Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 554

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 2 гудамж, 33 тоотод оршин суугч иргэн Дайртан овогт Мангаагийн Нинагийн /МД-39011568/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан Төмөр замын 1-13 тоотод оршин суух Сартуул овогт Нарангийн Цэцэгсайханд /МО-84041208/ холбогдох “Эх байх эрх хасуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нина нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхант 2-33 тоотод оршин суугч Мангаагийн Нина миний бие нь тус шүүхэд Шаамар сумын иргэн Нарангийн Цэцэгсайханыг өөрийн ач хүү Төгсжаргалын Хишигбатын эх байх эрхийг хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Н.Цэцэгсайхан шүүхээс дуудсан хугацаанд ирэхгүй, албан ёсны хаяг дээрээ байхгүй эрэн сурвалжилсан боловч олдохгүй байсан шалтгааны улмаас иргэний хэргийг шийвэрлэх хугацаа удааширч, Н.Цэцэгсайханы эх байх эрхийг хасах зайлшгүй шалтгаан байхгүй болсон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татан авах хүсэлтийг үүгээр гаргаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нина нь Н.Цэцэгсайханд холбогдох “Эх байх эрх хасуулах”  тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан “...Н.Цэцэгсайханы эх байх эрхийг хасах зайлшгүй шалтгаан байхгүй болсон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татан авах хүсэлтийг үүгээр гаргаж байна...” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2279 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Нинагийн нэхэмжлэлтэй Н.Цэцэгсайханд  холбогдох “Эх байх эрх хасуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М.Нина нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2279 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

                            

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА