Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

 

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

 

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Мт холбогдох эрүүгийн 2017 2501 0363 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр У хотод төрсөн, 00 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, аавын хамт Х дүүргийн 0 дүгээр хороо, А задгай 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Б, Х, С дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 000000000, Б овогт Б.М

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парксайт” хотхоны 822 дугаар байрны гадна иргэн Б.А-ын “айпоне-7” маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж итгэл эвдэн залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс эд зүйлийн үнэлгээ /хх-16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-22-24/, хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-25-27/, гэрч Ч.Болдбаатарын мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч

 

2

 

Б.Мын сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх-31-34, 39-41/, шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-56-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, ял шалгах хуудас /хх-75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парксайт” хотхоны 822 дугаар байрны гадна иргэн Б.Аын “Айпоне-7” маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж итгэл эвдэн залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:..“2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 05 цагийн орчим Сүхбаатарын талбай “Лакс” баарнаас Тэмүүлэн, Болдбаатар, Мөнх-Эрдэнэ нарын хамт гараад баарны гаднаас дуудлагын жолооч гэх залуугаар өөрийн 03-29 УНТ улсын дугаартай Рав-4 маркийн автомашиныг бариулаад найзуудыгаа хүргэж өгөөд хамгийн сүүлд өөрөө жолоочтой хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 822 дугаар байрны гадна ирсэн. Тэгээд тухайн жолоочоос машиныхаа дохиололын удирдлага асуухад байхгүй гэж хэлсэн. Миний гар утсаар нэг яриад өгье гэхээр нь утсаа өгөөд машиныхаа удирдлагыг хайж байтал тухайн залуу гар утас аваад зугатаасан. Миний утас хар өнгөтэй “Айпоне-7” маркийн гар утас байсан. 2016 оны 10 дугаар сард Канад улсаас монгол мөнгөөр 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний утасны сериал дугаар 359202076408086. Тэр залуу 20-25 орчим насны, шар куртиктэй, хар өмдтэй, 170-180 см өндөртэй, туранхайдуу, монхордуу хамартай залуу, шөвгөрдүү царайтай, дунд зэргийн зузаан уруултай залуу байсан. Одоо харвал танина. Гар утсаа хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-27/,

 

Гэрч Ч.Болдбаатарын өгсөн:…“Манай төрсөн дүү Болорын хүү Мөнхбаатар 2017 оны 1 дүгээр сарын дундуур надад хар өнгийн “Айпоне-7” маркийн гар утсыг үлдээсэн. Б.М хэлэхдээ дуудлагын жолооч хийж байхад нэг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа бариулж гэртээ хүргүүлсэн. 50.000 төгрөгөөр хүргэж өгөхөөр тохиролцоод мөнгө байхгүй гэж хэлээд гар утсаа үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд эргээд утсаа авна гэж хэлсэн байсан. Би гар утсыг нь хадгалж байгаад цагдаагийн байгууллагаас дуудахаар нь авчирч өгч байна. Хар өнгийн “Айпоне-7” маркийн гар утас байсан. Тухайн утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-28-29/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл:

 

“Эрүүгийн 201725010363 тоот хэрэгт хохирогч Б.А нь "20-25 орчим насны, шар куртиктэй, хар өмдтэй, 170-180 см өндөртэй, туранхайдуу, монхордуу хамартай залуу шөвгөрдүү царайтай, дунд зэргийн зузаан уруултай залуу байсан. Одоо харвал танина” гэсэн мэдүүлгийн дагуу таниулах ажиллагааг хийж тэмдэглэл үйлдэв.

 

Зургаар таньж олуулах ажиллагааг эхлэхийн өмнө таних гэж буй хохирогч Б.Аыг өрөөнөөс гаргаж хөндлөнгийн гэрчид сэжигтэн Б.М болон цээж зургийн хамтаар гадна байдлаараа төстэй 3 ширхэг зургийг өгч та урьд байгаа тооны урд 4 ширхэг цээж зургийг байрлуулан тавина уу гэж дурын байрлалд тавиулав.

 

  • Анандыг өрөөнд оруулан мэдүүлэгт дурьдсан хүн энэ дунд байгаа эсэхийг харахыг хүсэхэд 3 дугаарын доод талд байгаа залууг зааж байх бөгөөд та уг хүнийг ямар учраас ямар онцлог содон шинж тэмдэгээр нь таньж байна вэ гэхэд 20-25 орчим насны, шар куртиктэй, хар өмдтэй, 170-180 см өндөртэй, туранхайдуу монхордуу хамартай залуу, шөвгөрдүү царайтай, дунд зэргийн зузаан уруултай залуу байсан. Энэ хүний царай, нүд, ам, хамраар таньж байна гэх бөгөөд энэ зааж байгаа хүн нь Б.Мын гэрэл зураг байлаа. Таньж олуулах
 

3

 

ажиллагааны явцад 4 кадр зураг авч бэхжүүлэн хавсаргав. Таньж олуулах ажиллагааг 17.40 минутад дуусгаж тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно. Таньж олуулах ажиллагааны явцыг гэрэл зургаар бэхжүүлэв” /хх-22-24/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-16/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-18/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, -Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/,

 

-Шүүгдэгч Б.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75 зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Мын бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж авч бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.А нь мөрдөн байцаалтад…“гар утсаа хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй”…гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 25-27 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байх тул үүнийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 253 дугаартай магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг заримыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

4

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Мыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Б.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялын зарим болох 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС