Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/330

 

 

 

2021 9 17                              2021/ШЦТ/330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Шинжээч Ж.Мягмаржав,

Иргэний хариуцагч Ц.Баатаржав,

Шүүгдэгч Б.З , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т БЗт холбогдох эрүүгийн  1934006240343 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.З ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж  ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Б.З  /1-р хх 18-20/, гэрч Ч.Адъяабазар /1-р хх 21-22/, насанд хүрээгүй гэрч А.Анужин /1-р хх 23-25/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б /1-р хх 61-63/, Ц.Баатаржавын гэрч болон иргэний хариуцагчаар өгсөн /1-р хх 118-119, 1-р хх 121-122/, яллагдагч Б.З  /1-р хх 180-184, 224-225/, шинжээч Л.Мөнх-Эрдэнэ /1-р хх 226-228/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №4325 дугаартай дүгнэлт /1-р хх 29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №4319 дугаартай дүгнэлт /1-р хх 30/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06- ны өдрийн №556 дугаартай дүгнэлт /1-р хх 32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №4318 дугаартай дүгнэлт /1-р хх 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №4230 дугаартай дүгнэлт /1-р хх 65-66/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 68-74/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №553 дугаартай дүгнэлт: 1.Э.Батлуугийн биед нуруунд зулгаралт, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /1-р хх 37/,   Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06- ны өдрийн №559 дугаартай дүгнэлт: 1.Б.З ын биед зүүн бугалга, баруун ташаа, зүүн шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журам тогтоох 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.  1-р хх 39/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №544 дугаартай дүгнэлт: 1.2.А.Анужин-н биед зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, зүүн бугалга, зүүн сарвууны 2-р хурууны нөсөө /зулгаралт/ гэмтлүүд тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019.07.28-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх 44/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №560 дугаартай дүгнэлт: "1.2.3.4.Ч.Адъяабазарын биед гэмтэл тогтоогдсонгүй." /1-р хх 46-47/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт /1-р хх 86-87/, ШУТИС Механик тээврийн сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/06 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт: "1.Хавтаст хэрэгт авагдсан материал, 7314 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины эвдрэл, гэмтлийн байдлаас харахад далангаас унахдаа "А" цэгт урд бампер болон дугуйгаараа мөргөж годройтсон. "А1" болон "А2" цэгт хойд хэсгээрээ савж цохигдон ойсон, "АЗ" цэгт хойд булангаараа цохиж хажуулдан "А4" цэгт баруун урд хэсгээрээ хажуулдан гулссан гэж үзэж байна. 2.Хавтаст хэрэгт авагдсан "Даралтын улмаас гарч хөвөөн дээр эвгүй даралтаас үүссэн мөр" нэртэй фото зургаас харахад 7314 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины жолоочийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж байна. Уг автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байгаа тул хурд хэтрүүлснийг тогтоох боломжгүй байна. 3.73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зүүн хойд резин дугуй хагарсан үед ямар байдлаар осолдох нь зөвхөн хурднаас хамаарахгүй бөгөөд жолоочийн авсан арга хэмжээнээс хамаарна. 4. Хариулт 2 болон 3-аар хариулагдсан. 5.73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины ослын шалтгаан нь зүүн хойд резин дугуй хагарснаас болсон гэж үзэж байна. Зүүн хойд резин дугуй хагарсны улмаас автомашин зуун тийшээ шарвах бөгөөд шарвалтыг зогсоохын тулд жолооч жолооны хүрдийг баруун гар тийш даран автомашиныг замын баруун тал руу гаргасан байна. 6. 1-р хариултаар хариулсан. 7. А цэгээс 81 метр зайд резин дугуйн хээ, уг хээнээс 334 м зайд замын урд хөвөөн дээр байрлах хагархай хойд бампер зэргээс үзэхэд автомашинд анх зүүн хойд дугуй хагарсныг харуулж байна. Хавтаст хэрэгт авагдсан "Даралтын улмаас гарч хөвөөн дээр эвгүй даралтаас үүссэн мар нэртэй фото зургаас үзэхэд автомашины тоормосны системд гэмтэл гараагүй гэж үзэж байна. Резин дугуй хээнээс эхний гун ухагдсан мөр болох "А" цэг хүртэлх 81 метр зайг автомашины 4 дугуй нь замтай харьцан туулаагүй, зорчих хэсгээс гарангуут дугуй замаас хөндийрсөн тул 81 метр зайг тоормос гишгэж амжихгүйгээр туулсан гэж үзэхгүй байнА. Жолоочийн реакцийн хугацаа 0.8 секунд тоормосны систем ажиллах хугацаа 0.2 секунд гэж үзвэл энэхүү 1 секундийн хугацаанд 80 км/цаг-ийн хурдтай автомашин 22.2 м зайг туулах нь үүнд нөлөөлнө. 8. 73-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урагшаа годройтон  онхолдоход автомашины хурд болон далангийн өндөр нөлөөлнө. Автомашины хүндийн төвийн байрлал годройтож онхолдоход нөлөөлөхгүй. 9. Автомашины хөдөлгөөний явцад дугуй хагарсан тохиолдолд автомашины чиглэл өөрчлөгдөнө. 10. Автомашины хөдөлгөөний явцад дугуй хагарсан тохиолдолд автомашины чиглэл хэдийн үеэс өөрчлөгдөх нь автомашины хурд болон жолоочийн авсан арra хэмжээнээс хамаарна. 11. Резин дугуй хагарсан үед хөдөлгөөний чиглэлээ өөрчлөлгүй бүрэн зогсох боломж нь автомашины хурд болон жолоочийн ур чадвараас хамаарна. 12. Шинжилгээгээр шинээр тогтоогдсон ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй. /1-р хх 99-101/, Шинжээч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэсант сум дахь зохицуулагчаар ажилладаг. Хэргийн материал болон схем зурагтай танилцаж үзэхэд зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн хөтлөгч дугуй нь урдаа байдаг, хойд дугуй хагарсан тохиолдолд ямар байдлаар онхолдохыг тогтоох боломжгүй. Хурд ихтэй онхолдвол эвдрэл ихтэй байна, хурд багтай онхолдвол эвдрэл багатай байна. Схем зурганд тоормосны зураг байхгүй байсан тул хурд хасаагүй, мөн тээврийн хэрэгслийн шидэгдсэн метрийн зайг тэдэн метр гэж хариулах боломжгүй. Дугуй хагарсан. Онолын хувьд цаг хугацаагаар хурдыг тогтоох боломжтой, тоормосны мөр байгаа тохиолдолд томьёогоор тогтоодог. Хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөх эсэхийг тогтоох боломжгүй.” Гэх мэдүүлэг /1-р хх 226-228/, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 113/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай

шинжээчийн дүгнэлт /1-р хх 166/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3895 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 10-12/, Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 202037 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 26-29/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 3-4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-15/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 81-84/, хохирлын баримтууд /1-р хх 133-162/, урьд ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 171/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.З  нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Буянт 3 дугаар баг Чигчий толгой гэх газрын асфальтан замын 199/200 км заалт шон тэмдгийн орчим 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 7314 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг мөн 3.4.Б. "Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ." гэснийг тус тус зөрчсөний улмаас автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан Б.Анударийн амь нас хохирсон болох нь;

 

Шүүгдэгч Б.З ын өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос 09 цагт найз Анужин, Анударь, Батлуу, Адъяабазар бид 5 уулзаад Архангай аймгийн Өгийнуур луу хоёр хоног явахаар цугларсан. Тэгээд бид 5 миний машинтай хүнсээ аваад 12 цагийн үед хотоос гарсан. Бид 5 миний 7314 УНЕ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би өөрийнхөө машиныг жолоодоод миний хажуу талд миний найз охин Анужин, миний ард Адъяабазар, голд нь Батлуу, зүүн хойд талд Анударь суугаад хөдөлсөн. Замдаа хоёр зогсож хамгийн сүүлд нь гол дээр зогсож биеийн чилээгээ гаргаад хөдөлсөн. Тэгээд засмал зам дээр явж байхад миний машины ард түг хийх чимээ гараад би дугуй буудчихлаа гээд орилсон. Би тоормос дээр гишгэхэд машин жолоодлогогүй болоод замын баруун тал руу орсон. Тэгээд машин онхолдсон. Би туслаарай гэж хэлэхэд хэн ч дуугарахгүй байсан. Би машинаас гараад Анужинг гаргахад Батлуу, Адъяабазар хоёр сэрээд өөрсдөө гарсан. Анударь машинаас урд зүгт газар хэвтэж байсан. Тэгээд бид нар Анударь дээр очиход амьсгаатай нэрээр нь дуудахад дугарахгүй ухаан алдсан гэмээр байсан. Замаар явсан машин зогсоод эмч, цагдаа дуудсан. Түргэний машин 1 цаг 30 минутын дараа ирээд бид 5-ыг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Би 7314 УНЕ улсын дугаартай приус 20 маркийн машиныг унаж явсан. Миний машин манай аав Ц.Баатаржавын нэр дээр байдаг. Би тухайн үед 76-77 км/ц хурдтай явж байсан. Бүгд бүс хэрэглэсэн. Осол болох үед ард суусан хүмүүсийг бүс хэрэглэсэн хэрэг лээгүй талаар мэдэхгүй. Би хотоос гарахдаа бүгдэд нь анхааруулаад бүсээ зүүж хөдөлсөн. Би замдаа бүсээ тайлсан эсэхийг мэдэхгүй байна. Осол болох үед зам хуурай, шулуун үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэл гэмтэлгүй, гадаа үүлэрхэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 18-20, 180-184, 224-225/,

Гэрч Ч.Адъяабазарын өгсөн: “Би Улаанбаатар хотын Улсын тэргүүний 24 сургуулийг 2017-2018 оны хооронд төгссөн. З, Батлуу, Анударь нар мөн 24-р сургуулийг хамт төгссөн арван жилийн найзууд байгаа юм. Анужинтай бол сүүлд 2018 оны намар Заар дамжуулж танилцсан. З, Анударь, Батлуу, Анужин бид нар Анударийг Хятад улсаас зуныамралтаараа ирсэн болохоор нь нэг тийшээ амралтанд явъя гэж ярилцаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Зын Тоёота приус 20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нь Архангай аймгийн Өгийнуур сум орж амрахаар Улаанбаатар хотоос

өглөөгүүр 22-ийн товчооны Оргил супермаркет дэлгүүрээс хүнс цуглуулаад тэндээс гарч хажуугийнх нь Берлин бургер гэх зоогийн газарт орж хоол идээд тэгээд хөдлөөд Хүй 7 худаг өнгөрөөд манай ээжийг нутаглуулсан газрын харалдаа зам дагуу зогсож би сүү өргөсөн тэгээд удалгүй хөдлөөд Төв аймгийн Лүн сумын нутагт байх Туул гол дээр очиж зогсоод гол дээр 30-40 орчим минут болоод цаашаа хөдлөхдөө би унтах гээд суудлынхаа бүсийг тайлаад унтсан. Нэг мэдсэн хүчтэй дуу гараад хүмүүс орилоод нүдээ нээгээд хартал машин онхолдож би хажуу талынхаа цонхыг толгойгоороо цохиод ухаан алдчихсан байсан. Ухаан орсон чинь би өөрөө машинаасаа гарч байсан. Түүнээс хойш юу болж байгааг шоконд орчхоод санахгүй байсан. Тэгсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төв дээр ирээд ухаан орсон түүнээс хойш удалгүй манай том эгч нөхөртэйгөө ирээд Улаанбаатар хот руу ирж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь ямар нэг гэмтэл бэртэл байхгүй байна гээд гарсан. Ослын талаар миний хувьд сайн мэдэх зүйл байхгүй байна. Би осол болох үед унтаж байсан учир мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос Лүн сум ортол жолооч 70-75 орчим км/цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө 80 км цагаас дээшээ гаргахгүй явна гэж анх гарахдаа яриад явж байсан. З тээврийн хэрэгслийн жолоо бариад урд талынх нь суудал дээр Анужин арын суудал дээр би жолоочийн ард миний зүүн гар талд Батлуу, цаад талд нь Анударь сууж явсан. Бид нараас архи,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Ослоос өмнө бол цаг агаар, үзэгдэх орчин чөлөөтэй, замын нөхцөл байдал хэвийн байсан. Би осол хэрэг гарсан газрыг буюу Төв аймгийн Лүн сумаас хөдлөхөд нь унтаад явсан цаашаа ямар замаар яаж явсныг нь мэдэхгүй. Ямар нэг гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 21-22/,

Насанд хүрээгүй гэрч А.Анужины өгсөн: “Би хамгийн анх 2018 оны 9 дүгээр сард Зтай танилцсан түүнээс хойш үерхэж байгаа юм. Батлуу, Адъяабазар, Анударь нар Зын найзууд нэг сургуульд хамт суралцдаг байсан. Батлуу, Адъяабазар, Анударь нартай бол Заар дамжуулж танилцсан. Өөрөөр ямар нэг харилцаа байхгүй. Анударь БНХАУ-д сурдаг зуныхаа амралтаар ирчихсэн байсан учир Б.З , Батлуу, Б.А, Ч.Адъяабазар бид нар ярилцаж байгаад нэг тийшээ амралтанд 3 хоногоор хамт явчхаад ирье гэж 2019 оны 7 дугаар сарын 21-ны үед ярилцаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бид нар Архангай аймгийн Өгийнуур сум орж амрахаар болж Б.З ын 7314 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн өдрийнхөө 11 цагийн үед 22-ийн товчооны Оргил Супермаркет дэлгүүрээс хоол хүнс цуглуулаад хөдөлсөн. Замдаа Эмээлт захын орчим 13:28 цагт зогсож Адъяабазар ээжийнхээ оршуулсан гэх газрын зүг рүү сүү өргөөд 5-10 орчим болоод хөдлөөд явж байгаад Төв аймгийн Лүн сумын нутагт байх Туул гол дээр бид нар 14:34 цагт ирж тэндээ зураг аваад Урьхан гэх зоогийн газрын ариун цэврийн өрөөнд орж 30-40 орчим минут болоод хөдөлсөн. Тэндээс цаашаа хөдлөөд зогсоогүй явж байтал зүүн хойд талын дугуй гэнэт хүчтэй дуугарч ямар ч жолоодлогогүй болоод замынхаа баруун гар тал руу машин онхолдсон. Намайг машинаас суудлын бүсээ тайлаад гарч ирэхэд талийгаач гадаа машинаас шидэгдсэн байдалтай З, Батлуу Адъяабазар нар машинаас гарчихсан би хамгийн сүүлд нь гарсан. Ослын үед арын хэд бүс зүүгээгүй явж байсан. Тэгсэн замын машинууд зогсож нэг хүүхэн Анударьд анхан шатны тусламж үзүүлээд түргэний эмч иртэл  хүлээж байгаад явсан. Яг ямар тусламж үзүүлснийг би мэдэхгүй байна. Замын хүмүүс цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн осол болсон газарт гар утасны сүлжээ орохгүй байсан. Анудариас бусад нь ослын улмаас ямар нэг гэмтэл аваагүй байсан. 16 цагийн орчим осол гарсан байх тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуй буудсанаас болж осол гарсан. З жолоо бариад би урд талын суудал дээр хөгжим сонсоод арын суудал дээр зүүн захад Анударь, голд нь Батлуу, баруун захад нь Адъяабазар нар сууж байсан. Ослын үед яг хэдэн км/ц хурдтай явсныг нь мэдэхгүй ослын өмнө бол 60-70 км/ц хурдтай явж байсан. Цаг агаар сэрүүхэн, үзэгдэх орчин чөлөөтэй, нар жаргаагүй, замын нөхцөл байдал хэвийн байсан. Бид нар анх гарахдаа хэдэн лааз пиво авсан тэрнээсээ ууж амжаагүй явсан. Ослын улмаас миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл тогтоогдоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх 23-25/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бөгсөн: “2019 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр 17:10 цагийн орчим над руу нэг танихгүй эмэгтэй хүн утсаар залгаж надад өөрийгөө би жуулчдад хэлмэрчилдэг хүн байна. Танай охин Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт осолдорсон ухаангүй байна гэхээр нь би эхнэртээ хэлээд Улаанбаатар хотоос эхнэр Даваасүрэн, түүний эгч Тунгалаг нарыг аваад гарахад замд охиныг түргэн тусламжийн машинтай Улаанбаатар хот руу авч ирж байхад нь хотоос 177 км заалт шон дээр орой 20 цагийн орчим таарч эхнэр түргэний машинд нь суугаад тэгээд буцаад 00 цагийн орчим Гэмтэл согог судлалын

үндэсний төв дээр ирж шууд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ирж хэвтсэн. Эмнэлэгт ирж хэвтсэнээс хойш маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 29-ны өглөө 13 цагийн орчим хэвлийн мэс засалд орж доторх шингэнийг цэвэрлэж үзлэг хийхэд нойр булчирхай, элэг сэмж нь бяцралттай байна гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12:30 цагт ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Тархи бүрэн гэмтэлтэй, хүзүүний 3-р үе цуурсан, нурууны 5-6-7-р үе цуурсан, сүүжний суудал яс цуурсан байсан. Талийгаач надад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ангийнхаа хүүхдүүдтэй салхинд гарна гэж хэлсэн түүнээс яг хэн

хэний хамт хаашаа явах талаараа хэлээгүй. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр явсан байсан. Би хамт явсан хүүхдүүдийг огт танихгүй хүүхдүүд байсан. 2019 оны 7 дугаар сарын 28- ны өглөө би ажилдаа 09:30 цагаас 10:00 цагийн хооронд явсан. Тэгэхэд талийгаач салхиндгарна гээд хоол хийгээд мах хөшиглөөд гэртээ үлдсэн хотоос гарахдаа утсаар яриагүй хэлээгүй. Тэгсэн орой 14 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт осолд орчихсон байсан. Ослын дараа талийгаачийг тосож авахаар яваад замдаа түргэний машинтай нь таарч эхнэрмашинд нь суухад тэнд хамт явсан Батлуу, эгчтэйгээ хамт миний машинд суухаар нь би ослын талаар асуухад 14 цагийн орчим осол болсон талаар хэлэхээр нь би ийм хол газар хэдэн цагт хотоос гарсан талаар асуухад надад мэдэхгүй байна гэж хэлсэн. Би их хол явж их эрт осолд орсон болохоор нь өглөө хотоос гарсан цагийг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Миний охин дуу муутай, тайван, тусархаг хүүхэд байсан. Манай 2 дахь охин дээрээ нэг ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй айлын 2 дахь хүүхэд байсан. Гарсан шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би нийт эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 40 орчим сая төгрөг зарцуулчихсан байна. Гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ. Гомдолтой байна.” Гэх мэдүүлэг /1-р хх 61-63/,

Гэрч Ц.Баатаржавын өгсөн: “Миний хүү З 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Англи улс руу сурахаар явсан. Одоо Англи улсад амьдарч байна. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай хүү З миний эзэмшлийн 73-14 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Үүний улмаас зорчиж явсан нэг охин нас барсан. Ослын талаар ёстой мэдэхгүй. Тухайн үед би Увс аймагт явсан учир ослын талаар дуулаагүй сүүлд нь мэдэж гэмтлийн эмнэлэг дээр ирж хамт явсан хүүхдүүдийн эхчүүдтэй нь уулзсан. Нэг охиных нь бие нь муу байж байгаад сүүлд нь нас барсан. Манай зүгээс 7 орчим сая төгрөг өгсөн. Миний хүү 2-3 жил гадаад улс руу сурахаар хөөцөлдөж байгаад хэрэг болсны дараагаар энэ асуудал нь бүтэхээр нь явуулчихсан юм. Энэ талаар тодорхойгүй  байна. Хувийн зан байдлын хувьд асар даруухан, хичээл сурлагадаа сайн. Анги хамт олноо манлайлж явдаг. Анги хамт олны дунд нэр хүндтэй, найзархаг, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Миний хүү З 2000 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн. 2003 онд Увс аймгийн цэцэрлэгт явж байгаад 2007 онд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 2010 онд 3 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу манайх гэрээрээ шилжиж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд 4 дүгээр ангид ирж суралцаж 2012 онд 6 дугаар ангиа 2018 онд төгссөн. 2018 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн суралцаж байгаад 2019 оны 8 дугаар сард Англи улс руу суралцахаар явсан. Одоо бол яг сурах чиглэл бол гараагүй хэлний сургалтад сууж байгаа юм. З эцэг эхээс 4-үүлээ. 1 эгч 2 дүүтэй.” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/,

иргэний хариуцагчаар өгсөн: “2014 онд орж ирсэн машиныг 10 орчим сая төгрөг авч байсан.  Түүнээс хойш би Улаанбаатар хотод хэрэгцээндээ унаж байгаад Зыг насанд хүрч жолоодох эрхийн үнэмлэхтэй болохоор нь хүүдээ хэрэглүүлж байсан. Түүнээс албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийг Заас би нэхэмжлэхгүй учир хохирлын үнэлгээ гаргах шаардлага байхгүй. Ослын дараа талийгаачийг нас барснаас хойш уулзаж тухайн үед гарсан 7-8 орчим сая төгрөгийг дансаар өгсөн. Яг хэдэн төгрөг шилжүүлсэн эсэхээ нарийн мэдэхгүй байна. Гарсан зардлыг нь би төлж барагдуулна. Одоо надад нэхэмжлэлийн баримт

өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 121-122/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №556 дугаартай дүгнэлт: "1.Б.Анударийн биед тархины эдэд няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, ховдолд цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт, нойр булчирхай, дэлүү, сэмжинд няцарсан шарх, хүзүүний С3-р нугалмын хугарал, сээр нурууны 5, 6, 7, 8-р нугалмын хугарал, аарцаг ясны хугарал, баруун шуунд шарх, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай  тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэх /1-р хх 32/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №124 дугаартай дүгнэлт: "1.2.Талийгаач Б.Анударийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа, тархины эдэд тархмал цус харвалт, хүзүүний С-3-р нугалмын хугарал, сээр нурууны Th5, Th6, Th7, Th8-р нугалмын хугарал, аарцаг ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, ходоод, нойр булчирхайд цус хуралт, сэмжинд урагдал цус хуралт, баруун бугалганд зулгаралт, баруун шуу, сарвуунд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Талийгаач Б.А нь дээрх хавсаргасан гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна." гэх /1-р хх 86-87/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Лүн сум дахь зохицуулагч цагдаагийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёота приус 20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2.Жолооч Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг мөн дүрмийн 3.4Б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. 3.Зам тээврийн осол хэрэг гарахад цаг агаарын, үзэгдэх орчин, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4.ШШҮХ-ийн шинжээч С.Дарханбаатарын 2019.9.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд осол хэрэг гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5.Жолооч Б.З ын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэв. 6.Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй." гэжээ /1-р хх 113/, Шинжээч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэсант сум дахь зохицуулагчаар ажилладаг. Тухайн тээврийн хэрэгслийн хөтлөгч дугуй нь урдаа байдаг, хойд дугуй хагарсан тохиолдолд ямар байдлаар онхолдохыг тогтоох боломжгүй. Хурд ихтэйонхолдвол эвдрэл ихтэй байна, хурд багатай онхолдвол эвдрэл багатай байна. Схем зур ганд тоормосны зураг байхгүй байсан тул хурд хасаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 226-228/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №4230 дугаартай дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь дугуй доторх хийн даралт, дугуй дээр дарах ачаалал жин, хаймар эдлэлийн хуучралт, замын гадаргуугаас ирэх цохилт, доргилтын нөлөөгөөр хагарсан байх үндэслэлтэй. 2.Хаймар дугуйг 12 жилийн өмнө үйлдвэрлэсэн, хадгалах горим алдагдах зэргээс үүдэн хаймар эдлэлийн хуучралт, замын гадаргуугаас ирэх цохилт, доргилтын нөлөөгөөр бэхэлгээ ган утас, мяндас утаснуудын суналт, агшилт, хэв гажилтад орсноор хээний хэсэг салсан байх үндэслэлтэй. 3.Дээрх дугуйнд учирсан эвдрэл, гэмтэл нь ослын өмнө, ослын дараа эсвэл ослын аль үед хагарсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй байна. 4.Уг дугуй нь хөдөлгөөний явцад буудаж хагарсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй байна. 5.Шинээр тогтоогдсон нөхцөл байдал байхгүй." гэх /1-р хх 65-66/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай  шинжээчийн дүгнэлт: "1.ШШТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэсэн байдаг тул Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн Лүн сум зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Мөнх-Эрдэнэ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Toyota prius-20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүйтохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.4.Б. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Хэрэв Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн ямар нэгэн аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй автомашиныг зогсоож чадаагүй. 4.Ослын шалтгаан нь хавтаст хэргийн материалыг тусгагдсан хэрэг учралын газрын схем зураг, фото зураг 27 кадр, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн автомашины дугуй хагарснаас болж уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна." гэх /1-р хх 166/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  3895 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Хаймар дугуй нь ослын өмнө, хөдөлгөөний явцад  хагарсан байна. 2.Хаймар дугуй нь ямар нөхцөлд хадгалагдсан, хэдий хугацаанд ашиглагдсан зэргийг тогтоох боломжгүй байна. 3.Уг хаймар дугуй нь 4 улиралд ашиглаж болох тэмдэглэгээтэй байна. 4.Дугуйн хээ нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнд хүрч байна. 5.Уг хаймар дугуйн эдэлгээний гүйлтийн нормыг тогтоох боломжгүй байна." гэх /2-р хх 10-12/,

Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 202037 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд автомашины дугуйн хугацааг заагаагүй хээний гүнийг заасан байна. Монгол Улсын стандарт MNS 4598 Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага/, MNS 5011 Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх заавар/-д автомашины дугуйн хээний гүний хэмжээг зааснаас эдэлгээний хугацааг заагаагүй байна. Автомашины дугуй борлуулдаг компаниудын зөвлөмжид олон жил болсон дугуй хээ сайн байсан ч эдэлгээ даахгүй, динамик ачааллын үед буудах, хээ

хуурах аюултай гэж заасан байна. Дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалын 9 дүгээр хавсралт "Резин дугуйн эдэлгээний гүйлтийн доод хязгаарын жишиг норм"-д 205/65 хэмжээстэй дугуй үйлдвэрлэсэн фирмээс хамаараад 45-55 мян/км гүйлтийн нормтой байна. 2.Toyota Prius 20 маркийн 73-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. Ослын газрын схем зургаас харахад автомашины дугуйн хээ хуурч чигээ өөрчилсөн цэгээс хагарсан цэгээс автомашин хүртэл 146 м зайтай байна. 3.73-14 УНЕ дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашин байна. Гэтэл дугуй нь 2007 онд үйлдвэрлэгдсэн дугуй байгаа нь анхаарал татаж байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь дугуйн хээ хуурч хагарсан нөхцөл гэж үзэж байна. Энэ дугуй нь 160 км/цаг хурдтай явах боломжтой дугуй боловч олон жил болсноор динамик ачааллыг даагаагүй байна. Монгол Улсад ашиглагдаж байгаа автомашины 80-аас дээш хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан

автомашин байна. Ийм нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг чандлан сахих шаардлагатай. 4.Стандартад дугуйн хээний гүнийг 1.6 мм гэж заасан шаардлагыг хангаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд саад гэдгийг "тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу тур ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нух, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг гэж заасан байна. 5.6.Жолооч Б.З  нь зогсох арга хэмжээ авах боломж гараагүй байх магадлалтай. Өндөр хурдтай яваа автомашины дугуй гэнэт хагарахад /буудахад/ нь автомашиныг тогтоох, зогсооход жолоочийн туршлага, өндөр чадвар шаардлагатай. 73-14 УНЕ дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин 12:52 цагийн орчим 22-ын товчооны орчим үйл ажиллагаа явуулдаг "Берлин бургер" зоогийн газраас хөдлөөд Эмээлт захын орчим 10 минут, Лүн сумын нутагт Туул гол дээр 40 минут орчим саатсан, 199 км-ийн заалтын орчим 15 цагийн

үед онхолдсон гэсэн мэдүүлэг; хавтаст хэргийн материалыг үндэслэн хурдыг тооцож гаргасан. 22-ын товчооны орчим гэсэн учраас 199-22=177 км замыг 1 цаг 25 минут туулсан гэж үзээд хурдыг тогтоовол: 124 км/цаг гэсэн хурд гарч байна." гэжээ /2-р хх 26-29/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 3-4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-15/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 81-84/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй "Дугуй хагарах асуудал техникийн улмаас гардаг. Энэ нь жолоочийн үйлдлээс хамааралгүй." гэж маргасан. Хэрэв шүүгдэгч Б.З  хурдаа тохируулж явсан бол тухайн зам тээврийн осол гарсан ч хор уршиг бага учрах байсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 202037 дугаартай шинжээчийн дүгнэлт: 2.Toyota Prius 20 маркийн 73-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай.

Ослын газрын схем зургаас харахад автомашины дугуйн хээ хуурч чигээ өөрчилсөн цэгээс хагарсан цэгээс автомашин хүртэл 146 м зайтай байна. 3.73-14 УНЕ дугаартай тоёота приус-20 маркийн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашин байна. Гэтэл дугуй нь 2007 онд үйлдвэрлэгдсэн дугуй байгаа нь анхаарал татаж байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь дугуйн хээ хуурч хагарсан нөхцөл гэж үзэж байна. Энэ дугуй нь 160 км/цаг хурдтай явах боломжтой дугуй боловч олон жил болсноор динамик ачааллыг даагаагүй байна. Монгол Улсад ашиглагдаж байгаа автомашины 80-аас дээш хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан автомашин байна. Ийм нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг чандлан сахих шаардлагатай. ...5.6.Жолооч Б.З  нь зогсох арга хэмжээ авах боломж гараагүй байх магадлалтай. Өндөр хурдтай яваа автомашины дугуй гэнэт хагарахад /буудахад/ автомашиныг тогтоох, зогсооход жолоочийн туршлага, өндөр чадвар шаардлагатай. 73-14 УНЕ дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин 12:52 цагийн орчим 22-ын товчооны орчим үйл ажиллагаа явуулдаг "Берлин бургер" зоогийн газраас хөдлөөд Эмээлт захын орчим 10 минут, Лүн сумын нутагт Туул гол дээр 40 минут орчим саатсан, 199 км-ийн заалтын орчим 15 цагийн үед онхолдсон гэсэн мэдүүлэг; хавтаст хэргийн материалыг үндэслэн хурдыг тооцож гаргасан. 22-ын товчооны орчим гэсэн учраас 199-22=177 км замыг 1 цаг 25 минут туулсан гэж үзээд хурдыг тогтоовол: 124 км/цаг

гэсэн хурд гарч байна." /2-р хх 26-29/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 14- ний өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1. ...2.Toyota prius-20 маркийн 7314 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой  байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.4.Б. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсхэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Хэрэв Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн ямар нэгэн аюул саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй автомашиныг зогсоож чадаагүй. 4.Ослын шалтгаан нь хавтаст хэргийн материалыг тусгагдсан хэрэг учралын газрын схем зураг, фото зураг 27 кадр, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн автомашины дугуй хагарснаас болж уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна." гэх /1-р хх 166/,

шинжээч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би Төв аймгийн цагдаагийн газрын Эрдэнэсант сум дахь зохицуулагчаар ажилладаг. Тухайн тээврийн хэрэгслийн хөтлөгч дугуй нь урдаа байдаг, хойд дугуй хагарсан тохиолдолд ямар байдлаар онхолдохыг тогтоох боломжгүй. Хурд ихтэй онхолдвол эвдрэл ихтэй байна, хурд багатай онхолдвол эвдрэл багатай байна. Схем зурганд тоормосны зураг байхгүй байсан тул хурд хасаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 226-228/ зэргээр тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.З ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг мөн 3.4.Б. "Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ." гэснийг тус тус зөрчсөний улмаас автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан Б.Анударийн амь нас хохирсон үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ 

 

Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Боос "Б.З  хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд гомдол саналгүй." гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.З ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулах санал, Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан зорих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:  

 

Шүүгдэгч Б.З  урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 171-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.З  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 603-90 тоотод оршин суудаг, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцдаг, түүний эх Чингэлтэй дүүргийн Найман шарга худалдааны төвд ажилладаг эхийнхээ ажил дээр очдог гэсэн тул түүнд оногдуулсан зорих эрхийг хязгаарлах ялын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургууль, Чингэлтэй дүүргийн Найман шарга худалдааны төвд зорчихоор тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохыг дурдав.

Шүүгдэгч талын хүсэлтийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2020.12.15-ны өдөр 202037 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт "Шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авна." зааснаар шинжээчээр ажилласан зардлын тооцоог Дотоод хэргийн их сургуулийн Профессор, багшийн ажлыг багц цагаар үнэлэх тухай журмын 218.4.1-т заасны дагуу шинжээч бүрийн ажлын хөлс 157 088 төгрөг нийт 471 264 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлтэй холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн 2020.12.15-ны өдрийн 05/1751 дугаартай албан тоот, Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаартай Төрийн балан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тогтоол, цалингийн сүлжээ, Профессор, багшийн ажлыг багц цагаар үнэлэх тухай Хууль сахиулах их сургуулийн захирлын тушаалын хавсралт /2 хх 38-44/ зэрэг баримтуудыг хавсаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч нарын ажлын хөлс гэх 471 264 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1934006240343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т БЗыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

 3.Шүүгдэгч Б.З т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургууль, Чингэлтэй дүүргийн Найман шарга худалдааны төвд зорчихоор тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З аас шинжээчийн хөлс нийт 471 264 /дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Дотоод хэргийн их сургуулийн багш, ахмад Т.Анхбаяр, Р.Мөнхбаяр, Д.Нямдорж нар /Хаан банк 5083126328/-т олгосугай.

 

 7.Эрүүгийн 1934006240343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                   ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ