүс байдгийг мэдэх үү” гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүс салгаж байсан боловч дийлэхгүй байсан. Сүүлд арай гэж салгасан ба би , ах хоёрын хамт гарсан. Тэнд бусад нь үлдсэн. ах зодуулж байх үед байгаагүй ба сүүлд нь орж ирсэн. Би нэг их уугаагүй ба согтоогүй эрүүл шахуу байсан. *******, ******* хоёр согтсон байдалтай байсан. Караокены эгч орж ирээд салгах гэсэн боловч дийлээгүй. Би шалтгааныг нь мэдэхгүй байна. Өчигдөр ******* ирж уулзсан ба яасан гэж зодож байгаа юм гэхэд намайг хуруугаа гозойлгосон болохоор нь гэж байсан. Өнөөдөр болохоор элдэв нэгээр дуудсан гэж байсан. Би огт хуруугаа гозойлгосон зүйл байхгүй, мөн хэл амаар огт доромжлоогүй. Үснээс зулгаачихаад тавихгүй болохоор нь гичий гэж хэлсэн. Толгой таллаж өвдөөд, халуураад байгаа. Мөн хүзүү өвдөөд доош тонгойж чадахгүй байна. Би нэг удаа ч гар хүрээгүй. Намайг ******* үсдээд байхаар нь тавиач гэж үснээс нь татсан. Өөрөөр гар огт хүрээгүй. Бие гайгүй бол гомдолгүй гэж бодож байна.гэх мэдүүлэг / 18-22/,
... Надад учирсан гэмтлийг *******, ******* хоёр нийлж зодож учруулсан. Намайг зодсон шалтгааныг би мэдэхгүй байна. Бид нар 2 шил 0.75 литрийн багтаамжтай архи, мөн шар айраг уусан. Бүгд ижилхэн уусан. Би бол нэг их согтоогүй болсон явдлын талаар мэдэж байгаа. ах, ах, нар байсан. *******, ******* хоёр намайг зодсон ба зодож байхад ах гаднаас орж ирээд *******, ******* хоёрыг барьж хорьсон ба намайг ах гадагш авч гарсан. Би эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн ба эмчилгээний зардал 300.000 төгрөгийг ******* өгч барагдуулсан байгаа. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /,
6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Архивын байгууллагын 90 жилийн ой болж байгаа ба уг ойн арга хэмжээ, тэмцээн уралдаан Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд болно. Би гар бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа ба тэмцээний бэлтгэл гэж өдөр бүр орой бэлдэж байгаа. 2017 оны 11 дүгээр 22-ний өдрийн орой бэлтгэлээ тараад манай багийн , , бид дөрөв “Цацрах гэгээ” караокед орцгоосон. Тэгээд тэнд ороод сууж байхад гаднаас *******, ******* болон наана танихгүй нэг эмэгтэйтэй гурвуулаа орж ирсэн. Бид нар тэнд архи уусан ба би нилээд согтсон байсан. Би тасарчихсан байсан ба юу болсон талаар мэдэхгүй байгаа. надад хэлэхдээ “чи гарч яваад эргэж орж ирсэн ба тэгэхэд зодоон болж байсан чи салгасан” гэж надад хэлсэн. Би бол тэр тухай санахгүй байгаа.гэх мэдүүлэг. / хх-ийн 28-29/,
7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр 22-ний өдрийн орой тэмцээний бэлтгэл тараад Мөнх- Од, , бид дөрөв жаахан дуулах санаатай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр “Цацрах гэгээ" нэртэй караоке руу орцгоосон. Тэгээд бид дөрөв өрөө сулрахыг хүлээн хүний нэг нэг шил 0.5 литрийн багтаамжтай шар айраг уусан. Тэгээд өрөө сулрангуут өрөөнд орсон ба нэг шил 0.75 литрийн багтаамжтай нэг шил архи авч бид дөрөв уусан. Архи уугаад дуусч байхад гаднаас *******, , ******* гурав орж ирсэн. Тэгээд дахин нэг шил архи авч долуулаа уусан. нэг шил архи авчих уу гэхээр нь би “яахын бэ” гэхэд гадагш гадуур хувцасгүй гараад явчихсан. Би араас нь гадуур хувцсыг нь аваад гарсан ба хайхад олдоогүй. Тэгээд бид хоёрыг гадаа зогсож байхад ирсэн ба бид гурав хамт караоке руу орсон. дахин нэг шил архи авсан ба түүнийг уугаад бид нар дуулаад инээлдээд сууж байхад ард , ******* хоёр барилцаад авсан байсан. Тэгээд боль гээд би салгасан. Тухайн үед гадагш гараад явчихсан байсан. Салгасан байхад нь ******* руу “Чи хурлын даргын доодохоор орж ирсэн биз дээ” гээд орилоод байсан. Би боль гээд амыг нь дарсан. Гэтэл ******* нь уурласан ба гийн нүүр хэсэг рүү өшиглөсөн байх. Би яг цохиж байхыг нь анзаараагүй салгах гээд г барьж байсан мөн амыг нь дарж байсан. ******* нь мөн *******ыг өмөөрч руу дайрч байсан ба яг цохьсон эсэхийг нь би анзаараагүй. Гаднаас орж ирээд *******, ******* хоёрыг бариад авсан. Тэгээд би г авч гарсан. Архийг тойруулж хундаглаж байсан. Бүгд ууж байсан. бага уусан байх. Бусад нь бүгд согтсон байдалтай байсан. Би тухайн үед -илээд согтсон байсан яг юунаас болсон эсэхийг би ч ойлгоогүй, барилцаад авсан байхаар нь би салгасан ба салгасны дараа нь ******* руу орилж хашгирч дайрч байсан. Намайг нэг сэргэхэд бие биенийгээ бариад авсан байсан. Яг цохьсон эсэхийг би мэдэхгүй байна. Дараа нь би сэргээд г бариад авсан байхад бол цохиж зодсон зүйл болоогүй гэх мэдүүлэг / хх-ийн 30-32/,
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн орой , Мөнх-Од, бид нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цацрах гэгээ” караокед орцгоосон. Ороод нэг шил 0.75 литрийн багтаамжтай архи, хүний нэг нэг 0.5 литрийн багтаамжтай шар айраг авч уусан. Уугаад дуусч байхад 22 цагийн орчимд *******, *******, нар ирсэн. Ирээд бид хэд дахин 2 шил 0.75 литрийн багтаамжтай архи авч ууцгаасан. Би нилээд согтсон бараг тасарсан байсан ба гэнэт сэргэхэд хүмүүс гарцгаасан зодоон болсон байсан. Би ямар шалтгааны улмаас зодоон болсон талаар мэдээгүй. нилээд согтсон байсан. Ер нь бүгд ууцгаасан ба согтсон байсан. *******ыг нь элдэв бусаар доромжлоод түүнээс болсон юм шиг байна лээ. Гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/,
9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тэмцээний бэлтгэл хийж байгаад орой 22 цагийн орчимд заалнаас гарсан. Тухайн үед манай ажлынхан архивчдын тэмцээнд бэлдэж байсан байдаг ба бол тэр тэмцээнд бэлдээгүй өөр тэмцээнд *******, ******* нарын хамт бэлдэж байсан. Орой 22 цагийн орчимд тэмцээний бэлтгэлээ тарсан ба гараад “Цацрах гэгээ” караокед бид гурав очсон. Тэнд очиход манай ажлын , хоёр наана нь Мөнх-Од, гэх хүмүүс байсан. Тэд нар 1 шил архи уусан байдалтай байсан ба бид нарыг орсоноос хойш дахин бүгдээрээ 2 шил 0.75 литрийн багтаамжтай архи уусан. Би бол нэг их уугаагүй гайгүй байсан ба нөгөө хэд бүгд ууцгаасан. , ******* хоёр тоглоомоор нэгнийгээ явуулаад байх шиг байсан би бол тэрийг сайн анзаараагүй инээлдээд нэгнийгээ цохиж аваад байсан. Би дуулаад сууж байсан гэнэт харсан чинь *******, хоёр хэрэлдээд нь ******* руу “хурлын даргын доодохоор орж ирсэн” гээд дайрч байсан ба ******* өмнөөс нь дайрч байсан дунд нь салгах гээд оролдож байсан. Би бол огт ойртоогүй хараад байж байсан ба “больцгоо” гэж хэлсэн. Тухайн үед мөн хараад сууж байсан Мөнх-Од, ******* хоёр байгаагүй. Гаднаас ******* орж ирээд *******ыг өмөөрөөд “чи ингэж хэлж болохгүй, чи эмэгтэй хүнээс гараагүй юу” гэж хэлээд г ганц цохьсон байхаа. Би яг хаана нь хэрхэн яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд араас нь орж ирээд *******, ******* хоёрыг тэвэрч хөдөлгөөгүй ба г аваад гарсан. Тухайн үед би нээх согтоогүй байсан боловч маш их балмагдаж сандарсан байсан. бусадтайгаа адилхан уусан ба бүгд согтсон байсан. Би шалтгааныг нь огт ойлгоогүй. угийн хүнийг явуулдаг ба *******ыг тоглоом шоглоомоор явуулж байгаад л хоорондоо маргалдсан байх гэж би бодож байна. А.******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн ба эцэг эхээсээ гурвуулаа айлын дундах хүүхэд байгаа юм. Бага насаа сумандаа өнгөрүүлсэн ба бага ангиасаа аймгийн төв рүү сурахаар шилжсэн санагдаж байна. Зан аашын хувьд бусадтай нийтэч харьцдаг, шударга талдаа хүн гэхэд болно. Бусадтай дажгүй дотно харилцдаг. Хамт олныхоо дунд нэр хүн гайгүй юм байна лээ.гэх мэдүүлэг / хх-ийн 35-37/
10. ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Г.******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн ба дээрээсээ хоёр дахь хүүхэд ба дээрээ нэг ах дороо нэг эмэгтэй дүүтэй аав, ээжийнхээ хамт амьдардаг. Бид хоёр “Номгон” ахлах сургуульд суралцаж 2011 онд төгссөн. Г.******* нь шударга, шулуун зантай. Тэр зан нь хүмүүсийн дургуйг хүргэдэг байж магадгүй. Нэр хүнд сайтай, сагсан бөмбөг болон гар бөмбөг сайн тоглодог ба ийш тийш тэмцээнд явж оролцдог, мөн олон нийтийн ажилд маш сайн оролцдог хүн байгаа юм. Одоо ч мөн байгууллагадаа нэр хүнд сайн юм байна лээ гэх мэдүүлэг / хх-ийн 38-39/
11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
А.******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн ба эцэг эхээсээ гурвуулаа айлын дундах хүүхэд байгаа юм. Бага насаа Бууцагаанд байж байгаад аймгийн төвд “Эрдэнэмандал” ахлах сургуулийг төгсөж Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Зан аашын хувьд гайгүй ба нийтэч хүн байгаа юм. Их спортлог охин байгаа юм. Хамт олноос зохиож байгаа ажил арга хэмжээнд бусдыгаа манлайлан оролцдог. Харилцааны хувьд хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хамт олныхоо дунд нэр хүнд маш сайн гэж би боддог. Одоо А.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ээж, дүү, хүүхдийнхээ хамт амьдардаг гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,
12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 643 дугаартай шинжээчийн
1. А.*******ын биед баруун гуя, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 46-47 /,
13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 637 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед тархи доргилт, доод уруулд шарх, цус хуралт, эрүү, амны буланд зулгаралт, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хаамрна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталданд тогтонги нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт / хх-ийн 53-54 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч А.*******, Г.Сийлэгмагаа нарт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн хос ээмэг, монетон бөгж, шүүгдэгч Г.*******гийн 42 инчийн ЛСД зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи хос ээмэг, бөгж, зурагт зэргийг эзэмшигч А.*******, Г.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Таван хонгор овогт *******ийн *******, овогт *******ийн ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Таван хайрхан овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч А.*******, Г.******* нарыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.*******ын эзэмшлийн хос ээмэг, монетон бөгж, шүүгдэгч Г.*******гийн 42 инчийн ЛСД зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи хос ээмэг, бөгж, зурагт зэргийг эзэмшигч А.*******, Г.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дхэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ